जगन्नाथ

The Brave One

Гадаад уран сайхны кану үзлээ. The Brave One (англиар). Яг юу үзхээ үнэндээ өмнөөс нь мэдээгүй. Нэрийг аль эрт сонсож байсан ч, яг үзье ч гэж бодож байгаагуй. Тэгтэл завшаан гарах нь тэр. Баярлах ч юмуу, гуниглах ч юмуу, бүү мэд.
Гол дүрд Жоди Фостэр гэдэг аниа тоглох юм- сэхээтэн аниагын дүрд. Өөрийгөө дүрслэн харуулхын.
Жоди Фостэрын тоглодог аниа, Ньюёорк хотын ФМ радиод ажилж байх юм. Бас нэг хар залуутай суух гэж байгаа юм байна. Хар биш ч байж болхын. Наранд харласан араб хүн байж болхын. Эсвэл падан хар энэтхэг ч юмуу, за бүү мэд- бүү мэд. Анхнаасаа эхсүүлээд танихгуй хүмүүс надад амьдралаа дэлгээд эхэлхээр дэмий санагдаад байдын. Гэхдээ би их хатуужилтай нөхөр болхоор, цааш нь үзэв.

Мэдээж хэрэг, олон арьс өнгө цугласан АНУ-д ард түмнүүдийн хоорондох ойлголцол маш өндөр хэмжээнд хүрсэн л дээ, тиймүү. Тэгээд тэд байнга цагдаатай канундаа хар цагаан хоёр цагдаа харуулна.
Түүгээр ард түмнүүдийн хоорондох хайрыг харуулхыг оролддог юм байх.

За, Жоди Фостэр аниа нэгртэй хамт амьдардаг юм байна. Тэгээд бас ФМ радиод ажилдаг. Эхэндээ хотоор явж, хотын чимээг бичиж авч, дараа нь тэр бичиж авсан дууны дээгүүр өөрийн дэмийрлээ радиогоор цацдаг юм байж. За тэр аниа бол... Юу л даа, лаг ухаантай. Түүнийг олон олон юм сонирхол татдаг юм байх, тэр тусмаа Ньюёорк хот нь хамгын аюулгуй хот гээд л. Миний ажигласнаар, радио телевизээр дуртай дэмийрлээ цацаж болдог юм байна. Тэгсэн хэрнээ л сонсож баярладаг хүн цуглаж байхын. Тэд нарт таалагддаг болхоор, мөнгө төлхөөс бас татгалздаггуй юм байна.

За, амжилттайгаар радио дэмийрлээ өндрөрлөөд, Жоди сүйт тас хар хүнтэйгээ паркаар зугаалхым. Тэгтэл данхайсан том овчаркаа хошуувчгуй гуйлгэж байхын. Орчин тойрны хүмүүсийг үл тоосон тэнэгүүд зөвхөн монголд байдаггуйг хархад сэтгэл дулаацав. Гудамж дунд томоос том баас орхиод гүйж буй нохойг харуулсангуй нь харамсалтай.
За за, нохой хошуувчгуй байлаа гээд, хамаа шд... Хүзүүвчгүй ч гүйлгээд байж болно, юу болох ч юм билээ, парк дунд... Тиймүү? Хүүхдүүд эзэнрүү нь дайрах ч юм билүү.

Гэтэл нохой нь зугтаад, хэдэн хөлдүү гаруудын дунд зүв зүгээр сууж байх юм. Хошуувчгуй гэсэн биш. Тэгээд залуу хос нохойгоо хүзүүвч хошуувчтай байлга гэсэн сэрэмжүүлэг авч ямбийртлаа зодуулна. Май чи, май чи... гээд л.

Ирээдүйн хар хүн зодуулснаас болж чад хийн, Жоди харин сэхээнд гурван долоо хоног хэвтээд сэрхийн. Хар хүн аль хэдийн 2 метрийн гүнд, нохой зодсон хүмүүсийн дунд. Нохой шинэ эзэддээ маш их хайртай болсон юм байх.

Сэхээ орсон Жоди Фостэр гэтэл яасан гэж бодноо? Шууд бууны дэлгүүрийн зүг ахлаж, буу захиалах юм. Гэтэл буу олгохгуй гэснээс, мань хүн лаг хялбархнаар булан тойроод нэг гар буутай болхын. Америкт ийм юм их хялбархан байдаг бололтой. Шинэхэн гар буугаа цүнхэлсний дараа Жоди аниа гадуур зугаална.

Мэдээж, кануг сонирхолтой болгохын тулд Жоди аниагын гар буу сонирхолтой үйл явдал өөртөө татна. Эхэндээ сэхээтэн авгай нэг муу хүнийг дэлгүүр дотор буудаж алсны дараа гар нь чичрэхгүй байна гэж гуниглана.
Дараа нь хоёр мэдрэл муутай нэгрийг метронд тонилгоно.
Дараа нь нэг маш муу хүнийг монтийркаар навсайтал нь зодож байшингын оройгоос санамсаргуй түлхэх юм.
Дараа нь нэг баагийг. Хүүхэн наймаалдаг гар байсан санаж байна. Ер нь явсан газар болгоноо шударга ёсын төлөө зүтгэдэг юм байхоо.
Дараа нь дахиад нэг баагийг... Юуны төлөө ч билээ, бүү мэд. Лаг шударга үйлийн төлөө байлуу?

Яг буудсаныхаа дараа Жоди аниа, сэхээтэн хүн юм болхоор цагдааг ирхээс өмнө алга болхын. Цагдаа агаа нар толгойг нь илэхгүйг ойлгоод. Үзэгч анхандаа бодно байх л даа, хэдэн "донгио малнуудыг буудаад алсан, яадын?" гэж. "Зөв шд!" гэж ч болхын. Тэр тусмаа Ньюуёорк шиг хүн бүр зэвсэгтэй газарт.

Гэтэл, алуулсан нөхдүүдийг цагдаагын ажилтангууд ажиглаад, тэд нарт таалагдаагуй нь ойлгомжтой. Жоди аниа ч бас. Радиогоороо бас гайхаад л, хэн тэднийг алдаг байнаа? Ньюёорк шиг аюулгуй газарт? гээд л. Гэвч яагаад энэ асуултыг тавьсан нь, үзэгч надад нууц хэвээрээ үлдсэн. Ер нь АНУ-д болон, тэр тусмаа Ньюёоркд хүн амины хэрэгтэй бүх юм хэвэндээ: нэг нэгнээ үйлдвэрлэлийн маягтайгаар устгадаг. Ардачилалын ерөнхий улс тийм зохион байгуулалттайгаас хойно...

Аан, гол дүрийн баатар аниа байн байн гар нь чичрэхгүй байна гэж өөртөө санаа зовдог. "Би хэзээ ч эргэж хэвэндээ орохгуй" гээд л... Хараад их сэтгэл хөдлөнө л дөө, чааваас гэж... Худлаа. Үнэндээ бол инээдтэй. Тархиных нь баруун хэсэг нь зүүн хэсэгтэйгээ харьцан ажилдаггуйн шинж.
Бас хар цагаан хоёр цагдаа алуурчин аниаг мөрдөнө. Мэдээж хар нь цагаанаасаа дээр.
Миний харж байсан кану дундаас ерөөсөө онц юмаар ялгагдахгуй- ердийн стандарт үйл явдалтай, гэхдээ ганц удаа үзэж болох юм. Гэвч.
Өмнө нь Чарлз Бронсоны толгосон 1977 оны Street Justice гэдэг кану үзсэн бол, дахин үзсэнтэй адил.
За за, ер нь бол Жоди аниа бол их ухаалаг эмэгтэй, би хувьдаа жүжигчний хувьд их үнэлдэг. Гэхдээ энэ

01:11 - 2009-11-18 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax