जगन्नाथ

Oрос хүүхэлдэйн киноны тухай

Бичсэн: Бодошрол
Саяхан орж ирээд, амандаа талх зуух зуураа имэйлээ шалгав. Баахан хүмүүсээс захиа авсанд их баярласан, маш дэмжээд байгаа нь их урамтай юм. Харин тэр дунд нь бага насны дурсамж амилуулсан хүний нэр гарч ирэв.
Ямар хүн гэдгийг тайлбарлах одоохондоо амаргуй байна, учир нь ингэж удчаад, найз нартаа сонин юм бичиж өгөхгүй гэжүү?
Найз нараа хүндэтгэнээ! :)
за байз, юунаас эхлэх бэ...

Тэр хүний нэр хэн бэ гэжүү... Бид тэр хүнийг харж л байсан, би хүртэл тогтоогоод авсан байхад...

Миний насны олон залуучууд мэднэ дээ, 90-ээд онд онд ямар ямар сонин юм болдог байлаа. Тэгхэд би ширээн дор тонгохгуй гүйдэг байсан! Сонингоор балай балай юм бичээд, "Харь гаригинхан" ч гэх шиг,  зурагтаар харь гаригыханд хулайлагдсан охинг харуулаад л... Бид тэр үед 8-тай байна уу, тэр  орчим настай байсан байхаа. Тэр үед радиогоор "Харь гаригыхнаас сэргэмжлэх арга" гэж бүр тусгай нэвтрүүлэг явдаг байлаа. Өглөө  эрт, яг сургуульдаа гархын өмнө. Одоо бодход, хүний тархийг угаах яасан амархан юмбэ гэж гайхах юм... Сүүлд л харь гаригыханд биш,  гэрээсээ оргосон болхыг тогтоож гэнэ.

Хаяа хаяа зурагтаар сонин сонин юм харуулна. Айлаараа цуглаж байгаад бүр үсэрч наалдана гээч:

"Хөөе Янжаан, инийг хардаа!"
"Нөгөө хулгайлагдсан охин уу?"
"Харин тиймээ, чи нэг суугаад хараадхаач!"  тэгээд бүгдээрээ шаагалдаад пүү паа болод л!
Яг тэр сайхан эгзэгтэй, үл таних ертөнцийн нууцыг тайлсан охины яриан дунд мэдээж тог тасрана. Бүгд яг нэгэн мөчид санаа алдангуут, миний цаг ирдэг байсан юм. Би багдаа их саваагуй, дуулгаваргуй хүүхэд байсан л даа. Ер нь хэлхэд зэвүүн. Савж унмаар.
Тэр нь "Харь гаригынхан" гэж орилдогт оршдог байсан юм. Тэгж хашгирхаар хав харанхуй өрөөнд бүх хүмүүсийн нүүр нь хувхаа цайж, харанхуйд гэрэлтэнэ гээч. Түүний дараах 2 минут орчим муухай орилж зугтана.
 Орилолтын тембрийг аль болгон баргил, хүчтэй болгох гэж байдгаараа үзнэ. Намайг барих гэсэн хүмүүсийн эсрэг явуулж буй сөрөг довтолгоо байхгуй юу. Нээрээ хөөхөө больдог байсан юм, энэ моньд ингэж орилоод байх юм бол орилоод л байна гэж ойлгуулж болоод л байсан юм даа. Одоо бодход яасан ядаргаатай сонсогддог байсан болоо, таминээ?

Тэр үед бас паржигнасан модон зурагт үздэг байсандаа, тэр нь хаяа хаяа шал балиараар эвдэрдэг байсан. Суваг сольход эргүүлдэг бариул нь. Солих солихдоо 2 сувгын хооронд сольно. Үнэн саак. Орос ба Үндэсний телевизүүд тэр нь. Хаяа тэр телевизээр нь хүүхэлдэйн коно гарна- нөгөө "38 тоть" гэдэг хүүлдэйг санаж байна уу? Нэг сонин хүүхэлдэй, бодход тэр нь одооны хүүхэлдэйнээс яасан давуу байж бэ гэдгий ойлгох юм. Анхны физикийн ойлголтуудыг таниулж байгаад нь. Битгий гайхаарай, оросын хүүхэлдэйн кино үнхээр сайн шүү. Тэд хүүхдүүдэд харьцуулж сургаж, нэг хэмжүүр бусдадтайгаа адил биш гэдгийг харуулж байгаа нь тэр.
Тэгэхэд юу ч байгаагуй шдэ, картын бараа ба телевизын 2 суваг! Одоо санхад инээдтэй ч юм шиг.

Харин энэ дурсамжыг сэргээсэн хүнийг Румянцева гэдэг байсан юм, тэр 38 тотьд сармагчингын дуу оруулсан, лаг инээдтэй амьтан бий... Хүүхэлдэйн кинонд дуу оруулж бас олон өөр кинонд ч тоглож байсан, тэрний киног монгол оросгуй олон харуулдаг ч байсан.
Румянцева өчигдөр талийгаач болсон гэж байна...

Хүүхэд нас бага багаар одсоор л...
Харин одоо ажил ажил!

түр БАКА

09:08 - 2008-04-10 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax