जगन्नाथ

Хувин адреналин буюу Fight Club

Бүр эртэдээс Fight Club киноны тухай бичмээр санагддаг байсан- даанч цаг зав хүрэлцэхгүй, эсвэл бичих тусам их юм бодогдож, энээ хүрж байгаа билээ. Аргаггуй л дөө. Одоо хүртэл үзээд уйддаггуй кануны нэг.  

Анх үзэж байхад тэр канунд болж буй үйл явдлыг их гайхаж, бас бага зэрэг алмайрч байлаа? Тэр үед Хүрлээ анд минь надад тэр кануг зөвлөж, магтахаар нь Хүрлээгийн үгэнд орж үзсийн...

Ёжтой нь аргаггуй инээж байсан нь нүдэнд одоо хүртэл харагддын.

 

Шүүгээг ухаж янзалж байтал, ДВД нь баригдах нь тэр. "Аан, тийн... Гуээ, юу билээ?“ баахан бичиж байснаа санаад...  Xэсэг манжингаа майжин, үзээд авхаар шийдсэн хэрэг.  Энэ удаад тэр үзсэн канугаа дахин үзхээр шийдсэн юм- нилээд дээрээс бодоод л байсан, гэвч бас юунаас эхлэхээ бас сайн мэдэхгүй, ойлгомжгуй. Удаан бодолгуй ганц нүдэт найз зурагтаа асааж, дөрвөн хөлт найзд дивандээр залран (диван) кануг ажиглаж суув.

 


Уг кануны найруулагчаар Дэвид Финчэр гэдэг найруулагч оролцсон юм. Маш чавдарлаг зохон байгуулагч, бас өмнө нь нөхөр Финчэр цагдаатай, онц сонирхолтой 7олоо (Se7en) гэдэг кану хийж байсан. Тэр канунд тоглосон авьяаслаг залуу Бред Питт олны нүдийг татаж, чадварлаг тоглох авьяасаа харуулсан. Хэцүү дүрийн тэмцэл, дотоод зөрчилдөөнийг маш сайн харуулж чадсан.

Би үзэх их дуртай, сайн чанрын цагдаатай кануг. Гэвч тийм кану бол бага- хэдхэнийг дурьдаж болно. Муу чанрын канунд цагдаа нар нь олон нийтийг хамгаалагч идеалист дэмийрэл өрнүүлэх, эсвэл цагдаатай төсгүй хэв маягтай байх жишээтэй. LA Confidential буюу Лос-Анжелес хотын нууц гэдэг кино байна. Үнэн тасархай.

 

Зодооны Клубын Найруулагч нь Харийнхны 3-р ангийг бас хийж байсан, даанч тэр кино нь ойлгогдоогуй нь харамсалтай.Надад лав их тааладгсан. Бөөлжис хүргэмээр 4-р ангиас хамаагуй амьд.

Бред Питтэс гадна бас Нортон гэдэг жүжигчин нэргүй залууг тоглосон.  Хэлэна Бонэм Картер эмэгтэй баатрын дүрд ба Мийтлоуф гэдэг дунд зэргийн дуучин туслах дүрд оролцох юм. Сүүлийн баагий өөрийгөө тоглох юм- том мээмтэй, сэжиг хүрэм гүзээ өөх гээд. Хөлөрсөн халим шиг, пүү паа. Дагваа шиг гоё гялалзсан сайхан эр лав биш- зангирсан булчин, хав дөрвөлжин бие Мийтлоуфт харагдаагуй.

 

Кануг би шүүмжлэгч маягаар харах дургуй- тэрийг эндээс, энэ хэсэг нь тэндээс хуулбарласан байна гээд. Би тэгж үзэж чаддаггуй юм- анхаарал татах ёсгуй л болвуу гэж боддог.

Бэлэн кануг үзэх хэрэгтэй гэж боддог болхоор л тэр. Утгыг нь ойлгосон нь дээр гэж үздэг баримтлалаас болж байгаа байх.

 

Харин кинонд, мөн ямар нэгэн өөр зохиолд ч бас- ихээхэн хэмжээгээр хүмүүс нь л сонин байх учиртай. Тэд юу хийж байна, яаж хийж байна, юу ярьж байна гээд. Жишээ нь сонин сонин адал явдал зохиомол хүмүүст тохиолдоно. Үүнд Толстойн Анна Каренинагын загтнасан бөхс ямар ямар адал явдалтай тулгарсныг мэдэх бас нэг өөр, ойлгох нэг өөр. Хоорондоо асар том ялгаатай. Би одоо хүртэл сайн ойлгодоггуй юм, тэр хүүхэн юугээ хайж байсныг. Толстой ах xичнээн сайхан яруу хэллэгээр тэр бүхнийг тайлбарлаж яриад ч нэмэр болоогуй. Нэгэнт ойлгомжгуй болхоор л тэр. Аннагын дүр тийм юм бодоод явдаг сайхан цаг зав байсан болхоор л тэр байх, гэж би хувьдаа боддын.

 

Ямар өнцгөөс хархаас шалтгаална тиймүү. Нэгэнт дэмий гэж санагдвал дэмий хэвээр л үлдэнэ, үүнд мянга мэтгэлцээд ч эсрэгийг нотлож чадахгуй.

Гэвч нэг том НО байна. Энэ кино бол тэр чигээрээ бөөн НО. Харах болгонд бодол төрдийн, янз бүр- өмнөх амьдралын туршлага, үзэж харсан... Тэр бүгд холилдон, хутгалдаж, хэрэгтэй хэрэггүйг шүүж хаяна. эцэстээ нэг юм гарч ирнэ. Тэрийгээ харна, ажиглана- холоос нэг, ойроос нэг.

 

Жишээ нь дээр хэлсэн болгон миний өөрийн субьектив бодол мөн. Эсэргүйцэж, дургуйцлаа илэрхийлж цагаа дэмий нөгцөөх дуртай хүмүүст дараах зүйл сануулья: хүн бүр өөрийн гэсэн хараатай. Оюун ухааны хараатай, үзэл бодолтой. Үзэл бодол, oюун ухааны хараа нь мэдлэгийн хүрээтэй шүүд холбоотой. Тэр мэдлэгийхээ хүрээг тэлэx тусам ихийг харж ойлгоно. Жишээ нь зөвхөн кану харж ойлгоход биш, ном ч, дуурь ч- бүр ч ихийг ойлгож дүгнэхэд тус болно. Барууны соёл иргэншлийг сайн ойлгохын тулд эртний грек домог, бурхад болон баатруудыг мэдэж, янз бүрийн философын аспект тайлбар оюун ухаандаа тунгаан, өөрийн бодол  гаргаагуй нөхцөлд ойлгохгуй, бүтэхгүй. Өөрийн харья гэснээ л харна. Толинд сармагчин шагайвал гэгээрсэн лам өөдөөс нь шагайхгуй нь лавтай.

 

Хүмүүс янз бүрийн юм бичдэг. Би тэрийг нь унших бас дуртай… бүр зориуд цаг зав гаргаж байгаад уншдын. Гэвч ихэнх форумыхан шиг үгүйсгэхийн тулд биш, зөвтгөхийн тулд биш. Хархын тулд, ажиглаж, сурхын тулд. Харж ажиглаж, унших тусам ойлголцол ба үл ойлгоx шалтгаан их болно... Oйлголцол/үл ойлголцол хоёрын шалтгааныг мэдэж, хаанаас улбайлж байгааг нь ухах гоё байдаг.

 

Хүн гэдэг гайхамшигтай араатан. Гэгээрлээ нэгэн цагт олоx бурхад гэж дүгнэдэг... Дараа нь ойлголцол/үл ойлголцлын учир шалтгааныг тунгаан бодож, өөрийн хараа ба дотоод хүнээ харж дүгнэж эхлэдэг.

Жишээ нь орчин тойрноо, эргэн тойрон буй хүмүүсээ. Түүхээ, хойч үеэ. Цагын аясанд өөрчлөмтгий хүний ухамсар ба оюун ухааныг. Нийгмээ, нийгмийн соёлоо. Цаашилсаар цаашилсаар... Эцэст нь өөрийгөө. Нийгмээс гадуурx, хамааралгуй оюун ухаан гэж үгүй. Ийм маягаар дотоод хүнийхээ ертөнцийг ухаж, харах тусам нэг хүний түүх бол бүх хүн төрлөхтний түүхтэй төстөи гэдгийг ойлгож, онолын хариу харагдах шиг болно...

 

Үзэсгэлэнт Филипп хааны туршилт санаанд буудаг юм. шийдэмгий хүн байсан гэдэг- Дөнгөж монголчуудын эсрэг эргэсэн темплар хуягт цэргүүдийг амьдаар нь шатааж дуусгаад, цагыг сөрсөн туршилт явуулдаг хүн байв. „Хүн гэж юу вэ? Сүнс гэж юу бэ? Оюун ухаан гэж юу бэ“ гэж өөр өөртөө асуулт тавьж байв. Туршилтаараа батлаж нотлох, үгүйсгэх зөвтгөх арга замыг хайдаг байв. Зөв гэж юу вэ, буруу гэж юу вэ?

Тэрийг батлахын тулд уг хүн тэнүүлчдийн болон өнчин нялх хүүхдүүдийг нэг том байшинд цоожлон, том хүмүүсийн буюу гадны нөлөөгүйгээр, хүүхдүүдийн дунд хэл яриа, нийгэм, соёл үүсэх боломжтой юу гэж судладаг байж. Хоол хүнсийг нь бэлдэж нууцаар оруулж, ус ба нар хангалттай байсан хэрнээ, хүүхдүүд нь 5 нас хүрэлгүй бүгдээрээ өнгөрцгөөсөн гэдэг. Зарим эрдэмтдийн, сэтгэл судлаачдын таамгаар хүүхдүүдэд толгойлогч дутсанаас болсон гэдэг...

 

Ийм хандалтаар хандвал, их юм өөрөөр харагдаж эхлэнэ- тэнэг гэж орилхын оронд гэнэт өөрийгөө тэнэг гэж ухаардаг. Тийм учраас ямар нэгэн юм ойлгоогуй бол асуу, лавла. Унш, сонс. Танихгуй хүмүүсийг доромжлохын оронд, уншиж сонсож байсан нь хамаагуй үр дүнтэй.

Тэнэг мангар, нуршаагаар дуудаж өөрийн дотоод ертөнцөө харуулхын оронд эхэлж киног үзсэн нь дээр биз?

 

Ингээд канундаа орцгоое... Үйл явдал өрнөөд эхэллээ. Энгийн нэгэн залуу амьдарч байхын. Амьдрал нь болж байхын. Ер нь Барууны ертөнцийн нэгэн энгийн хүний уйтгарт амьдрал. Ажлаад, амьдраад, унтаад л.

 

Би дахиад нэг киноны сэдвээсээ бага зэрэг хазайгаад, бүр дээрээс гижиг хүргээд байсан юмаа бичээдхье- угаасаа миний бичээд байгаа энэ кинотой шүүд холбоотой:

Нэгэн залуухан хүн бололтой, бүрэн итгэлтэйгээр, пооромдээр: "ууж идэх унтахаас өөр зорилготой" гэж хэлж байсныг санлаа. Залуу хүний омоглон хэлснийг нь бодвол, хажуу эргэн тойрноо хараагуй нь илт... Ихэнх нь тэгж л амьдардаг- идэx, уух, унтах... Заримдаа бүр амьдралаа тийм болгоход мөрөөдөл нь оршино- бүх юмaa хэв маягт оруулхын тулд. Өнөөдөр энд нэг уугаад, тэнд нэг идэх юмсан гэж. Нас ахих тусам улам амттай идэх, улам сайхан унтахаа хичээнэ.

Амьдралаа тэр хэв маягт оруулж чадаагуй аз дутсан гарууд тэр хэв маягт амьдралыг мөрөөднө. Зүтгэнэ, хөлс баасаа гоожуулна. Ялна, ялагдана. Ялагдахад xорсоно, улам зүтгэнэ. Эхнэр гэрт нь үгээр хөрөөдөөд эхлэнэ. Үүнийг маш хялбархан үгээр тайлбарлана: Аз жаргал гэж.

 

За мань залуу унтаж чадахгуй зовж шаналж байхын. Хоногоор бүр унтаж чадахгуй байна гэнэ. Жаргал нь дэндээд ч тэр үү... Иймэрхүү зовлон надад их тэнэг санагддын. Унтах хэрэггүй бол унтаад хэрэггүй шд. Заавал шөнө унтана, өдөр нь ажилна гэж хэн ч өдрийн дэглэм тогтоогоогуй, хууль зарлиг гаргаагуй- гэтэл мань эр зовоод л байхын. Эсвэл шөнө нь нойр хүрэхгүй байгаа бол өдрөөр нь сайхан ажлаад авбал ямар бол? Хамгын гол нь баас шиг хөвөөд байлгуй, хүнд биений ажил хийх хэргэтэй. Толгой гэдэг чинь биетэй бүрэн холбоотой- унтмаар байгаа бол толгой биенд шууд дохио өгч унтуулдаг. Ядарсан тохилдолд зүүд бад хийтэл нүдний өмнө өнгрөөд л... Мишээгээд л зүүдээ үзээд байх шиг сайхан юм байхгуй. Ямарч кино, бодит байдал хоёр зүүдтэй тэнцэхгүй.

 

Гэтэл кино үүний тухай өгүүлэхгүй юм. Унтаж чадахгуй байгаа шалтгаана нь хэт тайван, хэт цатгалан амьдардагт нь оршдог гэнэ. 30 настай залуу эр, өвчин томуу тусаагуй атлаа унтаж чадахгуй, сэтгэлийн тавгуй байдалд орсон байх юм.

Энгийн спорт мэтийн аргуудыг мань эр тоолгуй, хүнд өвчин туссан хүмүүсийн бүлгээр явах юм- төмсөгний хорт хавдар (түй түй түй!!!), сүрье, өөр юу юу ч билээ... Мань залуу суугаад, тэр хүнд өвчтөнгүүдийн зовлонг сонсоод, тайтгаран тайван унтаж чаддаг болхым.

 

Энэ бүгдийг харж ажиглах их сонин юм... Үгүй, кинондоо биш- харин барууны хүний сэтгэлийн дотоод байдлыг харуулж чадсанаар. Яаж ганцаардхаараа ярих ч хүнгүй болтлоо ганцаарддаг юм болоо? гэж бодогддог юм. Би хүртэл Германд ирээд, нэг ч үг олигтой хэлж чаддаггуй байсан хэрнээ, эхний сардаа нэг нэгэнтэйгээ сэтгэлийн үгээ хуваалцдаг дотны андуудтай болж билээ.

Гуй ядаж нэг шил юм хувааж уучаад, нэг сайхан яриад авсан байхад сэтгэл тайтгардаг даа... Хүн бүрт тийм найз бий, тиймүү. Үгүймаа гэхэд, ядаж ганц андыхаа үгийг сонсоод авна. Нар гараад л, сэтгэл засраад ирдэг дээ?

 

Гэвч энэ нь түгээмэл үзэгдэл, барууны орнуудад. Дулаан уур амьсгалтай газар, цатгалан гэдэс, тайван орчинг хүний оюун ухаан ихэнх тохиолдолд дийлдэггүй. Энэ бол зөвхөн миний ажиглалт биш. Сэтгэл зүйн дадлагдээр миний ихэнх ажигласан ёоёотой хүмүүс тайван ажил эрхэлдэг хүмүүс байсан. Уйтгартай шд, үзэг бал харандаанаас бүрдсэн Нягтлангын амьдрал, ямарч өлсгөлөн, эсвэл дутсан юм байхгуй. Том гээчийн дэлбэрэлт амьдралд нь болохгуй. Амь амьдралыхаа төлөө тэмцэхгүй. Энэ нь сэтгэцийн өвчнийх нь эх үүсвэр болдог.

Гэнэт амь амьдралаасаа уйдаад, уул хадаар таавчигтайгаа нүцгэн авирдаг хүмүүс ч байсан. Жишээ нь Швецар оронд. Бүх юм нь бий: сайхан амьдар, хүүхнүүдтэй үрж, дарс уу, шоклат ид. Гэтэл үгүй юм...

 

Угасаа цатгалан орнуудад амиа хорлолт өлсгөлөн орнуудыхтай харьцуулбал хамаагуй өндөрийг ч хэлэх үү… Адал явдал, өлсгөлөн дутаад тэр.

 

Магадгуй цатгалан орнуудад коррида мэтийн сонин үзэгдэл л бий болно байх. Амьтан хамгаалагчид байнга орилдог: хайран амьтан, тарчлаагаад гээд л... Тэр нь бас нэг төрлийн солиорол. Би хувьдаа гайхдын. Ямар хэрэгтэй юм, тэгж бухимдаад? Согтуу мал нядлагчын хиртэй гараар тогонд цохиулж алуулсан нь дээр үү, эсвэл үхэхийхээ өмнө цатгалан бөгсийг эврээрээ цөм зоох нь дээр үү? Миний бодлоор сүүлийх нь. Би лав бух байсан бол тэгж л үхэх байсан. Тэмцээд, тулалдаад, баатарлаг үхлээр чадрах.

Амьтанд зовлонгыхоо төлөө өшөөгөө аваг л дээ?! гэж хэлчмээр санагддын. Мэдээж хашгирахгуй л даа, мишээгээд л сахлаа илдийм.

 

Гэвч манай гол дүрийн Нортоны залуу арай өөр. Шаариг нь мулт үсэрсэн гэхэд арай л биш. Гэхдээ гажигтай. Дэлхий хүн амын 90% сайн ухвал угаасаа гажигтай байдаг. Гэвч манай гол дүрийн баатрын гажиг нь бүсдынх шиг энгийн гажиг биш байгаам. Тухайлбал ийм нэгэн дасгал байдаг- нүдээ аньж, сэтгэлийнхээ агуй дотор ордог дасгал. Далдага үүнийг баталдаг, бас харуулдаг- толгойндоо бөөн жоомтой хүний агуйд ёсөн жорын юм харагдана. Ёсөн жорых тэр үзэгдэл нь заримуудад таалагдалгуй, хачин юм болно. Сандалтай юутай ийтэй нь эмнэлэг хүргэж, эмчилж эхэлмээр. Юмыг яаж мэдэхүү гээд, сандалтай нь хамт эмчлэх хэрэгтэй.

Гэвч манай гол дүрийн баатрын дотоод агуй нь мөсөөр бүрхэгдсэн, харанхуйвтар байх юм. Нортон залуу ийм тийшээ харж байтал, өмнөөс нь пингвин гарч ирээд, үг хэлнэ.

 

Энэ бүгдийг тайлбарлах маш амаргуй- яадаг ч байсан энэ хүн бол маш их ганцаардсан нь тодорхой. Байн байн нааш цааш ажлаар аялна- тэнд нэг машины осол, тэнд нэг машиндаа шатсан гэр бүл гээд. Мань эр даатгалын ажилтан юм болхоор, ажил мундахгуй юм байгаам- хүн төрхийн хажуугаар бас идэвхтэйгээр үхдэг заншилтай. Бүр Олон нийтийн дунд хамгын тэнэгээр ба инээдтэйгээр үхсэн нь, Дарвины шагнал атган авсандаа ордог.

 

Хөгжилтөи гэж хэлхэд бэрх. Гэвч энэ бол амьдрал. Нааш цааш аялж байх хойгуур манай залуу Брэд Питтын дүр Тайлер Дёрден гэдэг залуутай танилцана. Тайлер өөрийгөө савангын наймаачин гэж танилцуулах юм. Нортон залуу тэр залууд бага зэрэг дурладаг хэрэг- ер нь маш сонин сэтгэхүйтэй, хөгжилтэй залуу байсан болхоор.

 

Цааш нь бүр сонин юм болно: Нортоны орон сууц дэлбэрч, яалтачгуй Тайлерынд хонохоор болдог хэрэг- найзгуй, танилгуй, хамаатан садангуй хүн өөр яахав?

Бага сага паав ууж, Тайлер манай залууд янз бүрийн ойлгомжтой зүйл яриад эхлэнэ: "Эрх чөлөө гэж хамаг найдвараа алдахыг хэлнэ", бас хэд хэдэн өөр үнэтэй зөвлөгөө өгнө- Аж амьдралаа яаж бүтээх, яаж амьдрах гээд... Нортон залуу амаа ангайн түүнийг сонсож, цоо шинэ юм мэдэж авдаг хэрэг. Ертөнц нь дэлбэрсэн хэрэг.

Эцэстээ яриа нь зодоон болж, нэг нэгнээ жаахан зодож аваад унтацгаахаар Тайлерынд очно.

 

Миний бодлоор кануны хамгын сайхан сонирхолтой зүйл нь энэ мөчөөс эхлэдэг юм шиг байгаам... Тайлер гол дүрийн залууд баахан философын ухагдхуун ярьж, татвараа төлдөг шударга иргэний оюун ухааны суурийг дэлбэлээд эхлэнэ.

Тайлер кинотеатарт проекторын механикчаар ажилдаг юм- чөлөөт цагаараа киног зүсэж, 25-дах кадрт порно киноны зураг оруулна. Эсвэл ресторанд шөлөнд шээж, нухашруу баана. Дараа нь тэр хоолоо үйлчлүүлэгчдээ өгнө. Яг л Дэнжийн мянгын захын гуанзанд байгаа юм шиг.

 

Сэжиг хүрмээр. Би дээр үеэс хойш олон нийтийн хоолны газарт маш дургуй болчоод байгаам- болж өгвөл захдээрээс хамаг хоол хүнсээ цуглуулаад, гэртээ ирнэ. Гэртээ ирсэн даруй рестрааныхаас дутахгуй чистны хоол хийхэд ч өөр шд.  Дуртай хөгжмөө сонсоод, хайртай хүмүүс, дотно андуудыхаа царайг хараад хоолоо хамт идэх шиг сайхан юм хаа байна? За тэгээд нэг тогтоочихсон байхад, аз жаргал гэдэг ойрхон дөө, ойрхон! Бүр энүүхэнд.

 

Өөрийг чинь жоом төдий, өөртөө аль болгон ашигтайхан саачаад гаргахыг хичээдэг зөөгчидийн гараас авсан хоол дэргэд нь сайн уу, муу юу? Xүмүүс хуушууртаа дурлаад, тэр хуушуурт нь үхсэн муур, эсвэл цэрээ хаясан ч юм билүү гэж бодхыг хүсдэггүй.

Тэгээд ичихгуй, зөөгч нь шөлөнд нулимсныхаа дараа: "Май зоогло" гэж шаах байлгуй... Ер нь итгэлгүй. Санагддын, дээр үед нэг андтайгаа цуг Хаан Бууз орж байснаа. Би ч жаахан халамцуу, анд маань ч бас. Тэгсэн хажуу ширээний нэг ах:

-Бууз гэдэг чинь ийм байдымуу? гэж уцаартай нь аргаггуй зөөгчид хэлхийм. Хархад, үйлчлүүлэгч маань пийшинд халаацан бууз хүртсэн байж. Мөнгөө буцааж авах гэтэл- зөөгч нь хөөгөөд эхлэх юм.

-Бууз гэдэг чинь нойтон байдын, энэ хатсан чацгаараа хэнийг хуурахнуу? Сэрээ даахгуй юмаар чи хэнийгээ хульхидах гээв? гэж орилоод, тэр ах Хаан буузын бусад үйлчлүүлэгч үйлчлэгчдийн доог тохуу болоод гадаа хаягдаж билээ. Ийм л буузаа таньдаггуй монгол хүнтэй болсон доо? Яадаг ч байсан би тэр газар дахиж идээгүй- бусдад ч зөвлөмөөргүй байна. Ер нь биеэ бодож сурах хэрэгтэй, залуучууд. Ихэнх нь элэгээр чадраад байдаг- өнөөх л өөх тос, чанаргуй хоол, мяа архинаас болж байгаам. Элэг гэдэг чинь нэг л олддог гэдгийг ойлгохыг хүсдэггүй юмуу, эсвэл тэр элэг нь модондээр ургадымуу, бүү мэд.

 

Балиар хоол өгдөг газар орохгуй, тийм газарт үйлчлүүхэхгүй, холуур тойрхоос гадна өөр хэд хэдэн дүрэм бий- өндөр давхартуудын ханын доор хамаагуй явахгуй байх, дээрээс тоопий, шил, эсвэл шүлсээ хэн нэгэн дээрээс хаяж магад. Замын хажуу амаа ангайж алхаж болохгуй- хэн нэг нь машин дор түлхэвэл, хэн хохирох бэ. Эсвэл сэжигтэй пиздаакудад нуруугаа харуулахгуй байх. Хаалганы хажуу суувал өнцөгт суух мэтчилэн- бодолгуй, автоматаар ажилдаг зуршил болгосон байх хэрэгтэй байдаг.

 

Жишээ нь нэг анд маань метронд ажилдаг байлаа л даа. Зангилаа буудалдээр. Хамгаалагчаар. Хүн гэж найгуй их. Нааш цааш сэжигтэй хүмүүсийг ажиглаад, иргэн хүн дээрэмдүүлчихвий, мөнгөө суйлуулчихвий гэж харна... Платформын наагуур цаагуур алхана, согтуу хүн уначихвий гэж бас харах үүрэгтэй. Германууд ч айхтар л даа- гэмт хэргийг мөрдөхийн оронд сэргийлэх нь хамаагуй ашигтай гэж мөнгөн тооцоонд нь буудаг болхоор.

Мань эр оройн ээлжинд гарсан байж л дээ. Тэр үед хамгын их согтуучууд, хамгын их мансуурсан гарууд явдаг, хэцүү үе л дээ. Тэгсэн нэг вагон ирж гэнэ. Тэр дотор нь нэг согтуу унтаж байх юм гэнэ. Эцсийн буудалдээр унтуулж болдоггуй болхоор, мань эр ороод, сэрээж л. Өнөөx согтуу хөөрхөөн болцон байж. Сэрээд, вагоноос гараад, тал тал тийшээ явцгааж гэнэ.

Гэтэл согтуу эр маань гэнэт цүнхээ алга болсноо анзаарч гэнэ. Тэр цүнхэнд нь юу байсныг бүү мэд. Мэдээж цагдаа л шаана, тэр цүнхийг нь- лалрын цагдаа, дарангуйлагч л шааж таараа, тиймүү.

Согтуу хүний толгойнд тэр хооронд юу болсныг бүү мэд. Танилдээр маань очиж цүнхээ ууртай нь аргаггуй лавлаж гэнэ. Танил маань юун тэр цүнх- битгий шаа гээд явуулжээ. Харин согтуу гар холдсоноо, тайтгарсангуй- араандаа зууж л дээ. Тэгээд найзыг маань дагаад л байж. Сонор сэрэмжээ алдсаныг нь далимдуулаад, яг вагон ирэхийг харж байгаад найзыг маань вагоны дор түлхэж гэнэ.

Хүн бүр дүрэм гэж юу байдгыг мэднэ. Гэвч ихэнх хүмүүс өөрсдийгөө дүрэм зохиогчдоос ухаантай гэж боддог. Дүрэм гэдэг нь өөрсдийгөө хэт ухаантайд бодсон тэнэгүүдийн цусаар бичигддэгийг хүн бүр ойлгодоггуй... Найз маань ч бас. Мань эр сонор сэрэмжээ алдсаны улмаас ажлаасаа халагдсан.

Тиймээ, найз маань амьд үлдсэн юм. Мань эр жүдогоор олон жил хичээлэлсэн, пүрш шиг цоглог гар л даа- дугуйн дор нисэх хоорондуур хэнд ч хамаагуй зогсож байсан гэмгүй мангайгаад зогсож байсан хүнийг шүүрч аваад дугуйн дор чихсэн байсан. Бэлтгэл нь аминд нь орж байгаам. Найз маань мөрөө мулталж, хувцас хунар, биеэрээ дүүрэн шалбарч урагдсан... Харин гэм зэмгүй зогсож байсан хүн гуай газардээрээ талийгаач.

Галт тэрэг зогсоход найз маань галзуурсан нохой шиг зүтгээд, өнөөх түлхэсэн пиздукын араас гуйж гэнэ. Мултархай мөртөй. Гүйцээд, мушгаад, хэд хэд тийрч унагаж, гавлаж гэнэ. Гэвч амь үрэгдсэн хүнд тэр нь тус болох биш- ар гэрийхэнд нь л харамсалтай.

Үүнийг сонсоод өөр өөртөө дараах дүрэм тогтоож болно:

1. Мангайгаад зогсохгуй байх.

2. Өөрийгөө бусдаас ухаантай гэж бодохгуй байх.

3. Хоолонд чинь нулимсан байж болох газар хэзээ ч бүү ид.

Үгүй бол нэг л сайхан өдөр бүх юм буруугаар ээ гэж...

 

Канунд маань Тайлер тэр дүрмийг үл тоон бөөн сонин арга хэмжээ зохионо, хүссэн бүхнээ хийнэ! гээд л. Өөр өөрийгөө илэрхийлэх аргуудаа улам дэлгэрүүлж, эмнэлгийн хогноос тарган бүдүүн баян бөгснүүдээс сорогдсон өөх хулгайлна. Өөхөө чанаж, саван болгоно. Савангаа эмэгтэйчүүдийн гоо сайхны барааны дэлгүүрүүдээр зарна.

Баян авгайчуулд бүдүүн бөгснүүдийг нь буцаагаад зарж байгаа юм.

Нэг хэсэг нь надад их таалагддаг- Нортон Тайлер хоёр тэр өөхийг хулгайлах үед, хашааны өргөст торонд нэг уут нь урагдаж, хүний өөх Тайлерлуу урсдаг.

Харах болгондоо сэжиг хүрээд, инээдийн.

 

Тэр өөхийг харxаар, хэд хэдэн дурсамж төрдийн. Би фотозурагт их дуртай. Бүр хар багын тийм байсан. Одоо хүртэл сайн томруулдаг шил, эсвэл саак фотодуран хархаар ухаан балартаад байдын. Бага байхдаа тэр томруулдаг шилийг ахаасаа хулгайлж, том болсныхаа дараа дэлгүүрээс худалдаж билээ. Өдөр хоногоор сууж тэр шилээр модондээр зураг түлдэг байлаа шд... Бас нэг дуртай юм нь голио барьж шатаадаг байсан. Би харгис бишээ, харин ч эсрэгээр. Муур нохой тарчлааж алдаг хүүхдүүдээс муур нохойг байнга авардаг байсан. Муур гэдэг чинь хөөрхөн. Бас нохой ч гэсэн.

Голио шатаахдаа бүр ихээхэн дурлаж, одоо бодхоор аймшигтай. Түм түмээр нь устгадаг байлаа шд.

Харин голио бол шал өөр. Голио чинь амьгуй ч юм шиг, нээх сонион. Би бүр гайхдаг байснаа ч хэлэх үү, яагаад ийм балиар амьтан бий болдог байнаа гэж... Толгойг нь томруулдаг шилээр шатаахлээр нээх сонин үнэр ханхлаад л. Чихэрлэг, бас гашуувтар үнэр. Юутай ч андуурашгуй үнэр. Том болоод, Герман Улсад сурч, хүн үзэж нүд тайлахдаа л тэр үнэрийг дахин мэдэрсэн. Шатсан хүний сэг тэгж үнэртдэг юм байлээ. Юутай ч андуурашгуй үнэр байж билээ. Голио л санагдаж билээ.

Энэ үнэрийг дахин бодогдуулсан хэсэг байсан юм, энэ кинонд. Тайлерын хэлэх үг нь Ницше, Зэн буддын хольцос шиг- шингээж тунгаахад амаргуй сэдэв ярьна. Энэ бүгдийг бодогдуулан сануулсан тэр хэсэгт Тайлер Нортоны гарыг шүлхийгээр түлдэг юм. Түлэгдэж байх хооронд Тайлер гарыг нь чанга атган, өвдөлтөөс зугтах биш, бас яг өвдөлтөнд ухаанаа төлөврүүлэх тухай биш- харин Нортон гэж өөрөө хэн бэ гэдгийг ойлгуулхыг оролдоно. Үүнийг йогын дасгалд гэгээрэл, бодь гэж нэрлэдэг- эсвэл төвдөөр Жанчуб. Номчирхох гэсэндээ биш. Миний яг юу хэлж байгааг ойлгуулхын тулд.

Үүнийг ойлгоогуй хүнд энэ хэсэг дажгуй санагдана, учрыг мэддэг хүнд. өөр өөр л байх... Миний тохиолдолд чихэрлэг үнэр ханхалсан- их хүчтэй зураг авалт.

 

Удалгуй киноны зодоонт хэсэг эхлэнэ. Миний бодлоор зодоонууд нь нилээд дажгуй тавигдсан, гэрэлтүүлэг маш сайн болсон байсан.

Хичнээн их хүн зодоон хүсээд ирснийг ойлгоход бэрх- бүгдээрээ Тайлерын хэлсэнд асаж, бага багаар арми маягын сүрэг бүрдэж эхлэнэ. Хүмүүс гэгээрч эхлэнэ. Нэг сайхан духан дундуураа тавиулсан байхад ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө хамгын ухаантайд боддог сэтгэхүй тэр дороо хийсэн оддог болхоор тэр байх. Манай Монгол соёлд ухамсрын шанаа гэж байдаг... Ухантаад байгаа дүүдээ савтал нь нэг тавиад өгxийг ахын хайр гэж тайлбарладаг. Шаолинд ч, Энэтхэгийн йогын урлагт ч, хаа сайгуй энэ арга хэрэглэгддэг. Японы Зэн буддын шавь нар хулсан савааны 30 цохилт тэвчих хэрэгтэй болдог. Үүгээр хүн хатууждаг. Хатуужсан хүн зорилгоо чиглүүлдэг. Чиглэсэн тэр хатуужил нь гэгээрэлд хүргэх зэвсэг болдог. Буу, хутга, сэлэм бүгд зэвсэг биш. Тэд бол багаж. Хүн бол өөрөө зэвсэг. Энэ бол өрнө дорны зэвсгийн эрдмийн тулгуур- хүнийг энэ хорвоо дэлхийдээр хамгын аюултай зэвсэг болгож хувиргах... Эсвэл гэгээрсэн амгалант төрхөө олхын тулд.

 

Энэ бүгдийг өөртөө туршиж, эсвэл гэгээрэл хүссэн иргэдэд хэлэх юм гэвэл- армид яв гэж зөвлөмөөр байна. Төрдөө зүтгээд өөрийгөө олох нэг сайхан арга байна. Эцсийн эцэст энэ ертөнцөд оюун ухааны гэгээрэл хэнд хэрэгтэй вэ гэвэл- хэнд ч хэрэггүй. 

 Байгаа бол сайн хэрэг. Байхгуй бол байхгуй л биз. Яагаад ийгээд, гэгээрэл хэрэгтэй гэж хэлмээр бол- гэгээрэл дадлагын хажууд юу ч биш. Жагсаад, өөршигөө халзан гаруудтай сайхан ажил. Найз, амраг садан, хань нөхөд- туслах нэгч ширхэг хүн байхгуй байг. Гэгээрсэн хүн эр соёорно. Яагаад гэвэл эдийн баялаг гэдэг юу ч биш. Өөрийн чинь өмссөн хувцас хүртэл чинийх биш байх болно. Зөв сэтгэдэг хүн эдийн баялгаар хүн хүн болдоггуй гэдгийг ойлгоно. Өөрөөс чинь хэзээ ч булаагдашгуй тэр баялаг л чинийх байх болно. Тэр баялаг нь чиний хэний хэн болхыг харуулна. Хувцас хунар эцэстээ юу ч биш.

Хонь сэтгэхүйтэй нь хувцсаа булаалгасан тохиолдолд, дээрэм л гэж орилно. Учир нь хонийг зөвхөн хувцас л хүн болгоно. Тэр хонь орилно, майлна, уйлна. Эсвэл өөрийгөө зөв гэж хашгирч зүтгэнэ, хөөс савируулна. Ертөнц тэр хонийг тойрч эргэлдэнэ.

 

Энэ бүгдийг зөв ойлгодог хүн, болж байгаа бүгдийг цонхоор acap холоос харж буй мэт болно. Гадны дуу чимээ, хичнээн их уйлж майлж байсан ч- сэтгэлийг үл зовооно, самууралд үл оруулна. Үүнийг гэгээрэл гэнэ. Эцэстээ чи гэдэг чи. Хувцсыг, баялгыг чинь булаалаа ч, чиний биеийг бяцлаад, зулгааж тасдсан ч сэтгэл чинь хат болд мэт нугаршгуй болдог. Айхгуй, хульчийхгуй- дотоод ертөнц гэдэг чинь эрдэнэс юм. Энэ үед амьдрал гэдэг зүгээр нэг тохиолдол биш, бас гуниг ч биш. Амьдрах зүгээр л сайхан гэдгийг ойлгоно.

 

Хойч үед юу болов? Тэр хамаагуй- хүн тэр болгоныг өөрчилж чадахгуй. Ирээдүй- бас хамаа алга. Болооч уу, үгүйч үү. Хором бүрийг амтархан амьсгалах хэрэгтэй. Алтан аягнаас нэгч дусал алдалгуй уух хэрэгтэй. Заавал хоол, хүүхэн архи дарс хором болгонoo амтлах албагуй. Зүгээр л амьд. Тайлер энэ талаар: Бүгдийг алдсаныxaa дараа л бид бүрэн эрх чөлөөтөй болно гэж. Яг үнэн.

 

Тэр Гэгээрлийн гар шатаадаг арга, мэдээж хүн бүрийн хийдэг ажил биш. Гэгээрэл гэдэг хүн бүрт ч зориулагдаагуй. Энэ бүх олон мянган үе, бидний дараа ирэх удам нь төгс гэгээрлийн л нэгэн хором. Одоо цагт бүх юм өөр. Бас олон зуун жилийн өмнөхийг бодвол адилхан. Хүн бүр сайхан амьдрахыг хичээнэ. Аз жаргалтайгаар. Аз жаргал гэдгийг юугээр хэмжиж, ойлгоод байгаа нь хамаагуй. ялзралаас л хамаарна. Гэхдээ бусдын хэлснээр тэр аз жаргалаа хэмжих нь зөв үү? Манайхан их гадныхныг шүтддэг. Гэвч мянга шүтээд, тэдний савангийн дуурийг нь үзээд бид Майкл Жон Ким Дук Xан болохгуй. Бид тэдний хувьд байдаг нэг олз. Газрын нөөц. Нүүрсний нөөц, төмрийн нөөц, модны нөөц.

Гадаад хүн болох гэж бас зарим нь галбирдана. Бум бумаараа тэнэгүүдийн салаа өөрийнхөөрөө байж чадалгуй, жүжиг тавьж эхлэнэ. Эсвэл гадаадруу зугтддаг. Энд тэд нарт ширээ засаад, хоол найр зохион байгуулцан байгаа. Дараа нь тэр орноосоо хөөгдөөд, хөөгдсөн орноо толгойндоо байлгаж амьдрахыг хичээнэ. Тэнэгүүдийг яалтайчив. Тэнэг тоглоом тоглож, тэрийгээ гайхалтай болгох гэж бас нэг галбиртана.

Америк болж тоглоно, Япон болж нэг тоглоно, Солонгос болж нэг галбиртана... Тэр нь хэнд хэрэгтэй юм, бүү мэд. Байнга өөрөөсөө нуугдах хэрэгтэй, саарал Монгол гэж юу юм. Юу ч биш. Бодит амьдрал биш, харин тэнэг зохиомол мангар тоглоом нь л чухал.

 

Хүн бүрт бодит амьдрал зохьдоггуй. Амьдралын үсэрхэг нударгыг бодхоос зарим хүмүүс баас алддаг. Шашинруу зугтддаг. Сүргээр амьдрахыг хичээдэг- хонь шиг номхон, дуулгавартай байхаа гадаадуудаар заалгадаг.

Гэвч амьдралын эрхээр тэp хонь том болхыг ажиглах их хөгжилтөи. Хэдэн жилийн дараа өнөөх судар, библиуд толгойноос нь хийсэж, гэнэт амьдрах хэрэгтэйгээ ойлгоно. Би буруутгаж байгаа юм биш- би өөрөө метал ч сонсож байсан, христыг ч шүтхийг оролдож байсан. Нэг туйлаас нөгөөхрүү.

Харин тэр номлоод байгаа гарууд зөвхөн ярьдгыг ойлгосон. Арга зам заахын оронд яриа- хоолны оронд салаавч. Хэдэн жилийн дараа тэднийг хархаар, тэд зөвхөн өөрсдийн материаллаг баялгаа л бодож байсан нь илт болдог.

Тэднээс мултарсан залуучууд өөрсдийн толгойгоо даагаад ажилхыг оролддог. Ажилдаа орхоор, гэнэт сүргийн өөр дүрмийг дагах хэрэгтэйг ойлгоно- орчин тойрондоо бяцлуулж, дуулгавартай зан сууж, ухамсрын шанаа хаяа хаяа хүртнэ. Эцэстээ өөрийн гэсэн дотоод төрхөө алдаж, шинэ элссэн сүрэгтэйгээ адилхан болно...

 

Гэвч Тайлер yхамсрын шанаа хүртэх байтугай, хамаа хамаагуй хусаад эхлэнэ- Тайлерын дүр бол хүн сүргийн дунд орсон чоно юм. Хоолонд нулимаж, бааж шээдэг алаад хаячмаар амьсгаач гэлээ - Тайлер өөрийн дур зорго ба дүрмээр амьдардаг. Бусдын хүссэнээр, эсвэл орчин тойрных нь буруу гэж хэлснээс болж зорилгоо өөрчилж гуйвхааргуй- хэнээс ч юуч хүлээлгүй, хэнээс ч горьддоггуй, сүргийн сэтгэлгээгээр амьдархыг хүсдэггүй хүн байгаам. Ийм хүмүүс нийгэмд асар аюултай. Сүрэг ихэвчлэн ийм хүмүүсийн эсрэг тулгах хүч байдаггуй- болж өгвөл хязгаарлах, ганцаардуулах, эцэстээ устгах болдого явуулна.

Түүхэнд жишээ олон бий. Өөрийн дүрмээр, өөрийн үзэл бодол сэтгэл зүйн өвчинтөи адил үзэгддэг- нийгэмд асар том аюул учруулдаг улмаас. Нэг хүн нийгэмд асар их өөрчлөлт оруулж чаддаг учир.

 

Кино цаашлах тусам гэнэт төгсгөлөө олно. Тайлер нь Нортон, Нортон нь Тайлер болох нь тодорхой харуулна. Шизофрени өвчинг нарийн судалж танилцсан хүн бичсэн бололтой- сэтгэл санааны хагарал их сайн харуулсан байсан. Доктор Жэкилл ба мистер Хайд.

 

Нэг талаасаа энэ кинонд харуулдаг зодоон нь киноных юм болхоор хөгжөөх байдлаар харуулсан нь мэдээж. Жинхэн хэрцгий зодооныг уншигч таньдаа битгий үзээсэй гэж хүсье. Бас дутуу төрсөн гаруудын цуглааныг холуур тойрч явж бай гэж хэлмээр байна. Кинонд гардаг нэг өөр, бодит байдал нэг өөр. Кинонд бол яахав, тэврэлдээд л дуусна. Бодит байдалдээр буруу эргэлээ гэхэд, тахир дутуу үлдэх бол энүүхэнд. Гэвч үгээр хэн нэгнийг ойлгуулаад, ухамсар суулгана гэдэг юу л бол... Горьгуй л болвуу.

 

Эртний хүмүүс хэлдэг байж: хатыг хэлбэртэй болгохын тулд бурхадын лантуу улам хатуугаар буудаг гэж. Чи ертөнцийг, юмыг, Монголыг өөрчилж чадахгуй. Битгий өөрчил. Битгий тийм юманд сэтгэлийнхээ тэнхээг үр. Өөрийгөө өөрчил.

Тэгж байж л хонины сүрэгнээс мултарч чадна шүү.

 

Энэ кинонд нэг сэтгэлд буусан хэсэг бий- Тайлер нэг ази залууг супермаркэтын лангууны цаанаас чирж гаргаж ирээд, дэлгүүрийн ард сөгдүүлээд, дагзанд нь буу тулгадаг. Тайлер бага сага байцаах маягын асуулт тавьснаа, тэр залууг малын эмчээр сурч байсан боловч, сургуулиа хаясан гэж сонсоно. Бичиг баримтыг нь аваад, долоо хоногын дотор сургуульдаа буцаад орхыг тушааж, „Үгүй бол буудаж ална“. Ази залуу уйлж хашгираад зугтана. Нортон араас нь „яагаад, чи ямар тэнэг юмбэ?“ гэж бухимдаж хашгирна... Гэтэл Тайлер энэ залуугын маргаашийн өдөр амьдралых нь хамгын сайхан өдөр байх болно гэж хариулдаг. Амьд байгаагаа ойлгох болхоор. Буугаа Нортонд өгөхөд, буу нь сумгуй байсныг харуулна.

Нэг талын Тайлерын зөв.

Гэвч амьдралыг сайхныг ойлгохын тулд заавал дагзандаа буу тулгуулах хэрэггүй. Эртний алдартай техник байдаг- өдөр шөнөжин үхлийн тухай бодох. Зүгээр нэг би үхнэ гэж биш- харин яг одоо, удаанаар, зовж тарчилж үхэж байна гэж. Үүнийгээ сэтгэлээ чиглүүлэн, өөртөө бүрэн итгүүлнэ.

Яалтачгуй үхнэ гэдгээ ухаархаар нэг өөр. Гайхамшигтай байдаг.

 

Та бүгдийн дундаас хэн нэгэн Успенский гэдэг зохиолчийг уншиж байсан бол, "В поисках прекрасного" (Гоо үзэмжийн хайлтанд) гэж өгүүлгийг мэднэ байх. Тэнд өөрийгөө хэн болхоо ухаарах бас нэг сонирхолтой техник заадаг: байнга, өдрөөс өдөрт, байн байн, хором бүр өөр өөртөө БИ ХЭН БЭ гэж асуулт тавих гэж.

Сэтгэл зүйн гадны маш хүнд дарамтыг оролдог гэсэн- би үзээгүй. Үр дүн нь мэдээж биелүүлж чадах хүмүүс нь сачийтай/сачийгуй гэж хуваагдана. Бүтэхгүй бол бүү гайхаарай- сачий дутаж буй хэрэг. Байх л хэрэг.

 

Угаасаа хүн гэдэг аз жаргал гэж ойлгодог өчүүхэн юмны араас хөөх, уйтгарт хэвийн  амьдрал л сонгоно. Жинхэнэ хүн байж, өөрийгөө хөгжүүлэх тэмүүллээ мартана. Нортоны тоглосон баатар Марлаг сонгоно. Ер нь хонин сүргийн гишүүдийн ихэнх тэмүүлэл заримдаа эмэгтэй хүнээр хязгаарлагчдаг юм шиг байгаам. Нортоны баатар ч мөн адил. Өөрийн дотоод сэтгэлийн тэмүүлэл буюу хэнд ч захирагдахгуй амьдрахыг хүссэн дотор хүнээ буудаад ална.

Найзуудаа сайн ажиглавал, зарим нь 30 хүрээд өөрийн дотоод хүнээ алдаг. Хонь шиг амьдрах амар шд, энд бол буруу байхгуй.

 

Аан, тийн. Европын зарим орнуудад үзүүлэхгүй гэж ярьж байсан гэсэн, энэ киног. Зөв ч байж болхын. Зарим хүмүүс өөрийн төөрөгдөлдөө автаж, дохио гэж ойлгож магадгуй кино.

23:03 - 2009-12-15 - Сэтгэгдэл бичих

tiin shyy, mair urt boltziin.

sain uu Dao!

AmonRa - 15:27 - 2010-03-05

mend sain uu geed garlaa

dao - 19:54 - 2010-03-04

ёооо майр урт тул мэнд мэдээд гарав дараа үзчихээд олон юм ярий... :D

Хүслийнжигүүр - 18:26 - 2010-03-04

oooo ih bayarlalaa!
uul n het ih tzetzerheed bmaargui l bna. meddeg bolgonoo l huvaaltzaj bgaam

AmonRa - 17:01 - 2010-03-04

Ene bichlegiig tani unshaad nileen yum bodloo. Tanii xelsen nileen olon zuiltei sanal neg bna.

"Нойр нь хүрдэггүй хүмүүст! - Хамгийн гол нь баас шиг хөвөөд байлгүй, хүнд биений ажил хийх хэрэгтэй" - hehe, ene bol aimaar..

"Дулаан уур амьсгалтай газар, цатгалан гэдэс, тайван орчинг хүний оюун ухаан ихэнх тохиолдолд дийлдэггүй " - Yur ni tiim bx shuu

"Бүдүүн бөгснүүдийг нь буцаагаад зарж байгаа юм." -... :))))))))))))

"Ухамсрын шанаа: Ухантаад байгаа дүүдээ савтал нь нэг тавиад өгxийг ахын хайр гэж тайлбарладаг." -...

"Хувцсыг, баялгыг чинь булаалаа ч, чиний биеийг бяцлаад, зулгааж тасдсан ч сэтгэл чинь хат болд мэт нугаршгуй болдог." - ...

"Ажилда орхоор, гэнэт сүргийн өөр дүрм-г дагах хэрэгтэйг ойлгоно- орчин тойрондо бяцлулж, дулгавартай зан сууж, ухамсрын шана хaaяа хaaяа хүртнэ."


"өдөр шөнөжин үхлийн тухай бодох. Зүгээр нэг би үхнэ гэж биш- харин яг одоо, удаанаар, зовж тарчилж үхэж байна гэж"

"байнга, өдрөөс өдөрт, байн байн, хором бүр өөр өөртөө БИ ХЭН БЭ гэж асуулт тавих гэж" -...

gex metiin ishleluud ix taalagdlaa. Gexdee minii xuwid uuriinxuu uurtuu zoriulj zoxioson zarchmiig dagaxad ix xecuu buyu yag tag dagaj chaddaggui. Magadgui tevcheer, dotood saxilga bat dutsan baix l daa.

Tuunees gadna dr bichsen suuliin xoyor ishlel-n daguu bgaad bxad "uxaaral - gegeerel"-g olj chadax gedeg bas sonin??????

Bumbuulei (зочин) - 15:51 - 2010-03-02



Энд хагас зүүдний байдалд Тайлерын харагддаг хэсгүүдийг цуглуулсан байна...

AmonRa - 19:06 - 2010-01-14

dolugen

Kinonii gants neg hesegt agshnii todiid Tyler-iin durs uzegdeed ongordog um bilee (jishee ni t-cancer-tai erchuuliin tsuglaand anh ochdog hesegt).

/ner, webee bichij boldgue/

sdfdd - 18:27 - 2010-01-14

Гоё орчуулагтайг нь үзээрэй дээ- сайн кану шүү.
Зураг авалт, зохиол (Чак Паланиукын номноос нь арай л ондоо, гэхдээ дутахгуй), зүсэлт, өнгөний зохиомж, хөгжим гэдгээрээ үнэн тасархай. За за өөрөө үзээд, өөрийн бодлоо хуваалцаарай.

AmonRa - 21:09 - 2009-12-16

үзэж байж л сээгийдэх юм байна даа хэхэ

dadido - 21:03 - 2009-12-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax