जगन्नाथ

Алдааны тухай

Бичсэн: Бодошрол
Хэсэг алдаагаа харж бухимдахдаа, засах санаатайгаар өдрийн тэмдэглэлдээ бичээд үлдээдэг байлаа л. Эцэстээ бухимдаад, өдрийн тэмдэглэлээ орхисон. Ажиглавал, тэр алдаа гээч юм багасах ч биш, ихсэх ч биш- тохиолдох хэмжээ нь амьдралд яг хэвэндээ үлддэг юм байна. Алдаагаа засна гэдэг хуучнаа үгүйсгэхийн тулд хамаг хүчээ үрэх биш, шинийг хайхын тулд байдаг юм байна. Хүнтэй танилцах, ажиглах тусам, алдаа гээч юм нь хүний амьдралыг нь баяжуулж байх юм.

Алдаанаас айгаад хэрэггүй юм байна гэсэн ойлголт төрлөө- эцэстээ юунаас, хэнээс айж нуугдах билээ? Алдаа хийлээ гэхэд- энэ бол миний өөрийн алдаа. Онолоо гэхэд, миний л оноо байх юм- гэхдээ гэр бүл, анд найз нартайгаа хуваалцаж болдог нэг давуу талтай. Алдаа оноо бүгд тэнцүү хэмжээгээр амьдралд тохиодог юм байна- гэвч алдааны давуу тал нь хэний ч булааж чадахгүй баялаг болж чаддаг юм байна.

Гол нь алдаа гээч юм эрт тусмаа тохиовол сайн байх юм- бас нэг талын дасгал юм гэж ойлгогддог боллоо. Төвшин дээшлэхэд хэрэгцээтэй тооны алдаа хийгдэж, нэмэхээс хасах туйл уруу, мөн эсрэгээр гулгаж солигдох юм. Эхэндээ сохор гөлөг шиг алдаж, дараа нь алдсаар алдсаар, алдаа нь туршлага болж хувирч харагдана.

Алдаа хийж үзээгүй эрх хүн өөрийн дотор систем үүсгэж чаддаггүй юм байна, гэсэн ажиглалтын үндэс төрлөө. Алдаатай хүн алдсаар алдсаар, сэтгэлийнх нь хатаас шалтгаалан, хичээл зүтгэлийнх нь үр өгөөж харагдах юм- урт удаан, хүч сорсон ажлын үр дүнд материаллаг баялаг бий болж байна. Энэ бол миний зохион бүтээсэн трактор, энэ бол миний авирсан уул, миний босгосон барилга, миний хөдөлмөрийн үр дүн гэж.

Эцсийн эцэст хүн гэдэг, алдаа тарьсаар, өөрийгөө гэрийн тэжээмэл эрх амьтан биш, харин энэ амьдарч буй ертөнцийнхөө эзэн, бас өөрчлөн байгуулагч юм байна.

2008.02.19

23:53 - 2010-07-01 - Сэтгэгдэл бичих

Hagakure-s sedevlesen baih shiw dee.Hagakure ch unshaad uidashgui nom shuu

tszpun - 13:11 - 2010-09-08

алдаж байж ухаардаг нь хүний жам юм дөө гэж. Ухаарахгүй нь бас хүний жам

dadido - 20:01 - 2010-07-03

тиймээ, тэнцүү үнэтэй, арга билэг гэдэг шиг л. гэхдээ алдаа оноог тэнцүүлж чадсан хүн л энийг ойлгох байх даа

Zurai - 11:38 - 2010-07-03

тиймээ, тэнцүү үнэтэй, арга билэг гэдэг шиг л. гэхдээ алдаа оноог тэнцүүлж чадсан хүн л энийг ойлгох байх даа

Зочин (зочин) - 11:36 - 2010-07-03

ali ali n tentzyy yne tzenetei- aldaa ch, onoo ch.

AmonRa - 19:35 - 2010-07-02

өөрчлөн байгуулагч гэж үнэн байх шүү алдаандээрэсэ суралцаж илүү сайныг хийнээ гэж
ээ тэгээл алдсан үедээ хэцүү ч дараа нь бодоход сайхан до

arch_tseegii - 17:03 - 2010-07-02

Хүн алдаанаасаа суралцдаг гэдэг байхаа...
ГЭХДЭЭ...Нэг бодлын чиний ч зөв шүү

luna - 16:42 - 2010-07-02


Тэнцвэр хэрэгтэй шдэ.

AmonRa - 15:07 - 2010-07-02

Гэхдээ л энэ бүх алдаанаас залхжийна, магадгүй өдий хүргэсэн алдаагүй амьдралаасаа залхжийна

Zurai - 14:26 - 2010-07-02

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax