जगन्नाथ

Суэцийн сувгийн тухай

Нэг найз маань өвлийн амралтаараа алс холын Египт орсон юм байх. Африкуудаар сонин сайхан юу байдгийг ярьж өгөв. Суэцийн сувгийг бас харсан, Македоны Александрын барьсан Александриа хотыг бас харсан юм байх. Дарсан зургуудыг нь хартал, Александрия хот хог новшиндоо дарагдсан, өрөвдөлтэй харагдаж байх юм. Эртний хот гэлтгүй, гудамжиндаа баадаг иргэд Африкийн дүр төрхийг бий байдаг бололтой.

Суэцийн сувгийн зургуудыг ажиглан, тэндхийн амьдралын тухай ярилцав. Ер нь сувгийн түүх нь гайхалтай сайхан түүх. Бас их сургамжтай түүх.
Уг сувгийн санааг анх 1858 онд франц залуучууд бий болгосон юм. Суваг нь маш их өндөр ач холбогдолтой- суваг нь өөрөө 163 км урттай байх бөгөөд, Африк тивийг тойрох 8 мянган км хэмнэдэг, чухал суваг.

Үүнийг эртний фараонууд хүртэл ойлгодог байсан, ямар өндөр ач холбогдолтой суваг болохыг. Фараонууд мөн адил уг сувгийг ухаж, ашиглалтанд оруулахыг хичээдэг байсан. Гэвч санаагаа амьдралд хэрэгжүүлж чадаагүй, хамаг хүч нь пирамид барихад явчихсан бололтой. Мэдэхгүй. Нэг юм нь л ойлгомжтой байсан: уг сувгийг олон улсын худалдаачин наймаачдаас эхсүүлж, энгийн ардууд хүртэл ашиглах тул, мөнгө гээч юм гол мөрөн шиг урсаад ороод ирнэ.

Барихаасаа өмнө соёлтой европчууд хамгийн түрүүнд Египтын төрийн тэргүүн хедив Саид гэдэг хүнтэй тохирчээ.
Тохирохдоо, мангар сэргэлэн Саид маань француудтай сувгийн нийт орлогын 15%-ийн гэрээ тогтоож, мэдээж хэрэг хувьцаанаас хүртэх болжээ. 99 жилийн дараа суваг нь Египтын өмч болох юм байх гэж. Иймэрхүү маягаар, зажилсан бохиор эх орныхоо сонирхлыг зардаг төрийн тэргүүнүүд энд тэнд дүүрэн бий. Манайд ч бий- зурагт асаавал, мантайгаад харагдаад ирнэ.

Саид гэдэг залуугийн оронд удалгүй өөр нэгэн сэхээтэн хархүү гарч ирж гэнэ: нэр ус нь хедив Исмаел. Мань эр Каир хотыг Парис шиг болгохыг хичээдэг байсан тул, түүнд мөнгө маш их хэрэгтэй байв. Иймэрхүү ч гарууд энд тэнд бий- таарсан таараагүй, толгойгоо бусдын соёлд эзэмдүүлэн, франц хүн шиг харагдахыг хичээдэг сэхээтэн нөхөр. Манайхаар ч ийм гарууд бий- соёлоос хоцорч болохгүй, тийм ээ.

Ийм сайхан төслийг дэмжихдээ, европчууд египтийн сэхээтэн нөхөрт мөнгөн зээл олгож гэнэ. Мэдээж хэрэг өндөр хүүтэй зээл. Гого хот барихад өнөөх сэхээтэнд маань, зээлсэн мөнгө нь хүрэлцсэнгүй.
Бухимдсан Исмаель англичуудад төрийн хувьцаагаа зарж гэнэ. Улмаар англичууд хувьцааны 44% хувийг нийтдээ эзэмшиж, Египтийн дотоод улс төрийн асуудалд оролцох өндөр нөлөөтэй болжээ.

Үүнээс гадна, Исмайл ажилчдын 80%-ийг үнэгүй олгохоор тохирч гэнэ. Мэдээж хэрэг, гадаадын ардчиллын төлөөх тэмцэгчид бөөн баяр болох нь тэр: зууны хамгийн том барилгад 20 мянган египтын малчид тариачдыг тууж авчраад, ажил хөдөлж гэнэ.

Уг барилгын ажлын зохион байгуулалт нь эрүүл мэндийн шаардлага хангаагүйг хэлээд хэрэггүй байх. Хүмүүс өвлийн хүйтнээр хөлдөх монгол архичид шиг үхэж эхэлж гэнэ. Бум бумаараа. Гэхдээ тэр нь хэнд хамаатай билээ? Гэмгүй малчид тариачдын яс махандээр сүндэрлэсэн суваг гэж хэн ч орилохгүй. Уг сувгийг соёлжсон Европын төлөө барьж байсан болохоор, хамаг хүн амьтны үхэл тэрүүхэн тэндээ мартагдсан.

Мэдээж хэрэг соёлжсон британчууд боолын хөдөлмөр ашигладаг, шимэгч француудыг эрс буруушааж байсан. Учир нь англичууд өөрсдөө холгүйхан төмөр зам барьж байсан юм. Мөн адил египтын сайн дурынхныг ашигладаг байсан. Гэвч төмөр зам нь англичуудад их хэрэгцээтэй байсан болохоор, өөрсдийнх нь ашигладаг египтын сайн дурынхны асуудлаа тэрүүхэн тэндээ орхидог байж.
Чадах ядахаараа суваг барихад саад болдог байж- энд тэнд хорлон сүйтгэж, энд тэнд француудад саад бэрх болж байж. Мэдээж хэрэг, өөрсдөө биш- египтүүдийг ашиглан хорлон сүйтгэдэг байсан.

Британчууд цаанаа Египтийг маш их сонирходог байсан. Арлын Английн үйлдвэрлэл их хэмжээгээр хөвөн хэрэглэдэг байж. Харин английн үйлдвэрүүдийн ихэнх хэрэглэдэг хөвөнг Америкт авчирсан хар боолууд нь ургуулдаг байв. Америкийн тариалангийн талбайд ажиллуулахын тулд соёлтой англичууд Африкийн негрүүдийг барьдаг байв. Негрүүдийг барьдаг бизнест хойг хавийн харууд оролцож эхэлжээ. Одоо хүртэл харууд нэг нэгнээ үзэн яддаг нь ийм учиртай. Тивийн гүнд амьдардаг харууд хойгт амьдардаг харуудыг одоо хүртэл үзэн ядсаар, тэр үзэн ядалт нь Африк тивийн нутаг дэвсгэр дээр болсон асар олон тооны дайны эх үүсвэр болсон. Одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Бүдүүлэг негрүүдэд соёл авчирсан европчуудад одоо хүртэл африкчууд талархсаар яваа.

Ойролцоогоор 10 сая харуудыг далайн нөгөө өнцөгт аваачин, боолчилсон гэж ярьдаг. Ихэнх нь далай гатлахад чадарсан гэлцдэг. Дургуйцаж, зугтахыг оролдсон гаруудыг газар дээр нь устгадаг байв. Иймэрхүү маягаар мөн ажилд хэрэгцээгүй Америкийн индианчуудыг бас устгадаг байв: жишээ нь Кубийн арлын уугуул Таино омгийн иргэд чихрийн ургамал ургуулахаас татгалзсанаас болж, устгуулсан. Европт чихэр хэрэгтэй байсан болохоос биш, хүний эрх гэж дэмийрэх сонин биш.

Одоо цагийн Европ ба АНУ- ийн баяжилтанд амь амьдралаа сайн дураар зориулсан иргэдэд хэн ч хөшөө дуган босгодоггүй. Мэдээж хэрэг бөөн бөөн бонус бий болсон: салхижуулалтыг усан онгоцонд бий болгосон, хайран боолоо алдахгүйн тулд. Бостон гэж гайхалтай хот боолын хөдөлмөр дээр бий болсон. Уужим сайхан Луанда. Кейптаун хүчээ авсан.

Боолын хөдөлмөр гэж асар орлоготой зүйл. Боолуудад бага зэрэг хоол өгөхөд, тэд үй олон тонн хөвөн үйлдвэрлэдэг байв. Мөн мэдээж хэрэг, чихрийн ургамал. Чихрийн ургамлаас ром дарс нэрнэ. Шинэ Ертөнц буюу Америкт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болгон Европ уруу явахдаа, чөлөөт зах зээлийн хуулиар Америктаа бага зэрэг тунан үлддэг байв. Европын хаадад тэр нь таалагдсангүй. Америкийн боол эзэмшигчдэд англичуудтай хуваалцах нь бас таалагдаагүй. Улмаар тусгаар тогтнолын төлөөх дайн болж, англичууд Америкаас амбаардуулжээ.

Ийнхүү англичуудын хувьд асуудал хурцдаж гэнэ: хаанаас хөвөн авах бэ? гэж. Хөвөнг ойр хавиас нийлүүлж болох байж: Египтэд. Египтын тэр жижиг хаантай тохироод, толь шилэн зүүлтээр тохиролцон наймаалцан, тэр хаан нь өөрийн ард иргэдээ англичуудаас дутуугүй хошногдож эхэлжээ. Ийнхүү английн агуу ард түмэн Египтэд суурьшиж, гаргаж хаяхын арга үгүй болтол шигдэн сууж гэнэ.

Мэдээж хэрэг, нутгийн иргэдэд Суэцийн суваг мэтийн стратегийн өндөр ач холбогдолтой төслийг хянуулдаггүй байв. Харанхуй балмад африкчуудад ийм чухал ажлыг хэрхэн даалгаж болно? Болохгүй. Хамаг захиргааны үүргийг англичууд ба францууд атгаж гэнэ. Тэнэг Исмайл Парижыг дуурайн хотоо тохижуулсаар байв. Эцэстээ асар том болж хувирсан өрөө буцааж төлөх чадваргүй болж, 1876 онд Египт улс бүрэн дампуурчээ. Исмайлд туслахаар шийдсэн франц ба англи найзууд нь хаан ширээнээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөж, 1882 Египт улс Английн колони болж хувирчээ. Европын соёл иргэншилд маш том алхам болсон- Суэцийн сувгаар урсах мөнгөн урсгал нь Египтчуудэд биш Британий зүг урсаж эхэлжээ.

Харамсалтай нь, 1922 онд англичууд Египтын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс өөр аргаггүй болж гэнэ. Гэвч сувгийг англичууд өөрсөндөө үлдээсэн. Үүгээр зогсолгүй, англичууд Египтын санхүүгийн ба хүний нөөцийг чадварлаг ашиглаж эхэлж байсан: жишээ нь 2-р дэлхийн дайнд Африкт ба Ойрх Дорнодод явагдсан германчуудын эсрэг байлдааны үйл ажиллагаа гэх мэт. Английн соён гэгээрүүлэгчдээ египтчууд бүрмөсөн дөнгөж 1952 онд хөөн зайлуулж чаджээ. Үүнээс болж Египет улс олон улсын харилцааны сүлжээнээс хасагдсан.
Ард түмнийг нь хүчирхийлэн, хамаг шүүсийг нь сорж байхад, эсэргүүцдэг балмадууд.

Одоо египтчууд гудамжныхаа гадаа баасаа цонхоор гаргаж хаяад, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн амьсгалж байгаа- Египтийн төрийн баярлаж, бахархах нэгэн шалтгаан.

19:10 - 2011-01-04 - Сэтгэгдэл бичих

Европжсон еврейчүүд бий, арабжсан маягийн еврейчүүд бас бий. Төрөл төрлөөрөө бий.

AmonRa - 21:47 - 2011-01-12

еврейчүүд европ хүн мөн үү

dadido - 21:28 - 2011-01-12

онигоо байдаг биз дээ: харууд харуудтай тоглоход, франц хождог гэж.
гэхдээ харууд арабуудыг бага багаар буцааж ачиж эхэлж байгаа- саркози нэг сайхан юм болгож байсан. Үргэлжилнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Саяхан цыганууд байсан. Удахгүй арабууд болно.

Гэхдээ нэг гоё юм бий, бодолцоход илүүдэхгүй: тэр харууд хар хурдаараа гүйгээд, хөлсөө урсгаад байдаг- гэвч хамаг шагнал, хамаг бонусыг франц улс хамдаг.
Харууд нь харин зүсмэл цаасанд баярлаад, гүйгээд л байх болно. Францын нүүрэн өнгийг сайхан харагдуулаад, гүйгээд л байх болно.

Францын нийгмийн хамгийн нөлөө бүхий давхарга хүчээ алдах болоогүй- харуудыг тэрүүхэн тэндээ баясгаад, ид хүчтэй байгаа цаг, хүчний нөөцийг нь өөртөө ашиглана.

AmonRa - 21:23 - 2011-01-09

Одоо ер нь Франц үндэстэн байдаг болов уу. Хөлбөмбөгийн шигшээг нь харахаар бөөн харууд л байдаг. Эсхүл хөлбөмбөг хар ажил уу.

dadido - 21:10 - 2011-01-09

zurag ni bn uu?

edu - 10:35 - 2011-01-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax