जगन्नाथ |
Бүтэлгүйтлийн тухай No. IБүтэлгүйтнэ гэдэг, их марзан. Гол нь санаа сайхан, толгой хоосон байвал, өмнөхөөсөө дорой байдалд тун амархан орж болдог. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ үүнийг харуулдаг. Саяхан л гэхэд би 1994 оны сонины хайчилбар уншлаа. Уг сонин маань, зүүн Германы нутагт оршдог бяцxан хотын тухай өгүүлэх юм.Уг хот нь агаарын бохирдол ихтэй, мөн автомашины чимээ шуугиан ихэдсэнээс болж, хотын төвд амьдрахын аргаггүй болсны тухай юм гэнэ. Бухимдсан иргэд энэ байдлыг залруулахыг хотын даргаасаа шаарджээ. Хотын дарга эрч хүчтэйгээ гайхуулан, нэн даруй автомашины 30 км/ц хурдны хязгаарлал тавьж гэнэ. Мөн дуу чимээ уусгадаг бетонон хана замаар нэг тойруулан өрснөөр, хамаг асуудлыг шийдсэн гэж үзжээ. Гэвч хот дундуур хөлхөлдөх автомашинууд гуравдугаар араанд биш, хоёрдугаар араанд явж эхэлсэн тул түгжрэл, чимээ, гаргах утаа хоёр нь улам ихсэж гэнэ. Мөн өнөөх бетонон хана хотын гоо сайхныг гутааж, нүдэнд жигтэйхэн хүйтэн юм босжээ. Сайхан санааны амжилт. Гэвч амжилт гэж хэлэхэд бэрх. Тэр тусмаа хотын төвд машины түгжрэл улам даамжирснаас болж, хүмүүс хотын төвд худалдан авахаа больж гэнэ. Үүний оронд хурдны хязгааргүй ойрын нэгэн замаар аялж, худалдан авах хүч хажуу жижиг тосгоны дэлгүүрт чиглэж гэнэ. Улмаар өнөөх хотын төвд оршдог зарим дэлгүүр хаагдаж, зарим нэг нь бүр дампуурчээ. Үүний хамт мэдээж хэрэг татварын орлого буурч, хотын санхүү гээч юмгүй болоход хүрч гэнэ. Хотын дарга иргэддээ сайхан санаатай байснаа мянга тайлбарласан ч, харамсалтай нь дахин хотын дарга болж сонгогдоогүй. Иргэд нь итгэж, дахин сонгосон бол улам сайхан бантан зуурах байсан байх. Гэвч хэлэхэд бэрх. Манай Улаанбаатар хот гэхэд л, хотын даргаас асуудал шийдэхийг шаардаагүй хэрнээ, хог утаа түгжрэлээр дүүрсэн байх жишээтэй. Ид шид гэмээр. 23:02 - 2011-02-20 - Сэтгэгдэл бичихМанай Монгол тэгвэл өдийд пуужин барьцан сууж байх ёстой шд. Олон тэнэгийн нэг нь арай дээр байх ч юм бил үү Сонговол, дахиад нэг сайхан санаат толгой хоосон нөхөр гараад ирнэ шд. хотын даргаа сонгодог болох юмсан ядаж. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |