जगन्नाथ

Зурагчин Vincent Laforet ын Олимпын Наадмын бэлтгэл

Бичсэн: Гэрлийн хүч
Хараад байхад, үнэн юм шигээ? Ядуу бол гэрэл зурагчин биш гэж.
Зургуудыг хараад хүйтэн хөлс цутгав.

Энийг бичсэн залуу АСУУЛТ серверт ороод үзүүлсэн дээр байх, тэндхийн хүүхдүүд тэр дор нь энэ ззалууг хульхидуулаад, хэнд ч хэрэггүй хог авсаныг батлаад өгнө байхдаа... хехе




 
Фотозурагчны бэлтгэлд хамгын их цаг ба хүч зарцуулсан, төлөвлөлт ажил дээд хэмжээгээр шаардагдсан арга хэмжээ Олимпын наадмаас өөр арга хэмжээ үгүй л болвуу. Төлөвлөлт нь жилийн өмнөөс эхэлж, үйл ажилгаа эхлэн эхэлтэл зурагчны бэлтгэл вагдна. Зарим зүйлд бүр хэдэн сар шаардлагтай болно. Би аж бэлтгэлээ хангасныхаа тухай тайлбарлахыг оролдьё.

ямар ч Олимпын наадам өөр хоорондоо ялгаатай байдаг гэж дурьдахад илүүдэхгүй. Хоёр жил болгон өөр бүрэлдхүүнтэй комитeт цуглаж, таны өмнөөс алсын удирлагтай камэр ашиглаж болох үгүйг, хаана суурлиулж болох талаар хэлэлцэн шийднэ. ямар гэрэлтүүлэгтэй байх, фон, тэр бүгд яаж харагдах гм, хаанаас гэрэл зураг авч болох зөвшөөрөл гаргана. Тэр бүгд нь олон үл мэдэгдэх тоотой томьёо болж хувирч, наадам эхлэн эхэлтэл тодорхой бус байх болно.

Өмнөх наадмуудад сайн дурын фотомэнэжэрууд хариуцаж байсан. Та бүгд нэг нэгнээ таньдаг, нэг нэгэнтэйгээ холбоо бариад сурцан байгаа, харин тэд аж хэрхэн туслах талаар бүрэн мэдээлэлтэй байгаа. Тэдний үүрэгт чухал чухал хариуцлага ноогдоно, жишээ нь зурагчны аюулгуй байдал, учир нь гэрэл зурагчин анзааралгуй гүйлтийн талбайдээр санаандгуй гарч ирэх гэх мэт. Нэг үгээр хэлхэд тэд бүх юм сайхан болж өнгөрч, эцэст нь та сайхан зураг дархад туслана.

Харин энэ удаад мэнэжэрүүд байсангуй. Уралдаан тэмцээн болгонд өөр өөр мэнэжэрүүд томилогдсон болхоор, юу хүлээх нь ойлгомжгуй байв. Бүх сайн болно гэдэгт найдхаас өөр араггуй. Хамгын бэрхшээлтэй юм нь тэр мэнэджэрүүд нь хамгаалагчид болхоор, гэрэл зурагтай харьцахыг тэд мэдэхгүй. Тэр бүгдэнд хэлний бэрхшээл байна, өөр үгээр хэлхэд бэлтгэл ажил маш амаргуй байв. Стрэсс их хэмжээгээр ноогдоно гэсэн үг.

Дээрээс нь хэн ямар спортын тэмцээнд ялж, тэр нь мар сэнсаци болох нь, тэрийг али газраас авхад тохиромжтой болох нь, ямар линзээр, мар тохиргоотой авах нь ойлгомжгуй. Дээрээс нь тоног төхөөрөмжөө хамгаалагчтай орхиод жорлон орох юмуу, хурдан юм идээд авах боломжгуй. Бас гэрэл зурагт хоёрдахь боломж гэж байдаггуй, амжаагуй бол хохь чинь. Нэг бол чи сэргэлэн залуу, тасархай зураг дарна, үгүй бол чи хэн ч биш. Тийм учраас туршлагтай зураачид аль болгон их хэмжээний гэрэл зургын хувилбар бодон олж, харин зохион байгуулалтыг орхидог билээ.

Наадмын энэ талыг уншигч та хэзээч харахгуй байх гэдэгт найдаж байна. Бидний ажил бол хэрэгцээтэй зүйлээ хэрэгтэй газартаа авчирхад оршиж байгаа юм.
Магадгуй ихэнх тоног төхөөрөмжийн хэрэгцээ нь гарахгуй байх болзошгуй, гэвч өөр арга байхгуй. Xэрэгтэй үeд байхгуй байснаас, байсан нь хамаагуй амар. Дараа нь хүлээлт, хүлээлт. Бүх юм муу харагдаж байсан ч, хүлээгээд л байх хэрэгтэй.

Энэ удаагын Олимпын наадмын шинэчлэлт нь гэвэл Хятад Улсын засгын газар гэдэг тоног төхөөрөмжийн бүрэн жагсаалт шаардах болсон юм. Биднийг тэнд хуурамч бараа зрна гэж айдаг юм байхдаа?! Уул ёсондоо үнэлгээ л хангалттай байдаг билээ. Миний бодлоор хэтэрхий балмад зүйл шиг санагдсан, учир нь өмнөх аль ч наадамд энэ шаардлага тавигдаж байгаагуй. Гар доороо өөрийнхөө тоног төхөөрөмжийн жагсаалт байвал илүүдэхгүй, харин тэрийг элчингийн газарт шаардах нь сонин юм. Бас болоогуй, тэр жагсаалтанд тамга тавих юм бол гүйцээ, дээрээс нь юу ч нэмж болохгуй.

Зөвхөн спортын үйл ажилгаа авах байсан бол өөр хэрэг. Ихэнх хүмүүс хоёроос гурван камэр ба хоёроос гурван дурантай ирнэ. Гэвч хэдэн арван үйл ажилгаанаас сонгох хэрэгтэй болдог болхоор, бас дээрээс нь сорилт болгон өөр өөр дуран ба аппарат шаарддаг болхоор хоёр гурван аппарат авч вна гэдэг бол мөрөөдлийн далай болно. Нуруугаа гэмтээхээс өөр аргаггуй, хэдхэн хормын дотор миний ачааны хэмжээ 80 килээс хлбархан давна.

Алсын удирдалгтай камэр бол сайн кадр дарах боломжийг ихсгэнэ. Маш олон солиотой ракурс ба өнцөг байдаг, даанч тэр болгоныг дараад байх боломжгуй. Гэвч тэнд камэраа зоогоод, хуруугаа нийлүүлээд, сайныг хүлээхээс өөр аргаггуй. Аз таарах ч юмуу? Тэр нь дахиад хэдэн камэр аваад явах хэрэгтэй гэсэн үг. Зөвхөн дан камэр ч биш, бас дуран, пультууд, дамжуулагчид, бэхжүүлэгч, хавчаар гээд, зөндөө юм авах хэргэтэй болно. Гэвч зүгээр зураг дарах бас их хүч хөдөлмөр шаардна. Санаж явхад маш чухал, заримдаа камэраа маш эртнээс газардээр нь орхих хэрэгтэй болдог,жишээ нь ауюлгуй байдлын үүднээс үйл явдал болхоос долоо хонгын өмнө ч орхих хэрэгтэй болдог. Афины Олимпын эцсийн 100 мeтрийн эрчүүдийн гүйлтэнд би камэруудаа өглөөний цагт тогтоосон, харин гүйлт нь өөрөө оройны 10 эхэлж, ойролцоогоор арван сэкунд үргэлжилсэн. Та миний зовлонг одоо ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Одоо энэ бүгдийг хоёр долоо хоногт үржүүлээд, Олимпын наадмыг төлөвлөнө гэдэг асар их хөдөлмөр ба маш нарийн төлөвлөлт шаардсан ажил гэдгийг ойлгоно.

Дараагын алхам нь, нисэж ирснийхээ дараа маргааш нь ямар камэр ашиглахаа бодно. Ийм магаар орой болгон, долоо хонгын турш дэлхийн шилдэг гэрэл зурагчдыг хооронд нь духаар нь мөргөлдүүлдэг марафон болж хувирна. Хэн нь сайн дархaa харья л даа.




Зарим хүмүүст бэлтгэл ажилгаагаа алхам бүрчлэн харуулсан нь илүүдэл мэт санагдаж магадгуй, гэвч тэхникийн солиотонгууд ойлгоно. Бүр таалагдана байх гэж бодож байна.




Эхний дүрэм: танд нэг гоё зүйл байгаа бол тэрийг аваад явах хэргэтэй гэсэн үг биш. Тоног төхөөрөмж бол хүнд, нааш цааш аваад явхад хүндрэлтэй, эцсийн эцэст танд тэр бүгд нь зураг дархад саад болж магадгуй, тэгээд хэн нэгэн тэр бүгдийг чирээд явах хэрэгтэй шдэ!
Тийм учраас зөвхөн хэрэгтэй зүйлээ авч явхыг зөвльe.



Спортын арга хэмжээнд яг юу юу хэрэг болох нь ойлгомжгуй байдаг. Аз болж, энэ бол миний анхны Олимпын наадам биш болхоор, цүнх сав хангалттай байх эсэхээ шалгах хэрэгтэй. Зүгээр ч хүргээд биш, бас Хятадаас зүгээр гаргах хэрэгтэй. Илүү юм хэзээ ч битгий цүнхэнд чихэж байгаарай, пиавар хагарч юмуу, бэхлэлт нь задардаг бодсоноос амархан тохиолддог шүү.



Миний халим: зургаан камeр.
Гурван нь зайны, гурав нь ойрийн ба хэдэн арван шил дуран. Дурангуудын ихэнх нь алсын удирдлагын камэрдээр тогтоогдоно. Зүүн талд буй олоон ширхэг LPA Pocket Wizard Multi Max бол алсын удирдлагууд юм, тэд бүгд бусад фотозурагчидад садаа болохгуйн тулд өөр өөр радио долгионуудаар тохируулж болдог юм. Үүнээс сайн алсын удирдлага байдаггуй болхоор, бид бүгд адилхан загварыг ашигладаг юм.



Зургуудаа би хоёр Canon EOS 1Ds MKIII аар авдаг, харин нэг ширхэг 5D — 1Ds ба 1D нь өндөр өргөтгөлтөй алсын зайны ба гарнаас дарах зурганд ашиглагдах болно. Үүгээр хурд ба өргөтгөлөөс шалтгаалан, гаралтыг тохируулдаг юм. 1Ds зургын том өргөтгөлтөй болоч удаан. Бүх хэрэглэгчийн тохиргоог нислэгээс ӨМНӨ тохируулах хэрэгтэйг санууль. Хамаг ачаагаа ирхийг хүлээх бол дэмий. Үүнээс гадна энэ бүх мангасуудаа тэжээхийн тулд 100GB Lexar UDMA картууд авч байгаа, тоо нь 20 давсан байгаа). Бүх зургуудаа зөвхөн RAW форматаар авна.





Хамгын наана Newsweek —ын танилцуулга байна, тэнд өдөр өдрөөр арга хэмжээнүүдийг таниулцуулсан байгаа. Бүх амралтын өдрүүдээ тэрийг сайтар судлаж, аль арга хэмжээний зураг дархыг сайтар төлөвлөсөн юм. Бас үүнээс гадна хамаг новшоо чирээд газартаа яаж хүрхээ бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Нэг зураг авалтыг нь өглөө нь төлөвлөөд, нөгөөх нь орой болгож болно. Үүнээс гадна ширээндээр миний паспортын гурван ширхэг хуулбар, Хятадаас буцаагаад тоног төхөөрөмжөө гаргах гаалийн бичиг, алга болсон тохиолдолд харуулах хэдэн цаас.




Бэхэлгээ. Маш хүнд боловч, маш хэрэгтэй зүйлүүд. Би Bogen Magic Arms / Super Clamps ба алсын зураг авалтанд шаардлагтай шаариган толгойтой камэрний бэхэлгээг авдаг. Бас газарт бэхлэх OverXposed хавтан, бөөн бичиг, gaffer tape (утсаараа задардаг, их нягт скоч юм), даралтын тросууд гээд, баахан юм. Нэмээд хэлхэд хэн нэгний толгойндээр тэр камэр нь уначихгуй нь тулд би нэмж зургаан ширхэг трос багласан байгаа.



Тээш алга болсон тохиолдолд юу хийхээ бодоод хэрэггүй, харин тэрний оронд хамаг ачаагаа нэг гараагаар яаж зөөж, дараа нь энэ бүх новштой цуг нисэхээ бодсон нь дээр байдаг. Хатуу гадаргатай Pelican чэмдаанууд бол том, бас хүнд, чирж вах маш бэрхшээлтэй байдаг. Сайн юм нь тэд ус нэвтрүүлдэггүй, гэхдээ автобусаас тэр гайхлыг чирээд явах юм бол үгээ хэлж барна. Манай нохой тэсрэх бодис үнэрлэж чаддаг юм, тэр юу ч олохгуй байгаа бол гааль ч биднийг зогсоохгуй гэсэн үг.





Одоо юу юуг хааш нь хийхээ сайн мэдэх хэрэгтэй. Заримдаа хаана юу багтах бол гээд хамаа хамаагуй чихдэг ч явдал гарна. Гэхдээ юмаа хаглахгуйн тулд зөөлөн доторлогоо хийнэ. Дээр нь байгаа нь 400/2.8 (бүрэнхийд авхад хамгын сайн нь), доор нь миний хамгын дуртай 500/4, маш хурц ба хөнгөн.





Би бүгдийг Think Tank гэдэг хөнгөн дугуйтай саванд хийхээр шийдлээ. Цахилгаантайгаас гадна, дугуйных шиг түгжээтэй байдаг юм. Аюулгуй байдал зураг авалтаасаа дутхааргуй чухал асуудал. Энэ зургандээр би амарч, утсаар ярих зуураа бүх багажаа ажилах эсэхийг шалгана. Бүгдийг шалгана, трос, пультууд, камэрууд, дурангууд жижиг томгуйгаар.



Хамаг алсын удирдлагтай холбоотой зүйлсээ нэг саванд хийхийг эрмэлзсэн нь дээр. Тэгэхээр зураг авалт болгоноос шалтгаалаад энэ савыг авах авахгуйгаа шийдэж болно. Энэ цүнхэнд зайны зураг авалтанд зориулагдсан бүх хэрэгслэлүүд хийгдсэн юм,



2 долоо хоног нойр багатай өнгрүүлсний дараа ийм байдалтайгаар хадгалаад, таних бичиг тавьцан байхад надад л амар.




Бээжинд борооны улирал эхэлсэн тул, бэлэн байх хэрэгтэй. Камэрнууд 8-12Урт дурантай чемдан, үүнийг всан газар болгоноо авч вна. цагын өмнө суурьлагдасн байх хэрэгтэй болхоор, бүгдийг тооцоолох хэрэгтэй. Ус нэвтрэхгүй өмд, карбонон суурь хөл хийсэн байгаа нь.




Урт дурантай чемдан, үүнийг би всан газар болгоноо авч вна.



Энэ бол супер-бупер чемодан, энд бүх байнгын тохиргоотой шилнүүдээ хийсэн юм. Хамгын хурц, f/2.8 ээс f/1.2 хүртэлх диафрагмтай дурангууд, хүн бүрийн хийдэггүй зургуудыг маш харанхуй газар авч болох тохиргоотой юм. Нэг газар тавиад, дараа нь хэрэгтэй хэрэгслэлээ авч болхоор, цоожлоод орхиж болно. Энэ бол миний хайртай охидууд юм.




Өдөр тутмын эхний чемдан.





Өдөр тутмын хоёрдахь. Хоёр лэптоп авч вхаар төлөвлөсөн байгаа, нэг нь хэрэглээнийх, хоёрдахь нь запас. Хоёр ширхэг FW800 Lexar UDMA карт уншигч, хоёр ширхэг Lacie 160GB ийн хард диск, G-Tech ийн 250GB хард диск, нахиад нэг лэптопын аккумултор зай.





17" Macbook Pro ба гаалийн цааснууд. ДВД уншигчийг авч хаад, тэрний оронд OWC хард диск хийсэн, түүгээр хоёр тус тус лэптопдээр 200 гаруй GB санах ойтой болгосон. Илүүдэхгүй.



Ингээд бэлэн боллоо. Дунд байгаа цүнхийг би өөртөөгөө авч вна, учир нь бүр азгуйтаад бусад тоног төхөөрөмжөө алдлаа гэхэд, би үргэлж бэлэн байна гэсэн үг. Таалагдсан гэдэгт найдаж байна!


Бүх зургуудыг: © Vincent Laforet, Зохиогчын БЛОГ
Орчуулсан: © AmonRa

17:37 - 2009-03-21 - Сэтгэгдэл бичих

надад бас таалагдсан big grin

AmonRa - 18:29 - 2009-03-22

ёооо. ёооооооооо. хэлэх үг алга...

ketchup - 23:03 - 2009-03-21

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax