जगन्नाथ |
Үдшийн үлгэрНадад сонин унших маш сонирхолтой байдаг- ихэвчлэн мэдээ биш, мэдээ бичдэг хүний толгой дотор болж байгааг ажиглах гоё байдаг. Жишээ нь хүмүүс сандардаг, драмын жүжиг хайлдаг: Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу? Юу гэсэн үг бэ? Ард түмний өмчийг хэдхэн хүний гарт оруулж, ардуудыг хоосруулах нь буруу алхам болж таараад байна гэж үү? Ард түмнийг архинд оруулж, янхандалт цэцэглүүлэх нь буруу болж таарав уу? Амьдрах яасан аймар болоод байна аа, айн. Дараа нь тэр гэнэн хүүхдүүд буудуулна. Будуулсны дараа: Харцгаа, биднийг ингэж дээрэлхэж байна гэж сонирхолтой агаа хашгарч, буруутанг хайх ажиллагаа улам хүндэрч эхлэнэ. Гол нь чиний л толгой буруутан хайх бодлоор дүүрсэн байх ёстой. Гэтэл, чи зүгээр нэг бодоод үз андаа: цэргийн алба хааж, хүүхэд гаргаж, бүтээн байгуулж, ухаан авьяасаар уралдаж, бусаддаа шинэ боломж олгохын оронд, буруутан хайж явж байна. Энэ бол нэгхэн жижиг баас. Гэвч жижиг баас ч гэсэн бөөн өмхий ханхалуулдаг жамтай. Хэдэн сонирхолтой гарууд зориудаар биднийг хооронд нь духаар мөргөлдүүлж байна гэж бодож үзээгүй юу? Хамгийн их сонирхол төрүүлдэг асуудал дундаас нэг асуудал байна андаа, бодоод үз: ямар гээчийн гичий нь бидний тархи толгойнд хоорондоо алалцуулах бодол суулгаад байна? гэж. Миний энэ бичсэн дэмийрэл дундаас, хамгийн сонирхолтой асуудал нь бол энэ. Ер нь яагаад цус алдаад байгаа билээ. Энэ бүгдийг чи бид хоёр донгио ухна шиг бүгдийг зүгээр нэг хараад суугаад байдаг билээ? Тэр бодлыг суулгадаг гарууд яагаад ийм амжилттай ажилаад байгаа билээ? гэж. Монгол хэв маяг, эх оронч, үндсэрхэг үзэлтнүүд гээд байдаг: бод л доо! Бод. Монгол хэв маягийг өнөөх гадаад хүний өмсгөлөөр гангарсан нөхдүүд үгүй хийгээд байхад, ямар юмных нь монгол хэв маяг бэ? Байгальтайгаа хамаг хүйн холбоогоо алдaад байдаг, харин биднийг хооронд нь хагаралдуулаад байдаг учир шалтгаан нь байгаад байдаг? Яагаад ийм юм болоод байна, үр үндэс нь хаанаас улбайлаад байна гэж бодож үзсэн хүн бий юу? Яагаад энэ тэндээс хужааг алцгаая гэсэн уриа лоозон сонсогддог боловч, амьдрал улам дордоод байгаа юм бол? Нэг л учир шалтгаантай: биднийг нэг нэгнээ сайн дураар алалцуулах шалтгааныг хялбарчилхын тулд. Зарим амьтад эрх тэгш, гэвч зарим нь бусдаасаа илүү эрх тэгш. Энэ бол мэдээж хэрэг, ардчиллын л суртачилгаа. Сайхан амраарай.01:30 - 2010-11-30 - Сэтгэгдэл бичих@Цагаан Хараацай: тэр эр малчин сэтгэхүйг дотроо хадгалсан байх болно гэж би боддог. Зөв хүн гэж би түүнийг дотроо нэрлэдэг. Мал туудаг шиг, тэр бухимдсан гаруудыг ажилд тууна даа, тууна. Энэ бол хамгийн эцсийн хувилбар. Магадгүй хүмүүс өөрсдөө ухаан орцгоож, өөрсдөө хөдөлцгөөж эхэлнэ байх. Гэвч өөрийн толгойгүй, доор доорх ажлаа хийж, амьдралд байр сууриа олох ухаангүйгээр бухимдаад байгаа бол, өөр хэн нэгэн тэр байр суурийг нь олоод өгдөг дөө? Таалагдсан таалагдаагүй байранд чихнэ дээ. @Хүү: тэр итгэл найдвараа хаяачээ! Проблемтэй ноцолдож давахад итгэл биш, мэдлэг хэрэгтэй. Нэг юм байна аа монголчууд дэндүү их туйлшрамтгүй юм аа. Тусгай салааны Дэндэв ийн уулын бугаар л хар л даа. энэ сэдвээр би өөрийн үзэл бодлоо Утсан хүүхэлдэй гэдэг гарчигийн дор блогтоо бичсэн байгаа. Миний бодлоор үлгэрт гардаг шиг нусгай ардын бор хүү энэ улсаа аврах шийдэмгий алхамыг хийнэ. гэтэл тэр хүүгийн эгнээнд нь орох залуус хаа сайгүй бухимдаад л явах. Удирдагч байхгүй. Манай улсын түүхэнд дандаа 25 гаран насны залуу баатар л ард олноо аварч байснаас биш гүзээлсэн хулгайч, худалч ноёд аварч байгаагүй. монгол хүний заяа их юмдаа, эх орончид хэзээд гарч ирдэг билээ. Мөхөх сөнөхийн ирмэгт ирсэн мөртлөө амар амар манжийн араас чимээгүй орж эхэлсэн шүүдээ. үүнд л гаслах юм би. Маний өөрийн бодол оо. Саяын 800 тэр бум тараах шийдвэр гарснаас хойш, ураны олборлолтын лиценз олгогдчихсон гэдгийг мэдсэнээс хойш ер нь бол ямар ч итгэл найдваргүй болчихлоо. 3 сая Монгол хуруу хумсаа хичнээн хугалж ажиллаад ч хөгжинө гэдэг лөөлөө болсон юм шиг байна даа... @Хүү: Энэ чиний өөрийн бодол уу, эсвэл өөр хэн нэгний хэлж өгсөн үг үү. Ер нь олдож байгаа хоол хүнс нь шимтэй, цэвэр байхаа байж шүү. Сүүлдээ тэгээд баас иддэг болох вий дээ. Одоо ч хархны баастай хоол энд тэндээс төрөл бүрээрээ орж ирдэг болсон хойно эхний ээлжинд өөрийгөө хордоод үхчихээс сэргийлэхгүй бол хэхэ OK. Маний хувьд бол зүгээр сууж Манжууд шиг устсанаас хоосон ходоодтой ч тэмцэж үзээд устсан нь дээр санагдаж байна. Гэхдээ миний л бодол л доо. Би буруу юм өөрөө төсөөлчихөөд ингээд байгаа байх л даа... Даанч үнэхээр урдахаа хийх ямар ч сонирхол алга даа... Гадагшаа явж өөр улс орон хөгжүүлсэн нь дээр ч юм уу? harin hodood hooson nuhtsuld temtseld urialah n teneg hereg hojim haramsaad barshgui zuil boloh vii l gej bi boddiin buruu bj magadgui e arga bariliin tuhaid hooson hodoodnoos argasaad bh yum garkui l bolov u Тэмцэх гэдгийг гэхдээ жагсаад, өлсөөд явах гэж хэлээгүй шүү. Бас зүгээр чимээгүй суугаад Хятадын нэг хэсэг болоод Манжийн араас орох нь дээр үү? Эсвэл хоосон ходоороо сэтгээд ч болсон ямар нэгэн зүйл хийх нь дээр үү төсөөлөх гээд оролд доо. hooson hodood temtsel hiij ehelbel yu bolohiig neg tusuuluh geed orolddoo. Аан тэр чи байсан юм уу? Хүчээ яаж зузаатгах гэж? Одоо бид улам л ядуу болоод, улам л өнөө маргаашийн хоолноос холдож чадахаа болино. Өөрчилж давших гэдгээс илүү буруу болсон зүйлийг залруулах гэвэл илүү зөв байх. Гэхдээ үнэндээ яаж гэдгээ мэдэхгүй, ямар ч санаа оноо одоохондоо алга л байна.. Сая хариу бичичихлээ. Боддог л бодол.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |