जगन्नाथ

Хар тамхины тухай

1994 оны 9 сард европын нийгмийн ба Нидерландын хатан хааны ордны зүгээс гаргасан эсэргүүцлийг үл ойшоон, Сингапурын Улсын шүүхийн тогтоолын дагуу, Чанги шоронд Йоханнес ван Дамм цаазлагдсан билээ. Энэ хүн бол наймаачин хүн байсан юм. Бүр тодруулбал хар тамхины наймаачин. Үүнд асуух хэрэгтэй байх, яагаад одоо хүртэл азийн зарим орнуудад хар тамхины наймаачдыг цаазласаар байна вэ? гэж.

 Үүнд хар тамхины аюулыг ойлгох ба харьцуулалт гаргах хэрэгтэй байх. Нэг талаас сонгодог урлагийг унших сонирхолтой байдаг- энэ талаар мөн их мэдээлэл тааралддаг. Жишээ нь: Шерлок Холмсын Бохемийн адал явдалд гардаг шиг. Эсвэл Лев Толстойн Анна Каренина. Зохиолч Конан Дойл (мэргээжлээрээ эмч хүн) сэтгэлийн хаттай хүн хар тамхины даслыг өөрөө дарж чадна гэж үздэг байсан. Гэтэл хэдхэн арван жилийн дараа, мөн адил зохиолч ба эмч Михайл Булгаков хар тамхины донг өөрөө дийлэх боломжгүйг ойлгож эхлэв. 

Ихэнх уншигчид зохиолчдын энэ гунигтай талыг анзааралгүй өнгөрдөг- Анна Каренина жишээ нь бусдын доог тохуу болсонд бухимдаж, опиат хэрэглэж эхэлдэг. Варвара авхай Вронскийд түүнгүйгээр морфин хэрэглэсэнд уурлаж дургуйцна. Амиа холролтоо зохиолын баатар эмэгтэй мансуурлын хүнд байдалтай хийдэг.

 Галлюциноген буюу психомиметик бодисуудын дунд хамгийн алдартай нь ЛСД. Сэтгэцийн хагарал ба түгшүүртэй хий юм үзэгдэж, эрүүл хүнийг сэтгэцийн өвчтөний байдалд маш хурднаар оруулдаг. Хүний оюун ухаан ба сэтгэлийг маш хурдан сөнөөж чаддаг.

 Мөн нойрны бодисууд: барбитурат ба мансууруулагч стимуляторууд: "сэргээх  аминууд", мөн орчин үеийн хувилбарууд: экстаси, кокайн.

Кокайныг Испани Америкийн нүүрс олборлох ажилд цалин болгож өгдөг байсан- хоол ба цалингийн оронд.

  Харин намуу цэцгийн ес заншлын дагуу ургуулдаг байсан орнуудаар маш хатуу дэг журамтай байсан тул, хор уршиг нь багавтар байсан гэж тооцож болно. Гэвч хятадууд нийгмийн хэрэглээ болгож опиум буюу хар тамхийг хэрэглээний үр дүнг өөр дээрээ амссан анхны ард түмэн юм.

 "Ялзарсан хагас соёл иргэншил"

 XIX зууны эхэн гэхэд манай гаригийн хамгийн том улс гүрэн бол 300 сая хүн амтай Манжийн Чин гүрэн байсан юм. Манжууд бол xятадад болсон том үймээнийг ашиглан эрх мэдлийг өөрийн гартаа авсан, хойд нутгийн нүүдэлчин гаралтай ард түмэн байсан юм- ер нь түүхэнд гадаадын эрх баригчтай гүрэн их тааралддаг.

Жишээ нь оросуудыг скандинавууд, мөн монголчууд, Англид франкийн норманууд, эсвэл шотландууд, германууд, Шведийг Наполеоны маршал Бернадотын хөвгүүд захирдаг байв.

 Гэвч манжийн гүрний түүхэн нэгэн онцлого бол өөрийн ес заншлаа орхигдуулан, хятадын олон ёс заншлыг авч хадгалан, бүр дайтаж чадахаа больсон гэдэг. Хятад улс зогсон байдалд оров.

 Фридрих Энгельсийн хэлснээр: "Хамгийн эртний түүхтэй хагас соёл иргэншил суларч ялзарсныг" гадаад олон орон тэр дороо ашиглаж авав. Европын түрэмгийллийн тэргүүн шугамд Английн Хатан хааны гэр бүл зогсож байв.

 Гэвч бүр цагтаа маш хүчирхэг байсан Англи улс тэр хятадын өргөн уудам нутгийг эзэгнэх боломжгүй байсан. Үүний тулд эдийн засгийн нөлөөгөөр хятадын ард түмнийг боолчлон ашиглахаар шийдэж, Бенгалийн намуу цэцгийн ургацын талбайг эрс ихэсгэжээ.

 "Боолын худалдаа хар тамхины наймааны дэргэд маш энэрэнгүй санагдаж билээ. гэж английн эдийн засагч Р. Монтгомери Мартин 1847 онд хэлж гэнэ. - Бид харуудын бие организмыг эрүүл байлгахыг хичээдэг байсан- бидний сонирхол бол тэдний амийг хадгалж үлдэхэд байсан. Харин хар тамхины худалдаачин биеийг ялзруулж, сульдуулж, тэнхээг сүйтгэж үгүй хийсний дараа биеийг нь устгадаг" гэжээ.

 1830 оноос 1837 он хүртэл английн хар тамхины экспорт жилийн 2 мянган хайрцгаас (ширхэг бүр 60 кг), 39 мянга болж өсжээ. Одооны хар тамхины наймаатай хэзээ ч энэ зэрэгцэж чадахгүй тийм их хэмжээ юм. Хар тамхины наймаа өөр бараа таваарын эргэлтийг зогсоож, мөн мөнгөн лангийн алдагдал Чин улсын эдийн засгийн тэнцвэр алдагдуулав. Олон сая хятадууд: xүн тэрэгчдээс эхсүүлэн, хааны ордны бүх 12 зэргийн хун тайж хүртэл аюултай зуршилд автсан байв.

 Татварын албаны ба хэрэг шүүлтийн албаны талаас дээш хувь нь хар тамхичид болсон байв. Мөн төрийн байгууллага, тариа талбайн услалтын алба, бүр тусгай найман тугт их цэргүүд донтон ялзарч, хараа хяналтнаас алдагдаж эхлэв.

 Эзэн хаан хар тамхи ба хар тамхины таталтыг хорьж, хатуу цээрлэж эхлэв. Гэвч хорио хяналт эсрэгээр үйлчилдэг жамтай: хориотой хар тамхины үнэ ихсэж, эдийн засгийн улам их алдагдал учирчээ. Зөвхөн 1839 онд н эзэн хаан Даогуан хар тамхины бизнест томоохон хариу цохилт үзүүлэхээр шийджээ.

 Эзэн хааны томилолтоор Гуандун мужид Линь Цэшюй гэгч хүнийг хянан шалгагчаар явуулжээ. Тэр хүн эцэг эх ба Тэнгрийг шүтддэг, мөн гадаадуудыг энэ гаригийн цорын ганц Эзэн хаанд мөргөл үйлдэхээс татгалздаг балмадууд гэж үздэг нэгэн байсан юм. Гэвч нөгөө талаасаа европын шинжлэх ухаан сонирхож, гадаадаас байн байн шинэ их буу захиалдаг байв.

 1839 оны 3 сарын 10 нд Кантон хотод хар тамхины хурааx ажиллагаа эхлэв. Хар тамхины ачаатай худалдааны хөлөг онгоц зугтахыг оролдсон боловч, замдаа баригдав. Харийн иргэдийн оршин суудаг газруудыг хяналтанд авснаар, дахин 20 мянган хар тамхины хайрцаг хурааж авав.

Улмаар Хумын боомтын ойролцоо хураан авсан хар тамхийг 3 долоо хоногийн турш шатааж живүүлсэн. Одооны хятадын эс сурвалжууд 1188 тонн хар тамхи хураасан гэсэн тоо гаргадаг. Хар тамхины наймаачид өөрийн алдагдлаа тэр цагийн 2,5 сая фунт стерлингээр үнэлжээ.

 Хянан шалгагч их авьяаслаг дипломатч байсан- сайн дураар хураалгасан хар тамхины оронд Европт маш өндөр үнэлэгддэг байсан цайгаар сольж эхлэв. Мөн харийн худалдаачдад бараа таваарын эргэлтийг сайшааж, хар тамхи оруулахгүй гэсэн бичгэн дээр гарын үсэг зуруулж, зөрчвөл толгойг нь авна гэсэн цээр гаргав.

 Зарим англи худалдаачид зөвшөөрснөөр, хар тамхины наймааны сүлжээ нурж эхлэв. Гэвч хар тамхины наймаа бүхэл бүтэн Англи гүрний сонирхол хөндөж байсан болохоор, өмнө нь өөрийн үхлээ төлсөн мөнгө англичуудын гарт ихээхэн хэмжээний капитал болж хуримтлагдсан байв.

Уг капиталаар зөвхөн дээд зиндааны эрх ямба санхүүжихээс гадна, үйлдвэрлэлийн шинэчлэлт ба ажилчдын ангийн амьдралын төвшин дээшлүүлэхэд зарцуулагддаг байсан юм. Улмаар Англи гүрний нутаг дээр Европ даяар түймэрдэх хувьсгал гаргаагүй юм.

Гуандун дахь Английн албан ёсны төлөөлөгч  Ч.Эллиот байлдааны онгоц явуулж, дээр дурдагдсан хар тамхины хоригийг зөвшөөрсөн худалдаачдыг барьж эхлэв. Чуанби боомтын ойролцоо анхны англи ба хятад усан цэргийн зэвсэгт мөргөлдөөд болов.Уг мөргөлдөөн далайн эзэгтэй Английн хувьд ямар ч үр дүнгүй болж өнгөрөв.

 1840 онд Лондоны парламент Хятадад дайн зарлаж, Жорж Эллиотын командлал доорх цэргийн хүч явуулж, Линь Цэшюйн устгасан хар тамхины төлбөр нөхөн төлөх болзол тавин шаарджээ. 

 Тэр цагт Виктория хатан хааны хаан ширээнд залрах цагт, Англид викториан үе гэж алдаршсан цаг байсан юм. Магадгүй тэр учраас англичуудын дайны арга барил нь мөн адил өөрийн өвөрмөц шинж төрхтөй байв: шөнөөр гэрлээр чимсэн завь боомтын зүг явуулж, хар тамхийг гурав дахин бага үнээр зарж, ялзарсан чин улсын армийг улам ялзруулдаг байв. Нөгөө талаас хятадууд нэг цагаан чөтгөрийн толгойг 100 юаниар, хар чөтгөрийн толгойг (хар арьстан зарц)  50 юаниар үнэлжээ.

 Линь Цүсюй гурван талын дайралтанд автав: эзэн хааны дэргэдэх түшмэд мөн адил англичуудын хар тамхины наймаанд гар хөл оролцуулдаг тул, ашиг сонирхлоо бодож Гуандуны хэтийг баримтлагчийг гэсгээн цээрлэхээр ятгаж, эзэн хаандаа өдөр шөнөгүй гомдол мэдүүлдэг байв. Мөн энхийг хайрлан хамгаалахыг уриалж, бууж өгөхийг ятгадаг байв. Чадлынхаа хэрээр тэд өөрсдийн зэвсэгт хүчний ялах боломжийг хааж хойшлуулдаг байв.

 Мөн яг тэр цагт гадаад чөтгөрүүдтэй бүрмөсөн харьцаа таслах уриа лоозон дэлгэрч, энгийн иргэд хар тамхины наймаатай ямар ч холбоогүй гадаад хүмүүсийг мөн устгаж эхлэв. Эх орончдын тэнэглэл ба ухаангүй балмад үйлдлээс болж, Линий дэлхий нийтэд тэр болгон сайшаадаггүй байсан Английн бодлогийг дотроос нь хагаралдуулах боломж алдагдаж, Дундад гүрэн улам ихээр нүүрээ алдсаар байв.

 Учир нь хятадууд зөвхөн харийн иргэдийг алах биш, мөн хүүхэд эмэгтэйчүүдийг ба Христийн шашинд орсон өөрийн иргэдээ устгаж эхэлсэн юм. Мөн Чин улсын Эзэн хаан буруу хүмүүсийн ятгалганд орж, байн байн байр сууриа өөрчилж, өөр өөр хууль тогтоолд гарын үсгээ зурдаг байв.

 Хар тамхины мафийн бодлого улмаар хэрэгжиж, Хятад улс 1840 оны намрын адаг сар Эзэн хааны тушаалаар хар тамхины хориг авагдсанаар тооцогддог. Эзэн хааны зарлигийг хүн бүр дагах ёстой гэж үздэг газар, хар тамхи хаа газар татахаа больсон гэж тооцож, хоригийг авсан байна.

 Англичууд Кантоны боомтыг хаан бүсэлж, 8 сард Тянжинд ирж, чин улсын нум сум жадаар зэвсэглэсэн цэргийн хүчийг бут цохижээ.  Ялагдлын гэм бурууг Линьд тулгаж, Шинжан мужид цөллөгдсөн байна. Одоо хар хорыг устгаж байсан газар цэцэгт хүрээлэн байгуулж, Лины хөшөө босогосон байдаг.

 Түүхэн сургамж

 1842 8 сарын 29нд Чин гүрэн бууж өгч, Нанкины тохиролцоонд гарын үсэг зуржээ. Улмаар англичуудын худалдаанд 5 боомт (үүний дунд Шанхай ба Кантоны боомт) англичуудын эрхшээлд орж, мөн Чин улс англичуудын дайны зардлыг нөхөх ба хар тамхины алдагдлыг буцаахаар 21 сая мөнгөн юань төлхөөр болжээ. Ийнхүү Хонг-Конг Английн хараат бүс болжээ. Ялагч хар тамхи оруулахгүй гэж мөн хүлээн зөвшөөрсөн боловч, хятадын хуулийн хамаарлаас өөрсдийн ажилчдаа чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл хятадын төр, зөвхөн гадаад биш, мөн английн консулын газарт ажилдаг хятад иргэдийг шалгах боломгүй болгосон байна. Удалгүй жишээг дагж, Америкийн нэгдсэн улс ба Франц мөн адил гэрээнд гарын үсэг зурсан байна. Улмаар Хятад уруу урсах хар тамхины хэмжээ нь 1850 онд 52 925 хайрцагт хүрчээ. 

 Тэр он өмнөд нутагт тайпины бослого болж, Чин улсын түшээдийн бичсэнээр: Гүнзийн сургаалийг библийн төлөө, мөн хар тамхины эсрэг гэж ихэд дургуйцсан шинжтэй бичсэн байдаг. Хар тамхины гаансыг өөрийгөө бууддаг буугаар дүрсэлж, гадаад дахь Христчидын туслалцаанд найддаг байв.

 1856 онд 2-дугаар Хар тамхины дайн эхэлнэ.  Европын гүрнүүд хар тамхи зарах илүү их эрх чөлөө шаардахаас гадна, ажлын хямд хүч гаргуулж авахаар тооцоолж эхлэв. 1857 онд дайнд Франц оролцож, 12 сард Кантон хот, дараа нь Тянжин хот бууж өгчээ. Дагу бэхлэлтийн ойролцоох ширүүн тулалдааны эцэст английн ба францын цэргүүдэд Бээжин чөлөөтөй орох зам нээгдэв. 1860 оны 9 сарын 21нд Чин улсын морин цэргийг бут цохиж, хааны ордныг дээрэмдэж тонож, эцэст нь шатаажээ.  Дээрэмдэж үлдсэн эд зүйлс одоо барууны музей болон хувийн цуглуулгуудад үлдсэн.

 Гэвч Чин улсын түшээдийн боддог асуудал нь, улс төрийн сонирхлоос илүүтэйгээр европчууд Эзэн хааны өмнө ёсны дагуу мөргөх болов уу гэсэн л өчүүхэн бодолтой байв. Улмаар европчууд маш ихээр манжийн гүрнийг авч үлдэх сонирхолтой болж хувирав- хятад гүрнийг чөлөөтөйгөөр мөн хууль зүйн үндэлслэлтэйгээр дээрэмдэх хаалга нээгдсэн юм. 

Анхны алхам нь: Европын командлал доор манжийн шинэ арми бүрдүүлж, тайпины бослогыг хэрцгийгээр дарав. 1862 онд цэргийн хүч оруулахаар тогтоож, шинэ үеийн зэвсэг: уулын их буу, пуужин харвагч ба таван байлдааны усан онгоц оруулснаар Тайпины нийслэн Нанкин хот эзлэгдэж, 100 мянган оршин суугчдыг устгасан байна.

 Бидний энэ яриа эхэлсэн Сингапурт английн захирагч Раффлз нутгийн нэгэн хунтайжийг султаанаар томилж, хаан ширээнд суулгаж, удалгүй 5 мянган испани доллараар Сингапурыг худалдан авчээ. 1840 онд хар тамхины наймааны татвар нь л 2 дайнд гарсан хамаг цэргийн зарлага бүрмөсөн нөхсөн байв.

 Хар тамхи опиум нь хятадын зах зээлийг нээх зэвсэг байж. Гэвч англичууд хятад улсын эзэд болох хугацаанд, хар тамхины сөрөг тал нь улам тодорсоор байв: хар тамхи нийлүүлдэггүй бусад худалдаачид өөр бараа таваар зарж чадахаа больсон байв. Гол бэрхшээл нь английн бараа хятадуудын сонирхол татахгүй байгаад биш, харин хар тамхинд хамаг мөнгө нь урссанд байв. Үйлдвэрлэгчид хятадтай худалдаа наймаа хийх сонирхолгүй байна гэлцэх яриа тархаж эхлэв. Хятадын дотоодын зах зээлд зөвхөн хар тамхи дэлгэрч, донтсон тариачид төлбөрөө төлж чадалгүй өөрсдөө хар тамхи ургуулж эхлэв. Цай цагаан будаа тарихын оронд, хамаг тариалангийн талбай нь эзлэгдэж, хүнсний бүтээгдэхүүн гадаадаас оруулдаг болов. 1911 онд Чин гүрэн бүрмөсөн устсан ч- энэ байдал өөрчлөгдсөнгүй. бүх юм дэндүү оройтсон байв.

20р зууны дунд гэхэд, байн байн гадаад дотооддоо дайн хийсэн хятад улсад хар тамхинд нэг сая гектар хар тамхины намуу цэцэг тарьдаг болсон байв. Мөн хар тамхичдын зөвхөн албан ёсны тоо нь 20 саяас дээш гарсан байв.

 Хор уршгийг хятадын коммунистууд давж чадсан- хар тамхины эсрэг хууль гаргаж, хувьсгалт үзэлдээ бүрэн итгэлтэйгээр өөрчлөлт оруулж эхлэв. Уг өөрчлөлт, эсвэл идеал нь одоо цагт сонин санагдана. Гэвч өөрийн ард түмнийхээ төлөө тэр том давааг давсан нь их том алхам байсан. Хар тамхины наймаатай холбоотой 80 мянган хүн баривчлагдаж, 100 хүний нэг нь буудуулсан байв.

Гэвч энэ тоог маш багасгасан гэж тооцлоо ч, АНУ ба хуучин ЗXУ-гийн нутагт жил бүр хар тамхины уршгаас олон сая хүн өнгөрч байгаа. ЭНД жишээ нь түүх давтагдаж байна гэмээр үйл явдал болж байна- эх орноо зарахад бэлэн хүмүүс улс орноо ийм байдалд оруулдаг юм байна.

01:23 - 2010-07-07 - Сэтгэгдэл бичих

Бурхан гэж байхгүй.
"Ийнхүү Хонг-Конг Английн хараат бүс болсон" гэж бичих байж, би алдаа гаргачиж... Заслаа.

AmonRa - 14:05 - 2010-07-13

iim zuil bolood odoonii hongkong bolson yumbiiwii
burhanaas hamaaraltai l daa

bayasaa - 13:37 - 2010-07-13



umno oruulj baisan medee taaraldlaa... (Link)

AmonRa - 13:12 - 2010-07-13

pvv paa, baabriin sait yumuu- har lai.

AmonRa - 14:07 - 2010-07-09

за тийм ч юм уу даа

dadido - 13:16 - 2010-07-09

Zaaval olon hvnd hyrgeh albagui shde andaa.

AmonRa - 01:43 - 2010-07-08

бичээд байгаарай. Даан ч цөөхөн хүн унших юм. Яаж олон хүнд хүргэх вэ. Тэр нийтлэлч дээр гишүүн нь болвол яадаг бол

dadido - 20:14 - 2010-07-07

Unshigchdaa!

zarim ner tomiyonii aldaa garsan bol heleed baigaarai- chadlaaraa zasaad baya!

teenkis shyy!

AmonRa - 18:31 - 2010-07-07

ийм мэдээллийг монголоор уншиж байгаадаа уншигч абугай би баяртай байна. гайхалтай

dadido - 18:11 - 2010-07-07

harin tii ugaasaa yalagchid tuuhiig bichdeg gej neg aihtar ug bdiin

dao - 14:36 - 2010-07-07

zygeeree naizaa- sanaa zovoltgui.
odoo meddeg bolloo shd. ene sedveer byr udaan bichie gej boddog baisan yum. odoonii baruunii niigemd ene sedviig ih darj haadiin, yagaad gedeg n oilgomjtoi bizdee.

AmonRa - 14:24 - 2010-07-07

unendee uur heleh ug daanch alga minii medehgui sedev yumdaa keke teneg yum hun shig yum bichsend soorii

dao - 14:15 - 2010-07-07

tiim bna uu?

AmonRa - 14:08 - 2010-07-07

galzuumaar sonirholtoi medeelel bna

dao - 13:25 - 2010-07-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax