जगन्नाथ

Жим Жармуш. Ярилцлага

Бичсэн: Бодошрол
Жим Жармушын тухай ном олоод уншдаг юм байна. Номыг хараад, тэмтэрч нэг үзээд, шагайхаар шийдлээ. Харамссангүй.
Жим Жармуш гэдэг нөхөр, их ухаалаг нөхөр- хийсэн кино нь ч бас их сонирхолтой. Ларс фон Триер найруулагчийн адил, өөрийн ажил хөдөлмөрийн тухай ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн байх юм. Ер нь энэ цуврал нь тэр чигээрээ бөөн бонус. Маш сайн цуврал. Жармушын ярилцлага мөн адил.

Найруулагч Жармушын бүтээл надад их таалагддаг- ойлгомжгүй, бас бодролд оруулдаг киногоороо алдартай. Яг энэ учраас л надад сонирхолтой. Том Уэйтс Жармушыг 15 настай байхад нь бууралтсан гэж ярьж байсан. Тэр учраас донгио хүүхдүүдийн дунд донгио хүүхэд шиг харагдахгүй нь ойлгомжтой. Сүрэгтэйгээ адилхан харагддаггүй байсан- энэ хэвээрээ л үлдсэн бололтой. Кино нь ч мөн адил- хэнтэй ч, юутай ч адилгүй.

Надад бол уг найруулагчийн "Хий үзэгдэл нохой" ба "Үхдэл" хоёр кино нь маш их таалагддаг. Хоёуланд нь маш сайн уран бүтээлчид оролцож, дууг нь найруулсан. Эхнийхэд нь Риза, Ву-Танг гэдэг хамтлагийн ахлагч хөгжмийг нь бүтээсэн. Ву-Танг гэдэг нь хятадын Удан уул юм.
Харин "Үхдэл"-ийн хөгжмийг алдартай гитарчин Нил Янг бүтээсэн. Миний сонсож байсан кино хөгжим дундаас хамгийн сонирхолтой хөгжим. Нэгт минималист, хоёрт үйл явдалтайгаа маш гоё, донжтой таардаг.



Олон төрлийн асуулт хариултын явцад иргэн Жармуш ажиглалтаа хуваалцаж байх юм: хар цагаан зураг авалт явуулж чаддаг хүн байхгүй болсон, мөн хар цагаан плёнкоор ажилж мэддэг мэргэжилтнүүдийн тоо чанар хоёр хэрхэн буурсан, бөндгөр нь ажилладаг зураглаач олох ямар амаргүй болсон гээд.
Мөн суут Федерико Феллини найруулагчийн тухай сонирхолтой мэдээлэл хуваалцаж байх юм: суут найруулагч жүжигчдээ зураг авалтын үеэр зүгээр нэг яриулдаг байж. Жүжигчид нь зүгээр л нэг амаа хөдөлгөдөг байж. Бүр дараа нь эвлүүлэг хийх үедээ суут найруулагч өөрийн хүссэн хэллэг аялга оруулж, суут бүтээл гаргадаг байжээ.

Мөн ухаан жолоогүй америк сарлаг бууддаг явдал, төрийн бодлого санаачлагтайгаар явагддаг байсан тухай. Бизон байхгүй бол, балмад индианчууд байхгүй. АНУ-ийн төр төмөр зам тавих хэрэгтэй байтал, индианчууд газар нутгаа хэнд ч өгөхгүй гэдэг байж. Энэ учраас, тэдний хоол хүнсийг нь устгаж, хүнс хэрэглэгчдийг замаас зайлуулдаг байжээ. Чөлөөт зах зээл индианчуудыг устгаж, төмөр зам нь одоо хүртэл ашиглагддаг.

Ном нь бол маш сонирхолтой. Гэвч үүнд хамгийн чухал сэдэв хөндөгдсөнгүй. Тэр нь: "Таны кино юуны тухай бэ?" гэдэг асуултын хариу. Жармуш хариулахдаа: "Хэрэв бүгдийг хэлээд өгвөл, үзэгчийн өөрийн толгой нь ажиллахаа болино" гэж хариулсан байх юм. "Хүн бүр өөрийн дүгнэлттэй байх хэрэгтэй" гэж.
Ухаантай золиг шүү.

16:38 - 2011-02-28 - Сэтгэгдэл бичих


http://esuon.blogspot.com/2010/08/esquire.html

Зочин - 17:27 - 2011-02-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax