2.2.2012
Аймшигт социализмын аймшигт цуурай
Оросоос авсан “юм”
Дайнаас өмнө: 1920-иод оноос эхлэн Алтанбулагийн Булигаарын завод, Улсын хэвлэх үйлдвэр, Бага чадлын цахилгаан станц, Налайхын уурхайн шинэчлэл, Оёдлын үйлдвэр, Тоосгон завод, Пивоны завод, Ерөөгийн Модон завод, Хатгалын Ноос угаах фабрик, Улаанбаатарын Дулааны цахилгаан станц Аж үйлдвэрийн комбинат (арьс ширний үйлдвэр, нэхэх цех, гутал, цэмбэний фабрик бүхий), Сонгины Биокомбинатын өргөтгөл, Архангайн Био үйлдвэр, Улаанбаатарын Ноос угаах үйлдвэр, Цэмбэний фабрик, Чоно голын гянт болд, молибдений уурхай, Цэнхэр мандалын цагаан тугалганы үйлдвэр, Бүрэнцогт, Түмэнцогтын гянт болдын уурхай, баяжуулах фабрикуудыг барьжээ.
Дайны дараа: Улаанбаатарын цахилгаан станц, Налайхын уурхайн өргөтгөл, Шаазан ваарын үйлдвэр, Сүүний комбинат, Чихэр боовны үйлдвэр, Мах комбинат, Талхны завод болон Улаанбаатар, Сүхбаатар, Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан, Улаангомын гурилын үйлдвэрүүд, мөн эдгээр бүх аймагт олон арван сангийн аж ахуй байгуулж, 3000 автомашин, 2500 трактор, 350 комбайн бэлэглэжээ. Мөн 700 гаруй мэргэжилтэн ажиллаж манай тариаланчдыг сургажээ.
1961-1965 онд Дарханы цахилгаан станц, Дархан-Шарын гол, Дархан-Сүхбаатарын цахилгаан шугам, Шарын голын уурхай, Улаанбаатарын Орон сууц үйлдвэрлэх комбинат, Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат, Улаанбаатарын Талхны заводыг барьжээ.
1966-1970 онд Дархан хотыг байгуулав. Улаанбаатарын ахуйн үйлчилгээний шинэ төв, 1000 машины засвар хийх Авто засварын завод, Ховд, Улиастай хотод тус бүр 200 машин, 100 хөдөлгүүрт их засвар хийх Авто засварын газар барьж, Налайхын уурхайг шинэ малтагч комбайнаар хангав. Дархан-Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам барьснаар эрчим хүчний анхны нэгдсэн системийг бүрдүүлжээ.
1969-1970 онд Чойбалсангийн Дулааны станц, Улаанбаатарын Оёдлын фабрик, Чойбалсан, Өлгий хотуудад Ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинатын Эсгий, эсгий гутал болон Арьс, ширэн эдлэлийн фабрик, Сүхбаатарын Шүдэнзний үйлдвэр, Дарханы Хүнсний комбинатыг барьжээ.
1971-1975 онд Чойбалсангийн Хүнсний комбинат, Бэрхийн Жоншны уурхайн өргөтгөл, Толгойтын Алтны уурхай барьжээ.
БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Улаанбаатар, Дархан хотод жилд 210 мянган кв.метр хүч чадалтай Байшин үйлдвэрлэх хоёр комбинат болон бусад чухал объектыг бэлэг болгон манай улсад шилжүүлэв. Нийт 2000 гаруй охид хөвгүүд ТМС-д суралцсан.
1976-1980 онд Эрдэнэт хотыг байгуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж, УБ-ын III цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, УБ-Налайх-Багануурын цахилгаан дамжуулах шугам, Шарын голын уурхай, Адуунчулууны уурхайн өргөтгөл, атрын болон тэжээлийн иж бүрэн аж ахуйнууд, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн засмал зам, Сэлэнгэ мөрнөөс ус татах шугам, манай улсыг ЗХУ-ын эрчим хүчний системтэй холбов.
1981-1985 онд УБ-ын IY цахилгаан станц, Багануурын уурхайн эхний ээлж, УБ-Дархан, Багануур¬-Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн шугам, УБ-ын III цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент, шохойн иж бүрэн үйлдвэр, Улаанбаатар, Ховд, Мандалговь хотуудад тоосгоны үйлдвэр, Эрдэнэтийн Хивсний үйлдвэр, Улаанбаатарын Ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Эрдэнэтийн Хүнсний комбинат, Улаанбаатарын Талх, чихрийн комбинат, Модон эдлэл, Ханын мебель үйлдвэрлэх Мебелийн үйлдвэр, Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын өргөтгөл, Бор-Өндөрийн Хайлуур жоншны баяжуулах үйлдвэр, Зүүн цагаан дэлийн Хайлуур жоншны уурхай, Их-Алтатын Алтны уурхайн өргөтгөл, Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл, Шарын голд 800 орчим мянган кв.м талбай бүхий орон сууц зэргийг барьж өгчээ. Манай 9 мянга гаруй ажилчин, ИТА курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцжээ.
1986-1990 онд Тэжээлийн аж ахуй 5, УБ-ын ІY цахилгаан станц, Дарханы цахилгаан станц, Шарын голын уурхайн өргөтгөл, УБ-ын ІІІ цахилгаан станцын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Эрдэнэтийн Цахилгаан станц, Багануурын Цахилгаан станцын барилгын ажлыг эхлэж, 7 хотын төвлөрсөн уурын зуух, 35 квт-ын 1600 км, 110 квт-ын 900 км, 220 квт-ын 4000 орчим км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж, Багануурын уурхайг ашиглалтанд оруулав.
Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр, Дарханы Керамзитын үйлдвэр, Улаанбаатарын Тоосгоны завод, Цахилгаан, сантехникийн үйлдвэрийн өргөтгөл, Увсын Тоосгоны завод, Улаанбаатар болон Дарханы Угсармал орон сууцны трестийн ханын керамик бетон эдлэлийн цех, Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын газрыг барьжээ. Хамгийн сүүлд Багануурт хүүхдийн хувцасны, Зуунмодод ажлын хувцасны үйлдвэр барьж ашиглалтанд оруулах гэж байсан юм.
Эдгээрийн дээр соёл, шинжлэх ухаан, төмөр зам, авто болон агаарын тээвэр, зам харилцаа, шуудан холбооны сүлжээ, мал эмнэлэг, зоо техникийн албадууд, батлан хамгаалах болон хүчний байгууллагуудад үзүүлсэн тусламжийг тоолж баршгүй. Энд би асар олон сангийн аж ахуй, сүүний ферм, хүнсний үйлдвэрүүд, театр, соёлын ордон, сургууль, ясли, цэцэрлэг, эмнэлэг, телевиз, радио зэргийг “жижиг сажиг” гэж үзээд оруулаагүй болно.

Германаас авсан “юм”
Тэд Мах консервийн комбинат барив. Энэ комбинатын бүрэлдэхүүнд арьс ширний анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр, өлөн гэдэсний үйлдвэр, хиам консервийн завод, яс боловсруулах, ясны гурилын үйлдвэрүүд багтаж байв. Мөн Хивсний үйлдвэр барьснаар “Алтан булаг”, “Улаанбаатар”, “Солонго” хивс хийдэг болж дэлхийд нэрд гарч байсан. Мөн Шаазангийн үйлдвэр, Улсын хэвлэлийн комбинатын гүн хэвлэлийн цех барьж, Мах комбинатын өргөтгөлийг хийсэн.
Германы сургуулиудад манай 370 гаруй оюутан, 30 гаруй аспирант, ТМС-д 690 гаруй залуус суралцсан, 1000 гаруй ажилчид мэргэжил дээшлүүлсэн, мөн 1250 хүний мэргэжлийг дээшлүүлсэн.
Германы геологийн экспедиц Хэнтий, Баянхонгор, Бороо, Зуунмод, Хар ямаат, Сүжигт, Нарантолгойд хайгуул хийж, цинк, алт, гянт болд зэрэг чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох ажлуудыг гүйцэтгэсэн.

Чехээс авсан “юм”
Улаанбаатарын Гутлын үйлдвэр (1,2 сая гутал), Шевретийн үйлдвэр (1,3 сая хонины арьс), Баян-¬Өлгийн Дулааны цахилгаан станц, Шевроны үйлдвэр (1,2 сая ямааны арьс), Дарханы Цементийн заводын эхний ээлж, Хромын үйлдвэр (260 мянган бодын шир), Гутлын шинэ үйлдвэр (3 сая гутал), 1981-1985 онд Шевро, Шевретийн үйлдвэрийг шинэчлэн тоноглосон. Химийн технологийн лаборатори, Тээврийн институтийн Автомашины техник оношлох лаборатори байгуулсан. Манай 1850 гаруй хүний мэргэжлийг дээшлүүлж, 320 гаруй хүнийг ТМС-д сургасан.
Эрдэнэтийн зэс молибдений хайгуулын ажил, Хэнтийд хүдрийн олон орд нээж, Онгон хайрханы гянт болдын орд, Төв аймгийн “Чулуут цагаан дэл”-ийн жоншны хайгуулыг хийсэн. “Монголчехословакметалл” үйлдвэрийн газар цагаан тугалга, гянт болд, зэс, хайлуур жонш, эрдэс түүхий эд олборлон боловсруулах үйлдвэр барих зорилготой байсан.

Унгараас авсан “юм”
Хархорины Гурилын үйлдвэр, Улаанбаатарын Оёдлын үйлдвэр, Сонгины Биокомбинат (140 мян.л вакцин, ийлдэс, эм), Дарханы Мах комбинат, Баянхонгорын хүрмэн бетоны цех, Архангайн хүрмэн бетоны цехийг барьсан. Манай 500 гаруй иргэд улсад үйлдвэрлэлийн дадлага хийж, 100 залуус ТМС-д суралцаж мэргэжил эзэмшжээ.
Унгарын геологичид Арын нуурын молибден, Салаагийн гянт болд, Салхитын холимог металлын орд, Худаг уул, Шандан худаг, Мухар-Уул зэргийн холимог болон ховор металл, Тал булагийн нүүрсний орд газар зэргийг илрүүлсэн.

Польшоос авсан “юм”
Улаанбаатарын Хөнгөн бетон завод (28 мян. куб.м ханын материал), Дарханы Царууц тоосго, шохойн үйлдвэр (28 сая тоосго, 20 мян.тн шохой), Улаанбаатарын Мод боловсруулах комбинат (15 мян кв.м хаалга, цонх, 3 мян. ш. мебель, 5 мян куб.м шал), Хархорины Спиртийн завод, Улаанбаатарын Халиман цавууны үйлдвэр, Ноосны үйлдвэрийн нэгдлийн эрдэм шинжилгээ, туршилтын төв зэргийг барьсан. Польшийн геологичид Лугийн голын районд 20 гаруй хүдрийн биетийг илрүүлсэн.

Болгараас авсан “юм”
Чойбалсангийн Мах комбинат, Дарханы Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр (700 мян.ш хонины арьс), Өвөрхангай болон Алтайн Тоосгоны завод (16 сая тоосго). Манай 500 орчим ажилчид БНБАУ -д мэргэжлээ дээшлүүлжээ.
Дундговийн Шаазан ваарын үйлдвэрийн түүхий эд, Дорнодын хайлуур жонш, гөлтгөний орд, Тавантолгойн галд тэсвэртэй шавар, гөлтгөнө, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ аймагт барилгын материалын хайгуулын ажил хийж байсан. “Монголболгарметалл” үйлдвэр Баянхонгорын алтны ордын хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа явуулж байлаа.

Румынаас авсан “юм”
Улаанбаатарын Сүлжмэлийн үйлдвэр (890 мян.ш сүлжмэл эдлэл), Улаанбаатарын Мебель картоны комбинат баригдсан. Энэ комбинат Мебель үйлдвэрлэх фабрик, Картон үйлдвэрлэх завод, Өнгөлгөөний хуулга үйлдвэрлэх завод, Зоргодсон хавтан үйлдвэрлэх завод, лаборатори, засвар механикийн цех, хатаалгын цехээс бүрдсэн цогцолбор байв.

Югославаас авсан “юм”
Улаанбаатарын Савхин эдлэлийн Оёдлын үйлдвэр. Энэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг манай улсад үнэ төлбөргүй боловсруулж өгсөн. Манай 80 гаруй хүн Югославт үйлдвэрлэлийн дадлага хийсэн.

Хятадаас авсан “юм”
Хятад манайд 1958-1960 онд 67,5 сая шилжих рублийн зээл, 41 сая шилжих рублийн буцалтгүй тусламж өгч, нийт 50 орчим үйлдвэр, аж ахуйн газар, орон сууц барьж өгөхөөр тохиролцжээ.
1971 он гэхэд 25 барилга байгууламж ашиглалтанд өгсний дотор Толгойтын Цахилгаан станц, Улаанбаатарын Нэхмэлийн фабрик, Сүхбаатарын Цахилгаан станц, Цаасны фабрик, Шилний үйлдвэр, Фанерын үйлдвэр, Тоосгоны завод, Улаанбаатар-Налайхын засмал замыг барьжээ.


Эндээс

Балиар, бүр уншаад нүд хорслоо. Ёстой муухай. Бүдүүлэг оросуудын болхи тэнэг нь харагдаад байдаг юм: Ядаж л гэхэд, оронд нь нүүрсийг бөөнөөр ухаж, ус хордуулаагүй байгаа юм даа. Гэвч одоо бүх юм сайжирч, амьдрал цэцэглэж эхэлсэн. Эрх чөлөө, ардчиллын гавьяа.
Аан тийн, "Оросууд бол новш" гэж хэлэхээ мартаж. Энэ байдлаар хөгжинө шүү.
Бичсэн: AmonRa | цаг: 17:44 | Өдрийн тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


хайрласандаа ухаагүй гэж хаана бичсэн байна? чи надаас иш татмаар байгаа бол тат, гэхдээ хажуугаар нь давсалж бураад хэрэггүй.
Бичсэн: AmonRa цаг: 07:42, 8.2.2012 | Холбоос | |


taniihaar orosuud mongoliin baigaliig hairlaad uhaagui ashiglaagui baih ni ee.mardai oros tsergiin angiudaar nil nuh bgiimdaa.orosiin armi bairlaj baihad ohiddoo neg l zuileer ohidiig ailgadag bailaa oros tsereg gej tovchondoo orosuudaas ih zuil avsaan gehdee unegui bugdii ni avaagui ....
Бичсэн: x (зочин) цаг: 20:37, 7.2.2012 | Холбоос | |


нүүрсний моод үргэлж байсан гээд боддоо.
Бичсэн: AmonRa цаг: 22:12, 6.2.2012 | Холбоос | |


oros ah nar uhah heregtsee bsan bol bugdii ni tsulmuh bailaa.yaj az bolhod nuurs moodond oroogui baisiin ярзайтал инээх
Бичсэн: x (зочин) цаг: 21:03, 6.2.2012 | Холбоос | |


тээнькис, орж үзлээ. тухтай уншаа.
Бичсэн: AmonRa цаг: 11:20, 6.2.2012 | Холбоос | |


www_ubman_mn site-g uzeerei mash sonin goyo site bna lee shuu гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 11:10, 6.2.2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant