जगन्नाथ

Аватар кануны тухай

Аватар киног үзлээ. Энэ кинонд үзсэн харснаа дүгнэж, ямар гээчийн мэдлэг авснаа ярьхад маш бэрх юм. Дотоод хүн маань таалсан, бас дургуйцсан. Миний дотор зураач, сэтгэл зүйч, бас цэрэг байдаг болхоор. Тэд бүгдийг хооронд нь зөрчилдөөнд оруулж чаджээ.

Киноны найруулагч нь миний өөрийн зүгээс маш их хүндэтгэдэг, бас ажилч хөдөлмөрч хүний талаас харж, гаргасан амжилт болгонд нь өмнөөс нь баярлаж явдаг юм. Өмнө нь мань эр Терминатор киногоороо 10-тай нусгай бацкааны тархийг дэлбэлж байсан. Терминатор гэж кино юуны тухай бэ? Харанхуй, айдас дагуулсан ирээдүйн тухай. Ирээдүйгээс ирсэн, зогсож эцэж цуцахаа мэддэггүй машин жирэмсэн бүсгүйн араас нэхдэг тухай. Бүсгүй нь үр удам ба ирээдүйнхээ төлөө айдастайгаа тэмцэх, ирээдүйгээ зоригтойгоор туулах, нүүр тулах эрч хүч олдог тухай. Орчин цагийн Мадоннагын дүр юм, нэг ёсондоо (дуучин биш).

Тавьсан зорилгодоо хүрхийн тулд, замд нь саад болсон бүгдийг устгах ирээдүйг Шаварцнээгр ах дүрслэж харуулсан. Яг л танк гэсэн үг.

 

Удалгуй 10 настай бацкааны тархийг Гүн гэдэг киногоор бас тархийг дэлбэлээд авсан. Хүн өөр өөрийгөө устгах тэмүүлэл нь хэзээ оргилдоо хүрч, хэзээ гэгээрч, оюун ухаан, эрдмийн чадлаар амьдарч эхлэх бэ, гэсэн асуулт тавьж бас чадсан. Мөн л тэмцэлтэй кану.

 

Мөн Харийнхны 2 анги. Харийнхны 2 анги бол цаанаа л шал өөр. Айдас, харанхуй хонгил, хаа саайгуй харанхуйд гүйлдэх ойлгомжгуй балиар амьтад, бас үрээ хамгаалах эхийн совин. Энэ совин байгальд хамгийн аюултайд тооцогддог. Үр удмаа хамгаалж буй эхээс аюултай араатан энэ хорвоод байдаггуй болохоор тэр. Хоёр эмэгчин эцэстээ сансрын хөлөгийн ачааны тавцандээр тулалддаг хэсэг нь цагтаа киноны тусгай эффектын боломжийг 2-р алхмаар түрүүлж байсан.

 

Бас бас гээд дурьдаад байвал, их өргөн сэдэв болно... Маш чадварлаг найруулагч, бас зохион байгуулагч. Бас кононыхоо зохиолоо мань эр өөрөө бичдэг болоод тэр үү, ер нь үйл явдлын цоорхой гэж кинонд нь ер тааралдаагуй- мөн байгалийн ухааныг, яагаад ийм юм болов, яагаад тэр шийдвэр гаргаагуй гэдгийг их ойлгомжтой талбарладаг. Хийсэн кино болгон нь амжилт болдог. Техникийн үүднээс ч тэр, олсон орлогоороо ч. Терминатор 2-ыг гарснаас хойш, маш олон найруулагчид тусгай эффектэндээ компутэр оруулж эхэлсэн.

 

Харин Титаникын дараа Жэймс Камерон маань унтаа байдалд ороод, агуйдаа бугьсан. Гүний ероолд нуугдсан. 10 жил нуугдахдаа бас зүгээр ч суусангуй, 3д киноны боломжуудыг судлаад эхэлжээ. Анхны өөрийх нь бүтээсэн 3д камерын боломжийг нь найруулагч Роберт Родригес Тагнуулчийн хүүхдүүд 3д кинонд ашиглаж, анх олны хүртээл болгожээ.

Зүгээр суулгуй өөрийн болон техникын хил хязгаарыг эвдэж байж...

 

Эвдэж хансныхаа дараа, далайн ёроолоос Жимми Аватараа бариад гаргаад ирэх нь тэр. Анхны өдөрт нь үзлээ л дээ- киночаатрудад дургуй хэрнээ? Дургуй байх нь маш олон шалтгаантай- хөлөрсөн гахайнууд попкорноо залгилаад, хажуу ойр хүнтэйгээ чалчаад, эсвэл гар утсаа хангинуулаад эхлэнэ. Зэвүү хүрмээр...  Гэртээ эсвэл гуанзанд идчээд, бусдад саад бололгуй сууж болдоггуй юм шиг байгаам.

Гэвч энэ удаад хүн их харагдсангуй- заал нь хагас хоосон байх нь тэр. Бөөн баяр.

3д нүдний шил ч ойрийн үед их боловсронгуй болж: энгийн хар шил шиг юм байхын- кино эхлэхийн өмнөхөн реклам нь шилийг зүүхлээр анивчаад, харин кино нь эхлэхээр бүх юм нь төвийгөөд, зүлэг навч нь бариад авчмаар харагддаг юм байнлээ.

Киног задлаж шинжлэхийн өмнө, техникээс эхлэж, дараа нь зохиол үйл явдалд нь орье. Өмнө нь хэлсэнчлэн, зохиол нь их зөрчилдөөн үүсгэж чадсан...

 

Техник.

3д кануны билет нь нийтдээ 24 еврейчүүдийн үнэтэй байлаа (2 хүнд). Голоо цохиод хэсэг эргэлзсэн л дээ, гэхдээ сэтгэлээн барьсан. Анхны 5 минутаас эхэлж, билетэнд өгсөн цент болгондоо харамссангуй- Пандора гаригдээр амьдарчмаар л санагдаж байлээ. Бас тэр гаригийн биоамьдрал ба ургамлын ертөнц цаанаа л өөр- зарим үед үнхээр усан доорхи ертөнцөд орсон гэмээр...

Сансрын хөлгийн дотоод дизайн, жингүйдэл- бүгд нүд толгойг дэлбэлээд хаясан. 3д байсан болхоор тэрүү? 3д кинонд нэг дутагдал байдаг, багахан хугацааны дараа толгой өвдөөд эхэлдэг... Гэтэл яаж зураг авсан юм, бүү мэд. Киноны туршид (2 цаг 20 мин) толгой нүд өвдөөгүй. Өнгө, зураг авалтын зохиомж- байн байн боке гэдэг эффэкт хэрэглэгдэж байлээ.

Энэ эффект нь фотозурганд их өргөн хэрэглэгддэг- зохиомжийг аятаахан, бас цэвэрхэн харагдуулдаг болхоор тэр- На'Вичуудын өмсгөл, зүүлт болгон нь маш хурц фокустай- зүүлтний сувдан ширхэг бүрийг нь бариад авмаар. Үзэмжтэй гэж жигтээхэн.

Яадаг ч байсан, миний өмнө нь харж байсан техникүүдээс маш их ялгаатай- дигитал баатруудын хөдөлгөөн ба нүүрний хувирлыг маш гарамгай харуулж чадсан байна. Тэд амьд гэдэгт нэг ч удаа эргэлзсэнгүй- На'Ви болгон өөрийн зүс царай, өөрийн характертэй болхоор тэр.

Энэ удаад киноны хөгжлийн шинэ хуудсыг Камерон бичсэн гэж хэлэхэд буруу юм огт байхгуй.

 

Зохиол... Миний хэлсэнчлэн- дотор хүн маань их дургуйцсан, бас ойлгосон, бас мөрөөдсөн.

Миний доторх цэрэг хүн, урвагчийг тэр дор нь цэнхэр хүмүүстэй нь цуг устгах хэрэгтэй гэж хэлэв. Хүн төрлөхтний өмнө тулсан аюулыг мэдсээр байж, дайсны талд урвадаг... Муу ч сайн ч, өөрийн сүргээ байнга өмөөрч, хамгаалж байх хэрэгтэй гэж зүтгэнэ. Гадныхан гэж юув- хайр найргуй хатуу үзэл баримтлах талруу хазайна. Яг л өвөө шигээ. Эсвэл кинондээр харуулдаг Хурандаагийн дүр шиг.

Харин зураач хүн маань, Байгаль газар эх Дэлхийтэйгээ, өвөг дээдэстэйгээ хүйн холбоотой байх ямар чухлыг дахин дахин шивнэнэ. Амьдралын хором болгон ямар үнэтэй болохыг. Амьдралдаа байр сууриа олох ямар чухлыг. Өөрийн дотор хүнээ хамгаалж, гэгээрсэн амгалант хүний дүрээ олж, орчин тойронтойгоо нэгэн хэмнэлтэйгээр амьдрахыг. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэхийг. Хэлсэн үгнийхээ эзэн болохыг.

Харин сэтгэл судлаач хүн маань тогтворгуй оюун ухаан, юманд хэт хошуурсан гол баатарт шүүмжлэлтэй хандана. Юманд хэт сул хандах, бусдын үзэл бодолд хэт автамтгайг олж харж, шүүмжлэлтэй нь аргаггуй- энэ бол хүүхэд мэт гэнэн сэтгэхүйтэй хүн байна гэж дүгнэв.

Пандора гаригийн үзэсгэлэнт байгаль, өөрийн хэмнэлээр амьдрах НаВичүүд xapaaд... Зохиолчийг дүгнэж эхлэв. Уран бүтээлч хүн бага зэрэг ёоёотой байх хэрэгтэй гэдэг үнэн юмдаа л гэж дүгнэв. Байгаа юмыг шинээр олж харах, ойлгох, мэдрэх, өөр өнцгөөс нэг харах гэдэг нягтлан хүний хийх ажил мэдээж биш- хүн бүр өөрийн мэдлэгийг хүрээтэй, төсөөллийн чадвартай. Тэр оюун ухаанд, төсөөллийн ертөнцөд тулах ханыг эвдэх тун амаргуй- ардаа маш их юм орхих хэргэтэй байдаг болхоор ч тэрүү... Энэ маягаар гол баатрын хийсэн үйлдлийг ойлгох ч юм, бас эргэлзэх ч юм- өнөөх дотор хүмүүсийнхээ зөрчилдөөнийг чагнаж, бас л нэг өөр дүгнэлт бий болсон.

Уг кинонд харуулсан сэдэв нь хүний хөгжил хаашаа зүглэн, ямар зорилго агуулж байгааг ухаарсан хүний дүгнэлт бололтой. НаВичүүдад хүмүүс юу өгөх бэ, байгалийн баялгынx оронд? Жийнс үү, пүүз үү... Архи пиво ундаа юу? Америк тивийн уугуул иргэдийн гашуун туршлага, амссан зовлонг нь их ойлгож мэдэрсэн бололтой- бас сэрэмжүүлэг маягаар харуулсан байх юм. Монгол хүнд харин РиоТинто юу өгч чадах бэ, ухаж сүйтгэсэн газар шорооны оронд? Ямар баялаг бид авч үлдэх бэ? Тэр нь бид нарт хэрэгтэй юу, хэрэггүй юу? Харин бидний хойч үе биднийг юу гэж дүгнэх бэ? гээд... Олон янзын бодол толгойнд эргэлдүүлэв.

Миний доторх Зураач нь харин: амьдрал гэж хар ч биш, цагаан ч биш гэж дахин нэг сануулна... Амьдрал гэдэг Хар Цагааны хооронд орших олон зуун сая өнгө юм. Ерөнхий таван л өнгө бий- гэтэл тэдний хольц ба солонгролыг ямарч хүний нүд тайлж нэр өгч чадахгуй... Амьдралд тохиолддог олон мянган шийдвэрийн нэг л өнгө юмсанж.

 

Ер нь ийм л бодол төрүүлдэг кино байна даа... Их таалагдсан. Хүн бүрт зөвлөмөөр байна. Бага зэрэг гуниглан кино танхимаас гарлаа. Дахин үздэг ч юмуу гэж бодтол- киночаатрын их танхим хүнээр пиг дүүрсэн байв. Бүгд Аватарыг үзxээр оочирлон зогсоож байх юм. Болиод гэртээ харив.

Гэтэл сая суугаад бичиж байтал, Аватарын мэдээлэл орж ирэв: гарсан эхний өдөртөө Аватар 27 сая ам. доллар хүмүүсээс салгаад авчээ. Зөвхөн АНУ-даа. Ийм л байна даа: мөрөөдөлдөө итгэдэг хүний жам гэж?

20:09 - 2009-12-20 - Сэтгэгдэл бичих

хэхэ. Энд хэн нэгнийг булаалдаад байгаам у. Тэр эмэгтэйтэй чинь би аль хэдийн нөгөө юу яасийшд. /Жич: зөвхөн нэгдүгээр сувгаар ойлгоно уу/ :P

Хүслийнжигүүр - 18:23 - 2010-03-04

minii emegteigees garaa tat! geelyy kkkkk

AmonRa - 17:00 - 2010-03-04

Hi

Bi 4 uzsenlde.ter kino nadad yamar ih taalagdsnig ugeer ch ilerhiilj chadashgui n.chi zuraach ymu tiim bl bi ch bs gehde mergjlin bish oyutan bs haltuurni.2r angiinh n zohiol neere belen bolson hurdan hiigesei yag l pandora ru niseh gerlin hurd shg.harin ornol n urt bgasai.yag l torohos uheh hugatsa shg.jake sully bid 2 neg busguid durlasan haha.

Uzegch - 03:21 - 2010-02-27

saak bgaaz, bi byr 3 udaa yzlee shd, shunii yzyylen deer. tegsen shuniih gehed l bas hyneer dyyren bhiin

alaad hayasan

AmonRa - 19:42 - 2010-01-05

ядаж байхад чи горхой хөдөлтөл бичээд байхийн.... :D

Хүслийнжигүүр - 19:40 - 2010-01-05

Өргөөд маргаашнаас нээлтээ хийжийнэ. Даанч 3 D биш бололтой. тэгсэн хамаа байжуу гэтэл маргаашийн бүх билет дуусчихаж тэгээд л нөгөөдөрийн 22,0 цагийнхийг 23 ийг захилаа шд. хэхэ. бүх найзууд дүү нартайгаа үзэх гээд

урьд нэг үзсэн ч дахиад л үзмээр санагдаад....

Хүслийнжигүүр - 19:35 - 2010-01-05

үзэхээс хог гэж :P

dao - 18:44 - 2010-01-05

2d ch davgui yum bailee :P

AmonRa - 18:14 - 2010-01-05

3д гээр нь үзчхынсаан

dao - 16:14 - 2010-01-05


Надад xapaap таалагддын :)

AmonRa - 15:49 - 2010-01-05

Хар өнгийн фонтой болохоор их л ядарч байж уншлаа

Monkey (зочин) - 23:12 - 2010-01-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax