जगन्नाथ

Жилийн өмнөх солиорол

 Гадаадад байгаа надад их сонин санагдаж байна энэ өдөр. Бүгдийг хараагуй нь, оролцоогуй нь миний зүгээс дүгнэлт хийхэд хүрээгүй ч гэж надад хэлдэг. Хараагуй, оролцоогуй боловч, хажуу хүний харцаар л харсан дуулснаа тунгаан бодож, бодогдсон бодлоо илэрхийлхийг хэнч надад хорихгуй биздээ?
Нэг талаараа эрх мэдэлтэнгүүдэд байнга хульхидуулаад байхгуй гэсэн нэгэн дохио болсон гэж дүгнэж байна. 
Нөгөө талаараа хэдэн хийх юмаа олж ядсан залуучуудыг цуглуулаад, баахан хөөргөж байгаад бууны мах болгосон гэж дүгнэж байна. Эрх мэдэлтэнгүүдийн тоглоомонд амь насаараа хохирсон залуучуудaд харамсахаас өөр яахуу? Бусад залуучуудад ч бас томоохон сургамж болсон байх гэж найдаж байна. 
 
Жилийн өмнөх энэ явдлын сургыг дуулмагц би хувьдаа их цочиж, хамгын түрүүнд бодогдсон зүйл гэвэл гадныханд Оюу Толгой, Таван Толгойгоо зарчиж гэж бодогдож билээ. 
Харин дараа нь тайтгарч билээ- аан, нөгөөх л ардчилалыхаа төлөө тэмцсээр байна уу гэж. Юүтубээс харсан мэдээнд ардчилалын төлөө сүйтгэн шатааж, гэрэлт ирээдүйн төлөө дэлгүүр дээрэмдсэн, лонх сав шидсэн хүмүүс орилолдож байх нь харагдав. Надад инээд ханиад, харин алуулсан залуучууд бусдыг дагаж гуйлдсэнээр эцэг эх нь л их хэцүү байгаа байхдаа, хөөрхий. 
Юүтүбийн монгол хэлтэнгүүдийн сэтгэгдэл унших тусам, бүх юм ойлгомжтой болж, "хөөрхий, монгол хүн мөрөөдөмтгий шдээ" гэж уйлах ч, инээх ч хэцүү болж билээ... 
 
Надад энэ бүгдийг бодох далим, хэд хэдэн асуулт гарч ирэх нь тэр. 
Өнгөрсөн жилийн үймээнд оролцож, алуулсан залуучууд дахиж амилахгуй нь мэдээж. Мянга хөшөө босгоод, энэ Солиотонгуудын өдрийг ардчилалын төлөөх тэмцлийн өдөр болгоод ч нэмэргүй. Алуулсан залуучууд өөрсдөө өмнө нь бодож байж тэр үймээнд оролцож,  эрсдэл ихтэй гэдгээ бодоогуй нь тэдний өөрсдийн буруу болж таарах нь. 
Харин тэр үймээнд оролцсон хүмүүсийг олноор нь хорьдог, буруутай буруугуйг нарсанд чихдэг нь нэг талаараа буруу ч юм, нөгөө бодлоор нөгөөх л цаадхаа бодоогуй хоосон толгойнуудыг Хууль Төрөө хүндэтгэхээ мартсаныг дахин ойлгуулж байгаа хэрэг үү? Түмэн дахин дурсаад, гашуудаад нэмэр болохгуй.
 
Тэр шатсан гэмтсэн сонин хэлбэрийн байшин барилгын засвар үйлчилгээг татвар төлөгч төлөх үү, хэн төлөх бол? Хэдий хэр хэмжээний алдагдал гарсан бол? 
Хэн хэн гэдэг хүмүүс, ямар учир шалтгаанаар хоригдож, хэний хэн нь жагсаалыг үймээн болгон дэгдээсэн бэ, заавал хэн нэг нь толгой байх учиртай даа? Жилийн дотор хуулийн байгуулгынхан энэ хүмүүсийн буруутай бурууг нь батлахыг нь батлаад, цагаатгахыг нь цагаатгсан байх ёстой доо?
 
Жилийн өмнөх үймээнээр олон хүн завьшиж, хөрөнгө мөнгийг үймээнээр далимдуулсан байхдаа? "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойндээр" гэгчээр... 

16:08 - 2009-07-01 - Сэтгэгдэл бичих

@Ариус: тиймээ, хүндэтгэлгүй бичсэн нь үнэн.
надад тэр хүмүүсийг хүндэтгээд байх шалтгаан ч байхгуй, бас биечлэн танихгуй- хийсэн үйлийх нь гавьяа нь нэгэн барилга шатаасан нь үнэн.
тэр барилгыг нь БИД БҮГД (татвар төлөгч чи би болдоо оюуна сараа гээд) төлөх болсон нь хоёрдахь үнэн. Тэр барилгых нь мөнгө ба алдагдлын нөхөн төлбөрдээр нь хэдэн хүн сайн ажиллаж завшина, хүүдүүдийнхээ гадаадад сурч боловсрохын дахин хэдэн жил худалдаад авна, гуравдахь үнэн нь.
Бид өөрсдөө тийм хүмүүсд төрд гарах боломж олгож, тэр залуучуудаар өөрсдийнхөө хөл гарын тоглоом болгосон нь нэмэлт үнэн.

ардчилал ч, коммунизм ч бид нарт олигтой юм авчирахгуй- толгойн дотроо түүхийгээрээ байгаа бол.

AmonRa - 15:24 - 2009-07-05

http://www.news.mn/news/section=interview/page=show/content=interview/id=1199

Х.Тэмүүжин гишүүний энэ талаарх ярилцлага гарсан байна. Хүмүүс уншаагүй бол мэдүүштэй зүйлс дотор нь байх шиг санагдсан болохоор аваад ирлээ баярлах

Миний бодлоор эрх чөлөөг хамгаалах гэж тэмцээгүй ч байж магадгүй, яг буудуулсан, яллагдсан хүмүүс нь үнэхээр буруутай ч байсан байж магадгүй. Гэхдээ тэр үйл явдал бол шударга бус зүйлсийн төлөө тэмцсэн ард түмний тэмцэл, муу муухайн идээ бээрний өчүүхэн буглаа хагарсан зүйл байсан гэж боддог. Хэн зохион байгуулж, хэн нь завшиж, хэн нь хэлмэгдсэн нь маний шүүх асуудал биш. Ямар ч байсан тэр үйл явдал бидэнд ашигтай үр дүнг авчирсан, бас нөгөө талаар ашиггүй олон үр дагаварыг дагуулсан.
Олон хүн дотроо айдастай болсон.

Миний хувьд төрдөө итгэж биширч, хүндэлдэг байх ёстой гэдэгтэй чинь санал нийлж байгаа боловч одоогийнх шиг болчихсон ийм төртэй тохиолдолд, жирийн нэгэн тэнэг надаас дор байгаа тохиолдолд. Дээр байгаа хүмүүс нь архи уугаад зочид буудалд хүүхэндээд хэвтэж байдаг, мисс, загвар өмсөгч гэгдэх хүүхнүүд нь очиж үйлчилж амьдралаа залгуулдаг болчихсон өнөө үед тэр хүмүүсийн ажлын бус цагаар яах нь надад хамаагүй боловч хэний мөнгөөр тэгээд байна гэдэг нь бол надад сонин л доо. 76 гишүүдийг бүгдийг нь хэлээгүй ч гэсэн... Ер нь тийм хүмүүсийг нэгэнт гаргачихсан болохоор айлгаж сүрдүүлж байж л ажлыг нь хийлгэх нь дээр юм уу л гэж бодоод байгаашд хэхэ. Ямартай ч цааш цаашдаа нийгмийн ухамсар нь дээшлээд сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Мань ч гэсэн том болохоороо арай өөрөөр боддог болох байх хэхэ ярзайтал инээх

xvv - 13:23 - 2009-07-02

би чиний үзэл бодлыг хүндэлж байнаа. гэхдээ тэр үймээний золиос болсон хүмүүсийг үл хүндэтгэсэн байдалтай бичсэн чинь таалагдсангүй. ?алуулсан хүмүүс? тэр хүмүүс өөрсдийгөө алуулах гэж тэнд очсон болж таарч байна уу?
ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн нэг нь энэ аймшигт явдал болсон гэж би бодож байна. Хэдийгээр ардчилсан нам өрөөсөн дугуйныхаа адил хүмүүсээр дүүрэн боловч ХУ намын бугшуулан бугларуулсан бүхнийг дараагийн сонгууль хүртэл ахин жинхэнэ ардчилал бүтээх хүртэл бага ч атуугай идээ бээрээс нь салгана гэж л найдаж сууна.

arius - 11:15 - 2009-07-02

2008 оны долдугаар сарын нэгэн. Мартаж болохгүй л өдөр. Одоо хэр эрх мэдэлтнүүд улс төрийн ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд нь гайхдаг. Тэнд хүмүүс цугларсан нь үнэн. Байрнаасаа гарч ирээд сонгуулийн дүнгийн талаар ам нээгээч хэмээн хүссэн нь ч үнэн. Харин цуглааныг үймээн болгон өдөөж, байдлыг тийм хэмжээнд аваачих сонирхол хэнд байв??? Муу хүн чөлөөнөөр чоно борооноор гээчийн үлгэр ч бас энд харагддаг. Хүмүүс цуглараад үймж байхад хуруу хумс урттай хүмүүс гэртээ бүгээд байна гэж байхгүй л байх. Миний бодлоор долдугаар сарын хэрэг болох ёстой зүйлийн нэг байсан гэж боддог. Одоо ч тэгж бодож байгаа. Гэхдээ ардчиллыг хамгаалсан этр гэж сүржин нэр өгмөөргүй байна. АН-ынхан өөрсдийгөө ардчилал гэж ойлгодог. Минийхээр тэд МАХн-аас ялгарах юмгүй шдээ. Тэд өвөр түрийдээ орцгоосон янаг амрагууд шд. Энэ талаар блог дээрээ хэд хэдэн бичлэг оруулсан болохоор хүсвэл орж хараарай.

gereltuya - 10:39 - 2009-07-02

сайн уу
манайд тийм албан тушаал байдаг юмуу?
жанцанноров лхагвасүрэн гэж... нөгөө дуучид уу?

AmonRa - 04:12 - 2009-07-02

энэ өдрийг хүн бүр өөрийнхөөрөө дүгнэнэ. Зурагтаар гардаг Лхагвасүрэн, Жанцанноров нарын дүгнэлт лав тэдний л дүгнэлт. Гэхдээ энэ үйл явдал монголыг их өөрчилсөн дөө.
Энэ үйл явдлыг урьдаас мэдэх учиртай шинжээчид, судлаачид, тийм ажил хийж цалин авдаг хүмүүс ичээсэй...

dadido - 20:54 - 2009-07-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax