जगन्नाथ

«Догшин Иван» киноны талаар

Энэ бол өдрийн тэмдэглэл юм. Найруулагч Эйзенштейн ба Черкасов хоёр "Догшин Иван" киногоо дуусгах талдаа оров. Цаашид та өөрөө уншина уу. 


С.М. Эйзенштейн ба Н.К. Черкасовтой хийсэн ярилцлага.

«Догшин Иван» киноны талаар

 Бид (Орч: С.М.Эйзенштеин ба Н.К.Черкасов нар) Кремльд 11 цагт дуудагдав.

 10 цаг 50 минутанд бид хүлээн авах өрөөнд оров. Яг 11 цагт Поскребышев орж ирэн, биднийг өрөөнд оруулав.

 Өрөөнд Сталин, Молотов, Жданов нар сууж байв. Орж ирэн, мэндэлж, ширээний ард суув.

 Сталин. Та захиа бичсэн, хариуг бага зэрэг удаалаа. Хожимдож уулзаж байна. Эхэндээ захиагаар хариулахыг хүссэн боловч, ярих нь дээр байх гэж бодлоо. Ойрд би зав маш муутай, цаг олддоггүй. Гэвч хожимдсон ч гэсэн, уулзан нь дээр. Би таны захиаг 11 сард хүлээж авсан.

 Жданов: Та Сочид хүлээн авсан.

 Сталин: Тийм, тийм, Сочид. Та бүтээлээ яах санаатай байна?

Бид киног хоёр хэсэг болгож зүссэнийг ярилцья. Улмаар Ливоны аян дайн багтаагүй, мөн хоёр ангийн хоорондын зөрчилдөөн гарсан байна. Ливоны аян дайныг үйл явдлын зураг авалтыг дуустал нь авах хэрэгтэй байна.

 Сталин: Та түүх үзэж байсан уу?

 Эйзенштеин: Бага сага мэднэ.

 Сталин: Бага сага мэднэ..? Би бага зэрэг түүхийг мэднэ. Та кинондоо хааны хар шадар цэргүүдийг буруу харуулсан байна. Хар шадар цэргүүд бол вангийн цэргүүд юм. Тэр цагийн феодал армийг бодвол, маш боловсронгүй арми юм. Тэр цагт энгийн арми туг сүлдээ хурааж, байлдааны талбараас явж болдог байсан бол, хар шадар цэргүүд байнгын ба мэргэжлийн арми байсан юм. Таны кинонд харуулсан хар шадар цэргүүд ку-клукс-клан шиг болжээ.

 Эйзенштейн тэд цагаан малгай өмсөж, манайхан хар малгайтай байсан гэж хариулав.

 Молотов: Энэ бол харгалзан авч үзэх ялгаа биш.

 Сталин: Таны хаан шийдэмгий бус, Гамлет шиг болсон байна. Орчин тойрны бүх хүн түүнд юу хийхийг зааж, хаан өөрийн шийдвэрээ гаргаж чадахгүй хэмээн харагдах болж. Иван хаан бол мэргэн ба агуу хаан байсан. Хэрэв түүнийг 11-р Людовик Вантай харьцуулбал (Та Людивик 11-р вангийн тухай сонсож байсан уу, тэр Людовик 14-р вангийн абсолютизмыг бэлдэж байсныг?) Иван Людивикийн дэргэд диваажингийн оронд байна.

Гол Иваны мэргэн санаа нь харийн иргэдийг эх орондоо оруулдаггүй байсан юм. Тэрээр үндсэрхэг үзэл дээр тулан зогсож, харийн иргэдийн нөлөөг ихсэхийг зөвшөөрдөггүй байсан юм. Догшин Иваны дүр энэ учраас алдаа дутагдал гаргасан байна.

1-р Петр хаан бол мөн агуу хүн байсан. Гэвч тэр харийн иргэдэд маш либерал хандсанаар, гадаад иргэд нөлөөгөө тэлж, Орос улс германжиж эхэлсэн. Үүнийг мөн Екатерина хатан улам даамжруулсан. Гинжин хэлхээ явсаар, 1-р Александр хаан орос хүн байсан уу? Эсвэл 1-р Николай хаан орос хүн байсан уу? Үгүй. Оросын хаан ширээ тэр чигээр герман болсон байсан.

 Догшин Иваны хамгийн шинэлэг санаа нь, гадаад худалдааны дотоод монополи тогтоосонд байдаг. Догшин Иван анхны орос байсан, дараа нь Ленин.

 Жданов: Эйзенштейны Догшин Иван цочимтгой, айдсаар дүүрэн өвчтөн болсон байна.

 Молотов: Үүнд сэтгэл зүйн онцлогийг хэтэрхий тод харуулсан байна. Мөн дотоод ертөнцийнх нь зөрчилдөөн ба хувийн шинж чанар давамгайлсан.

 Сталин: Түүхэн баатруудыг стилийн хувьд зөв харуулах хэрэгтэй. Эхний ангид жишээ нь Догшин Иван эхнэртэйгээ маш удаан үнсэлцдэг. Тэр цагт тэгж болдоггүй байсан.

 Жданов: Мөн византийн шинж чанар их харагдаж байсан- тэр цагт үүнийг мөн адил хүлээн зөвшөөрдөггүй байсан.

 Молотов: Хоёр дугаар анги бөглүү, зоорь, харанхүй өрөөгөөр бөглөгдсөн байна. Үүнд Москва хотын өргөн уудмыг, мөн ард түмнийг нь харуулаагүй байсан. Үүнд яриаг үзүүлж болно, мөн хэрэг шүүхийг нь харуулж болно- гэвч тэргүй болохгүй.

 Сталин: Догшин Ивaн бол маш хэрцгий хүн байсан. Түүнийг хэрцгий байсныг харуулж болно. Гэвч яагаад хэрцгий байх хэрэгтэй байсныг ойлгуулах хэрэгтэй.

 Догшин Иваны том алдаа нь том таван феодал гэр бүлийг хүйс тэмтрээгүй нь байсан. Хэрэв түшмэлийн тэр таван гэр бүлийг дуусгасан бол, Бослогын цаг гэж гарахгүй байхсан. Мөн ДОгшин Иван хэн нэгнийг цаазаар авсан бол, ихээр залбирч, нүглээ наминчилдаг байсан. Үүнд бурхан түүнд их саад болдог байсан. Үүнээс шийдэмгий байх хэрэгтэй.

 Молотов: Түүхэн үйл явдлыг мөн зөв өнцгөөс ойлгон харуулах хэрэгтэй. Жишээ нь Демьян Бедныйн Баатрууд жүжигт Оросыг христийн шашин хүлээн авсаныг доог тохуу болгож байсан. Гэвч тэр цагт христийн шашныг хүлээн авна гэдэг оюун ухааны ба ухамсрын үсрэлт байсан юм.

 Сталин: Бид сайн христчид биш. Гэвч энэ үйл явдал бол Оросын хаант улс Азийн зүг биш, барууны ертөнцтөй нэгдэх зорилго агуулж байсан юм.

 Мөн Азийн зүгийг ярихдаа, Сталин татар монголчуудын дарангуйллаас чөлөөлөгдсөн даруй Иван хамаг Оросыг нэгтгэж, Астраханийг эзэлж авсан. Крымийн татарууд мөн дайрах өндөр магадлалтай байсан.

 Сталин: Зохиолч Демьян Бедный түүхэн үйл явдлыг буруу ойлгон ухамсрласан байсан. Бид Минин ба Пожарскийн хөшөөг Гэгээн Василийн сүмд ойртуулахад, Демьян Бедный эсэргүйцэж, хөшөөг устгах хэрэгтэй гэж бичиж байсан.

Хариуд нь би Түүхээ мэддэггүй, удмаа мэддэггүй Иван хэмээх нэртэй захиа бичиж хариулсан. Бид түүхээ мартаж болохгүй.

 Цаашид Сталин Догшин Иваны дүрийн талаар ярьж өгч, Малюта Скуратов томоохон жанжин байсан бөгөөд, Ливони улстай тэмцэхдээ баатарлагаар амиа орхисон гэж хэлэв.

 Черкасов шүүмжлэл туслах учиртай гэж дурьдаж, найруулагч Пудовкин шүүмжлэлийн дараа маш сайн Адмирал Нахимов киног жишээ болгов. Мөн: Үүнд мөн кинонд биш, мөн театрт Догшин Иваны дүрийг бүтээдэг тул, бидний хийсэн нь сайн ба зөв харуулсан байх учиртай гэж хэлэв.

 Сталин Молотов ба Ждановын зүг харж: За үзье. гэж хэлжээ.

 Черкасов: Бидний шинээр бүтээсэн дүр нь сайн болно гэж итгэж байна.

 Сталин: За тэгвэл бурхан танд өдөр бүр шинэ жил өгөх болтугай (инээв)

 Эйзенштейн: Бид эхний ангид хэдэн үйл явдал их сайн болсон тул, дараагийн анги бас бүтнэ гэдэгт итгэлтэй байна.

 Сталин: бид сайн болсныг ярихгүй, муу болсныг засцгаая.

 Эйзенштейн киног засах ямар нэгэн заавар байгаа юу гэж асуув.

 Сталин: Би танд заавар өгөхгүй гээгүй юм. Би танд үзэгчийн хувьд хэлж байна. Түүхэн дүрийг зөв харуулах хэрэгтэй. Бид нарт Глинкаг яаж харуулав? Энэ чинь Максим байна шүү дээ, Глинка биш. Жүжигчин Чирков дүр сольж чадахгүй байна, харин жүжигчин гэдэг дүрээ чадварлаг сольж чадаж байх хэрэгтэй. (Черкасовын зүг харж) Та жишээ нь маш сайн дүр хувиргаж чаддаг.

 Жданов Черкасовт Догшин Иваны дүр азгүй сонголт байж гэж хэлэв. Мөн Хавар кинонд цэвэрлэгчдийг тоглосноор, Амьдралын төлөө кинонд мөн цэвэрлэгч тоглодог.

 Черкасов олон удаа хаадыг толгож байсан гэж хэлээд, мөн Петр хааныг ба Алексейн дүрийг бүтээж байсан гэв.

 Сталин: Түүхэн дүрийг зөв харуулах хэрэгтэй. Хүчтэй харуулах хэрэгтэй.

Та Александр Невскийн дүрийг зохиосон үү? Гайхалтай сайхан болсон. Хамгийн гол нь түүхэн стилийг барих юм. Мөн найруулагч түүхэн үйл явдлыг өөрийн дураар өөрчилж болно. Гэвч стилээ бариад байх хэрэгтэй- мөн зөвхөн түүхийг бариад байвал бас буруу. Түүхэн стиль дотор найруулагч ажиллах хэрэгтэй.

 Жданов мөн Эйзенштейнд гэрэл сүүдрээр тоглож, үйл явдлаас сатааруулж байна гэв. Догшин Иван байн байн толгойгоо өргөж, сахлаа харуулдаг.

 Эйзенштейн Иваны сахлыг хасна гэж амлав.

 Сталин: (Зарим нэгдүгээр ангийн дүрүүдийг санан): Курбский- биширмээр! Мөн Старицкий (жүжигчин Кадочников). Сайхан хэрэг шүү- ирээдүйн хаан байж, ялааг гараараа барьж байдаг...

 Иймэрхүү деталь их сайн. Хүний дотор ертөнцийг нь дэлгэж харуулдаг юм.

 Чехословакийн үйл явдлын тухай яриа эргэв. Мөн Чехословак улсад Зөвлөлт Холбоот Улсын нэр хүндийг дурьдав.

 Яриа америкийн бөмбөгдөлтийн улмаар сөнөсөн хэд хэдэн чехословак хотуудын тухай ярив.

 Сталин: Бидний зорилго бол Праг хотод америкчуудаас түрүүлж ороход оршиж байсан юм. Америкчууд маш их яарч байсан боловч, маршал Коневын давшилтаар бууж өгөхийн өмнөхөн Прагыг буулган авсан.

Америкчууд үйлдвэрлэлийг бөмбөгдөж байсан. Улмаар тэд өрсөлдөөнийг дарж байсан юм. Европ даяар тэгж байсан. Сайхан бөмбөгдөж байсна шүү...!

 Франко Геббельс хоёрын зурагтай альбомын тухай Черкасов ярив.

 Сталин: Тэр араатнуудыг дуусгасан нь их юм, тэр өөдгүй амьтад ялсан бол, юу болохыг төсөөлөхөөс аймар...

 Черкасов Чехословад төрсөн орос хүүхдүүдийн тухай ярив. Хүүхдүүд Прагт төрсөн боловч, эх орноо ЗХУ гэж үздэг.

 Сталин: Хүүхдүүд өрөвдмөөр юм- тэд юунд ч буруугүй.

 Молотов: бид хүүхдүүдэд нутагтаа буцах боломжийг бүрэн нээж байгаа.

 Сталин Черкасовд сайн дүрээ сольж чаддаг бөгөөд, мөн жүжигчин Хмелев сайн жүжигчин гэж дурьдав.

 Черкасов Шаляпины дэргэд их байсан болохоор их юм сурсан гэж дурьдав.

 Сталин: Агуу жүжигчин

 Жданов: Хавар кино хэрхэн урагшилж байна?

 Черкасов: Удахгүй дуусна: хавар гэхэд Хавар киног гаргана.

 Черкасов киноны зарим алдаа дурагдал, мөн Догшин Иваны дүрийн тухай асуув.

 Сталин: Дүр нь сайн болсон. Солиод хэрэггүй. Нүүр царай нь маш сайн болсон.

 Черкасов: Старицкийн аллагыг орхих уу?

 Сталин: Үлдээж болно, тэр цагт аллага болдог байсан.

 Черкасов: Мөн Малюта Скуратов хамба Филиппыг боож алдаг хэсэг бий.

 Жданов: Энэ үйл явдал Тверийн Отроч сүмд болсон билүү?

 Черкасов: Тийм. Энэ хэсгийг үлдээсэн нь дээр үү?

 Сталин түүхийн хувьд зөв болохоор үлдээх хэрэгтэй гэв.

 Молотов үймээн ба хэлмэгдлийг үзүүлэх хэрэгтэй гэв. Гэвч яагаад, ямар учраас үүсэж байсан ба ямар зорилготой байсныг харуулах хэрэгтэй гэв. Үүний тулд өргөн төрийн ажиллагааг харуулж, харанхуй өрөө подвалаар хаагдахгүй байхыг хүсэв.

 Черкасов зохиолын талаар өөрийн бодол саналаа хуваалцав.

 Сталин: Кино юугаар дуусах бэ?

 Ливоны цэргийг бут цохиж, Малютагийн үхэл ба Догшин Иван цэргүүдийнхээ дунд: "Тэнгис далайг эзэгнэсэн, эзэгнэх ч болно!" гэдэг үгээр дуусна.

 Сталин: Тийм, тийм юм болсон. Үүнээс ч илүү байж мэднэ.

 Кино зохиолыг цаашид намын захиргаанд харуулах хэрэгтэй юу? гэж асуухад

 Сталин_ Зохиолыг харуулаад хэрэггүй, та нар өөрсдөө учраа ол. Ер нь зохиолыг уншиж хэлэх нэг өөр, бэлэн болсон бүтээл нэг өөр. (Молотовд) Та зохиолыг унших уу?

 Молотов: Энэ бол миний ажил бишээ. Большаков уншиг.

 Эйзенштейн киноны зураг авалтын явцад яаруулахгүй байхыг хүсэв. Уг хүсэлт халуун яриа өдөөв.

 Сталин: Хэрхэвч битгий яар! Ер нь бид яаруу кино бүтээлүүдийг хорих бодолтой байгаа. Репин зурган дээрээ 11 жил ажилсан гэдэг.

 Молотов: 13 жил.

 Сталин: 11 жил.

 Бүгд сайн ажил цаг шаарддаг бөгөөд, зөвхөм удаан ажилаар сайн детальчилсан ажил гүйцэтгэж болно гэж ярилцав.

 Сталин: Хэрэв кинонд 1-2 жил, бүр 3 жил хэрэгтэй байсан ч хий. Гол нь бүтээл баримал шиг байх хэрэгтэй гэв. Бид чанар дээшлүүлж, бага бүтээл боловч, сайн чанартайг гаргахаар төлөвлөж байна гэв. Бидний үзэгч том болсон, түүнд тэр учраас нас биенд хүрсэн кино үзүүлэх хэрэгтэй гэв.

 Мөн Сталин найруулагч зорьсон зорилгодоо үнэнч байх хэрэгтэй гэв. Алдартай жүжигчин ирээд, найруулагчийг шахаад эхлэдэг. Гэвч жүжигчинд дүр нь зохидоггүй. Найруулагч гэтэл тохироогүй дүрд жүжигчинд тоглуулчдаг байх жишээтэй.

 Сталин: Ер нь жүжигчин Жаров маш муу тоглосон. Жанжин хүн ийм байж болохгүй.

 Жданов: Алиа салбадай шиг тоглох юм.

 Сталин: Догшин Иван бол үндсэрхэг үзэлтэй хаан байсан юм. Энэ учраас Оросын хаант улс гадаад нөлөөнд дахиж ороогүй. Гэвч Агуу Петр хаан гадаад хүн оруулснаар буруутсан.

 Черкасов ичгүүртэйгээр бүтээлээ харж амжаагүй гэж хэлэв. Учир нь Ленинград хотод байхад, бүтээлийг зүсэж бэлэн болгосон гэв.

 Эйзенштейн мөн адил бүтээлээ харж амжаагүй гэв. Зураг авалт дууссан даруй өвдөж, кино театр орж амжаагүй гэв.

 Яриа халуун болж үргэлжлэн, Сталин гар барьж: Бурхан танд туслаг! гэж хэлэв.

 Бид гар барин салцгаав. 00:10 минутанд яриа дууссан.

 

22:11 - 2010-08-01 - Сэтгэгдэл бичих

спорт уул нь их зүгээр байдыншд

AmonRa - 20:21 - 2011-04-14

bodhoor l gomdood bhiin entr kekkk tom gurenii tom sonirhol ch yamai manaihanii tom sonirhol ch hereesee heterchih geel bgaashuu oird ch..

nadaar yahav bdagtaa l .. tsag zav ch asuudal shuu.. gehdee minii asuudal bol yumiig sonirhohoo baichihaj.. yamaar ch yumbde

dao - 19:44 - 2011-04-14

Том гүрэнд том сонирхол байх нь аргагүй биз. Жижиг улсууд том гүрний хөлд дарагдах нь бас аргагүй.

Мэнд, мэнд үү? Ойрд зав гэж юм аймшигтай муудаад байна. Чамаар со са?

AmonRa - 18:18 - 2011-04-14

өнгөрсөнд буруу өгөх нь хайшаа.. гэхдээ оросууд өөрсдөө түүхээ мартахгүйн тулд баатар жанжидаа өргөмжилж байхад бид болдоггүй л байсансан.. за тэр ч яахав.. ойрд энүүгээр шагайсангүй.. мэнд үү хө.

dao - 17:52 - 2011-04-14

Энэ удирдагчийн (Сталины) тухай мэдээ баримт ихэвчлэн их дарагддаг- ялагдагч түүхийг бичихгүй шүү дээ. Харин Орос орон бол ялагдагч.

Cүүлийн сэтгэгдлийн тухайд гэвэл, амьдрал эсрэгийг үзүүлээд байгаа. Хөгжлийн үр шимийг нийгмийн зөвхөн нэг давхарга л хүртэх болно. Эдийн засгийн Үзүүлэлт харуулна, гэхдээ бидний (залуу үеийн)сайндаа биш, газрын баялгийг зарсандаа хэсэгтээ сайжирна. Мэдээж 20 жилийн дараа ямар болохыг би хэлж мэдэхгүй.

AmonRa - 16:47 - 2011-04-14

Харин бидний тухайд оросорхуу школтой, баруунжих стилтэй гэж ярьдаг ч бид хэзээ ч хэт баруунжихгүй гэж би ойлгодог. Бас дээр нь дэлхийн хөгжил одоо баруунаасаа зүүн тийш шилжиж байгаа гэж боддог. Мөн энэ хөгжлийн шилжилтийн үед харин ч бид үндсэрхэг үзлээ, эх оронч сэтгэлгээгээ, мэдлэг боловсролоо бэхжүүлж чадаж байгаа гэж бодогдох. Тийм болохоор Бид нээх удахгүй одоо байгаа бусад өндөр хөгжилтэй улсын дайтай маш хурдан хөгжинө

Zurai - 16:32 - 2011-04-11

Тэгэлгүй яахав. Мэдээж тэдгээр удирдагчдыг үгүйсгэхгээгүй. Яахав, миний өдий болтол дуулж, мэдсэнээр энэ хүнийг зөвхөн өөрийн үзэл суртлын хатуу баримтлагч л гэж үзэж байсан төдий бодож үндсэрхэг үзлийн тухайд бууж байгаагүй болоод тэр талыг нь дээрхи ярилцлагаас харсан төдий. Мэдээж түүхэн өчнөөн баримт сэлт байх л.

Zurai - 16:20 - 2011-04-11

@Zurai: Сталин гэж хүнээс гадна, өөр хөгжсөн улс орнуудын удирдагчид ойлгож байсан: Ард түмэн өөрийн соёлын дүр төрхөө хадгалж, түүхээ марталгүйгээр шинэчлэлт явуулах хэрэгтэй гэж. Энэ ярилцлага байдлыг бүрэн дүүрэн даанч харуулахгүй.
Бид жишээ нь баруунжилт энэ тэр гэж ярьдаг даа? Баруунжих тусам бид хөгжиж, улам цэцэглэж байгаа гэсэн ойлголт байдаг.
Гэвч яг сайн харах юм бол, уусан устаж байгаа болохоос биш, хөгжиж буй хэрэг биш.

Жишээ нь Япон байна: тэнд "Вакон Ёосай" (Барууны технологи, япон сэтгэхүй) гэсэн уриа байсан. Хэрэгтэйг авч, хэрэггүйг хаях гэдгийг л...

AmonRa - 16:00 - 2011-04-11

Учир нь хэн ч, тэр байтугай тэрсүүд үзэлтэн ч бай өөрийн уг гарал, өнгөрсөн түүхээ зүгээр ч нэг сонссон биш, бүүр ойлгож мэддэж байх ёстой гэж. Тухайн цаг үеийн үзэл баримтлалаас болоод их ч уран бүтээл, уран бүтээлчдийг хэлмэгдүүлж, хяхан хавчиж байсныг бид сонсож л байсан.
Магадгүй Сталины өөрийн хэлж байгаагаар Догшин байх шалтгааныг нь ч мөн олж харах хэрэгтэй гэж.
Дээрхи ярилцлагаас харахад аргагүй л эх оронч хүн байсан юм байна даа гэж.

Zurai - 15:35 - 2011-04-11

Иргэний дайн, дэлхийн дайн хоёрыг амжилттай давж, эдийн засгийг, цэргийн хүчийг зузаатгаж, цөмийн зэвсэгтэй болгоно гэдэг боловсролгүй хүний хийх ажил биш шүү дээ.

AmonRa - 14:50 - 2011-04-11

Stalin chin harin ovoo olon yum meddeg gar baijee

Boldoo (зочин) - 03:56 - 2011-04-11

майр урт болохоор тэгэж байгаад больсон болно.

гэхдээ уншсан юм чинь мэнд мэдэх нь зүйтэй гэж сэтгэв.

Бахархал - 18:45 - 2010-08-02

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax