जगन्नाथ

Бенжамин Франклин: Зөв зүйл сур

Бичсэн: Орчуулга
Бенжамин Франклины тухай

Бенжамин Франклин гэж нэг агаа байлаа. Олон залуучууд харсан байх, нүүр нь зуун долларын цаасан дээр байдаг. Мөн санаж байгаа байх: Франклин өвөөгийн хэлсэн алдартай үг байдаг- Цаг бол мөнгө гэж.
Угаасаа цаг гэдэг хамгийн том нөөц баялаг. Цагийн нөөц баялаг даанч юугаар ч нөхөгддөггүй. Алдагдлыг нөхөхийн тулд мөнгөөр солих хэрэгтэй, учир нь олсон мөнгөөрөө дараа нь цаг хэмнэж болдог.
Гэвч мань эр ерөнхийлөгч байгаагүй боловч, мөн энэ үгийг хэлсэнд 100 доллар дээр үлдээгүй байх юм. Энэ хүний тухай тодорхой энд уншиж болно.

Энэ хүн яаж нийгмийн эмзэг бүлгээс тэгж дээшилж чадсан бэ гэдэг нь сонин. Одоо цагт өндөр амжилттай ажиллах, нөөцийг хэмнэх, өөрийн бизнесээ өргөжүүлэх, дэлхийн тавцанд гарах тухай их яригддаг- мөн үүнд зориулж бөөн бөөн ном орчуулагдаж, семинарууд бум бумаараа газар доороос урган гардаг.
Гэвч уг семинарууд, ном зохиол хүний дотоод амьдрал ба сэтгэлийн нэгдмэл байдлыг хадгалахыг заадаггүй- энгийн проблемний энгийн шийдвэр байх жишээтэй. Аспирин шиг.
Олон үг нуршилгүй, Франклины өдрийн тэмдэглэлээс толилуулья:

«Ойролцоогоор энэ хугацаанд (1730 он) нэгэн ээдрээтэй төлөвлөгөө хэрэгжүүлэхээр шийдсэн билээ. Өөрийн дур сонирхол, зуршил ба нийгэм намайг ямар нэгэн үйлдэл хийхэд түлхсэн ч, ямар ч алдаа гаргалгүй амьдрахыг хүсдэг байлаа. Учир нь би мэдэж байсан юм (эсвэл мэдэж байна гэж бодож байсан), өөртөө юу сайн, юу муу гэдгийг. 
Гэвч би яагаад нэгийг хаяад, нөгөөхийг дагахгүй байгаагаа мэдэхгүй байлаа. Эцэстээ өөрийнхөө өмнө бодсоноосоо илүү хүнд бэрх зорилго тавьснаа ойлголоо. Би ямар нэгэн алдаа хийхгүйн тулд хамаг анхаарлаа хандуулснаар, ихэвчлэн өөр нэгэн алдаа хийдэг байлаа; улмаар зуршил улам бэхжиж, сонор сэрэмжгүй үед зуршил илэрдэг байв.
Ашгүй би төгс чанарт зөвхөн тэмүүлэх нь хангалтгүй гэдгийг ойлголоо. Үүнд тэмүүлэхээс гадна, зорилготойгоор өөрийн муу зуршлаа дарж тонилгон, өөрийгөө хянах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.
Үүний тулд би 13 өөрийн дагахыг хүсдэг зарчмаа бичиж авч, тэр зарчмуудаа нэг л үгээр бүрэн дүүрэн ойлгогдохоор багтааж авсан юм. Үүнд:

   1. Биеэ хянах. -Өөрөөр хэлбэл дүүртлээ идэхгүй байх, согтууртлаа уухгүй байх.
   2. Үгээ хянах. -Надад эсвэл хүнд ач тус хүргэх үг хэлж байх, хоосон ярианаас сэрэмжлэх.
   3. Эмх замбараатай байх. -Юмаа өөр өөрийн байртай, ажил болгонд тусд нь цаг гаргах.
   4. Шийдэмгий байх. -Хийхээр шийдсэн ажлаа тээнэгэлзэлгүйгээр эхэлж, дуусгаж байх.
   5. Хэмнэлтэй байх. -Мөнгөө зөвхөн өөртөө, эсвэл хүнд ач тус хүргэхээр үрж байх. Мөнгө үрэн таран хийхгүй байх.
   6. Ажилсаг байх. -Цагийг дэмий хоосон үрэлгүй, ямар нэгэн хэрэгтэй ачтай ажил хийж байх. Хоосон хэрэгцээгүй үйлдэл хийхгүй байх.
   7. Чин сэтгэл. -Хүнд худал хуурмаг хандахгүй байх, зөв цэвэр сэтгэж, ярианд үүнийгээ сайтар анхаарах.
   8. Шударга зан. -Хэнд ч хор хүргэхгүй байх, мөн үүрэг хариуцлаганд ордог сайн үйлсийг мартахгүй байх.
   9. Дөлгөөн зан чанар. -Туйлшралд автахгүй байх, уурлаж гомдохгүй байх. Биеэ барьж байх.
  10. Цэвэрч байх. -Биеэ бохир байлгахгүй, хувцас мөн гэр орондоо эмх цэгц, цэвэрхэн байх.
  11. Тайван зан чанар. -Элдвийн хоосон юманд, эсвэл болзошгүй юманд сэтгэлээ зовоохоо болих.
  12. Ариун явдал. -Бодолдоо ариун байх, араатны зөн совингоо залан дарж мэдэх.
  13. Даруу байдал. -Есүс ба Сократ шиг байх.

Пифагорын гайхалтай шүлгээр дамжуулан үлдсэн өөрийгөө хянах чадварыг сайшаан магтсаныг ойлгож ухааран, хэрэгжүүлэх арга зам оллоо. Би нэгэн жижгэвтэр ном олж, 7 хоногийн өдөр болгоныг улаан бэхээр гаргаж зураад, хоног бүрийг дээрх зарчмын үсэг болгоноор тэмдэглэсэн юм. Нямбайлаг өөрийн зуршлаа тэмдэглэж авч, барьж чадаагүй нөхцөлд хар цэгээр тэмдэглэж эхэллээ- эхний долоо хоногтоо дээр заасан зарчмуудаа нэг нэгээр нь мөрдөж эхлэв. Долоо хоногийн сүүлд аль нэг мөрийг цэвэр байлгавал, зарчим маань зуршил болж, анхаарлаа дараагийн зарчимдаа хандуулж болно гэж тооцож эхлэв. Дараагийн долоо хоногтоо 2 мөрийг цэвэр байлгаж, бага багаар 13 долоо хоногийн турш бүх зарчмуудаа хэрэгжүүлж, жилд 4 удаа ийнхүү курсээ хийдэг байв. Би тариалангийн талбайгаа хорт ургамлаас цэвэрлэх хүн мэт ажиллахаар шийдлээ- учир нь нэгэн өдөр бүгдийг хорт ургамлаас цэвэрлэнэ гэдэг боломжгүй. Зөвхөн хэсэг хэсгээр цэвэрлэж, нэг хэсгийг цэвэрлэсний дараа дараагийнх уруу ордог.

Өдийд би 79 нас зооглож, амьдралынхаа байнгын аз жаргалдаа уг зохион байгуулалт ба бурхны ивээлээр өдий зэрэг хүрсэнд хойч үеийнхэндээ захиж үлдээж буй энэ юм.»


Үүнийг Франклин бичсэн болохоор хүн бүр дагах гэсэн үг биш. Мөн хүн бүрийг энэ зарчмаар амьдруулахыг хүссэн хүн алмас болдог жамтай.
Хэлсэнчлэн: Сонирхож дагадаг хүн их, хүрдэг хүн ховор гэж.

14:44 - 2010-07-12 - Сэтгэгдэл бичих

5-s busdiig ni chadaad bgaamaa, ene 5 dugaar l zarchim harin minii huvid ih asuudal bsan, bsaar bn, blgahgui yumsan...

Charis - 00:21 - 2010-10-30

Өөрийгөө хянаж сурна гэж...
Их л хэцүү эд байна лээ дээ...
Миний махладаг зарчмууд энэ байна:

Миний хувьд бие бялдар хөгжүүлж, оюун ухааны дасгал мөн адил хийж байгаа. Таньсан, мэдсэн болгоноо харамгүй хуваалцаж, үзэл нэгтнээ хайдаг. Ганц дөл гал болохгүй гэдэг дээ. Өөрийнхөө суртахууны төвшинг дээшлүүлэхийг их хичээдэг.
Зүгээр суухгүй байх, өдрийн 1 ч гэсэн цаг үр бүтээлтэй байх.
Сайн муу хоёрыг үргэлж шүүж, өөрийгөө өрөвдөхгүй байх. Хүнийг, өөрийгөө ч яг адил зарчмын хэмжүүрээр хэмжинэ... гээд.
Бага багаар амьдралдаа хэрэгжүүлж байгаа.

AmonRa - 18:47 - 2010-09-22

13

Би өөртөө зориулж өөрийн 13-н зарчмыг хийсэн. Нэг хэсэг дадал болгох гэж их үзсэн. Гэвч дотоод сахилга, гэнэтийн ажил зэрэг зүйлсээс болж өөрийн болгож чадаагүй. Өөрийн тань сүүлд хэлсэн зөв.

Үүнтэй агаар нэгэн "Сургаалыг хүлээн авагч олон ч сургаал ёсоор хэрэгжүүлэгчид цөөн" гэж яг үнэн бага багаар өөрийн болгож дадуулахын тулд тэвчээр, сэрэмж, хяналт өөрөөс их шаардана. Уул нь би нэг дэвтрээ яг Франклины хүснэгттэй адилаар хийж нилээн дагасан гэвч...

Ингэхэд та өөрөө яадаг билээ?

bumbuulei (зочин) - 18:01 - 2010-09-22

Сайн сайн байна уу, наадам сайхан уу

AmonRa - 20:54 - 2010-07-13

sain bnuu hu

bayasaa - 17:18 - 2010-07-13

Зиак дүү хө. Залбираад хэдэн төгрөгтөй болов доо? Ямар амжилт гаргав даа.

AmonRa - 16:59 - 2010-07-13

mongo tiim chuhal bish burhan tusalsan bj bno shdee aan

Зочин - 16:05 - 2010-07-13

Туйлширч болохгүй, гол нь улам хөгжүүлж, цааш цааш нь шинэ зорилго тавьж хөдлөх гэж хэлээд байгаа юм, энэ хүн. Энэ хүнд бурхан туслаагүй, өөр өөртөө тусалсан гэж үзэж болно. Миний л бодол шүү.

AmonRa - 15:33 - 2010-07-12

aan za
Burhani iweeleer boldog bh
tentsweriig ni olwol buh yum bolcdog yum bolowuu

Зочин - 15:13 - 2010-07-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax