जगन्नाथ

Хөгшчүүдийн орон биш

 Сар хоёрын өмнө сайтар ажиглан сууж No Country for Old Men киног үзлээ. Нэг талараа- арзас хийсэн аллaгтай кану, нөгөө таласаа хэхэ... юу гэмээр ч юм. Үгүй ээ, үнхээр сайн кино юм. 
 
Миний бодлоор ах дүү Коен муу кану авч байсан түүхгүй. Урлаг хөөсөн хүн бүрийн ажил төрөл тэр  дороо сайхан бүтнэ гэж байхгуй, гэвч урлагын хүн бүр амьдралдаа Big Lebowski-г битгий хэл, Фарго мэтийн канутай зэрэгцхээр ганц кану хийж чадах болов уу, мэдкү.
Зарим хүний таамаглалаар No place for old Men Фарго канунаас гоё болсон гэх юм. Санал нийлэхгүй байх амаргуй. 
 
Кануны үйл явдал нь хялбархан өрнөнө: нэгэн анчин шархадсан бугын мөр хөөж яваад, мексикын мансууруулах бодисын наймаачдын уулзах газар олно. Хаа сайгуй нэвт цоолсон унаа тэрэг, бөөн үхдэл болсон сахалтай баагийнууд. Тэр бүгдийг харж явахдаа мань эр ачааны тэрэг дүүрэн мансууруулах бодис, харин цааш нь шинжвээс хэдэн сая доллартай цүнх олно. 
Нээх их удаан бодолгуй, анчин мөнгийг сугавчлан зугтахад, бохир мөнгөний хойноос зэрлэг царай төрхтөй хөлсний алуурчин араас нь нэхнэ.
 
Муу дүрийн кинобаатрыг энэ удаад маш өөр төвшинд харуулж чадсан харагдах юм- мал нядалхад хэрэглэдэг шахмал хийтэй баллон барьсан алуурчин Антон Чигур зарим киноны хэсэгт Терминатраас аймшигтай харагдах юм. 
Уг кануг цуг үзсэн иргэдийн үс бага зэрэг магнайдээр нь хөдлөх нь харагдаж билээ (миний ч бас). Нээрээ. 
 
Цуст мөр дагуулсан алуурчны араас Томми Ли Жонсын тоглосон цагдаагын дүр мөрдөж нэхнэ.  Гэвч Томми маань хөгширч зөнөөд, эцэстээ хуулийн байгуулгын ахмад зүтгэлтэн мань эр ойлгохоо больно: Хэн энэ бүгдийг хийдэг байна? Учир шалтгаан нь юу юмбэ? Яахлээрээ ийм хэрцгий байдаг байна? Яах гэж ийм үй олноор хяддаг юмбэ? гэж өөр өөртөө асуулт тавиад эхлэнэ. 
Томми Ли Жонсын тоглосон баатрын дүр нь зөнөг, хуучины сайн гэгддэг АНУ-ын цагыг харуулж, харин Антон Чигур шинэ үеийн америк алуурчны эрин ирсний дохио болно. Киноны гол шугам нь бол үүний л тухай: хуучин ба шинэ, хөгшин ба залуу хоёр үеийн үл ойлголцол, ахмадуудыг шахан гаргах шинэ цагын жамыг өгүүлнэ. 
 
Кануны яриа нь маш сайн болсон байлээ. Кино нь реднек (манайхнаар: хөдөөний хөөсөн мантуунууд) гэж дууддаг хүмүүсийн тухай кану болхоор, реднекүүд нь реднекүүд шиг л ярьна. Уур амьсгал үүгээр бий болох юм, үүгээр. 
 
Манайхны орчуулагт энэ бүгд тусгагддаг болвуу, мэдэхгүй- манайхны монгол орчуулгуудыг сонсxоор, гадаадын хөдөөний мангрууд хэл судлалын магистрын анги төгссөн юм шиг шалчигнаад эхэлдэг билээ. Гэвч Антон Чигур ба хөдөөний нэгэн шатхуун түгээх станцын мангартай ярьсан яриа нь хүний дүрийг харуулсан их сайн яриа болсон гэж дүгнэсэн. Монгол хэлээр одоохондоо үзээгүй, орчуулгыг нь дүгнэж мэдэхгүй. 
Яагаад Оскарын шагнал авсан гэдэг нь бас ярианаас нь ойлгомжтой болно. Анх хархад больхи зураглалтай юм шиг санагдана. Камер нааш цааш үсрэхгүй, ямар ч тийм камерын нислэг мислэг болохгуй, ямар тусгай эффект байхгуй. Зураг авалт нь иймэрхүү боловч, зүсэж хайчилсан нь үнэн тасархай байлээ- сурахад ч, нүдээ мялаахад ч олон арван удаа үзxээс уйдхааргуй кино мэт санагдсан. 
 
Маш сайн кино.

21:07 - 2009-07-02 - Сэтгэгдэл бичих

тормолзох

AmonRa - 06:37 - 2009-07-19

Би тэрийг чинь л хэлээд байгааз дээ.

gereltuya - 09:31 - 2009-07-06

@Гэрэлтуяа: хөгшдүүдийн хийсэн үйлийг ойлгох л хэрэгтэй. Хичнээн бид өөрсдийгөө лаг ухаантай, шинэ үеийн техникийн ололтыг эзэмшдэг ч- өмнөх үеийхний туршлага, амьдралын ухааныг ойлгож хараахан гүйцэхгүй.

AmonRa - 15:11 - 2009-07-05

Зиа наа кинуг чинь үзээгүй болохоор хэлж мэдкүүм даа. Гэхдээ хөгшин ба шинэ үе, өнгөрсөн болон ирээдүй. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр байхгүй... Ахмадууд зарим зүйл дээр туршлагаараа далайлган бүгдийг өөрийнхөөрөө шийдэх гээд дайрахаар нь "Хуучны юм ул болж шинэ зүйл зул болно" гэдэг үгийг хэлмээр санагддаг. Гэвч ээжийн, аавын, өвөө эмээгийн үг заримдаа толгой дээр лантуугаар буулгаад авчийгаам шиг аймаар байдалд оруулдын. Хэн хэнийгээ үгүйсгэх боловч хэн нь хэнгүйгээрээ амьдарч чадахгүй нь бас үнэээн.

gereltuya - 11:11 - 2009-07-03

кану үзжаахдаа хүмүүсийн магнайн үс ажиглачихсан байдаг их эр юм оо

director - 10:21 - 2009-07-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax