जगन्नाथ |
Үдшийн үлгэрБи өөрөө харын дархан хаяа хийж явдаг юм. Их сонирхолтой байдаг, төмрийг эзэмшинэ гэдэг. Их сонирхолтой. Халсан төмөр 5 янзын өнгө гаргадаг. Тэр өнгийг хооронд нь харж ялгах хэрэгтэй болдог. Бас xар төмөр маань галд хатсаар, хог ялгадас нь галд ширгэдэг. Төмрөө галаас гаргаж, дэлдэж, дахин дахин галд хатааснаар, энгийн нэг төмөрлөгтэй чулуу нь хатан болд болж хувирдаг. Яг л хүний адил. Гэвч зүгээр нэг халааж болохгүй, зүгээр нэг хөргөж болохгүй. Нарийн горим бий. Мэдлэгээс гадна мэдрэмж, алдаанаас айхгүй байх хэрэгтэй болдог.Энэ хоббигоо заримдаа орхигдуулахад дөхдөг. Зав ч муу, санхүү ч бас ойрд муу. Гэвч хэдэн найз нарын буянд бүрэн орхигдуулахгүй байгаа. Би юунд энэ бүгдийг ярьж бичнэ бэ? Нэг учиртай. Нэг найз маань бас дархан хүн. Түүнд энэ хоббигоо хөгжүүлэх миний адил санхүүгийн бэрхшээлтэй. Энэ учраас мань эр сугалаанд тогтмол оролцдог байж. Гайхалтай нь, хождог хэрэг. Одоо хамгийн гоё юм нь эхэлнэ: Санхүүгийн бэрхшээлээс болж, мань эр хоббигоо хөгжүүлж чадахгүй байсан. Багаж, тоног төхөөрөмж, түрээс. Тэр болгоныг дийлж, ард нь гарах үнэхээр бэрх. Гэтэл мөнгөтэй болсон даруй, тэр хоббигоо хөгжүүлсэн гэж бодож байна уу? Гонж байлгүй. Гэр бүлд нь хэрүүл уруул, хамаг хамаатан садан нь мөнгөн дээр нь шавж, их эвгүй юм болсон. Харин өнөөх нөхөр маань хар тамхиар тоглож, архичнаар дууссан. Одоо хогонд гарсан байгаа. Мөнгө бүгдийг шийддэг, үүгээр бүх асуудлаа шийдэж болно гэж боддог хүмүүст зориулав. Өөрийгөө захирч чадаагүй бол, мөнгийг чи хэзээ ч захирч чадахгүй. Мөнгө чамайг захирна. Сайхан амраарай. 20:20 - 2011-02-10 - Сэтгэгдэл бичихҮзэн ядалт бол хүмүүний өчүүхэнийг илэрхийлэгч Айн. Бодсоноор болдогсон бол, хорвоо гүй мөн ч сайхан байхсан.
@Дадидо: чадвал бичнэ ээ, амжвал...
хэрэндээ гайгүй цалинтай ажлаасаа гарах гээд байгаа би ч тэгвэл... Үнэн шүү андаа. Байгаа юмандаа баян байна гэдэг, дээдийн заяа. хүнийг шалгах 2 л арга байдаг. Нэг нь Их мөнгө өгөөд үз, нөгөө нь Эрх мэдэл байр суурин дээр тавиад үз гэж өвгөн ах маань хэлдэг байж билээ... @Xvv: Андаа, тэр дээр суучихсан, хэдэн зоосноос өөр бодолгүй дургуй хүргээд байгаа гаруудаас чамд ялгарах юм юу байх уу, айн. Эхлээд мөнгөтэй болоод үзмээр байна шүү :P Ямар ч байсан ер нь хүн байнга өөрийгөө гаднаас нь харж байх хэрэгтэй юм гэнэ лээ. Өөрийнхөө биенээс гараад нөгөө талд зогсож байгаад. :) гүү ээ одоо юу ч гэмээр юмбдээ.. төгсгөл нь жоохон тйимхэн үлгэр юмуудаа энтр :р.. мэдээж ган болд болохын тулд олон удаа гал руу орох янз бүрийн нарийн тэхник энтр байх хэрэгтэй.. хэрвээ чи айхгүй л бол шүүдээ.. гэхдээ тэгж орлоо гээд бүүр дордох хувилбар ч бас байгаа байгаа.. айж болкуй.. гэхдээ ухаантайхан.. тийм шүү... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |