जगन्नाथ |
Баггуй босогч DesperadoБи нээх их ном аваад байдаггуй юм л даа, ихэвчлэн татаж аваад, гэрийн принтэрээрээ хэвлээд хавтаслаад орхидийн. Гэхдээ байн байн ном авах хэрэг гаралгуй яахав. Эхэлж дэлгүүрт нууцаар уншиж байгаад авдын. Монголд шүү дээ. Гэхдээ герман орны номны дэлгүүрүүдэд тухтайхан сууж байгаад уншиж болдын. Нэн удалгуй хөлөрсөн хүйтэн саварт минь нэгэн нимгхэн ном баригдах нь тэр.Роберт Родригес, Деспэрадо гэсэн гарчигтай ном байв. Мань эр өөрийнхөө алдарт найруулагч болох замаа тодорхой бичсэн байх юм. Сонорхолтой санагдаад, тухлан уншиж эхлэв. Өөртөө олон тонны жинтэй хэрэгтэй мэдээлэл хүлээж авав. Удаан бодолгуй, номыг халааслан, гэртээ ирж нэг шөний дотор уншиж дуусгав... Эхний хэсгийг орчуулхаар шийдэв. Уншигчиддаа толилуулья. Robert Rodriguez бичсэн нь: Миний анхны дурсамжууд кинотой холбоотой билээ. Бид аав ээжээсээ арвуулаа, би дээрээсээ гуравдах нь юм. Ээж маань биднийг долоо хоногт нэг удаа эрхлүүлж, Сан-Aнтонио хотын захд оршдог "Олмос-тиэтр"т дагууж, хоёроос гурван кино үзүүлдэг байв. Ээж маань шинэ гарсан кинонд итгэл муутай ханддаг байсан болхоор, зөвхөн өөрийнхөө багaдаа үздэг байсан кинонуудыг л үзүүлдэг байв. Магадгуй тийм учраас бидний хүүхдийн нүд ба сэтгэлд MGM Студийн бүжгийн кино, Ах Дүү Марксын инээдмийн кино хоногшиж, харин заримдаа бүр Хичкокын уран бүтээлээс харах боломж тохиодог байв. "Ребэккa" ба "Ховсдуулсан" бүтээлүүдийг нь нэгэн дор үзсэний дараа, миний сэтгэл маш их хөдөлж байсныг одоо хүртэл сайн сандаг юм. Ээжийг минь Ребекка гэдэг байсан болхоор намайг тэр Сальвадор Далигийн зураг мэт сюрреалист зүүд шиг кинонд дагуулсан байх гэж би боддын. Хурц хадандээр унах хүүхэд, эсвэл галанд автагдсан Мандэрли солиот хатагтай Дэнвэрсруу унаж буй дүрсүүд маш тодоор миний санаанд тогтсон билээ. Би тавдугаар ангид байхдаа, ангийн хамгын ард суудаг байсан юм. Тэгээд хямдхан толь бичгийн цаасандээр бяцхан хүмүүсийг зурдаг байв. Хуудас болгондээр зурж дуусгахад, эцэст нь эрхийн хуруугаар тэрийг хурдан тэр хуудсуудыг гүйлгэхээр бяцхан кино болдог байв. Тэр нь миний хүүхэлдэйн кино байсан юм. Би ангийн багшийгаа тоодоггуй байсан болхоор, өдөржин зурхад ч бэлэн байдаг байв, тэр нь надад юмыг детальчлан харах чадвар бий болгодог байв. Харин одоо бодоод байхад, тэр чадвар нь надад одоо үгүй болсон. Миний зурсан ялагдашгуй баатрууд хуудас хуудаснаас дамжин, хорон санаатантай тэмцэж, харагдсан болгоноо дэлбэлдэг байв. Би тоонд, бас байгалын ухаан, түүхийн хичээлүүддээр нээх их амжилт гаргадаггуй байсан юм. Ер нь л би сайн сурдаггуй байсан юм. Гэвч ихэнх хүүхдүүд надад сайн ханддаг байсан, миний зурсан зурагт дуртай учраас. Тэр үед хэн нэгэн миний зурсан зургуудүг хараад, инээж урам оруулдаг байв. Би байнга зурдаг болов. Наймдугаар ангид би найзуудтайгаа Жон Карпентерийн "Нью Йоркоос оргосон нь" киног үзэж, өөрсдийнхөө жинхэнэ кино хийхээр шийдэцгээв. Гэвч бид нарт тоног төхөөрөмж байсангуй. Бид нарын харсан номнуудаас шавран хүнтэй кино юмуу, хүүхэлдэйн кино хийхэд наад зах нь 16mm стоп кадртай камер хэрэгтэй гэж бичсэн байв. Залуухан баньдийн хувьд тэр нь маш сонирхолтой байв, би олом цагын турш зургуудаа авдаг байв. Учир нь шавран хүмүүс нь хоол гуйж, ядрахгуй нь амар байв. Аавд маань хуучин боловч, маш сайн 8mm камер байв, тэр нь даанч стопкадргуй байв. Чадхаараа эргэлдэж эхлэв. Би дуранг хааж, өөрийнхөө жүжигчингээ хөдөлгөдөг байв. Даанч тэр арга нь маш их гялбаа үүсгэдэг байв. Үнхээр жинхэнэ тоног төхөөрөмж олох хэрэгтэй болов. Бид найзуудтайгаа 8mm камераар энгийн кино хийцгээв. Үр дүн нь маш урамгуй болох нь тэр. таван долларын үнэтэй хоёр минут хагасыг дараад, эцэст нь хэвлэлтэнд өгөхөд, тэр нь дахин долоон доллар болж тусаад, эцэст нь бэлэн киногоо харахад улам их сэтгэлээр унав. Материал маань хэт больхи, автомат тохируулга нь байн байн унтарч, кино нь эцэстээ маш больхи болох нь харагдаж байв. Мөнгөө хоосон үрсэн хэрэг. Хэд хэдэн удаа би давтаж үзээд, больсон юм. Тэгтэл надад аз таарав. 1979 онд аав минь гал тогооны хэрэгслэл зарж мөнгөө олдог байсан юм. Шаазан, болор, хэрэгтэй хэрэггүй цахилгаан бараа гээд, өөрт нь зарагдахад улам их дөхөм болно гэж бодож төлөвлөсөн нь тэр. Тэр үедээ дөрвөн толгойтой JVC видеотоглуулагч байсан юм. Тэр үедээ маш үнтэй төхөөрөмж байсан тул, зарсан тэр дэлгүүр нь аавд бэлэг болгон видеокамер бэлэглэсэн юм. Quasar камер нь хуучинаас гадна 12" гаралтаар видеотоглуулагчтай холбогддог байсан юм. Тэр камер нь дүрс хайгчгуй байсан гээд боддоо, тийм учраас юу авч байгаагаа хархын тулд байнга зурагт ширтдэг байв. Аав надад яаж тэр төхөөрөмжийг ашиглахыг зааж, эцэст нь би түүний зөвшөөрөлгүйгээр камераар тоглож эхлэв. Эхэндээ өөрийнхөө бяцхан шавран хүүхэлдэйнүүдээ, дараа нь богино хэмжээний инээдмийн кино ах дүү нараа ашиглаж хийдэг болов. Эхлэж бүй найруулагчийн хувьд арван хүүхэдтэй гэр бүлд өсөх нь маш том аз тохиосон хэрэг, байнгын жүжигчид ба зураг авалтын туслагчид гар дор байдаг учир. Эхний удаад зогсонги кадртай кино ПАУЗ их дардаг байсан учир их шуугиантай болдог байв, харин амьд жүжигчидтэй кино нь гайхамшигтай болдог байв. Тэр үед орчин үеийхний тоглуулагчдийг бодвол боломж маш бага байдаг байлаа, тэр тоглуулагчид. Гэвч тоглуулагч нь дууны гаралттай байсан тул, би дүрсийг хэвээр нь үлдээж, дүрсэндээр дуу найруулж бичиж болдгыг ойлгов. Уг тоглоомоор би жил гаран наадсан. Би бүгдийг авдаг байлаа, өөрийнхөө дөнгөж мэндэлсэн бяцхан охин дүүгээ, гэр бүлийн цуглаан, өөрийнхөө уран зөгнөлт кунфутэй инээдмийн кинонууд гээд, 6-7 метр телевизийн орчин тойрныг авдаг болов. Би чинь кабелийн уртад баригдсан байлаа шүү дээ. Нэг сайхан юм нь би хоёр минутны 8 mm кинонд 12 доллар зацруулдаг байсан бол, тэр мөнгөөрөө би 2 цагын өнгөт дуутай кино хийх боломжтой болсон байв. Дээрээс нь хуучин бичлэгээ дараад бичиж болдог байв. Видео эрин эхлэх нь тэр. Бүх юм сайжирч эхлэв. Аав маань надад алдсан тоглуулагчийн оронд дахин нэгэн видеотоглуулагч авхаар болов. Аав маань гайхаагуй байх гэж би боддог юм, тэр хоердахь тоглуулагчийг нь мөн адил булаахад. Хоёр холбоотой видеотоглуулагчаар би киногоо монтажлаж болно гэдгийг ойлгоод, харин хэрэггүй материалаа авч хаяхын тулд ПАУЗ дархад хангалттай болов. Тэгж миний монтажчиний систем бий болов. Түүнээс хойш би кинонуудаа хоёр тоглуулагчаар монтажлаад, дараа нь дуу хөгжим нийлүүлдэг болов. Үүнийг би 13 тайгаасаа 23 хүртлээ хийв. Эхэндээ би ийм хэцүү, цаг ажил шаардсан маягаар ажилснаараа ирээдүйн хэцүү найруулгын шийдвэрийг олох сургууль болж байсныг хараахан ойлгодоггуй байв... Ахлах ангиудад хувийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сураад эхэллээ л дээ. Тэр үедээ ч бас кино авсаар хэвээр байв. Жилээс жилд киноны маань чанар дээшлэгдэн сайжирсаар, амралтын өдрүүдээ ч, сургуулийн дараахь чөлөөт цагаа ч бас комикс ба кинондоо зарцуулдаг болов. Миний бага хэмжээний кинонууд маш их сонирхол татаж, улмаар сургуулийн багш нар маань хүртэл хичээлийн шалгалт ба сэмэстрийн шалгалтуудаар хүртэл надаас киноны хэлбэрээр авдаг болов. Хэн ч үүнд дуругуйцдаггуй байв, учир хүн бүр асар их зарцуулж хийж бүтдэг кино маань зуун ширхэг курс сэмэстрийн ажлуудаас сонирхолтой байв. Түүнээс гадна миний авсан кинонуудад миний ангийн хүүхдүүд авхуулдаг бөгөөд, тэр нь хөгжилтөи элэмэнт болон хувирч, хүн бүр дуртайя үздэг байв. Би тэр үед олигтой найруулга бичиж чаддаггуй ч, сайн чанрын видеозураглаа хийдэг болов. Сургуульдаа би залуу кино найруулагч Карлос Гальярдо-той таницлсан юм, тэр маань байнга миний богино хэмжээний кинонд тоглож, өөрөө харин манай гэртэй зэргэлдээх хүүхдийн асрамжийн газар амьдардаг байсан юм. Амралтын өдөр болгон тэр маань наддээр ирж, миний богино хэмжээний инээдмийн кинонд авхуулдаг байв. Миний бүх кино манай байшингийн арын цэцэрлэгт авдаг байсан ба 15 минутаас илүүгтэй үргэжилдэггүй байв. Надад сэтгэл хангалуун үзэгчид хэрэгтэй байсан болхоор тэр шүү дээ. Харин сэтгэл хангалуун үзэгчид гэдэг бие даан хийсэн киноны хамгийн том шагнал том. Зуны амралтаараа би Карлосынд Мексик аялан зочилж, тэндээ бид бяцxан инээдмийн үргэжилсэн кино авсан юм. Сьюдад- Акунья гэдэг газарт зураг авалт нь хийгдсэн юм. Энэ бол маш сайхан хотxон, удалгуй оршин суугчид бидний байнга камертай гуйхийг сонирхон ажигладаг байлаа. Удалгуй бид олон хүмүүсийн цугласан газар ч хэдэн бид хоёртВо время летних каникул я съездил погостить у Карлоса в Мзураг авалт хийсэн юм. Амаралт дуусаж, би гэртээ харьсны дараа хоёр найдвартай туслагч видеотоглуулагчаараа тэр материалаа хослон бичиж, дуу, яриа ба дуун эффэктүүдийг нь бичиж авав. Бүх юм бэлэн болсны дараа би Карлост тэр бичлэгээ явуулж, нутгийн телевизээр харуулсан гэсэн, Удалгуй бас бүжгийн клубуудад харуулсан гэсэн, тэнд том гээчийн видеотанцандээр харуулсан. Би бага сургуулиа сайн дүнгүй төгссөн боловч, эцэстээ засарч дунд сургуулиа онц дүнтэй төгссөн юм. Энэ бүгдийг би хувьдаа миний комикс ба кинонуудын чанар дээшилсэнд их сэтгэл хангалуун байсандаа гэж боддог юм. Намайг ангийхан ба сургуулийн багш нар дэмжээд, энэ нь эцэстээ миний өөрийгөө үнэлэх үнэлгээнд маш томоор нөлөөлж, улмаар дүн маань ч сайжирсан юм. Сургуулийн тэтгэлэг авах санаа агуулан, би Остин хотын Техас мужын Дээд сургуульд орохоор шийдсэн юм. Тэнд кино зураг авалт заадаг байсан юм. Хүүхэд болгоны аав ээж коллэж явж, дээд мэргэжил эзэмшээсэй гэдэг билээ, гэвч би нэг л диплом авахыг хүсдэг байв: кино зурагчны дипломыг. Үүний төлөө л би шаргуу ажиллаж чадна гэж бодож байсан юм. Миний хувьд маш сайн төлөвлөгөө шиг санагдаж билээ. Үүндээр хамаг бэрхшээл эхэлсэн дээ. Киноны факультэтэнд зөвхөн 2 жил математик, түүх, англи хэл сурч байж орох боломжтой байв. Энэ бүгдийг газар хагална гэж нэрлэдэг байв. Энэ бүх хичээлүүдийг давтах надад маш их хэцүү байдаг байсан юм, сармагчин шиг хамаг оюун ухаанаа хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дүүргэж, эцэст нь миний дундаж оноо муудсаар байв. Учир нь зөвхөн дундаж оноогоор тэр киноны факультэтэд ордог байв. Хоёр жилийн дотор миний дунд оноо буурсаар, газар хагалсны дараа киноны факультэтыг мартсан нь дээр гэдэг нь тодорхой болов. Лекцэнд уг факультэтэнд 30-аас дээшгүй хүн ордог байсан ба, элсэгчид нь 200 гаруй байв. Дундаж оноо дээр байх тусам шанс их, бага бол- мөрөөдлөө март гэдэг байв. Киноны ангид маш их онолын залуучууд элссэн байсан болхоор, маш муу кино хийдэг байв. Харин би надтай адил хэдэн залуучуудтай адил усан онгоцноос хаягдсан байв. Оноогоо дээшлүүлхийн тулд би уран зургын салбарт идэвхтэй оролцож эхлэн, манай сургуулийн Дэйли Тэксан сонины шог зураач болов. Өдрөөс өдөрт би бяцxан хулиган охины тухай инээдмийн түүх бичиж эхлэв. Уг охины дүрд миний бяцxан охин дүүгийн дүрийг би авсан юм. Бас богино хэмжээний видеокинонуудаа ч хойш нь тавьсангуй, Давид ба түүний дүү охид ба Ухтлээ согтсон нь гэдэг богино хэмжээний кинонуудад эгч дүү нараа тоглуулан, түүгээрээ хэд хэдэн видеонаадмаар оролцож шагнал авч байсан юм. Бас миний авч байсан бяцxан кинонуудад Остин хотын түүхүүд гэдэг гурван хэсэгт кинонд эгч дүү нараа тоглуулан, Үндэсний Номхон далайн видеонаадамд оролцуулсан юм. Аз таарч, би түүнд анхны байр эзэлж, ардаа Тэхасын кино сургуулийн кинонуудыг орхиж билээ. Удалгуй би шагнал авсан киногоо барьж, Стив Мимс гэдэг профессордээр очин, хичээлийг нь сонсоогуй ч, оюутнуудаас нь дээр кино хийснээ харуулсан юм. Тэрээр миний киног харсны дараа надад лекцэнд суухыг зөвшөөрсөн юм. Кино ангид элсэхээсээ өмнө миний алдарт хүрэх шанс 16 мм кино хальсандээр дарах гэдгээ ойлгож, улмаар шагналтай, чанартай кино хийнэ гэдгээ ойлгосон юм. Видео кинонуудын цэвэрхэн байдаг боловч, кино хальсандээр л авсан кинонуудыг зарим кино наадмууд хүлээн авдаг байв. Тийм учраас надад яагаад кино сургуульд орох нь чухал бэ гэвэл хамгын түрүүнд мэргэжлийн тоног төхөөрөмжөөр бага зардлаар кино хийх нболомжтой байсанд юм. Эхэндээ би кино зургаа видеодээр авч, монтажлаад залуучуудад үзүүлж ажилдаа орцгоосон юм- Энэ кинондоо би хамаг чадвар ба зураг авалтын аргуудаа хэргэлж, улмаар миний 8 минутны кино маань төрсөн юм. Тэр кино маань 14 кино наадамд оролцож, хэд хэдэн удаа нэгдүгээр байр эзэлсэн юм. Удалгуй олон кино наадмууд видео зураг авалтыг хүлээн зөвшөөрч, үүнийг сонсмогц би киногоо VHS форматанд оруулж, түүнийгээ олон олон кино наадмуудад явуулсан юм. Үүгээр би хямд ба киногоо хэвлүүлэх асар их зардал гаргах хэрэггүй болсон юм. Орны толгой кино маань ойролцоогоор 800 долларын үнэтэгээр боссон юм. Өмнө нь ажиллаж байсан, бичиж байсан бүгдээ санан, өмнө нь миний өмнө нь хэрэглэж байсан бүгдээ хэрэглэв. Үүнд эцэг эхийн гэр, дүүгийн скэйт, эгчийхээ дугуй гээд, өмнө нь сурсан бүх эрдмээ дэлгэн, богино хэмжээний киногоо хийхдээ сурсан зөрүүд зангаа улам хурцалсны ашигаа гаргасан юм. Бас дээрээс нь гурван жил хийж байсан комикс маань надад хэрэгцээтэй зураг авалтын аргуудыг заасан юм. Хэд хэдэн кино наадмуудаар шагнал авсны дараа, бага зэрэг нэр хүндэд хүрсний дараа би бүрэн хэмжээний кино авах болсноо ойлгосон юм. Улмаар, богино хэмжээний кинонуудаа хийж байсна шигээ, бүрэн хэмжээний киногоо адилхан олон оролдлогоор хийхээр шийдсэн юм. Хүн гитардээр дараад сурч байгаа бол, өдөрт 2-3 цагын хичээл заалгасны дараа сайн дардаг болхоо хүлээгээд суухгуй нь лавтай. Түүний оронд гараждаа сууж, өдөр цагыг хайрлалгуй хуруугаа цус гартлаа ноцолдох нь мэдээж. Түүнтэй адил би 30-аад богино хэмжээний кино авч, түүнийгээ хооронд нь зүсэж найруулан, дуу, тусгай эффэкт ба бичгийг нь оруулж билээ. Кино факультэтэд орсны дараа би ихэнх залуу оюутнууд кино камэр гартаа барь байгаагуй хэрнээ кино авах мөрөөдөлтөй залуучуудыг олж харсан юм. Зарим нь мянга мянга доллар нэг кинондоо зарцуулж, эцэст нь кинонууд нь ч тийм сайн болдоггуй байв. Удалгуй уг залуучууд кино нь болохгуй байгааг ухаарч, хүчээ өөр салбарт үздэг болов. Би хэзээ ч олон мянган доллар хэцүү туршилтанд үрмээргүй байдаг байсан болхоор, видео форматаар л оролдсоор байв. Учир нь надад кино хийх таалагддаг байсан юм- харин хийгээд сурсныхаа дараа туршаад үзэхээ л боддог байв. Тийм учраас та камэраа биенийхээ нэгэн хэсэг болтлоо зураг авсан бол, үргэжлүүлээд бай. Киноны хэдэн их зантай хүмүүсийг битгий сонс, таныг цагаа дэмий үрж байна гэж ч хэлнэ. Би видеогоос эхэлсэн, үүгээр би кино найруулж хайчилж сурсан, харин эцэстээ кино хальстай ажиллах нь бүр ч амархан болох нь тодров. Бүх юм нь ерөнхийдөө адилхан. Та кино найруулагч болох хүсэлтэй боловч, дээд сургуульд сурах чадалгуй байгаа бол та сайн санаарай: танд яг жинхэнэ хэрэгтэй юмыг зааж өгөх нь ховор байдаг юм. Хүнийг яаж ярих, яаж яриулхыг хэнч зааж цахдахгуй- хүнийг ч бас дууриагаад хэрэггүй. Та үүнийг өөрөө л сурна. Харин танд хэрэгтэй юм нь бол гэрээ хэлэлцээр зурхыг заана. Киноны бизнэсд орохын цорын ганц үүд хаалгыг хэрэгтэй хүмүүст байдаг ч гэж хэлдэг. Хэнийг таньдагт чинь их чухал, хэний хамаатан гэдгийг харна гэж ярьдаг. Танд энэ нь үүд хаалга нээнэ л байх. Гэвч та өөрөө бодвол- таны авсан кино мөнгө авчрахгуй байвал таныг хөөнө. Баяртай гээд. гэвч тийшээ яаж орох бэ, чаддаг байлаа гэхэд? Үүнийг л хэлмээр байгаа юм. Би хэзээ ч сайн кино зохиол бичиж байгаагуй. Олон удаа би сонсож байсан нэг зөвлөгөө бол_ сугаад дуустал нь 2 ширхэг кино зохиол бичих гэдэг. Тэгээд тэрийг хаях. Мэргэжлийн хүмүүс тэр нь их муу болно гэж ярьдаг гэнэ. Эхэндээ маш их алдаа гаргаж, эцэстээ тэр муу хоёр зохиолоо хаях хэрэгтэй гэдэг. Та тэгж сонссон уу? Хэн тэгж хүч хөдөлмөрөө зарцуулдаг юм, бас хэн энэ зөвлөмжийг зохиосон юм- тэр солиотой байх. Хүн бүр өөртөө хэд хэдэн муу кино агуулж явдаг. Магадгуй энэ учиртай байх л даа, гэвч цус хөлсөө урсгаж байж зохиол бичээд тэрийгээ хаяна гэдэг юу гэсэн үг бэ. Өмнөөс нь суугаад олигтой юм бичнэ гэдэг цаанаасаа амаргуй ажил, гэвч болохгуй гэдгээ мэдсээр байж, тэрийгээ дуусгаад, эцэст нь хаях гэдэг... Би танд шударга хэлье- би хэзээ ч өөрийгөө хаях зорилготойгоор ямар нэгэн кино зохиол бичиж хэзээ ч чадахгуй. Тэр маань яах бол? Би түүнийг зарах уу? Би түүнийг шатаах уу? Эсвэл хэдэн жил хоосон найдвар агуулж, нэгэн цагт намайг баяжуулна гэж бодох уу? Энэ бол урам юм л даа, үүнгүйгээр кино зохиол шиг хэцүү ажлыг эхлэх бол маш амаргуй. Миний Эль Марьячи" ("Хөгжимчин") киноны зохиолын түүх маш хялбархан байсан. Миний хувьд нүд нээгдсэн гэж хэлж болно. Гэнэт миний толгойнд бодол төрсөн юм л даа. Тэр хаягдах хоёр зохиолын оронд хоёр богино хэмжээний кино хийх хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Үүгээр би зохиолчийнхоо чанраа шалгана, бас кино найруулагчийнхаа чадвараа дээшлүүлнэ. Ийм л бодолтой би "Эль Марьячи"-г хийсэн юм. Би бодохдоо: маш хялбархан, бага санхүүжилттэй өөрийн кино хийнэ гэж бодсон юм. Муу кино болох юм бол түүнийгээ латин амэрикын кино зах зээлдээр гаргаад, аз гарвал зарна. Азгуй бол түүнийг хэнч харахгуй. Хаяж байснаас л дээр гэж бодсон хэрэг. Нэгэн зэрэг хэдэн кинонд ажиллах нь надад маш их найруулагчийн туршлага ба кино зохиолчийн турхслага өгөх нь дамжиггуй. Энэ бодол намайг жаргалын есөн тэнгрлүү өргөж, энэ санаанд яагаад өмнө нь хүрээгүйдээ маш их гайхав. Учир нь би кинонд маш их дуртай, дуртай боловч түүгээрээ мөнгөө олоод байвал би бүр ч их жаргалтай болох нь дамжиггуй. Үргэлжлэл бий... 01:35 - 2009-03-27 - Сэтгэгдэл бичихүргэжлүүлнэ дараа нь, надад лаг таалагдсан энэ хүний ухамсар ба зүтгэл, хичээнгүй зан нь! сайхаан. saihan orchuuljee. unshihad ih amar yum. urgeljleliin huleenee nice post.orchuulga taalagdlaa. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |