जगन्नाथ

Watchmen

Түрүүхэн "Watchmen" гэдэг уран сайхны коно үзэж сонирхлоо. Таалагдсан.
Хүйтэн дайны үед ороод ирсэн юм шиг, бага насны дурсамжуудыг сэргээсэн өвөрмөц кино байлээ.
Уг киног "300" ба "Үхдлүүдийн мандалт" бүтээлүүдээрээ бидний танил болсон Зак Снайдер найруулсан юм байна. Нилээд олон хүмүүс хөлөрсөн, чанга дуугаар орилсон савхин гаагатай нүцгэн эрчүүдийн адал явдлыг санаж байгаа. Харин зарим хүмүүс тэр мундаг эрчүүдийн тухай өгүүлсэн эх хувилбар нь болох гомиксыг ч харсан байгаа.
Комикс гэж цаанаа бас их сонирхолтой зүйл юм.
Хилийн чандад олон эгч агаа нар зурагтай номонд лаг дуртай бөгөөд, одоо хүртэл сонирхол нь буурах бү хэл, бүр уншиж харах нь ихсэж байгаа юм байна. Бусад хөгжсөн орнуудыг бодвол хамгын их бичиг үсэг тайлагдаагуй хүмүүстэй орны тоонд багтддагт нь болоод тэрүү, үсэг багатай зураг ихтэй номны түгээмлийг тайлбарлахын аргаггуй.
Бас фотошоп бүтээгдсэний дараа зурагтай номны баатрууд кино дэлгэцнээ аймшгийн даралттайгаар зүтгэдэг хэрэг. Саак Зак Снайдерын ач гавьягаар ч бас.

Энэ удаад ч бас Зак Снайдерын уураг тархи зурагтай номны баатруудыг кино дэлгэцэндээр гүйлдүүлсэн хэрэг. Гэвч үзэгч маань хөлөрсөн, савхин бандааштай булчинлаг эрчүүдийн зодооныг үргэлжлэл харах гэсэн бол лаг том салаавч харах нь тэр. Учир нь тэнд нүцгэн эрчүүдээс тэнд нэгхэн баагий бий. Тэр нь ч цэнхэр. Хөх ч юмуу..? Ай, мэдэхгүй...
Тэр цэнхэр залуу нь заримдаа гагаринтайгаа, заримдаа гаагаагуй, бэлэг эрхтнээ найрсгаар санжигнуулан, гэрэл цацруулан кинодэлгэцнээ нааш цааш алхана. Тэр цэнхэр залуу бол уг кинонд гардаг супербаатруудын дарга нь юм.
Cупербаатрууд нь чөлөөт цагаараа Вьетнамд ардчилал авчирах үүднээс муусаан улаантны вьетнамуудыг гал шүршэгчээр шатаана. Харин дайн дууссаны дараа дайныг эсэргүйцсэн олон нийтийн цуглааныг тараана. Тараах маяг нь ч их гоё: эсэргүйцээд, дургуй хүргээд байх юм бол гранат хаягчаар мэргэн буудна, нэг бол нүүрийг нь авхын аргаггуй болгоод орхино.

-Бид юу болж хувирсныг хараач, юу болвоо? Америк мөрөөдөл хаачсан бэ?
-Америк мөрөөдөл гэнээ? Намайг хар, тэр чинь биелсэн!


Сайн биеийн тамирын багш болох шаардлагыг бүрэн хангасан авьяаслаг Зэк Снайдер яаж гутлаар муу гарын нүдийг онох аргуудыг нарийн мэдэрч, тэрийг үзүүлдэг авьяасаа дахин баталсан хэрэг. Бас сексийн тухай их харуулна.
Тэр бүгд том үсгээр бичигдсэн ХҮЧИРХИЙЛЭЛ үгэнд багтана. Цус нөж, гоё найруулсан буудалцаан, зодоон, сонин хэлбэрийн механизм ба хэрэгслэлүүд, хүчиндэлт гээд ер нь л бусад америк кинооноос их ялгаатай. Тийм юм ямар америк кинонд харуулж байсныг бас сайн мэдэхгүй юм байна лээ, алаад хаячих юм.

Харин уг кинонд хүчирхийлэл цус нөжийн хажуугаар үйл явдал өрнөнө. Үйл явдал нь маш амаргуй. Баатрууд нь төгс хүмүүс биш, тэд бүгд өөр өөрсдийн түүх ба зовлон дагуулсан хүмүүс. Тэр бүгдийхэн түүхийг харуулдаг нь муу ч талтай, сайн ч талтай. Муу тал нь гэвэл- яриа ихтэй. Хоёр цаг коночаатарт чалчаа сонсох дуртай хүн байхгуй л байх, гэвч нэгэнт тэр түүхэнд нь ороод, ойлгочих юм бол харамсахааргуй утга агуулсан байгаа. Тэр нь сайн.

Хийгдсэн арга барил нь мастерын ажил болох нь тодорхой. Камер, тусгай еффект, гэрэлтүүлэг, хөгжим, зохиол, зодоонууд гээд- тэр бүгд нийлээд бүх талаараа давамгайлсан бүтээл болсон байлээ.
Миний их сонирхол татсан баатруудын дунд Роршах гэдэг баатар нь маш таалагдав. Зохиолын баатарыхаа хувьд ч тэр, тусгай еффэктээрээ ч тэр.
Амаргуй гар.

ЭНДЭЭС хийгдсэнийг нь хардаа, тусгай эффект хариуцсан залуучуудын асар их хөдөлмөр ба юмыг дэлгэн бодох чадварыг өөрийн эрхгүй бишрэв.

Харин Watchmen гэдгийг орчуулах маш амаргуй юм байлээ. Олон утга агуулсан учраас. Доктор Манхэттэны аав нь чагчин, харин супербаатруудын нийгэмлэгийн нэрээр нь Харуулууд болж хувираад, нэг бол чагчин, харуул, эцэстээ цагдагч болж хувиргаж ч болох, сонин үг.

Uncut DVD гарна гэсэн, тэрэнд хамаагуй их материал багтана гэсэн, гархыг нь тэсэн ядаж байна.

18:48 - 2009-03-26 - Сэтгэгдэл бичих

өө, баярлалаа!
надад утга санаа нь их таалагдсан, "V for Vendetta" тай их төстөй агуулагтай. яахав, тэр алаан хядаан нь нээх их ч сонирхолтой биш санагдаад байдын...

AmonRa - 18:53 - 2009-03-27

nileen deer neg cam bichlegteig halit haraad dur gutaad hayasan.
kinonii huvid ch onts bish yum shig sanagdaad.unendee ehleliig n l harsan ldaa..

say net-ees ahij haij uzev.1,2 link oruulchihii.harin yag battai ajillaj baigaa esehiig uuruu medehgui baina l daa.

http://rapidshare.com/files/211360582/wthm.part4.rar
http://rapidshare.com/files/211360447/wthm.part2.rar
http://rapidshare.com/files/211360380/wthm.part3.rar
http://rapidshare.com/files/211360056/wthm.part1.rar
http://rapidshare.com/files/211359860/wthm.part5.rar

1link - http://www.enterupload.com/1902397/zjeam4kxv0i4/Watchmen.x264.Packed.500Mb.zip.html

screenshot daanch oruulah bolomjguim daa big grin

mess - 08:26 - 2009-03-27

энэ коно одоохондоо сайн бичлэгтэй олдохгуй байхаа, хамгын сайн нь одохондоо коночаатарт л байгаа... big grin удалгуй гадаадын чанар шалгалтын газруудаас двд хэвлэхээс өмнө хэдэн сайн бичлэг хулгайлагдаад гардын, үгүйма гэхэд двд гарсны дараа чанартай юм интэрнэтэр хэсээд эхлэнэ. одоохондоо загалтсаныг л харах болждээ...

AmonRa - 01:29 - 2009-03-27

Кэтчупаа, сайн кино хийхэд сэтгэл л их хэмжээгээр ордог юм шиг санагддаг шдэ, надад...
жишээ нь зөндөө бий. сайн найруулагчдын алдарт хүргэсэн кононууд нь ихэвчлэн гар доорх матраалаар гурилдаад хаячдаг юм байлээ шд...
жишээ нь "π" гэж хар-цагаан коно байдын. Пи кононы тухай

энэ коног найруулагч нь 60 мянгаар хийгээд, тэр нь амэриктаа 3-aac илүүг хураасан гэж байхын...?
тэгэхээр хэнтэй ч адилгуй санаа ч, бас зохисон хэмжээний тусгай эффэкт байхад болоод явчдым байхдаа?

би өөрөө ч сайн мэдэхгүшдээ, яахаа? гэхдээ тийм жишээ, тийм кононы хувилбар сайн мөнгө цуглуулсан гм сайн мэднэ, ийм ийм коно байдаг гэж.
тэр дундаа би ч өөрөө бас яахаа сайн ойлгож мэдэхгүй байна.
гэхдээ санаа бол бас бий.

энд бас Роберт Родригесын бичсэн номноос уншаад, тэр хүний туршлагаас нь судлаад байгаа юм. тэр хүн чинь их ядуу газраас гаралтай боловч El Mariachi гэдэг коног аваад, алдарт хүрсэн л байгаа мдаа...

харин Watchmen бол үнэндээ нээх их тийм сүртэй заавал үзээд байх албатай коно бишээ, хувьдаа хамгын сонин юм нь надад яаж материалаар хүн тоглож чаддаг дээд түвшинг нь харахдаа л байгаа юм. түрүүлж яаж каамьрийг хөдөлгөөд байна, яасан зэвүү хүргэсэн зураг авалтын өнцөг бэ гээд, эхлэнэ дээ. тэгээд дууг нь анзаараад, бас чадхаараа яаж тэр киног монтажлан зүссэн байна гээд л задлаад байдым. миний одоохондоо чадаад байгаа юм нь энэ л юм шиг санагддын шд...

AmonRa - 01:22 - 2009-03-27

трэйлэрийг нь харлаа. киноны явцын талаар өнгөрсөн жил аль нэг сувгаар харж байсан кино мөн болж таарав.
кам вэрсонг нь татаад эхлүүлчихлээ. хүчинддэг хэсэг дээр нь нүдээ л анихаас биш.
загалтсан киног ямар ихээр үзэн ядна вэ би. кэкэ. гайгүй бичлэгээр байхгүй л виздээ.

ketchup - 22:24 - 2009-03-26

татаж сонирхдог юм билүү гэж бодоод хүчин гардаг гэнгуут болиод наасан. мань хүчин гардаг кинонд үнэндээ дургүй. магад урьд насандаа тийм зүйлтэй учирсан азгүй гарын сүнс ч юм билүү кэкэ. тийм үзүүлбэртэй хэсэг харахаар шууд л цээж давхцаад өөрийн эрхгүй хэн нэгэнд өширхөөд хорсоод эхэлдэг юм. багын л тийм ёоёотой гар байлаа. за тэр яахав.

гэснээс кино хийгчидийн сэтгэмж үнэхээр гайхалтай тэсэрч байна. энэ сэтгэмж гэдэг зүйл техникээ дагаад байна уу, эсвэл техникийг дагуулаад байна уу?

за нэгэнт хөгжлийн араандаа орчихсон том орнууд хамаа алга.
бид сайн кино хийнэ гэвэл техникээ эсвэл хүнээ? ер нь юу чөдөр тушаа болоод байна? хүмүүс нь үнэхээр барахгүй байна уу, техник нь үнэхээр хоцрогдоод байна уу? аль нь нэгт тавигдах ёстой вэ. бид ер нь өнөөдөр алийг нь нэгт тавьдаг вэ.

ухаандаа бусдын санаанаас ургуулаад надад гоё гоё санаа төрлөө гэхэд надад ямар ч техник хэрэгсэл үгүй тул зүгээр хоосон мөрөөдөл болоод дуусаж байгаан...

тэгэхээр бид ер нь яах ёстой вэ?

уг нь зүгээр л дуурайлгаад хийчихэж болохоор мянга мянган гоё гоё санаанууд нэтээр дүүрэн л байна. зөвхөн кино ч биш л дээ.

ketchup - 22:14 - 2009-03-26

гого кану шдэ, тэнд нүцгэн залуу гардын! big grin

AmonRa - 21:42 - 2009-03-26

за ямар ч гэсэн энэ киноны тухай бага зэрэг ойлголттой болоод авлаа. Миний кино лав биш байна.
Тrailer үзэх гэж байснаа айгаад больлоо worried

Blessing Tara - 21:19 - 2009-03-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax