जगन्नाथ

Хагакурэгийн тухай

Нэгэн хүний хэлснээр, ноён Мацугума Кёан олон жилийн өмнө ийм нэгэн түүх ярьсан гэдэг:

“Эмийн эрдэмд танг ин ба ян, эр эм гэж хуваадаг байжээ. Үүнээс гадна, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өөр зүрхний хэмнэлтэй.
Гэвч сүүлийн тавин жилийн дотор эр хүний зүрхний хэмнэл эм хүнийхтэй адил болж хувирсныг би анзаарлаа. Үүнийг анзаарсан даруй эмэгтэй хүнд зориулсан нүдний эмийг би эрэгтэй хүнд өгтөл, тус болсон байв.
Харин эрэгтэйчүүдийн эмийг эмэгтэйчүүдэд хэрэглэтэл, сайжрал ажиглагдсангүй. Энэ учраас эр хүний хат нь суларч байгааг би ойлгосон. Эрэгтэйчүүд эмэгтэй хүн шиг болж хувирсан тул, ертөнцийн төгсгөл ойртсон гэсэн үг. Миний хувьд, энэ үзэгдэл ямар ч эргэлзээ үүсгэхгүй байгаа тул, би үүнийг нууц болгон хадгалсан юм”.


Сонин л юм.

15:32 - 2010-09-02 - Сэтгэгдэл бичих

Яагаад?

AmonRa - 20:19 - 2010-09-12

Энэ сэдвээс ээ :P

xvv - 16:28 - 2010-09-12

@Вакавака: хэнээс хол?

AmonRa - 15:31 - 2010-09-11

Yadaj bahd gomorshil ihseed, bugd emegteileg boloh huseltei bolson, aimshigtai

Zayzaga - 13:13 - 2010-09-11

За би ч олон жил хүүхнүүдийн дунд байгаа хүн, холхон байяа гсн :p

xvv - 22:40 - 2010-09-10

Болдбаатрын зөв өө, монголчууд эртнээсээ л тэнгэртээ итгэж, тэнгэрээсээ хүч чадлыг авч байсан. Харин шашин бол массыг тодорхой хэвэнд цутгаж, барьж байдаг зүйл.

Zurai - 18:15 - 2010-09-07

Хүмүүжил бас их үүрэг гүйцэтгэж байсан болов уу? Тэгж хүмүүжсэн, эсвэл монгол эрийн сайн шинжийг хуулиа болгосон эр хүн, өөрийн эрхгүй харшийг хаяж, зөвийг сонгоно доо?
Бидний эрт дээр үеийн иргэншлийн суурь чулуу юм болов уу л гэж бодоод байгаа юм.

Харин шашин бол угаасаа оюун ухааны нойрсуулагч, түүнтэй санал нэг бна.

AmonRa - 15:24 - 2010-09-07

Их засаг дээр бичснээр эр хүний хат алдагдвал үнэхээр алдаг байсан байж магадгүй юм. Гэхдээ надад энэ сэдэв онцгой таалагдлаа.
Монголчууд чинь Тэнгэр шашинтай. Үхэхээс айдаггүй, Үхлийн тухай ярих цээртэй, дайсантай байлдахдаа ялагдана гэсэн ойлголтгүй, Гарцаагүй үхэх болоход л Мөнх Тэнгэр гэж хэлээд тэнгэр рүү хардаг байасан. Тэнгэртэй хүн хүн маш их хатуужилтай, гавшгай, худлаа хэлж, хулгай хийдэггүй байжээ. Буддагын мухар сүшиг биднийг харимхай, үхээнц, сул дорой болгож байгаа юм байна. Хүч чадал бол итгэл үнэмшил, сэтгэл санаатай холбоотой байдаг. Сэтгэлээр явчихсан хүн хэвтчихдэг гэж сургасан байна. Өөрөөр хэлбэл заазны мал шиг болдог байхнээ. Би ч биеэрээ нэг туулаад гарсан шүү. ХЭ,хэ

boldbaatar - 15:12 - 2010-09-07

Ямар эрийг хэлэх бэ? кккк

AmonRa - 18:46 - 2010-09-06

Тэгэлгүй яахав, яг зөв

Би нэг хальт сонсжийсийн байна, эмээгээс билүү, ээжээс ч билүү: дээр үеийн гүндүүгүй эрс гэж ямар ч байсан бичиг үсэг тайлагдсан, бие бялдар сайтай, уужуу ухаантай /өөрөөр хэлбэл холч ухаант/, мэдээж малд нүдтэй байна. Харин өнөөгийн гүндүүгүй эр хүн гэж юу вэ? таагаарай

Zurai - 18:30 - 2010-09-06

zuraid bichsen chin l yum bishuu, bugded ingej surgaad hevshuuleed bval 2ue ungurhud er ni er shig, em ni em shig boloh biz. dor doroo hicheej, ur huuhedtei zahiad bval ch ug ni...

EnsyGund - 21:33 - 2010-09-04

@Зурай: Гүндүүгүй эр хүний шинж энэ байж чадах уу?

Эд малаа хайрлан өсгөх
Эцэг эхийн сургаал авах
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэх
Ах дүүдээ ая талтай байх
Гэргий хүүхдээ тэтгэх
Гэнэдэж үл чалчих
Хэнд ч ялгалгүй эелдэг найртай байх
Хэрсүү, даруу, нөхөрт тусч
Уур унтуугүй
Хулгай худалд дургүй
Архи дарсанд үл шунах
Алс хойтоо бодох
Залхуу зальхайг үл тэвчих зэрэг болой.

AmonRa - 17:37 - 2010-09-04

Чи дөчин нас хүртлээ өөрийн хийх үүрэгтэй бүхнийг идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ цагт хий хоосон яриад хэрэггүй- идэвхтэй байх хэрэгтэй. Хүн дөчин нас хүрсэн атлаа, үүрэг шаардлагаа идэвхтэй дагалгүй, амжиж дүүргээгүй бол, нас хүрч алба ахисан ч хүмүүс хүндэтгэл үзүүлдэггүй. 

гэж. Хүндэтгэл нь ч яахав, харин тэр үүрэг, шаардлага гэдэг нь тэдний өөрсдийнх нь соёл, ёс заншил нь юм байна л даа. Тэрийгээ дагахаа болиод ирэхээр, тэр нийгмийн хүн нь дорой, эмэгтэй хүн шиг аймтгай болдог гэж л хэлээд байгаа юм. Энэ их сонин.

AmonRa - 15:44 - 2010-09-04

Нийгэм нь бага багаар ялзарч, доройтож байгаагийн шинж нь юм уу даа л гэж ойлгосон. Өнөөх ёс заншил нь замхраад, эрчүүд үүргээ гүйцэтгэхээ больсон гээд, дараагийн тайлбар нь байдаг.

AmonRa - 15:32 - 2010-09-04

hmmmm, teguul zuvhun mongol erchuud hataa aldaagui haa saigui l tiim yum bolj bgaam bn daa... yaah yostoi yum boldoo,
esergeeree emegteichuud hat suugaad baigaamuu geheer bas uguim shig bn tee? kkk

EnsyGund - 15:08 - 2010-09-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax