जगन्नाथ

Пандорум УСК

Дээр үед, бичкэн пацаан байхдаа орос хэлээр Роберт Хайнлайны "Пасынки Вселенной" буюу "Огторгуйн өргөмөл хүүхдүүд" гэдэг ном уншиж билээ. Тэр үедээ л надад маш их нөлөө үзүүлж байсан- зөгнөлт зохиолын хувьд ч, хүний сэтгэхүйн онцлогыг харуулсанд ч, мөн үйл явдлаараа ч. Сайн зөгнөлт зохиолын онцлого нь ихэвчлэн үйл явдлараа биш, харин хүний сэтгэл зүйг маш нарийн судалснаараа ялгаатай. Маш сайн зохиол байж билээ. Бас мэдээж байлдантай. Жаахан баньдийн нүдний өмнө бөөн бөөн дүрс зураг харагдаад л, нэг шөний дотор нүдээ алан байж уншиж, дараа нь дуу алдаж, дуу оруулаад сүйд болж билээ.


Гэтэл саяхан хөлөрсөн гарт минь Пандорум гэдэг нэртэй кану баригдаж, энэ удаад Холявудын бүтэгдэхүүнийг цагаас нь хоцролгуй үзлээ. Үйл явдал бол ерөнхийдөө дээр дурьдсан зохиолтой бол маш адил.

Гэвч. Кино нь анхнаасаа үйл явдалруугаа орох юм. Өөрөөр хэлбэл: Хүн төрлөхтөн хамаг хүчээ шавхан Проксима Центаврын зүг Хөлөг явуулна. Дэлхий гэдэг гариг удалгуй сөнж, хязгааргуй огторгуйд атга дүүрэн хүнтэй Хөлөг ганцаардан дүүлнэ. 
Гэвч номноос ялгаатай нь Хөлөгийн анхны ахмадууд Дэлхий сөнөсөн мэдээг авах юм.

Харин цааш нь адал явдал өрнөж, баахан дайн байлдаан болно. Мэдээж хамгын сонирхолтой болгоныг нь дэлгэж ярихгуй- та өөрөө үзээд гайхаарай. Энэ кинонд гэвч дутагдал бий- ямар ч кинонд ч мөн адил.

Мэдээж нүд баясгах царайлаг гуалиг хүүхэн (1 ширхэг), алдартай жүжигчин (1 ширхэг), залуухан, сэтгэл нь тавгуй баатарлаг баагий (1 ширхэг), бас нэг ширхэг зодоонч вьетнам залуу. За тэгэд энэ хэдэн хүмүүсийг тойрсон үйл явдал болно.

Киноны нэг давуу тал нь сайн муу хоёр байн байн байраа сольж, эцэстээ маш өвөрмөц төгсгөл харуулна- үйл явдлын маш олон олон эргэлттэй ч, зарим нь баярлуулж, зарим нь төөрөгдөлд оруулах юм. Харамсалтай нь уг кино алдагдлаа нөхөлгүй, бүтээгчид нь зоригтой хөдөлсөнд хүндэтгэхгүй байхын аргаггуй.


19:48 - 2009-11-23 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax