जगन्नाथ

Big Data ба мэдээллийн эриний ёс зүйн асуудлууд

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эртний Вавилоны шавран бичгээс эхлүүлэн, 3,5' инчийн диск, видео кассетэд бичигдсэн мэдээлэл нь нийтдээ 50 сая GB болсон байдаг гэдэг. Гэвч сүүлийн үйлдвэрлэлийн 3-р хувьсгалын дараах бий болсон мэдээллийн эринд зөвхөн 2012 онд л гэхэд 2,5 триллион байт мэдээллэл үүссэн байдаг. Харьцуулж үзвэл, Шекспирын бичсэн бүх бүтээлүүдийг тоон хэлбэрт оруулбал, тэр нь 5МБ мэдээлэл болно. Зөвхөн 2010 онд үүссэн мэдээллийг DVD-нд бичиж, дээр дээрээс нь өрвөл, давхарласан багана нь Сар хүрнэ. Сар хүрэхээс гадна, бүр Дэлхий үрүү буцааж өрж болно.

Мөн жилээс жилд бидний үүсгэж байгаа мэдээллийн хэм хэмжээ нь хоёр жил тутам хоёр дахин өсөж байдаг. Мэдээллийн хэм хэмжээ өсөх тусам, энэ их мэдээллийг ямар нэгэн байдлаар харж хянаж, статистикийн арга зүй хэрэглэх нэр томьёо бий болсон юм. Ийнхүү Big Data хэмээх нэр томьёо үүсэж, энэ хуримтлагдаж буй мэдээллийг real-time (цаг даруй) мэдээллийг боловсруулах ба задлан шинжлэх арга шатуудыг бий болгох шаардлага гарч байгаа юм.

Чухам яагаад энэ мэдээллийг боловсруулан анализд оруулах хэрэгтэй юм? гэж уншигч гайхна байх л. Сайнаар бодож үзвэл, эрүүл мэндийн салбарт өвчний үүсэл гарлыг шинээр боловсруулан гаргах статистикийн алгоритмээр урьдчилан тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу эмчилгээг цаг тухайд нь хийх боломжтой болох юм. Мөн Big Data-г цаг тухайд нь боловсруулснаар, цахилгаан энергийн хангамж, аль эсвэл түүхий эдийн дутагдлыг арилгах боломжууд нээгдэнэ. Гэвч энэ бол сайн нөхцөлд. Бидний айсүй ирээдүйд Big Data-г хамгийн түрүүнд аюулгүйн байдалд тусгай анхаарна гэсэн байдаг.

Жишээлбэл тусгай алгоритмын тусламжтайгаар гэмт хэрэг болох цаг ба газрыг урьдчилан тооцоолж болдог болно. Эсвэл хүний нийгмийн гарал, боловсрол, орлого болон сэтгэл зүйн дүр зургийг гаргаж, гэмт хэрэг үйлдэх магадлалыг ч тооцолдог болж мэднэ. Дараа дараагийн алхмуудад нь, алгоритмууд гэмт хэрэгтнийг (заавал шүүхээр ял оноох ч албагүй) гэмт хэрэг үүсгэхээс өмнө баривчлан саатуулах боломжуудыг нээж байгаа юм.
Энэ бүхнийг Big Data боломжтой болгож байгаа юм.
Учир нь Big Data зүгээр нэг, хаа нэгтээ агаар дээр тогтоод хаашаа ч юм нисээд алга болохгүй. Тэр мэдээлэл нь хаа нэгтээ хадгалагдаж байдаг. Энэхүү хадгалагдах мэдээлэл нь нийтдээ Big Data юм. Тэр мэдээллийг Google-ээс гадна, нүүрном, амазон, ибэй гэх мэт том концернүүд өөрийн эзэмшлийн олон зуун мянган сервертээ хадгалж авдаг.

Зарим нэг уншигч маань гүүглээс нэг зүйл хайлаа гэж бодье. Хайсны дараа нүүрном ороход, нүүрномын баруун талд хайлтын үр дүнд тулгуурласан чиглэсэн зар суртчилгаа явж байдаг. Мэдээж энэ мэдээлэл бол хувийн концернүүдийн сонирхолд өртддөггүй. Үүнд хамгийн их анхаарал хандуулдаг байгууллагууд бол тагнуул болон аюулгүйн байдлыг албануудын анхаарлыг татдаг. Мэдээллийн энэ том хэм хэмжээг шингээн боловсруулахад их хүч чармайлт ч бас хэрэггүй, тооцоолон бодох машинууд өнөө цагт асар их хэмжээний мэдээллийг секундийн дотор тайлж чаддаг.

Өөрөөр хэлбэл, хүн өөрийгөө чөлөөтэй гэж бодож байдаг. Гэвч үнэндээ өөрийнхөө тухай мэдээлэл нь хүртэл өөрийнх нь биш. Нэг иймэрхүү.

04:57 - 2013-11-12 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax