जगन्नाथ

Жэймс Камерон Аватарын тухай

Бичсэн: Орчуулга



Удалгуй кино дэлгэцнээ Жэймс Камероны «Аватар» кино гарах билээ. Уг кино нь бүтээгдэхийн тулд арваас илүү жил шаардагдаж, ирээдүйн техник технологиор авагдсан гэдэг. Манай сэтгүүл Камеронтой ярилцаж, дараагийн 10 жилд кино яаж өөрчлөгдөхийг таамаглахыг оролдов.


Ярилцсан: Сэм МакФарлейн/IFA
Фотозураг: Крис Бак

Өнгөрсөн удаа Камероныг "Titanic" киноны зураг авалтын үед дуртай хүн бүр муугаар хэлж, мөнгө дэмий үрсэн гэж гүтгэж байсан. Энэ удаад ч удахгуй гарах киноны тухай тоглоом шоглоом хийж, тоохгуй болхоо ярьжээ.

— Та Аватараараа их хэмжээгээр аз сорьж байгаа. Тэр талаар?

— Тэр үнэн. Бас нэмж хэлхэд: энэ бол ухамсарласан аз сорилт. "Титаникын" дараа би тэр үед ч, одоо ч авхад маш бэрхшээлтэй кино авмаар санагдаж байсан. Техникын үүднээс боломжгуй юмыг. Нэг есны алсыг харсан, бас холын хараатайгаар сэдэж бодсон юм л даа. Нэг шатыг алхасах хэрэгтэй байтал, би дөрвийг даваад алхалаа. Тэгээд л миний багын залуучууд анх түгшүүр зарлаад сүйд болсон л доо. Та бод л доо. Abyss кинондоо бид усан амьтадыг бүтээхдээ тэр үед бусад уран бүтээлчдээсээ ганц-хоер алхамаар түрүүлж байсан. Тэр байдал мөн Терминатор 2 кинотой давтагдсан. Өнөөх шингэн төмөр баагий? Аватар бол тэр хязгаарыг бас хол давсан. Гэвч аз тохиож, цаг хугацаа бид нарын талд байсан. Яг л серфинг шиг л байхгуй юу. Би серфээр гулгаж чаддаггуй ч гэсэн, ер нь сайн ойлгодог. Зарчим нь бол маш амархан. Давалгааг хүн бүтээж чадахгуй. Яаж ч чадахгуй. Гэвч давалгааг ашиглаж болно. Тэр давалгаа нь хэзээ нэгэн цагт гарч ирж л таараа. Энэ удаад яг тэглээ. Би одоо ч гэсэн айдаг л даа- яг одоо хэрэгжүүлж болдоггуй санаа оноог барьж авхаас. Бид нарт материаллаг бааз нь байгаа нь галзуу сайн хэрэг. Ертөнцөд байгаа болгоныг авч болно. Гэвч дараагын удаа өндөр технологи гэж солиорхын оронд кино үйлдвэрлэл гэдэг дээр их анхаарал тавих болно. Бас цаг хугацаагаа хэмнэх, тохируулах талаар. Төсөл маань хараа хяналтнаас гарах ёсгуй. Бас дөрвөн жил хоёр жилээр богинсгох гэж. Энэ бол бас нэг том даваа.

— «Титаникын» дараа 13 жил болж өнгөрлөө. Одоо цагт бас «Аватарын» эргэн тойрон ийм шуугиан дэгдээд байгаа нь ойлгомжтой. Та үүнд сэтгэл зовнидог уу, эсвэл бүгдийг холоор хараад сурсан уу?

— Холоос харах байлгуй... Би хардаг, хүн маш их өндөр хүлээлттэй байгааг. Гэвч нэг юмыг ойлгох хэрэгтэй:  «Титаник»  «Аватар» хоёр гэж тэс ондоо хоёр зүйл. Цагааныг дугуй юмтай хольж хутгаад хэрэггүй. Хир их мөнгө хурааснаар харьцуулж болох юм. Гэвч Титаник миний бодлоор гаж үзэгдэл байсан юм шиг санагддаг. Олон хүний нерв хөдөлгөж, эцэстээ маш их хураасан- тэрэнд бүр санаа зовоод байдаг.
Тэр үеийн амжилтаа давах боломжгуй, би угаасаа тэрийг зориогуй. Би «Аватарыг» хийгээд эхэлхэд хүмүүс намайг үхсэн гэж бодсон юм шиг байгаам. Бүгдэнд нь биш л дээ- та нар шиг кино ба поп-урлагын тухай бичдэг залуучуудад тэгж санагдсан. 
Харин би тэр үед өөрийн дуртай юмаа хийгээд л явж байсан. Зургаан удаа гүн усны експэдицид оролцсон, жишээ нь. Эцэстээ бүгдийг зөв хийсэн нь тодорхой болсон.  «Аватарын» зураг авалтыг эхэлхэд бүх юм маш хялбархан яваад эхэлсэн. Анхны бэлтгэлд Шинэ Зеландад зургаан хоног шаардагдаж байсан. Юу гэж байгааг ойлгож байна уу? Ихэвчлэн бэлтгэл ажилгаа хоёроос гурван сар явагддаг- тэгтэл зургаан хоног... Учир нь бүх декорацаа бид Лос-Анжелес дахь компьютэрдээр бэлдсэн байсан. тэрийгээ гялс шугам зураг шиг өрөөд, байрандээр нь бэлэн болгосон. Зураг авалтын талбайдээр ирээд, анхны өдөртөө л: "Оке. Бүгдийг ойлголоо. Энэ камерийг тэнд. Тэр камерыг энд, гэрэл тэндээс тусна" гэж хэлж байсан.

— Таны далайн ероолд буусан нь Пандора гаригыг төсөөлхөд тусалсан гэдэг үнэн үү?

— Мэдээж. Би тэнд кинонд оросн маш их юм харсан.

— Жишээ нь?

— Биолюминесценц жишээ нь, байгалийн гэрэлтэлт. Зөвхөн ч гүнд биш, бас сувдан чулуунуудаар. Тэр бүх өнгө, угалз гээд... Ер нь их юм оросн.

— «Аватарын» зохиолд харуулсан боловч, зураг авалтанд оруулж чадаагуй юм байсан уу?

— Үгүй, бид бүгдийг хийсэн. Бодсон болгоноо бүтээсэн. Хоёр жил турш эцсийн хэсгийг бодож олход хэрэг болсон, яаж харагдах гээд. Тэр хэсэгт юу харуулдгыг би хэлэхгүй. Гэхдээ итгээрэй, тэр хэсгийг бодож олхын тулд хоёр жил зарцуулсан нь хайран биш байлаа.

— Та хоёр цагын киног арав гаруй жил хийлээ. Бэлтгэлгүй хүнд хэтэрхий хягтруулсан, хэтэрхий их мэдээлэлтэй байхвий гэж та боддог уу?

— Тийм аюул үргэлж байдаг. Ер нь найруулагчын хувьд тод хараатай байх их хэцүү. бүх найруулагчдад тэр аюул тулгардаг, ямар кино авдаг ч байлаа- хамаагуй. Та өөрөө төсөөл л дөө: кинозохиолоо бичээд, дүрс зургаа бэлдээд, зургаа аваад, монтажлаад, хөгжмөө тавьна. Улмаар та киногоо хэдэн мянган удаа харна.
Энэ үед буруу юмаа зүсэж хаях, эсвэл найруулагчид ойлгомжтой болгоноо авч хаяхгуй байх их хэцүү. Энэ наалт нь үзэгчид ойлгомжтой байж чадах уу гэдэг шал өөр. Ойлгоогуй нөхцөлд- сайн уу, баяртай. Энэ бүгдийг явцын дунд сурдаг юм. Юмыг хурцаар ажиглаж, өөрийн авсан материалаа харж чадах хэрэгтэй. Энэ бол урлаг нэмэх нь хатуужил. Таны асуултыг зөв ойлговол «Ийм их технологитой кинонд хүнлэг юм харуулж цахдах уу?» гэж буй бололтой. Танд гэж хэлхэд: технологи надад өмнөхөөс бодвол их эрх чөлөө олгосон. Би өмнө нь камерлуугаа гыиж харайж эргүүлэх хэрэгтэй болдог байсан. Одоо гэтэл би компьютэрддээр очоод дуртай өнцгөөс хараад л байна.
Найруулагч нь бүгдийг атгандаа авсан тохиолдолд жүжигчид зөвхөн сайн жүжиглэх л дутна. Технологи хэцүү ч гэлээ, тэдний тусламжтай зураг авах улам хялбар болоод байгаа юм. Тэд сэтгэлийн хөдөлгөөнийг алахгуй, харин ч эсрэгээр улам тодруулж байгаа.

— Өөрөөр хэлбэл та найруулагчийн ажлаа дахин хайрлаж сурсан уу?

— Тийм л юм шиг байна. Одоо үед өчнөөн шинэ боломж нээгдлээ. Миний хувьд зураг авалтын чанар, бас дэс дараа нь чухал байдаг. Магадгуй энэ бүх компьютэрийн хэргээр өөрийгөө би нуугдаад байдаг байх л даа. Өөртөө найруулагчийн хувьд итгэлгүй байдаг болхоор тэр байх. Гэвч итгэлтэй итгэлгүй байлаа ч, байдал бол өөр. Би гайхамшигтай сайхан юм аваад, үзэгчийг эсцсийн үр дүн сэтгэлийг нь хөөргөнө.

— Өөрөөр хэлбэл та усан доор шумбаж алга болоод, бид дахин 10 жил таны шинэ бүтээлийг хүлээхгүй гэсэн үг үү?

— Тиймээ, ажилна. Бас үгүй- би усан дор буцаад шумбах болно. Надад далайн шумбалт их таалагддаг юм. Маш их таалагддаг. Надад тэр далайчдын ертөнцөд найман жил хүндэтгүүлхийн тулд хүлээх хэрэгтэй байсан. Учир нь хүмүүс Холливуд гэж юу байдгыг мэддэггүй учир. Тэд бол их хатуу хүмүүс, эрдэмтэд. Би тэдний хувьд хамгын дээд тал нь ероолын шороог шавьж хорхойгоос цэвэрлэх ажилтай байсан. Дараа нь тэд надтай ярилцаж, намайг тоож эхэлсэн- учир нь би тэдний ажилыг нь ойлгож, бас технолгын тухай бага сага мэдээлэл өгсөнд тэр.  Би одоо ч экспедицинд явж чадна- яг одоо юмуу маргааш биш л дээ, гэхдээ нэгдүгээр сард жишээ нь чадна. Тэгээд миний ажлын график «зураг авалт — экспедици — зураг авалт» гэж харж болно. Өмнө нь: кино — экспедици — экспедици — экспедици — экспедици…

— «Аватар» маш гэгээтэй кино шиг санагдах юм.

— Баярлалаа.

— Би магтах талаар ингэж хэлээгүй юмаа- надад ойлгоход их чухал байна л даа, та далайн ероол шумбаснаар өөдрөг сэтгэлтэн болж хувирсан уу, эсвэл Аватар таны алдартай харанхуй талруу зугаалга болох уу?

— Үгүй-ээ... Би чинь толгойны хүнд гэмтэлтэй байсан, тэр хэвээрээ л үлдэнэ. Тэнд харанхуй тал бүгдэнд хүрэлцэнэ. Сэтгэл зүйн цохилтууд ч бий. «Аватарт» аз жаргалын төлөө тэмцэх хэрэгтэй болно. Тэр учраас би кино маань амжилттай болно гэж бодож байна. Янз бүрийн амьтад, бас компьютэр график бүгд сайн хэрэг... Хамгын гол нь хэдэн хоногын өмнө Сигорни Уивер киног үзээд арваад минут уйлсан.

— Киноны 2D хувилбарыг нь үзсэн үү?

— Тиймээ. Үнэндээ тэр бол хамаагуй. Чөтгөр алагд ямар ялгаа байна? 2D, 3D гэдэг киноны дотоод агуулгатай ямарч холбоогуй.
Угаасаа би «Аватарыг» гоо сайхныг мэдрэх зохиолоос нь авхаар шийдсэн юм. Бид айдас, бас үзэгчдийн танхимруу гоо сайхан ордогыг харуулах гэсэн юм. Кинонд, тэр тусмаа зөгнөлт фантастик кинонд олон хүмүүс үүнийг тоодоггуй- миний бодлоор хандалтаа өөрчилмөөр. Их хүчтэй уур амьсгал харууллж болдог.

— Цэвэр орлого олох кино одоо хуучирч эхэлж байна. Харин таны хуучин Терминатор гэхэд одоо хүртэл сэтгэл хөдөлгөж чаддаг. Бүр байлдаантай хэсгийн зураг авалт нь ч бас сайн болсон гэж санагддаг. Одоо үед бас харахдаа энд нэг юм зураад, тэнд нэг өргөнөөр харуулчих юмсан гэж бодогддог, гэхдээ тэр бол хамаагуй.

— Нээрээ хамаагуй. Хамгын гол юу авч байгаагаа мэдэж байсан нь тэр. Одоо үед их хялбархан гэж тооцогдох машинаар хөөцөлддөг хэсэг нь хүмүүст одоо хүртэл таалагддаг. Бас үзэгчид гол дүрийн баатруудаа сэтгэл догдлон ажигладаг. Одоо үеийн хагас секундны наалтуудыг зөвхөн найруулагч ойлгоод, үзэгч тэгтэл төөрөгдөлд ороод л сууж байдаг.

— «Аватарын» үргэлжлэл гарах болвуу?

— Гарна гэж бодож байна. Миний хувьд яавал үйлдвэрлэлийн хугацааг богинсогох, бас постпродакшн гэж байна... Ер нь техникын хувьд бүх юм бий- баатар нь байна, технолги нь байна...

— Кинотеатарт та киноныхоо бүтэн хувилбрыг харуулах уу, эсвэл өргөтгөсөн хувилбарыг бас төлөвлөж байгаа юу? Өргөтгөсөн цуглуулагчийн киног та л зохиосон шүү дээ.

— Тэнд зурж дуусаагуй хэдэн хэсгүүд бий- 80-аад оны компьютэр тоглоом шиг больх юм байгаа. Зурж дуусгах мөгөн хүрэлцэхгүй байгаа, цааш нь харж байж болно доо.

— Бүгдийг комьютэрдээр зураад дуусгаж болоогуй юмуу?

— Амьд зураг авалтаар хийж болох юмыг зураад ямар хэрэг байна? Хүмүүс одоо компьютэр графикаар хэт их оролддог болж, муу талруу тэр нь хазайж байна. Хүн өрөөнд ороод, нэг юм хэлхэд тэрийг зураад хэрэггүй. Энгийн камераар л авхад хангалттай. Харь гаригын хүн бол зурах хэрэгтэй. Жүжигчнээ цэнхэр будгаар будаад хэрэггүй шд. Эсрэгээр болно л доо- гэхдээ миний бодлоор тэр нь тэнэг харагддаг.

02:54 - 2009-12-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo