जगन्नाथ

Царцаг идэвхт туяаны тухай

Фукушимагийн хог манайд салхиар дамжин орж ирвэл яах уу? гэсэн сонирхсон асуулт байсан. Орж ирэх үгүй нь угаасаа асуудалтай. Орж ирсэн ч, ихээр орж ирнэ гэсэн үг биш. Майр бага үнэтэй автомашин, хүнс, бараа бүтээхдэхүүнээс илүү болгоомжлох хэрэгтэй. Ер нь японоос юм оруулж ирэхгүй байвал дээр. Гэвч нэгэн зуйван толгойтын ачаар ороод ирлээ гэж бодье.
цацраг идэвхт бодисын их бага хэмжээ гэж юу бэ? Tүүнийг яаж таних уу?

Жишээ нь ердийн орчинд цацраг идэвхт бодисын фон 10-аас 20 байдаг. Жишээ нь тусгай нормын ажилтангуудын ажлын байр 15 хэмжигдхүүнтэй байдаг. Бүх амьдралаа тийм өрөөнд өнгрүүлсэн ч, ямар нэгэн хорт хавдар духан дээр ургахгүй.

Хоёр дахин ихсэх бол бас нэг их том асуудал биш. 100 дахин ихсээд ч, том асуудал болохгүй.
Гэвч хүмүүст цацраг идэвхийн фон дөрөв таван дахин ихслээ гэж сонин сэтгүүл, зурагтаар дамжуулбал, хүн айх нь ойлгомжтой. Гэвч байгаль гэдэг, маш уян хатан систем гэдгийг бодолцох хэрэгтэй. Хотын орчин мөн адил. Байгалийг өөрчлөх маш хэцүү- тогтвортойгоор, зорилготойгоор сөнөөх арга хэмжээ л авдаггүй юм уу гэхээс. Цацраг идэвхийн фон ихсэж, гэнэт хачин хачин болоо ч, хур бороо цэвэрлээд өгдөг.

Эхний бороо хамгийн хүчтэй фоныг арилгаж, гурав дахь нь ерөнхийдөө үгүй болгодог. Иранд радоны эх булаг байдаг. Тэнд олон зуугаар хэтэрсэн байдаг. Гэвч хүмүүс тэнд амардаг юм гэнэ лээ. Энэтхэг Бразилиудаар монацитын шороон дээр олон жилээр загасчид амьдарсан- хүмүүс нь ямар ч туяаны өвчингүй, бас хүүхдүүд нь харанхуйд гэрэлтдэггүй.

Хамгийн аюултай нь 50 рентгенээс дээш фон. Ганц удаа 100-д өртвөл, хөнгөн гэмтэл авна. 200-300 түлэгдвэл, бие муутай бол мажийна. 400-500 болоод ирвэл авсаа бэлдэж болно. 500 бол ойлгомжтой. Миний дуулж байснаар, 1000 рентгены туяанд амьд үлдсэн гар ч бий. Бас 2000-т амьд үлдсэн. Гэхдээ энд бол найдаж болохгүй- барилгын нэг ажилтан арматуран төмрөөр толгойгоо цоолсон хэрнээ амьд үлдсэн түүх ч байдаг болохоор, найдваргүй. Тийм болохоор, ийм тохиолдол гарлаа гэхэд

Цацраг ялгараад ирвэл, зөвхөн зорилготойгоор, маш ихээр оруулж ирсэн гэсэн үг. Бас ганц контейнерээс дээш хэмжээтэй оруулж ирэх хэрэгтэй. Салхиар ийм их хэмжээтэйгээр хорт материал орж ирэх боломжгүй. Байдлыг ажиглавал, япончуудын бохир америкуудын зүгт далайгаар урссан бололтой. Далайд цацрагийн хэмжээ багасна л байх, гэвч ойрын хэдэн жилдээ далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал зүгээр.

Хамгийн аюултай юм гэвэл, хүмүүс өөрсдөө л байна. Иргэд цацраг идэвхт материалтай байнга харьцдаггүй, бас уран зохиолоос өөр ном унших дургуй юм болохоор, нэг эвгүйхэн мэдээ сонин хэвлэлээр тарвал, хачин хачин болж, байдлыг гурилдуулах магадал маш өндөр.  Фоны хэмжээ 3 дахин ихэссэн, бид бүгд үхнэ! гэж хүмүүст хэлэх юм бол, хүмүүс за бид ингээд будаа болдог юм байна гэж ойлгоод, энд тэнд байшин барилга тонон сүйтгэж эхэлнэ. Иймэрхүү тэнэг ярианаас болгоомжлох хэрэгтэй.

Японд байгаа андуудад: Юмны үнийг анзаарах хэрэгтэй. Сонин хачин үүл харагдаж, цацрагын аюул зарлалаа гэж бодье. Япончууд зохион байгуулалттай хүмүүс гэлээ ч, үүнд нь хамаагүй найдаж болохгүй. Эрхийн хуруундаа итгэх нь илүү өлзийтэй. Япончуудын сэтгэл зүйн даацынх нь хязгаарыг би хэлж мэдэхгүй. Тэвчээтэй гэдгийг дуулж, сонсохоос цаашгүй- яг ард түмнийнх нь дунд орж байгаагүй. Гэвч юм болгонд хязгаар гэж бий.
Сүргийн нэг хэсэг нь сандрахад, нөгөө хэсэг нь сандарч тэвдсэн иргэддээр ашиг цохидог бол хорвоогийн жам. Нутагтаа буцахынхаа өмнөхөн унаагаа зарахаар зах орлоо- тэнд нэг хэдэн зоос өгөх бол, гэж бодоорой? Гэтэл орон даяар нь шатахуун хүрэлцэхгүй байгаа. Бас усны үнэ: дэлбэрэлт болохоос өмнөх үеийн ус гэдэгт найдаж болохгүй. Асфальттай адил фон ялгаруулж байж ч мэднэ.

Ер нь Гайгерын хэмжигч төхөөрөмж авбал хамгийн сайн. Яг ямарыг нь авахаа өөрөө мэд. Хэрэв хэмжигч төхөөрөмж дэлгүүрээр олдохоо больсон байвал, эргэж харалтгүй зугтах цаг. Ахиухан ус бэлдэхэд бас муудахгүй. Байж л байг, хоол гуйх биш. Хэрэг болохгүй бол, тэр л биз.
Хэрэв хэрэг бишгүй болж, цацрагт бороо орвол, цэвэр ус хаанаас ч олдохгүй шүү. Шуурхай албаныхан усны хоолойг шууд хаана, усны хоолойг бохирдуулахгүйн тулд.
Хоол унд бол зүгээр, вакуумаар боосон хоолыг идэж болно. Харин ус хамгийн хүндрэлтэй асуудал болно.

Гэр орондоо сууж байхад, байдал хачин болж бас мэднэ. Үүнээс өмнө дан уут бэлдсэн байвал зүгээр. Нүх цоорхойгүйг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв цоорсон байвал, скотчоор наачих. Унаа тэргээ гараашинд эхэлж боож савлаад, бүх юм тайвширтал мартсан нь дээр. Ганц хоёр өрөөг бүрэн боож савлаад, ус цэвэр хувцас тэнд хадгалах хэрэгтэй. Тэрийгээ мөн адил түр мартах хэрэгтэй. Цонхоо бас уутаар далдлах хэрэгтэй. Бөгчим болно- гэхдээ зүгээр. Болж өгвөл, хана таазаа хямдхан обойгоор тогтоочвол зүгээр. Гэрийн үүдний дэргэд өвдөг татсан барьер тавих хэрэгтэй. Гэрийн үүдний ойролцоо хоёр гурван давхар уутаар хашлага хийвэл, цацрагаас өөрийгөө мөн гэрийнхнээ хамгаалж болно. Гаднаас орж ирсэн хувцсаа хашлагын өмнө үлдээж, цэвэр хувцас байнга сольж өмсөх хэрэгтэй. Энгийн боловч, маш үр дүнтэй арга гэдгийг санаж байгаарай. Аминдаа хайртай байна гэдэг, иймэрхүү л энгийн дэс дараалалтай юм бий. Энэ байдлыг зуршил болгож, хүүхдүүддээ үлдээвэл, буруутах юм байхгүй.

Анхаарах зүйл: хамаагүй йод усанд хийгээд, уугаад байж болохгүй. Үүний оронд багахан хэмжээгээр хатуухан юм уувал илүү үр дүнтэй- дутуугүй хорыг сайхан зайлаад өгнө. Хатуухан юм гэхээр, туйлшраад архидаад бай гэсэн үг биш. 100 гр цагаан архи наачихсан байхад хангалттай. Ер нь архи ч байх албагүй: өдөртөө тааруулаад нэг шил улаан дарс байхад ч болно. Хамгийн чухал нь мэдээж сэтгэл зүйн байдлаа анхаарч, толгойгоо хурдан ажилуулаад байвал, бүх юм давгүй өнгөрдөг жамтай.

Саруул яваарай андаа.

22:38 - 2011-03-17 - Сэтгэгдэл бичих

за одооноос бэлдий энтр гээд байхгүй юу :р..

dao - 20:47 - 2011-03-25

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax