जगन्नाथ |
Тэгш тоот насБи 3 сарын 3-нд төрсөн. Саяхан гучин нас хүрлээ.Бацкаан байхдаа 2000 он хүртэл амьдарч чадах болвуу гэж байнга боддог байлаа- тэгээд хичээлдээрээ хамраа ухангаа тоолдог байв, би 30 хүрэхэд, 2009 он болно гэсэн үг үү? гэж ангайдаг байлаа. Ер нь тэгж хөгширтлөө амьдрах боломжтой юмуу даа гэж хэсэгтээ бодож, тэгэхэд амьдрал ямар болох бол гэж их төсөөлдөг байлаа. Харин одоо- гадаа 2009 он аль хэдийнээ ирцэн, дундаа орж байна, нөгөөх гайхал айдас хүлээлттэй хүлээсэн 30 нас хүрлээ. Нэг талаас хархад- тэгш тоотой, гоё тоо юм. Нөгөө талаасаа ойлгомжгуй. Удаан амьдраагуй ч гэсэн тоонд биш, амьдралд тохиодог сонин үйл явдалараа чухал юмуу гэсэн бодлоор хуваалцмаар санагдлаа? Миний энэ 30-хан насанд 3 том үсрэлт байв. Нэг ёсны чанарын дээшлэлт юмуу даа? Чанрын хувьд гэвэл- өчүүхэн тэр амьдралыг харах хараа нь солигдож, дараа нь амьдрал ба ертөнцийг ойлгох нэгэн тулгуур болдог юм шиг санагдлаа. Бүх хүн энэ үсрэлтийг хийдэг гэж Маркус багш маань хэлж билээ, гэвч тэр нь хүн бүрт өөр өөрөөр тодорч, өөр өөрөөр ялгардаг гэж. Бодоод байхнаа- үнэндээ л үсрэлт юмдаа. Нэгэн хормын дотор БҮХ юм нэгэн мөчид өөрчлөгдөж, хормомхон зуур бодож байсан зүйл бүгд өөрөөр харагдаад эхэлдэг гэсэн үг. Үгүй ээ, нэгэн сайхан өглөө босоод, бүгдийг цоо шинэ нүдээр харах биш, харин ПАН хийгээд сэрүүн байх хугацаандаа юмыг өөрөөр хардаг болоод байгаам. Ямарч сүрхий гадны нөлөө олж харсангуй- барааны савангаар угаасан юм шиг цэвэр ариухан нүдээр заримдаа ертөнцийг харах юм. Үүнд магадгуй нөгөөх алдартай чанар тоо хоёрын ялгааг харах чадвар нь ч юмуу? Бүү мэд. Их сонин мэдрэмж юм, үгээр амархан хэлж тодорхойлж чадахгуй юм... Их хүчтэй мэдрэмж ч юм. Насаар тооцох юм бол анхны том үсрэлт ойролцоогоор 14-15 насанд болсон санагддаг. Яг тэр хоромд би өөрийгөө дэлхийн хамгийн ухаантай, хамгын сэргэлэн, хамгын царайлаг гэдгээ ойлгосон хэрэг. Эцэстээ миний эцэг эх хоер гэж яасан хөлдүү хүмүүс бэ гэж бодоод эхэлдэг байлаа. Гуниглах бишээ, харин ч баярласан- учир нь надад л сайн гэж алгаа арчин суудаг болов. Тэгээд өөрийхөө зөнгөөрөө өөрийхөө лаг ухаантайгаараа, хамгын зальтайгаараа бахархаж суудаг болов. Гэвч удалгуй арми гэж юм ирээд, хамгын ухаантай хамгын зальтай гэдэг тэнэг бодлоос эмчилсэн хэрэг. Би өөртөө лаг итгэлтэй бацаан байсан болхоор, нилээд удаж байж ухаан суусан юм. Бусад хүүхдүүдийг тэр дор нь эмчилж байж билээ- үсийг нь хусаад, адилхан хувцас өмсгөж, хоол хамаа замбраагуй өгөөхөө болиод эхэлсэн цагт хүүхдүүд өөрсдийг нь тусгай сайхан болгодог байсан тэр хувцас үс мүс- өөрөөр хэлбэл бусдаас ялгардаг байсан тэр бүгд үгүй болсон цагт л өөрийгөө хэн ч биш гэдгээ ойлгодог болов. Зарим нь уйлж, гэрлүүгээ захиа бичиж эхэлдэг. Харин зарим нь ухаан сууж, бусдаасаа ялгагдах хамгын гол юм нь хувцас биш, үс биш, аав ээж, орон сууц байр биш гэдгийг ойлгоод эхэлнэ. Жинхнээсээ хэн болох, эр хүний чанраараа л бусдаас ялгагдана гэдгийг ойлгодог юм. Үүнийг ойлгож чадаагуй нь жинхэнэ хэн ч биш болж хувирна. Тэр ойлгоогуй нь цуглуулж хуримталсан тэр хэрэгтэй хэрэггүй хог новшний л дагуул гэдэг нь тодорхой болно. Тэр үс, хувцас, унаа ба орон байрнаас цаашгуй. Бусдад эд хогшлоо гайхуулах цаашгуй хатиг гэдэг нь тодорхой болно. Амьдралдаа харж байсан бүхэндээ их баярлав. Надад заримдаа түргэн ба хэрцгий байсанд ч бас. Гэвч энэ туршлага бүгд нь ямар ч байдлаараа ухааралд хүрдэггүй юм байна. Энэ нь бол зөвхөн амьдралыг ойлгох жижиг алхам л болох юм. Яагаад энэ тохиосон, тэр үед яаж хандах бэ гээд ойлгоод эхлэнэ. Туршлага гэж бас их муу талтай юм- эхэндээ би гүндүүгүй хээгүйгээрээ гайхуулах гэж хэд хоногоор унталгуй, айдас ба өвдөлт үгүйгээрээ маш баярлаж гайхуулан гуйдэг шиг болоод байгаа юм. Эцэстээ тэр нь маанаг зан чанар бий болгоод эхлэв. Өөр өөрийгөө тоохоо болиод, үс нүүрээ угаахаа болиод ч давхих юм? Ийм маягаар гуйлгачин болоод, өөрийгөө гуйлгачин ч гэж ойлгох сэхээгүй болох дөхөв. Цоорхой өмдтөигөө мартаад, эртний грек философч Диоген шиг хамаг амьдралаа торхонд өнгрөөж болох юм. Гэвч энэ нь маш буруу юм байна. Яагаад буруу гэвэл- толгойнд болж байгаа болгонтой ямарч холбоогуй юм байна. Мөнгөтөй чинээлэг байна гэдэг нь бас ухамсар муутайгын шинж ч биш. Ядуурал ба шалдан явна гэдэг бас азарын шинж ч биш юм. Дулаан хуйтэн хоер шиг л ялгаатай юмдаа? Харин амьдралдаа өөртөө л тохиромжтойгоор, өөртөө л сайнаар л амьдрах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгов. Үүнийг хүн бүр ойлгодоггуй бололтой. Би саяхнаас эхэлж, маш ихээр Монгол цагаачидтай ажилаж, орчуулга хийж явлаа- одоо ч хийсээр байгаа. Сонирхолтой юм- ямар их хүн хоосон амьдралыг амьдрал гэж тооцдогт. За тэр яахав. Дараагын оюун ухааны үсрэлт маань 28 насанд минь тохиов. Олон юм юм гэж тоочиж үнхээр бичиж чадахгуй нь- үнэндээ их хувийн асуудал болхоор. Гэвч нэг чухал юм нь- аав ээж маань тэнэг мулгуу надаас яасан хол давсан ухаан агуулсан хүмүүс бэ гэж гайхав, бишрэв, хожимдсон нулимс дусгаав. Үүнийг ойлгосон нь надад их юмыг өөрөөр харах шат болж хувирав. Харин одоо? Одоохондоо бол миний хувьд маш хүчтэй үсрэлт саяхан өнгрөрлөө. Одоогын байдлаар. Одоогоор амьдралдаа яаж баярлаж, яаж жаргах естой гэдгээ ойлгов. Толгойгоо өндийлгэх завгуй сэлж сэлж байгаад, одоо л нэг эргэн тойрноо тайвнаар харах боломж нээгдэж байгаа юм шиг? Энэ мөчөөс эхлээд миний амьдралын хамгын төм сэлэлт эхэлж байгаа юм шиг санагдав- энэ үед л миний өөрийн потенциал юу вэ, хүч мэдлэгийн хязгаараа ойлгоод эхлэх юм. Аль хэсэгт нь ажлаа өөртөө амраар эхэлж, аль газарт нь үргэлжлүүлж, аль хэсэгт амар тайвнаар дуусгах бэ гэсэн баримжаатай болох юм. Ажил ажил гэж... Ажил гэж юм юм? Олон сайхан ажил байна- би өөрөө их олон ажил сольсон хүн- янз бүрийн, төрөл төрлийн ажил. Бүгдийг нь ч сайн санахгуй байна. Тодорхойгоор нэг л юм хэлж чадах юм- өөртөө сэтгэл нийцсэн, өглөөнөөс баяр баясгалантайгаар дэвхцэн гуйдэг, дээрээс нь чанга цалинтай ажил олдоно гэдэг бол тэнгрийн од шүүрэхтэй л адил юм. Боломжгуй ч гэж хэлж болно. Олон төрлийн ажил оролдож татаж чангааж байж л олдох юм. Харин олдох юм бол- хамаг чадлаараа өөрийхөө л амар тайван, хүртэж болох хамаг тааламжаа л татаж гаргаж авах хэрэгтэй юм байна. Надад нэг бол мөнгө, нэг бол тааламж л байв. Одоохондоо ч өөрчлөлтгүй. За тэр ч яахав.. Миний дурьдан хэлээд байсан үсрэлт нь намайг ухаантай болгосонгуй. Тэнэг гэнэн хэвээрээ л байна. Зүгээр л эргэн тойрон болж байгаа бүгдээ ойлгож ухамсарлах юм. Өмнө нь бодож байгаагуй зуйлээ ч бодож, олон талаас нь эргэцүүлэн бодох юм. Миний насны залуучуудад бас адилхан байдаг болвуу? Би мэдэхгүй. Нас юу юм- зүгээр л тоо. Насаа мэдэрдэггүй л юм байна. Гэвч хүмүүсийг ажиглаж байхын явцад- жил жилээс хүн хатуужсаар, хал үзсээр өөрийхөө зуршилдаа автагдан зангирчдаг юм байна. Одоо л тэр маань амьдралд юу чухал, юу хэрэггүй гэдгийг ойлгоод эхлэнэ. Тэр нь бас тийм биш юмаа- тэр өөрийгөө л яст мэлхий мэт дун дотроо хаадаг юм байна гэдэг нь харагдав. Харилцаа, найз нарын сүлжээ хэт нарийсаж, бүгдээс өөрийгөө хамгаалаад эхлэх юм. Эцэстээ нуршаа болсон ажил, хөл бөмбөг, гүзээ, паав, тельбизр. Уйтгартай... Энэ бүгдийг даван үсэрсэн хүн их ховор юм- харин даван үсэрсэн хүн бол сэтгэл зүйн талаас нас нь ахидаггуй хүн юм. Эрүүл мэндийн хувьд 30 хүрхэд ид сайхан тодрох юм- одоохондоо. Үүндээ ч баярлах юм- хойноос нэхэн хөөсөн, барьж аваагуй. Зодсон ч алаагуй. Үс хуссан ч- ургуулдаг толгойг нь аваагуй. Нэг л муу юм нь шүд юмдаа, гэвч үүнд хоол ус, шүдээ бага арчилсаны минь л буруу. Амьдралдаа миний одоогоор ойлгосон хамгын чухал юм юу бэ? Хэлж мэдэхгүй юм байна. Юугаар туршлага сууж, түүнийгээ ухаарал болгох дасгал масгал байдаг болвуу- бүү мэд. Одоогоор миний мэдэх юм энэ л байна. Харин хамгын чухал юм бол- хүний нүдрүү эгцлэн харж, гуйвалзахгуй өөрийхөөрөө байх их чухал юм байна гэдгийг ойлголоо. Хэнээс ч бүү горьд, хэнд ч бүү итгэ, хэнээс бүү ай. Ингээд л болоо шив дээ... 17:30 - 2009-06-24 - Сэтгэгдэл бичихkkkk хэлкүээ, хэлчүүл мэдчинэ эмгэн болцон гэж бодохгүй л бол болоо шдэ. :) ямар болох юм болдоо? Би бүүр заримдаа өглөө сэрээд яанаа өдий хүртэл наслахдаа юу хийж, гийгүүлэв дээ гэж бодоод, бодогдох юм байхгүй бол уур хүрээд байдын өөртөө. Харин манайхан, ялангуяа хүүхнүүд нас бол тоо гэдэг мөртлөө насандаа хамаг анхаарлаа тавьөцан байдын байна лээ. Би харин 30 насандаа ямар байх аа нүдэндээ харцан байгөө, өөртөө итгэлтэй байгаа :) Мөндөө, ийм л хүндээ- одоо л Гэрлээгийн сээгийг харж байшд... Баярлалаа Гэрлээ! Чамд ч бас амжилт шүү! 30 нас хүрэхээрээ хүн хариуцлага үүрэх дуртай болдог гэсэн. За тээд амжилт хүсье. @Friska: сайн уу Фриска! Нас гэдэг эцсийн эцэст тоо шдээ. Цаг хугацааны боол байхгүймсан гэж их хнүсдийн. Бүхнийг түүнд захируулж, бүхнийг түүгээр хэмжмээргүй байна. Чи тэдэн настай вюу тэгүүл чи ийм байх ёстой, эсүүл тэгэх ёстой гэсэн харц чулуудаж байгаа хүнүүсийн өөдөөс үсэртэл нь алгадаад авмаар байдын. Гэхдээ 30 нас гэдэг хүний амьдралд ихээхэн эгзэгтэй үе юм шиг байна лээ. Хагас жилийн өмнө "30 настнууд" гээд нэг нийтлэл бичсийн. Хүсвэл орж сонирхоорой. http://gerel.blogmn.net/16970/
багад 30тай гэхэд томчууд л байдаг байлаа. Харин одоо бол тэр томчуудын дунд би тууж явах. Багад мөрөөддөг байсан мөрөөдлийнхөө талд нь ч хүрээгүй явах. Дараа жил тэгш тоогоо бичнээ. Ядаж үлдсэн хэдэн өдрүүдэд мөрөөдлийнхөө талд нь ч гсн хүрчих ч юм билүү... мэдэхгүй юм даа, зууралдаад амьдраад л байдаг. үнэндээ сүүлийн хэдэн сар бол олигтой тогтож бодол болох ч зав, тэнхэл алга...юутай ч уралдаад, юунд ч тэмүүлээд байгаам бүү мэд. гайхсаар л, амьдарсаар л... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |