जगन्नाथ |
Лос Анжелес хотын нууц (LA Confidential)За би шууд хэлчье: энэ бол миний хамгийн дуртай детектив кино. Тийм учраас энэ кануны тухай ихэвчлэн магтаал хайлах маягаар л бичнэ. Яагаад бэ гэжүү? Гоё кино болхоор л тэр.Бас их сургамжтай кино болхоор тэр. Ер нь манайхны зарим иргэдэд маш их хэрэгтэй кино: соёлтой гадаадад, ардчилсан гадаадад гэж хэлдэг хүмүүст тэр тусмаа сэнхрүүлэх маягаар үзэж байвал нэн хэрэгтэй кино. Киноны найруулагч Кертис Хэнсон чангаар хэлдэггүй болгоныг зүгээр барьж аваад л үзүүлсэн гэмээр. Америк орны 50-аад он. Лос Анжелес хот- далай, нар, хагас нүцгэн хөөрхөн анианууд. Нарлаг Калифорни мужид бүх юм сайхан байгаа гэмээр. Америкчуудын хувьд ч бас оргил алтан үе гэгддэг үе. Дөнгөж хээл хахууль, дээрэмчдээсээ салаад, хөгжлийн оргилруу хамаг хурдаараа угс хийх үе. Гэтэл үгүй юм- бүр явж явж ардчилалын цайз дотор бүх юм илжирч эхэлж гэнэ- цагдаагийн газар дотор! Дөнгөж саяхан Лос-Анжелес хотын мафийн загалмайлсан эцэг шоронд хатааж эхэлтэл- хар тамхины, янханы бизнесийг өөр хүмүүс гартаа барьж эхлэнэ. Угаасаа тийм л байдаг- зохион байгуулалттай гэмт хэрэг байн байн халаагаа нэг хүндээ дамжуулдаг. Хүний зовлондээр баяжих боломж гарч л байвал- баяжих хүн нь заавал олддог. Мэдээж, дараагийн хүндээ халаагаа өгөхийн тулд. Ихэвчлэн чадарч, эсвэл шоронд сууж халаагаа өгдөг. Бас цагдаа нь- мөндөө тэр цагдаа нь. Цагдаа, хотын захиргаа, бусад төрийн хүмүүс- бүгд адгийн шаар гэмээр. Ер нь хартал- киног хийхэд оролцсон хүмүүс юуны тухай авч байгаагаа их сайн мэдэж байсан бололтой. Гэхдээ киноны гол зорилго нь нийгмийн эмзэг асуудлыг хөндөх нь биш ажээ. Зүгээр л тэр үеийн ухамсрыг харуулж байгаам. Эхний зодооноос тэр нь ойлгомжтой болно байхаа- угаасаа хүн гэдэг арчаагуй амьтан. Манайд байсан бол сурвалжлагч зураг аваад, сониндоо хадлаа гэхэд үүрдийн олон дайсантай болох байсан- гэвч энэ кинонд харин эсрэгээр, хэд хэдэн цагдаагийн толгой өнхрөөд эхлэнэ. Гэхдээ иймэрхүү маягийн арга хэмжээнд оролцоогуй тохиолдолд кинонд харуулсан байдлыг ойлгох жаахан бэрх л болов уу. За за тэр яахав. Рассел Кроугын тоглосон дүрийн цагдаагаас эхлье: мөрдөгч Бад Уайт. Энэ киноноос л эхлэж би Расселыг кинонд тоглож чаддаг юм байн гэж ойлгосон. Надад үнэндээ түүний Гладиатор, бас Гайхалтай ухаан киноны дүрүүн нээх их таалагдаагуй. Гэхдээ энэ кинонд мань эр араатанг тоглож байх юм: хөдөлгөөн бүрээс, үйлдэл бүрээс нь харагдана тэр нь. Хамгийн ухаантай нь бишээ, тийм. Гэлээ ч, дээрэлхүүлээд байдаг нэг залуу биш- хэрэгтэй үед навс цохиод унагана, хэрэгтэй үед бас тархи цоо буудаад өгнө. Араатан. Хамгийн ухаантай нь биш. Гэлээ ч сайн эр. Манайхний хүн. Харин түүнээс хамаагуй хол давсан ухаантай нь мөрдөгч Эдмунд Эксли юм (Гай Пирсын дүр). Маш ухаалаг, сэргэлэн цовоо залуу. Бадын хэрэглэдэг арга зүйг дотроо маш их эсэргүйцдэг хүн- гэлээ ч ухаалаг Эксли бол нэгэн номхон дөлгөөн, хонь шиг төлөв даруу залуу биш юмаа. Харин ч эсрэгээр- энэ бол карьерын төлөөх нууцлаг явагддаг тулалдааны акул юм. Хэнийч замыг зөрөөд зогсохоос айхааргуй нэгэн- нэг талаасаа мундаг ч залуу юм. Нөгөө талаасаа- за бүү мэдээ. Яаж хархаасаа шалтгаална. бас кинонд сүүлийн хэсэгт юу хийхийг нь сайн харуулдагуй нь их сайн- үзэгч өөрөө сэтгэвэл их гоё бадаг шиг санагддын. Надад лав гоё байсан. Бас Ким Бэсингер их сайн тоглосон- уг аниад сайн жүжиглэснийх нь төлөө Оскарын шагнал шуудайнд нь хийсэн гэдэг. Миний бодлоор Экслигийн дүрд Оскарын шагнал өгсөн бол дээр байхсан гэж боддын. Гэхдээ бас Бад Кимыг нүүрэн дундуур алгаддаг хэсэг бас их сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн- яаж хархаас л шалтгаална байх. Бас гайхалтайгаар Дэнни ДеВито тоглосон- сурвалжлагчийг толгосон. Бүр нүд салгаж чадалгуй тоглосон байх юм, бүр тийм сэжгийн дүрийг толгоосон байна. Жинхэнэ мэргэжлийн сурвалжлагч гэмээр. Ер нь бас киноны дунд Дэннигийн дүр алуулна- миний бодлоор бас гоё хэсэг. Бас Кэвин Спэйси бий- бас үнэн солиотой тоглосон. За ер нь энэ агаа шиг тоглоод байдаг жүжигчин ховор л доо... Даанч сүүлдээ мань эр алуулна. Харамсалтай нь. Гэхдээ миний кинонд харсан үхлийн дундаас хамгийн итгэл үнэмшилтэй үхэл байсан шиг санагдсан. Бүр тийм лайтай. Зөвхөн зогсоогоор, пяанрын мэндчилгээ үзүүлэн харвал зүйтэй. Нийтдээ ингээд тэгээд гэж харвал, бас хэцүү юм- бас хэтэрхий ихээр киноны тухай ярьж болохгуй? Гэхдээ нэг нүдэнд харагдасан юм гэвэл- тэр авьяаслаг жүжигчдийг ерөөсөө анзаархаа болих юм. Амьд хүмүүс л харагдана. Тэр нь миний бодлоор өндөр мэргэжлийн төвшин юм болов уу гэж бодлоо. Бас буудалцаан их гоё харуулсан- хэтэрхий их биш, бага биш. Яг гоё таарсан. Ер нь киног ингэж хийгээд байвал үнэн лайтай юм байна л гэсэн бодол төрлөө. 20:48 - 2010-01-26 - Сэтгэгдэл бичихБүгдээрээ нээх их сайхан гэм буруугүй хүмүүсээр харуулаагуй нь их таалагдсан.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |