जगन्नाथ |
Урамтай. Найдвар бий.Баабарын дэмийрлийг уншаад урам хугарч, найдвараа алдах дөхдөг юм байна. Гэтэл гэнэт цэнгэг агаар цээж дүүрэн авсан мэт санагдлаа. Либерал нийгэм гэж тэр хүнийг орь дуу тавиулсаар, 16-р зууны пяадал сэтгэхүйрүү түлхүүлээд орчвуу гэж бодтол... Үгүй юм гээч. Нэг л шалтгаантайгаар. Би чинь их хөөрүү хүн болхоор тэр байх. Найдвар харагдсан хэрэг. Бид бүгдэнд бөөн бөөн бэрхшээл бий, тиймүү. Өдөр бүр тулдаг. Эх Орны ч өмнө, тэр орны төлөө боож үхэхэд бэлэн огтоно миний өмнө, өдөр бүрийн автобусны мөнгө, талх мааслны гөөнгө... За за. Тэрийг бол цохицуулахтайгаа. Гэхдээ тэр бэрхшээл нь яс юмандээрээ надад ч, чамд ч, Баабарт хүртэл хэрэггүй. Гэхдээ тэр хүн тэнэг юм бичсэнийхээ төлөө мөнгө авдаг. Харин би юу авах бэ? Найдвар дамжуулаад, хариуд нь найдвар авна. Миний хувийн үзэл. Бэрхшээлийг гол нь давах өөдрөг сэтгэлийг, дэмжих андын гар. Зөвхөн маргаашын хиам талхаар дэмжих биш, шал өөр. За байз! Түр ухрах хэрэгтэй байна... Тусгаар тогтнолын төлөөх дайн, Ардын хувьсгаль, Иргэний дайны үед хэдэн хүн чад хийснийг би мэдэхгүй. Бас 30-аад оны тэр аймшигт хэлмэгдлийн үед бас хэд чад хийснийг мэдэхгүй. Ээжийн талын эмээгийн дүү нар алга болсон л гэсэн- нэр усыг нь ч ээж жишээ нь санахгуй байсан. Болоод л өнгөрсөн, тиймүү. Хуучнаа бодоод, ухаад байвал холдохгуй. Өөдрөг байх хэрэгтэй. Одоо тэгвэл хэдэн хүн үхэж байгаа болдоо? Архидан согтуурч, нэг нэгнээ алж хядсаар, машинд дайруулж кэтчап болоод, утаа мананд бүүдийж уушиг эрхтнээ хордуулсаар? Бас манайд хэсэгтээ моодонд орсон шар өвчин байна. Энэ бүгдээс хэдэн хүн үхээд, хэд нь үр бүтээлтэй байж чадав? Би өөрөө үр бүтээлтэй байх гэж найдаад л гүйж явдаг, харийн газар хэцүү ч, сэтгэл өөдрөг явдаг. Гэхдээ тэр нь эцэстээ юу болж хувирах нь бас бөө мэд. Үүнд ч бас өөдрөг байх хэрэгтэй. Яагаад? Сайн анд минь миний байгаа газрын фотозураг хараад, "Диваажин байна" гэж хэлж байсан нь сэтгэлд минь маш тод бууж билээ. Бүр саяхан. Гэвч энэ бол диваажин биш. Дэлхий гэдэг гаригын өчүүхэн булан юм. Оршин суудаг хүмүүс нь хөлс баастайгаа хутгалдаж зууралдан байж хамгаалж, соёл уламжлалаа нандигнан хадгалсаар, өөртөө амар тайван амьдрах орчин бий болгож чадсан юм. Энд хөдөлмөр л үнэлэгддэг. Ялгаа байгаа биз. Маш их. Би өөрийн бага насны түүхийг сөхөн үзвэл, нэг юм барьж авч зүлгээд байхаар: "Чи юун коммун юм?" гэж дооглосон маягтай хандаж байсныг бас сайн сандаг. Байх л явдал. Гомдсон, урам хугарсан юм байхгуй. Тэгж хэлж байсан хэдэн гарууд өдийд архинд ороод, цагаан солио туссан сурагтай байсан. Би тэр хүмүүсээс бас хүсэх юм байхгуй- угаасаа төр баригчид залуучуудаа тоохгуй, залуучууд нь төрийхнээ тоохгуй, бас ТВ-ээр шалдан бөгс, солонгосуудын балайрал харуулж байхад, өөр юу бодохвээ дээ? Харин хөдөлмөрийн юун муу гэдгийг би одоо хүртэл ойлгоогуй явж байгаа. Баабараар тайлбарлуулдаг, лол. Баабарын сэдэв үүнээс хойш хөндөгдөхгүй. Орхий. Найдвар дамжуулах, урам өгөх сэдэврүү орье. Эндхийн цагаачид хаяа асуудаг, надаас: "Монголоор юу байна?" гэж. Хэдэн улс төрийн сэдэв, бас байдаг хэдэн сэдэв ярьхаар: "Гарсан нь болж, ашгуй ашгуй" гэдэг. Учир нь тэр хүмүүс энд хөдөлмөр эрхлэх эрхгүй, эндхийн хүмүсийн хүрээнд нэвтрэх боломжгуй. Манай Монголд хужаа нарын эзэлдэг байр суйрийг эзлэдэг. Харин тэр цоожтой байдалд хоорондоо үржихдээн, бидний Эх Орны тухай мууг сонсож байвал бах нь хандаг юм байна. Одоо ярих юмтай. https://enhmandah.blogmn.net/25941/minii-klub-2009-ond.html Найдвар бий шүү. Найдвар бий. Монгол диваажин шүү. Явж орхих гэж бүү яар..! 04:25 - 2009-11-15 - Сэтгэгдэл бичихneeree l uramtai iin... ene enhmandahiin nogoon blog-iig uzev, ashtai yu daa, iim baival hongiliin uzuurees hamaagui naana gereltei bn shd...
Надежда умирает последней гэдэг билүү... Тэгж жүжиглэх хэрэг байгаамуу, хөгшөөн? бүх юманд бухимдах уурлах тэнэг хэрэг. Заримдаа зорилгодоо хүрэх хаа хол санагдах юм. Хаашаа юм бүү мэд. Заримдаа дэргэд ч байгаа юм шиг. Амьдрал заримдаа майаар амархан, заримдаа аймаар хэцүү санагдах юм. Тиймээ... Гэхдээ бүгдэнд нь гутраад байх цаг хайран. Өөрийн зорилгоо биелүүлж, сайн хүн хэвээр л үлдэх хэрэгтэй. Зарим хүмүүст зөөлөн хандаад хүндлээд байхад улам томроод байх юм даа Тэгхээр сайн хүн байх их чухал байгаа биз? Нэг нэгэндээ уур уцаараа гаргадаг зан бол зөвхөн монгол хүний зан биш бхаа... заримдаа ч явмаар үе байх л юм. Гарлаа явлаа гээд эндээс илүү сайхан юм угтах эсэх нь тодорхойгүй. Хайран цаг үрснээс ядаж залуу дээрээ хэдэн төгрөг хийдэг юм билүү гэж бодох юм. Монголд мөнгө хийнэ гээд итгээд суух ч бас хэцүү. Супер толгойтой зальтай сэргэлэн нэг нь бол болдог байх. Дараа нь ХЗХ залуучууд шиг эргээд баларвал ч... Ядаж байхад бид нар их муухай ааштай хүмүүс юм. Нэг их дээрдэх юмгүй байж нэгнийгээ дэндүү доош нь хийх юм. Тэр нь ямар ч ач холбогдолгүй. Тэр занд нь уур хүрэх юм. Уураа дараагийн хүнд тэгж гаргах юм. Заримдаа ч шоронгийн улсад байгаа юм шиг байх юм аа. За за баахан гомдол бичив |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |