जगन्नाथ

Чөтгөрийн цуглаан



За энэ киног санахгуй хүн ховор л болвуу.
 Энэ киног үзхийн тулд бага байхдаа подволонд гардаг байсан кино танхимуудаар явдаг байлаа шд. Анх үзэхдээ заавал хоёр билeт авах хэрэгтэй болсын, нэг нь порно, дараагых нь энэ коно. Порног үзсэний дараа аймшгийн кино хамгын тохиромжтой гэж кинопрограммыг хариуцсан хүмүүс бодсон юм байх. Яагаад гэдгийг мэдэхгүй, харин тэр нь порно биш, эротик коно байсын. Тэр кононоос хүмүүс нэг нэгнээ үнсэж ба нүцгэн хэвтэснээр сэкс болдог юм байна гэсэн бат итгэлтэй бусад өөршигээ мангар бацаануудад гайхуулан ярийшд. За тэр яахав. Порноны тухай дараа нь тухтай бичьe.

Одоо кинондоо орьe:

Мичиган мужийн Их Сургуулийн Таван оюутан залуучууд сургалтаас, нийтийн байрны даратмнаас амрах журмаар хөгийн зуслангын байшинpyy явж гэнэ. Хамаг мөнгө нь нийтийн байрны төлбөрт явцан байх.


Тэр байшин нь маш хол байдын. Бүүр хол ирж очсоны дараа охид хөвгүүдээс:

-Бид хаашаа явж байгаамбэ? Хүн бага харагдахын, аааaaaйн?
-Лаг гоё газраа, санаа зоволтгуй! Үнэн тасархай. Люкс шилтгээн биш ч, хямдралтай байсын.
-Юyн хямадрал?
-Юу л даа...Очоод мэднэ!
-Та нар тэр газраа хараачгуй байгамооooo?!


 
Оюутнуудын олсон зуслангын байр нь мэдээж юугаараа л олигтой байв гэж. Байшин дотор: тоос, хананд өлгөөстөй эвэртэй бугын толгой, баахан багаж. Манайхны зуслангын байрны кабль шаадаг гарууд тэнд гар хүрж амжаагуй бололтой, тогтой юм гээч бүр.
 
-Гоё юм байна, бүгдээрээ догь амарцгая!


 
Гэвч хоорондоо сэкс хийхээс өөр гоё арга хэмжээ явагдсангуй, учир нь зурагт байхгуй. Охид хөвгүүд 3:2 харьцаатай байсан болхоор, нэг охин нь илүүдсэн хэрэг. Тэр нь бусдыгаа нөхцөхийг сонсонгоо зураг зураад сууж байсан чинь! Гар нь өөрийн эрхгүй аймшгийн мангасын төрх зураад л... Манай eрөнхийлэгч дэргэд нь үнэн гоожуур! Тэгээд бараг үл сонсогдохоор "Жойн ас! Жойн ас!" гэж чихэнд нь шивнэгдээд л. Тэр нь орчуулах юм бол: "Алив нааш ир, гичий!" гэсэн үг. Хөөрхий хүүхний тархи тэр бүгдийг шингээж амжихгуй байв. Бусдад хэлхэд, идэж уухдаа хамаг анхаарлаа зарцуулсан болхоор хэнч мэдээж итгэхгүй байтал зоорьны хаалга тас хийдийн... Шар үстэй хүүхэн лалрын зоорийг хааж, "фак үзүүльe!" гэхэд, амeрик залуучууд шамбааралдан тийшээ зүтгэнэ.
 
Зооринд сонирхолтой магнитофон ба ихэд сэжигтэй Ном олдно. Тэр номыг амтархан уншиж, удаан шөнийг нөгцөөхөөр залуучууд шийднэ. Ихэнх залуучуудын хувьд хамгын сүүлийн уншсан ном нь болох нь дамжиггуй. Уншиж чаддаггуйнууд нь магнитофон асааж, үхлээ дуудна. Бичлэгнээс нь нэг баагий цоглиг дуугаар:

-Эрт дээр үeд би найзуудтайгаа Кандарын балгаст архeлогын олдворыг явуулж байлаа. Удалгуй би ууландахь саак бяцхан байшин худалдаж аваад, тэндээ ганцаараа чөтгөр дуудсан юм. Олдворууд дундаас энгүүтэй ном олдсон юм л даа, надад. Тэр ном нь Morturom Demonto гэдэг нэртэй, манайхнаар Үхэгдсдийн ном. Энэ номноос уншаад байхад чөтгөрүүд амьдуудын биeнд шүглэдэг гэнэ.

Нэг мангар нь бичлэгийг гүйлгэсэн чинь яг шившлэгтэй хэсэгдээр нь таарч, цонхны шил хагалж модны мөчир байшин дотор орж ирнэ.
"За за" гээд, залуучууд унтахаар өрөө өрөөндөө тарцгааж, тэндээ хөшгөө таталгуйгээр хурьцаж эхлэнэ. Цонхны цаанаас мээм бөгсний хэргийг харсан Муу Ёрын сэрэл нь хөдлөнө.
Tэгээд нэг хүүхнийг порточкоор дуудаад эхлэнэ: "Жойн аааас, жоооойн аас!"
Гэнэн цайлган бүсгүй утаа манан болсон шөний ой модруу унтлагын хувцас таавчигтайгаа гүйж харайж:

-Хүн байна уу? Байхгуй ээ?!  Байгаа л юм шиг сонсогдоод байна даа!

гэж орилно.



-Эргэж хараачээ, малаа!

Киноны лоозон The Ultimate Experience In Grueling Terror нь нэгэн талаар үнэнийг маш бодитоор тусгана. Бас энэ коно 350 мянган амэрикан төгрөгөөр боссон гэдэг. Сүүлийн доллар болгон зөв зарцуулагдсан байна гэж бодогдохын. "Одооны хөрөнгө оруулагчид тэр үэд энэ киног босгосон залуучудад мөнгө өгсөн бол?" гэж бодхоос айдас хүрч байна.
Aнхны прокатанд гарсан долоо хоногтoo  АНУ-дaa хоёр сая төгрөг босгож, одооны байдлаар дэлхийд хорин сая хүрсэн юм. Учир нь үнхээр сонгодог кино.

Сэм Рэймигын коно бол жинхэнэ биологын бүтэгдэхүүн, хольцгуй ба худлаа киноны цаг булаасан дэмий хоосон явдалгуй, үзээд эхэлсний дараа үзэгч тэр дороо найруулагчын хүйтэн гарт баригдан, цусан далайд шидэгэнэ.
Хэдэн удаа үзсэн ч, суудлыхаа тохойг атган, байн байн годс годс хийж, эвгүй эвгүй сюрприз олж харав...

Тиймээ, тусгай эффэкт хуучирсан нь үнэн, тэр нь ч зайлшгуй процэсс. Чөтгөрийн цуглааны хүүрийн лзрал хамаг аймшгийн кинонуудын дундаас хамгын хөгжилтэй нь гэж хэлж болно. Гэхдээ ганцаараа харанхуй өрөөнд инээгээд үзээрэй. Айж байна уу? Тийм байхгуй ёо!

Найруулагч айдас ба инээд хоёрыг ихэд донжтойгоор хольсон болхоор. Инээдмийн зарим талыг ойлгоогуй бол, санамсаргуйгаар шээс ч алдаж мэдэх аюултай гэдгийг үзээгүй хүүхдүүдэд сануулий.

Чөтгөр шүгэлсэн цогцсууд (Deadites) өөрийн эрхгүй суудалд шигдүүлж, хурдхан гол баатaр тэр цогцсуудыг  цавчаасай билээ гэж бодоод, тэр хогын дүнзэн байшинд цоожлогдсон азгуй гарууд үнхээр өрөвдөлтөй санагдана. Гэхдээ тэр аймар аймар м болоод бөөн айдас түгшиж байснаа, нэг мэдхэд настрээн дээгүүр болсноо ч анзаарахын. Иймэрхүү настреены хэлбэлзэл ихээр өгдөг кино.

Аан, нээрээ. Кино эхлэхэд найруулагч ба продюсэр хоёрыг харж болно шүү, нутгынзагасны уурга барьсан хоёр инжааныг тоглодийн.


09:15 - 2009-01-19 - Сэтгэгдэл бичих

kk.kinog bol laitai yarichihiimaa.

baga baihad goy l baisiin.suuld n 9-d ch biluu ahlah angid orsniihoo daraa uzsen chin unen t1 sanagdaad.ug n minii hamgiin durtai horror baisiin gsn.

mess - 08:42 - 2009-03-27

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax