जगन्नाथ

Хүнсний тухай

Харь орнуудаас мэдээ ирж байхын гэнэ:

The Food and Agricultural Organization said Wednesday that the world faces a "food price shock" after the agency's benchmark index of farm commodities prices shot up last month, exceeding the levels of the 2007-08 food crisis.
The warning from the U.N. body comes as inflation is becoming an increasing economic and political challenge in developing countries, including China and India, and is starting to emerge as a potential problem in developed nations.

Энд

Маш сонирхолтой санагдлаа, энэ сэдэв. Хүнсний үнэ ГЭНЭТ ӨСНӨ! ч гэх шиг, хүн сүрдүүлээд л, айлгаад л... Гэвч хүнсний үнийг хаа газар хиймлээр тогтоож барьдаг- учир нь хүнсний зах зээлд тодорхой хэмжээний кредитын механизмүүд үйлчилдэг. Тэр механизмууд нь үйлдвэрлэлийн горимыг захирч, ямар байхыг тодорхойлдог: их мөнгө ирэх тусам, үйлдвэрлэл нь сайжирдаг. Энэ бүх процессуд нь мэдээж хэрэг, зүгээр нэг урсгал даган хөвөөд байхгүй нь ойлгомжтой. 

Энгийн нэг жишээ. Амьдралтай нэг жишээ. Өнөөдөр нэг уншигч маань хэрэгжүүлэхээр шийдэн гарч, ханцуйгаа шамлан ажиллаад, жилийн дараа эргээд ирэхэд баян хүн болчихсон сууж байна. Үүнд мэдээж хэрэг хөдөлмөр, хүнтэй хоолоо хуваалцах наад захын ухамсар, бас бага зэрэг толгой хэрэгтэй болно. Юмыг мөнгөөр хэмжиж, зөвхөн ашигаар сэтгэж болохгүй гэсэн үг.
300 гектар хөлслөхөд, буруутах юм байхгүй. Толгой нь ажилладаг агрономчийг уриад, газраа харуулж болно. Хариуд нь мэдээж ганц юм, ганц хоёр цаас атгуулж болно. Агрономчин маань өдөржин 69-тэйгээ ийш тийш давхиад, газрыг сайтар шалгаад, харандаагаараа газрын зургандээр заагаад өгнө: энд байцаа, тэнд лууван, тэнд зөвхөн төмс гээд.

Тэгвэл ойролцоогоор чи ирээдүйг бодолцох хэрэгтэй- үүнд толгой хэрэгтэй болно. Толгойны тусламжтайгаар урьдчилсан үний өсөлтийн баримжаа гаргаж, дараа нь гар хөлөө оролцуулаад эхлэнэ. Тооцоонынхоо дагуу газартаа тохирсон үрийг нь аваад, нэг зууг нь жишээ нь төмсөөр, нэг зууг байцаа гэх мэтээр дүүргээд, ургахыг нь хамраа ухаад хүлээж болно.

Энэ том гарын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүн ба нөөц аль ч газар элбэг байдаг- чиний сая харснаар арилжаалахад бэрхшээл гарахгүй. Хүн амьтан л таньж байх хэрэгтэй. Зүгээр нэг таньж байх биш, тэр хүнтэйгээ хуваалцаж, урам өгдөг ухамсар хэрэгтэй болно. Дан ганц хөгийн мөнгө харсан ухамсраар өөдлөхгүй- амбаардуулаад л хоцроно. Дахиад л толгой хэрэгтэй болно гэсэн үг.

Арилжаалахад танил хүн амьтан хэрэгтэй: хоол хүнс авах хүн дүүрэн бий. Сэргэлэн ченжүүд нь ч бий- жишээ нь намар нь лууванг 5-аар аваад, өвөл нь 20-иор хуньдаг. Тэд нарт юм юм бий- тооцоогоо чамтай хийх амьд мөнгө, зөөх унаа тэрэг, дэмжээд өгөх машин техник. Эвтэй найртай, элдэв дэмий тэнэг зан гаргахгүй бол, ажил гэдэг юм өөрөө бүтээд ирдэг. Хадлангийн өвс хураахад ч хүртэл, тэр хураасан өвсийг дор нь гартай толгойтой чинь худалдаад л авна. Дахиад л толгой хэрэгтэй болно, хэр сэргэлэн, хэр хүнтэй эвтэй байж чаддаг гэж. Хүнийг бас ойлгож наймаалцах хэрэгтэй. Сэргэлэн, хүн эелтэй хөдөлбөл, нэг жилийн санхүүгийн эргэлтийг дарахаас гадна, цав цагаан крузэртэй ч болж мэднэ.

Хүн машин техник нь бий. Байхгүй юм гэж байхгүй- хангалттай гэж бий. Хийх л хэрэгтэй. Харамсалтай нь энд тэнд хүмүүс мөнгө байхгүй гэж эхэлдэг- улмаар одоо хот хөдөөгүй, бөөн цөлжилт болчихсон суудаг. Яахав, багахан хатаа л биз гэдэг шиг.

Дараа нь жилээс жилд гэнэтийн хүнсний үний өсөлт гэж шаадаг. Өнөөх хүнсний үний өсөлт, гэв гэнэт газар доороос ургаад гараад ирсэн юм шиг.

16:10 - 2011-01-17 - Сэтгэгдэл бичих

@Дадидо: бидний хүүхдүүд тэр төлөөсийг төлнө.

AmonRa - 15:11 - 2011-01-18

@Dao: зүгээр ч нэг идэж уух биш, бүр маш ихийг. Олон янзаар нь, төрөл бүрээр нь.
Зүгээр нэг хэрэглэх биш, хэрэгцээгүй юмыг бүр маш олноор, төрөл бүрээр.

http://news.blogmn.net/34782/hugjliin-une-tsene.html
нэг иймэрхүү юм бичиж байсан.

AmonRa - 15:10 - 2011-01-18

хүн ам их ч үхдэг нь олон л юм байна лэшд. Даан ч идсэнийхээ төлөөсийг хийдэг нь хэд байдаг юм

dadido - 20:10 - 2011-01-17

харин би боддын энэ идэх юмнаас л болж маниус эх дэлхийгээ сөнөөж таарах байхдаа л гэж :р. иддэг ам нь олдоод ирэхээр маниусийгаа ганцхан гөвчихөө мэдэх л байлгүйдээ байгаль дэлхий.

dao - 16:40 - 2011-01-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax