जगन्नाथ |
Галт цэцэг (Hana-bi)Хана-би гэдэг үгний учрыг бүр зориудаар япон хүнээс асуулаа: Hana гэдэг нь цэцэг, Bi - гал. Сонирхолтой нь нийлээд, галт цэцэг биш, галт наадам гэсэн үг болж байх юм. Цэцэг гэдэг нь Эхлэл, Амьдрал, Хайрын бэлэг тэмдэг юм байна. Гал нь Үхэл, Хурц, Хэрцгий гэсэн утга агуулдаг гэнэ.Ер нь Такеши Китаногын киног "Кукужиро хүүгийн аялал" гэдэг киноноос их сайн санадын. Бусад киног нь бодвол, хүчирхийллийн тухай авдаг хүн маань ийм сонин кино авсан гэж, ВВС-гээр тэр үед ярьж байсан юм. ![]() Күкүжиро хүүгийн аялалыг үзсэний дараа гайхаж билээ, яагаад хэрцгий гэж? Хүүхдээрээ сайхан сэтгэж чаддаг хүн байхад, гэж алмайрч билээ. Нэн удалгуй Ах гэдэг киног нь үзэж, ойлгосон. Стилээ олсон хүн байж. Харин Хана-би бол Китаногийн стилтэй яг таарсан, хэрцгийллээр дүүрэн кино юм. Гэхдээ Кукужиро киноны гол дүрүүдийг нь солиод харьцуулбал нэг л санаа утга агуулж байгаа мэт санагддийн. Ер нь Китано бол өөрийн гэсэн тогтсон зураг авалтын хэв маягтай- барууны киноноос тэс өөр. Монтажнаас нь мэдэгдээд байдаг юм- уранхай юм шиг зүсэлт, зарим үйл явдлыг хайчилж, дараа нь оруулж байх жишээтэй. Зураг авалтаар ч бас, их ялгаатай. Бодролд дарагдсан гэмээр. Бүр хэрцгийлэлтийн хэсэг нь хүртэл- жишээ нь киноны эхний хэсэгт Нишигийн дүр хоёр сонин баагийг зодно. Зохиомжийн төвд зодооныг биш, сүүдрийг нь харуулдаг жишээтэй. Бас цус илбэг урсана. Китаногын хувьд зөвхөн Hana-г биш, бас Bi-г ойлгуулах нь чухал байгаа бололтой- "Галт наадмын" үйл явдалд үхэл амьдрал хайр гурав мөр зэрэгцэн алхаж буйг харуулах их чухал байж. Амьдрал үхэл хоёр нэг нэгэнтэйгээ үргэлж хосолж ирсэн хорвоогийн жамыг харуулж, хайр ямар учиртай байдаг гэж... Нишигийн үхнэр удахгуй үхнэ гэж киноны эхнээс байн байн давтана. Ниши ч мөн адил. Ниши бол эрүүл, гэвч өвдсөн эхнэртээ сүүлийн амьд явах хормуудыг чимэхийг оролдоно. Бас амь үрэгдсэн ажил нэгтэнгийхээ эхнэр хүүхдэд нь туслан, хөлгүй болсон андыгаа асарна. Цаас харандаа явуулж, зураг зурах урам оруулна. Якузатай орооцолдоно, гэвч якуза мөнгө зээлхээс татгалзана. Ниши банк дээрэмдэж, эхнэрээ машиндаа суулган сүүлийн аяндаа мордоно... Энэ бүгдэнд барууны маягийн нус баасаа гоожуулж уйлагнадаг, хэт их сэтгэлийн хөдөлгөөн харуулахгуй- магадгуй япон хүний дотор чанар нь ч байж болох юм. Бас энэ киноноос япончууд яагаад Фүжи уулаа харах дуртайг нь бага зэрэг ойлгох шиг болсон. Киноны турш маш сонирхолтой примитивист зураг үзүүлнэ. Их мэдрэмжтэй зургууд- хөлгүй Хорибэгийн дүрийг байнга дагаж, дотоод ертөнцийг нь тусган харуулдаг- бас зургуудыг нь Такэши өөрөө зурсан гэж хэлхэд бас илүүдэхгүй байх. Ер нь би найруулагч нь өөрөө тоглосон кинонд нээх дуртай биш, Клинт ахын киног эс тооцвол. Гэтэл Такэши бас нэг өөр. Цаанаа л хүнд жингийн гоц мастер. Ер нь олон хүмүүс, кино шүүмжлэгчид Китаног хэт их хүчирхийлэл харуулсан киногоор Тарантиног дууриадаг гэж хэлдэг. Гэвч Тарантино сониноос, шал эсрэгээр: Китаног багшаа гэж тооцдог юм байлээ. За ингээд дуусгья даа... Өөрийн талаас бол энэ киног хүн бүр үзээрэй гэж хэлж чадахгуй. Хүн бүрийн таалах таашаалд нь нийцэхгүй байх гэж боддог. Бас барууны киноны хэв маягт дассан хүмүүст үзээд бас л дэмий болов уу? Мэдээж энэ бол сайн кино. Нэг харсан байхад учиртай- таалагдах юм бол, үзэгч өөртөө авьяаслаг найруулагч, жүжигчин, бас зураачийг өөртөө шинээр нээнэ байх... 22:52 - 2010-01-17 - Сэтгэгдэл бичих
Энэ киног заавал олж үзнэ ээ. Харин яагаад цус, хүчирхийлэлээс шийрэгнээд байна.Угаасаа амьдралд энэ чинь хэвийн биздээ. Заавал цус,нөж байхгүй ч хүмүүс чимээгүй бие биенээ алж байдагшдээ. Би өдрөөс өдөрт Killing me softly гэдгийг л мэдэрдэг. Гэхдээ survivor болж чадах нь гол нь шдээ. ёслолд буудсан цэцэг ЛОЛ хэхэ нээрээ салют гэдэг бил үү :) Харин балай юм байна. Ханз үгнүүд бас орчуулахад жаахан хэцүү юм шиг, Ренчин гуай ч юм уу жишээ нь юу гэж орчуулах байсан бол? Галанцэцэг энэ тэр гэмээр ч юм уу hehe харин тиймээ- мань чинь бодоод бодоод галт цэцэг нь зүгээр юм байна гэж бодсон л доо? Тэхгүй бол еслолын буудлага гэхээр бага сага киноных нь санатай зөрөөд... гэхдээ нөгөө талаасаа амьдрал үхэл хоёр салют шиг тэнгэрт пис хийгээд алга болдгийг нь салют гэвэл бас цэцэг гал хоёрых нь санаа нь алдагдаад ч байга юм шиг?
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |