जगन्नाथ

Өнхрүүш (Үлгэр)


18 хүртэлх насныханд уншихыг хатуу хориглоно. Мөн 78 нас хүртэлх иргэдэд.

Өнхрүүш

 

Өвгөн гаднаас дуулдах чимээнээс болж сэрж гэнэ. Ярвайж, нуруугаа барин тэр аахилсаар, эсгий гуталруугаа шивэртэй хөлөө чихэн, хөлөө чирэн гадаа гарав.

 

Амбаарнаас сонин дуу сонсогдож байв. Хаалга нээн хартал, амбаараар дүүрэн эмгэний асар том бөгс байв. Өвгөний хуучны дурсамж сэргэж, угаасаар байгаад гандсан даавуугаар ороосон асар бөгсийг илэв. Тонгойсон эмгэн хичээнгүйгээр авдар шуудайгаа ухаж байв.

-Зайлаа муу хөгшин зөнөг... гэж эмгэн итгэлгүйхэн хэлээд, улам тонгойгоод, хөлөө бага зэрэг алцайлгав. Өвгөний дурсамж тэр дороо арилав.

-Юу хийж байна даа эмгээн, цаг нь болсон уу? гэж асуув.

-Болсоон, тэмдэг ирсэн. Одоо шинийг хийх хэрэгтэй, гэж эмгэн хариулав.

-Болсон бол яамаа даа... гэж өвөө хариулаад, гэрийн зүг санжигнав.

 

…Бүх юм үлгэрээс эхэлдэг гэсэн таамаг байдаг- олон олон орнуудын үлгэр ихэвчлэн сонин баагийнууд дэмий тэнээд, нааш цааш сонин сонин газруудаар орно. Үхлийн аюултай тулгарна. Тэнэг юм шиг. Гэвч тэр тэнэгүүдгүй үлгэр байхгуй- юу ч байхгуй. Соёл байхгуй.

 

Маш муухай царайтай Өнхрүүш болж гэнэ. Нээх сонин Өнхрүүш... Аймар ч юм шиг царайтай. Хулганы хатсан баас арвайн гурил хоёр хольж зууралдаад, том жижиг булдруу шиг хатигтай байж гэнэ. Ийм хэлбэрийг зөвхөн өнгө ялгадаггуй сохор согтуу мужаан л урлах байсан байх- гэвч тэр Өнхрүүш амьд байв.  Нүдний оронд наасан хоёр хатсан хорчийсон үзэм түүнийг хөөрхөн харагдуулах ёстой байсан боловч, харин ч эсрэгээр улам хөгийн харагдуулж байв.

 

Эмгэн харж харж, болгоомжтойхон хутгаар ам зүсэж гаргахад, улам зэвүүцэх сэтгэдэл төрөв. Өнхрүүш амаа нээж, сөөнгө дуугаар:

- Муу тэнэг хөгшин булдруу чи, үхээгүй л байна уу?! гэж эмгэнрүү чарлав. -Хэзээ үхэх юмбэ чи, хэзээ айн?! гээд, маш урт хараалын үргэлжилсэн үг хэлэв. Уг өгүүлбэрт эмгэн гэрэлт хорвоод мэндэлсний ганц шалтгаан бол арьc өнгөний өвчтөи хөгшин бух ба хужаа илжигний доодхийг сааж байж гарсан гэх утга агуулсан байв.

 

Өвгөн мэл гайхав. Эмгэний нүд бүлтийж, пад хийтэл сандалдээр бөгсөөрөө газардав.

-Чи юу... Юу... Өнхрөөчдээ! гэж эмгэн ашгуй нэг хэлж гэнэ. Бас жаахан үзэн ядсан маягтайгаар:-Хүү минь? гэжээ.

-Өнхөр гэвүү чи? Өнхрөх гэнээ чи?! Өнхөрнө гэж юу байдаг юм бэ, муу тэнэг зөнсөн умай минээ! гэж Өнхрүүш галзуурсан юм шиг муухай дуугаар орилоод, мухар жижиг гараараа өөрийгөө энд тэнд алгадан тэмтрэв.

-Ийм байхад, би яаж өнхөрнө гэж бодоо вэ, чи?! Өнхрөхөд амархан гэж бодоо юу, зөнөг нийгмийн шаараа? Бөөрөнхий байж өнхөрдөг юм мэдэв үү, тэнэг алаа! Намайг хар, би бөөрөнхий биш- ядаж эллипс ч байж чадахгуй байхад! А-а-а! Өөрөө тамруугаа өнхөр мэдэв үү чи! гээд эмгэнд салаавч харуулав.

 

Өвгөн Өнхрүүшийн хэлсэнд их уурлаж, эрүүний сийрэг сахлаа чичрүүлэн баргил хоолойгоор:

-Чи ер нь хар багаасаа яасан задарсан нөхөр бэ! Эмээтэйгээ чи яаж ярина гэнээ, муу моньди! Гайгуй ээ чи, чамд үзүүлээд өгье л дөө! гээд зангидсан гараа даллахад, Өнхрүүш буланд шахагдсан харх шиг царайгаа мухай болгон өвгөнрүү огцом хараад:

-Муу хөгшин бэлгийн сулралтай донгио амьтан чи энд байна уу! Чамайг даа, төмсгийг чинь тас хазсан ч яадын! Алив чаддаг юм бол ойртоод ир, өвчний шуудай минь! Гурил атгуулж байснаас, наад шээсний караантаа эмгэндээ атгуулах чинь яасын, алив нааш ирээ! гэж хоёр хатсан үзмээ гялалзуулан орилж гэнэ.

-Зөв! гэж эмгэн орилж гэнэ. Өвгөн гайхсан янзтай эмгэнрүү хархад, эмгэн:

-Болгоод аль наадхаа! гээд өөрийн бүтээлээ загинав.

Бүтээл нь аймшгийн амаа том нээн, хараалын үг урсгасаар байв.

 

Хэрүүлийг гэнэт цонх тогших чимээ таслав. Бүгд эргэн хартал, цонхны хажууд Чоно зогсож байв. Чоно ихэд бууралтаж, мөн л их зөнөж ядарсан харагдаж байв.

Чоно ой модондоо хамгийн боловсролтой, ухаалаг амьтан байсан юм. Бүр олон тооны гадаад киноноос сурсан үг мэддэг байж- тэрний дунд "Анал сэкс". Үгний учрыг мэдэхийг хүссэн ойн иргэдэд энгийн амьдралдээрх жишээгээр харуулдаг байж гэнэ.

 

Чоно зөөлөн дуугаар:

-Уучлаарай ноёд хатагтай нараа! Бүтээгдэхүүнээ өнхрүүлэх болоогуй юу, цаана чинь амьтад хүлээгээд байна л даа.  Үнэг удахгуй маникюр хийлгэх хэрэгтэй, би Баавгайтай бас ажилтай, ойлгоно биздээ? гэжээ.

 

Өнхрүүш зэвүүцсэн янзтай Чоныг хараад:

-Өөө, гөлийсөн шаар чи ирээ юу? За яахав, өнхрөхөөс дөө- чамайг Улаан Номонд үнэгүй оруулаад өгье, муу бөөсний цирк минээ! гэж хэлээд, ширээнээс өнхрөн буужээ. Буухдаа шалыг пад хийн духаараа мөргөөд, дахин дахин хараалын үг урсган гадаа өнхөрчээ. Эмгэн Өвгөн хоёр араас нь гарав.

 

Гадаа нь түүнийг аль хэдийнээ олон түмэн хүлээж байж гэнэ. Явган суусан баавгай тамхи татаж шүлсээ хаяж байв. Энд тэндээс өм зулгаагдсан үсний цаанаас мандах нарны зурагтай шивээс харагдаж байв. Үнэг хашаа тулан, хумсаа харж байв. Хашааны үүдэнд зогсох Өнхрүүшийн царайг хараад тэд хэсэг алмайран зогсов. Хэсэг дуугуй байсны дараа Баавгай:

-Энэ чинь одоо юу юм бэ? гэжээ.

- Хм, нээрээ сонин бүтээгдэхүүн байна. Эмээ, би танд "Халуун хөнжил" сониноос жор хайчлаад өгье- тэнд харин сайн жор бий шүү! Харин энэ.. Энийг ч дээ... гэж Үнэг хэлж гэнэ.

 

-Энэ гэнэ шүү! Янхнуудаа, та нар тэгвэл ЭНИЙГ сайн сонсцгоо, окуу! гэж Өнхрүүш шүдээ зуун хэлэв.

 

Амьтад дуугуй болцгоов. Өнхрүүш төрөлхийн манлайлагч гэдгийг бүх амьтад гэнэт ойлгов. Тэр зогсолт, тэр бардам бие авч явж буй байдал. Ийм сүртэй баргил дууг сонсохоос өөр аргаггуй байв. Өнхрүүш толгойруу нисэж буй тоопий мэт чиг зорилготой, итгэл үнэмшилтэй харагдах нь тэр.

 

-Энд өнөөдөр цугласны учрыг та бүгд сайн мэдэж байгаа билээ. Гэвч би та нарт нэг асуулт тавьмаар байна... гэж Өнхрүүш хэлээд, Риббентропын маягаар гэнэт өгүүлбэрээ дуусгав: -Энэ бүгд хэнд хэрэгтэй юмбэ?

-Эрх чөлөөтөй араатан адгуус болон эрх чөлөөт талхнуудыг биднийг хэн ийм байдалтай байлгаад байна? Хэн биднээр удирдаад, хэн биднийг ийм өрөвдмөөр зогсонго байдалтай үлдээв? Энэ бүгд бас бид бүгдэнд хэрэгтэй юу? Чи, алив! гээд Өнхрүүш Чоныг дуудав.

-Чи намайг хүсэж байна уу? гэж чанга асуухад, Чоно ийш тийш харан:

-Юу, чамайг уу... Таныг уу? Юу гэсэн үг үү... Ямар утгаараа бэ? гээд Чоно Өнхрүүшийг уруул амыг нь сайтар хараад: -Аан, юу... Үгүй... Гуй ч! гэжээ. Үнэг амаа даран инээжээ.

-Харин чи, Баавгай! Чамд дуу дуулж өгөх уу? А-а-а! гэж Өнхрүүш амаа том нээв. Баавгай чихээ таглаад, толгойгоо сэгсчив. Баавгай Өнхрүүшийн дуулдагт маш дургуй байсан бололтой.

-Ийм л байна даа, нөхдөө! Алив Үнэг чи... Нааш ир. Нааш ирээ, нааш ир! За, хамар дээр чинь суухуу? гэж Өнхрүүш үзмээ бүлтийлгэн асуув.

Үнэг:

-Хэрэггүй ээ... Сүүлийн удаа хамар хугарсан...

-Дахин хугалуулмаар байна уу? гэж Өнхрүүш заналтайгаар асуув.

Үнэг гялс Баавгайн ард оров.

-Ийм л байна даа, нөхдөө! Бид энэ аймшигт тойргийг эвдэх цаг нь ирсэн биш үү? Энэ зовлонт амьдралын нэг хэвийг эвдэж, аз жаргалтай байх цаг нь ирсэн бусуу?! гэж Өнхрүүш гал халуун яриагаа үргэлжлүүлэв.

-Зовлонгийн сансарын тойргийн эвдэцгээе! гэж боловсролтой Чоно хэлэв.

-Тиймээ нөхдөө! Энийг л хэлээд байгаа юм! Үүнийг эвдэх цаг нь нэгэнт ирж! Тийм учраас бид санал хураацгаая! Зөвшөөрсөн нь гар савраа өргөнө үү!

 

Хамгийн түрүүнд бусдыг дагаад сурсан өвгөн гараа өргөв. Дараа нь эмгэн, Үнэг Чоно гурав савраа өргөв. Баавгай болих гэтэл, Өнхрүүш амаа нээж муухай дуугаа дуулж эхлэв. Баавгай огцом савраа дээш татав.

Гэнэт тэнгэр харанхуйлан ниргэж, аймшигтай том аянга хашаан дунд буув.

 

Дэлхий даяар талх чихрэн бүтээгдэхүүн болон үлгэрийн баатруудын хөдөлгөөн зогсов. Улаан малгайт тэнэг юм шиг эмээдээ бууз хуушуур хүргэж байх хугацаанд, ангийх нь бусад охид аль хэдийнээ нөхөр хүүхэдтэй болсныг ойлгожээ. Бушxүү хааны зарцын цалинг татваргуй ажилдаг Атгаалжин хар мангасын боломжуудыг бодож тунгаагаад, мангастай цуг дээрэм тонуул хийдэг болов. Бадарчин таяг номоо тал дунд хаяад, УИХ-д нэр дэвшиж гэнэ. Шехерезада 784 дахь үлгэрийн "...Сэрэл нь хөдөлсөн гуталчин залуу гүнжийн өмдийг тайлж..." гэдэг хэсэгдээр үргэлжлэлийг нь мартаж гэнэ. Халиф боовоо саахаа больж, гайхсан янзтай эхнэрлүүгээ харав...

 

Хамгийн түрүүнд үлгэр алга болов. Дараа нь домог яриа үгүй болж, дараа нь тууж, дараа нь ардын дуу, аман зохиол үгүй болж гэнэ. Хамгийн сүүлд мэдээж хов жив яриа, шалиг тааврууд үлдэж гэнэ. Гэвч тэд ч удалгуй алга болж гэнэ.

 

Уран зохиол бусад урлагаа араасаа татан үгүй болж гэнэ. Тэгээд юуч үлдээгүй гэдэг.

21:38 - 2010-05-19 - Сэтгэгдэл бичих

nuugdaj azaartddag baishd...

AmonRa - 03:15 - 2010-05-26

өө ямар тэнэгийн, гарсныгаа мэдэхгүй бичээд оруулцан байна шд, Амонра саяынх би бсн шүү :)

Zurai - 17:44 - 2010-05-25

Харин юу болохын бол, зүгээр л хоёр хөлтэй хохимой толгойтой амьтан болно эсвэл ойд төөрсөн сармагчин

Зочин (зочин) - 17:37 - 2010-05-25

esvel bidnii uvog deedestei holbodog hyin holboog?

AmonRa - 13:32 - 2010-05-25

anhaan, harin bidnii soel gesen bolgoniig ygui hiivel, bid yu boloh be?

AmonRa - 13:31 - 2010-05-25

…Бүх юм үлгэрээс эхэлдэг гэсэн таамаг байдаг- Бүх юм үлгэрээс эхэлдэг. Үлгэр урлагийг бий болгосон Урлаг харин энгийнээс эхэлдэг Энгийн амьдралыг үлгэр дэвжээдэг

Zurai - 17:45 - 2010-05-22

…Бүх юм үлгэрээс эхэл

Зочин - 17:31 - 2010-05-22

заза яаж ч бичсэн гоё болох байхоо хүлээж л байя

arch_tseegii - 20:50 - 2010-05-20

harinee... bi yanz byreer l bichij yzeed bgaam, ooriin bichgiin stil gej yum yzmeer bhiin. gehdee saruul bol bas ch tiim ch ineedtei tyyh bish l dee- gol n sanaagaa oilguulahd?

AmonRa - 20:45 - 2010-05-20

sonin ymdoo ingej bichuul haragdaad bgam boluu neeree saruul ohiniig ingej bichuul bur surtei bolhiimuu

arch_tseegii - 20:35 - 2010-05-20

saruul ohinii tyyhiig tegj bichvel, uul n... odoo zasaad l suujiin, gehdee yag sain bolj ugohgui l bna. minii nydend haragdahgui l bna..

AmonRa - 20:29 - 2010-05-20

tiishd odoogiihoor bwal ch
gehdee mangar hugjiltei bolson bnlee nudend haragdtal awjiileeshd ter muu unhruush

arch_tseegii - 20:06 - 2010-05-20

ylgeriin baatruud odoonii baidlaar baival, yamar aimar ylger bolh bolvoo l gej bodsiin... :D

gehdee iim ylger hyyheddee yarj ugch boliishd- ailgii gevel! :O

AmonRa - 20:02 - 2010-05-20

үлгэрт бол урлаг мурлаг бүгд байхгүй болчдийн байна лээ

Zurai - 18:22 - 2010-05-20

урлаг үгүй бол хаанаас яаж сэтгэл ханамж таашаал мэдрэмжээ авхы бэ

arch_tseegii - 18:16 - 2010-05-20

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax