जगन्नाथ

Эрч хүчний тухай

Эрч хүч гэж их сонин зүйл- өөдлөхийг хүссэн хүн болгонд сэрдэг. Мөн нэг хүний жишээтэй яг адил- өөдлөхийг хүссэн ард түмэн болгонд хат нь нээгдэж, ард түмэн нь зангирсан нударга шиг байж, хүнд бэрхийг хялбархан давчдаг. Өөдлөх зорилго нь байгаа болохоор. Тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь орчин тойрны байдлыг бүрэн ухамсарлах, мөн өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож ухамсарлахтай холбоотой.

Өөрөөр хэлбэл тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь зөвхөн бөндгөрөөс буюу зарим иргэдийн чихний бариултай шууд холбоотой гэсэн үг. Гэвч энэ бүгд тийм ч амархан харагдаад, ялгаж салгаж болдог зүйл биш. Өөдөлнөө гэдэг, хүн бүрийг амандаа орсныг нь яриулаад байх завтай болгохыг хэлэхгүй. Маш олон төрлийн давхарга, хүчин зүйл байдаг. Тэд нэг нэгнээ дүүргэн, залж нөлөө өгдөг- нэг хүний жишээгээр авч үзвэл ухамсарласан Зөв Хүн, харин ухамсартай ард түмэн нь тэр Зөв Хүнээ Соёлоор тэжээж өгдөг.

Ер нь энэ үзэгдлийг чин сэтгэлээсээ сонирхсон иргэд олон төрлийн сонирхолтой нээлт хийнэ: соёл урлаг гэдэг чинь, амьдралаас шал хол зүйл биш гэдгийг. Мөн соёлтой хүн гэдэг, шүлэг уншиж лоозон орилохыг хэлдэггүй гэж. Харин соёлтой ард түмэн гэдэг, өөрийн үзэл бодол, түүхээ эвдэлгүйгээр, үргэлж байгаагаар нь үлдээдэг- зөв ч бай, буруу ч бай. Хойч үеийнх нь тэр алдааг давтахгүйн тулд- алдаа гэдэг, маш үнэтэй зүйл болохоор тэр.

Харин ард түмэн нь өөрийнхөө тархийг эвдээд, байн байн түүхээ шинээр бичээд байвал, өөдлөх нь юу л бол- түүхэнд өөдөлсөн жишээ байдаггүй.

15:22 - 2010-12-23 - Сэтгэгдэл бичих


ромын гүрэн мөхөөгүй- христийн шашныг буюу олныг залах идеалыг өөртөө нааж, шинэ төвшинд гарсан. Одоо хүртэл ромын гүрний бодлого хэрэгжсээр яваа.

AmonRa - 19:27 - 2011-02-27

аргагүй нэг хаан нь мөхөж буй ромоо аврахын тул загалтайтанг төрийн шашин болгодог билүү? тэ. зөв зөв...
Ямарваа нэгэн ард түмэн болж өгвөл, түүхэндээ цагаан хуудас үлдээдэггүй.

123 (зочин) - 19:38 - 2010-12-25

Ямарваа нэгэн ард түмэн болж өгвөл, түүхэндээ цагаан хуудас үлдээдэггүй. Он жилээр, бүгдийг нь сайхан өрөөд бичээд үлдээчдэг. Харин ямар нэгэн түрэмгийлэгч, эсвэл өөр орон тэр ард түмний хатыг хугалахыг зорьсон бол, түүхэн дурсгалуудыг нь хамгийн түрүүнд устгаад, оронд нь өөрийн юмаа зоодог.

Европын түүх тэр чигээрээ иймэрхүү соёлын халдлагын түүх- жишээ нь кельтүүд, германууд, галлууд, франкууд, алеманууд гэж байсан. Ромчууд тэдний гэрэлт хөшөө энэ тэрийг устгаад, оронд нь христийн сүм байгуулдаг байсан. Алхам алхмаар. Улмаар тэр өмнөх соёл иргэншлүүд устаж, Ромын эзэнт гүрний өв залгамжлагч болсон.

AmonRa - 16:37 - 2010-12-25

Сайхан болж. Би харин "түүхэнд өөдөлсөн жишээ байдаггүй" энэ дээр хэдэн факт бичихгүй байсан нь дээр юм шиг байна дутуу ойлгож, үнэхээр таны хэлж байгаа үнэн ч түүх бол өнгөрсний илэрхийлэл хэзээ нэгэн цагт ахиад л дуурсагдана.

123 (зочин) - 08:44 - 2010-12-25

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax