जगन्नाथ

Японы чулууны цэцэрлэг ба "Айдас ба бишрэл" кино

Эртээд нэг сонин баримтат кино үзлээ. Нэр нь "Айдас ба бишрэл". Үйл явдал гэвэл нээг их сонин биш- Японд төрсөн европ аниа төрсөн нутгаа харахаар явж гэнэ.

Ирсэн даруй эмэгтэй аниа Японы цэцэглэх сакура модны анхилуун үнэр нэг л биш гэдгийг ойлгоно. Чулууны цэцэрлэг, цэцэглэх сакура, Фүжи уул бүгд хаа нэгтээ газар байдаг л байх. Япон орон юугаар баян бэ гэвэл, моралын элэгдэлд орсон донгиочуудаар дүүрэн байна гэдэг нь харагдана. Мөн Япон улсын зан заншил нь донгиочуудыг давраадгийг харуулна.

Үүнд бага зэрэг тайлбар хэрэгтэй байх: Донгиочуудын тоо ямар ч оронд илбэг байдаг. Мөн хэзээ ч тухайн орны хүн амын тоотой адил байдаггүй. Хэрэв донгиочуудын тоо ихсэж, тодорхой хувийг давсан тохиолдолд нийгэм тэр дороо сонин сонин болдог: жишээ нь нэг нэгнээ алаад эхэлдэг. Ухаантайгаа батлахын тулд. Гэвч бүр дорд орсон нийгмүүдийн дунд, донгиочуудын тоо тодорхой хэмжээнээс давсан тохиолдолд энэ бүгд болдог. Энэ учраас олон удаагийн туршилт явуулж, ухаант иргэдээрээ гүрэн хүчтэй болдог. Мөн батлагдсан байдаг: сайн болосролын систем бий болгоход, иймэрхүү донгиочуудын тоо аюултай хэмжээнээс илүү давдаггүй. Бүр хэмжээг нь багасгадаг.

Япон Улс байдаг юм байж. Бас нэмж хэлэхэд, Герман эсвэл Австри, эсвэл өөр нэгэн европын орны хүн амын дунд донгиочуудын эзлэх %-ийн тооноос илүү лав биш. Бас бага биш. Бараг тэнцүү гэж хэлж болно. Гэвч нэг анхааралдаа авах зүйл бий: Нэг оронд зан заншлын дагуу нэг юм хийж болдоггүй, харин зарим оронд тэр хориотой юмыг хийж болдог, бүр сайшаадаг жишээ бий. Нэг сүрэг нөгөө сүргээсээ үүгээр ялгагдана. Нэг ёсондоо нэг сүргийн гишүүн нь донгио зан чанараа хүн дарж өөрийгөө хөгжүүлж, үр удамдаа өвлүүлдэг бол, өөр нэгэн сүргийн гишүүд  эс хөгжих хоёр туйлын хооронд оршдог. Жишээ нь сэтгэлгээний өндөр, хүн чанарыг гүн булаад, харин моралын элэгдлээ улам гайхуулдаг нийгмийн тогтолцоо тогтвол их гоё юм болдог. Монголын иргэд энэ хүчтэй хувилбарыг сонгосон нь нээг их том нууц биш болов уу. Ардчилал юм чинь.

Зиак, япон компани юм байж. Даргын үгийг зөрчиж болохгүй. Болдоггүй юм. Тэр чамайг элдэв янзаар харааж, гар хөлнөөс татаж чангааж, жорлонд толгойгоор ч дүрэх эрхтэй. Харин ажилчин эсэргүйцэх бүү хэл, гайхах ч эрхгүй. Хэрэв дарга буруу, харин чиний зөв болж таарсан бол яана? Хэлж болох уу? Хэрхэвч болохгүй. Даргаа хүндлэх хэрэгтэй. 

Манайд энэ арга барилыг оруулж байгаа нь маш сайн хэрэг. Удахгүй бүгд энэ хөгжингүй арга барилыг амтлах байх.
 
Ер нь кинонд гарч байгааг хараад байвал (европчууд биш, мөн япончууд өөрсдөө энэ киног авсан) дарга нь мэргэжилтнээ мэргэжлийн бус ажил хийлгэж чадах юм байна. Гайхалтай- хөгжингүй, бүх хүмүүсийн мөрөөдөл болсон нийгэмд хөдөлмөр хамгаалалт байхгүй нь. Би бүр нэг япон хүнээсээ асуулаа: дарга ажилчнаа сэлэмдэх эрхтэй юу гэж. Хэрэв нүүр нь таалагдаагүй бол яах уу? Яаж ажиллах хэрэгтэйг япон нийгмээс харвал, бас бага зэрэг гайхал төрөх юм: энэ хүмүүс бид нарт яагаад зөвлөгөө өгдөг хэн юм бэ гэж. 

Европ аниа бага багаар солиорно. Нэг бол нүцгэн биеэ гялалзуулан офис дундуур гүйнэ. Эсвэл байс хийж эрхээ хамгаалж эхлэнэ. Хариуд нь аймшигтайгаар даргадаа загинуулна. Заримдаа ухаалаг зэн буддист болохыг хичээж, загинуулсан ч загинуулаагүй юм шиг тэвчээртэй суух гэж оролдоно. Гэвч жилийн хугацаатай ажлын гэрээ нь дуусахад, мань охин гэрээгээ сунгалгүйгээр онгоцонд сууж гялс тэр анхилуун сакура, сүндэрлэх Фүжи уулнаас зугтаана. Буцаад Европтоо.

Ер нь аниа өөртөө ямар нэгэн юм ойлгож авсан уу, өөр хүн болж хувирсан уу гэдгийг би ойлгоогүй. Угаасаа нээг их чухал биш, тийм үү. Гол нь үзэгч өөрийн дүгнэлтээ хийж чадаж байх хэрэгтэй. Хөдөлмөр үнэлдэг япончуудын домог бол худлаа юм байна. Энэ бол дотроосоо ялзарсан нийгэм юм байна. Xэрэгцээгүй хөдөлмөрөөр ажилчдаа хоослон, үйлдвэрлэлд ямар ч хамаагүй дэмийрлээр нэг хэвэнд оруулж байх юм. Ажилчид нь аймхай, бас маш атаархуу. Аймхай ба хэрцгий. Компанийхаа ажилчин болгон, ширээ үзэг бал болгоныг үзэн яддаг боловч, хязгааргүй түүндээ хайртай. Энэ бол шизофрени. Японы нийгэм саак компьютер тоглоом гаргахаас гадна сэтгэлийн согогтой хүмүүсийг бөөнөөр гаргадаг юм байна. Түүхий эд нь сэтгэлийн илүү дутуу өвчингүй хүмүүс.

Хэт их ажилсаг чанарыг нь хархад бас тийм. Дарга нар бүсгүйд даалгавар өгнө. Гэвч юу ч хийхгүй байх даалгавар. Бүсгүй маш олон цаг ажил дээрээ өнгрүүлдэг боловч, юу ч хийхгүй. Гэвч дарга ямар ч даалгавар өгөхгүй хэвээрээ мөртөө, байн байн загинана. Бүсгүй өөр өөртөө ажил олж хийнэ. Гэвч дарга үүнээс болж улам их уурлана. Удалгүй нэгэн бичиг баримт хувилахыг шаардана. Шаардах биш, тушаана. Хувилах баримт нь даргын гольф клубын дүрэм байх юм. Гэвч бага зэрэг далий хувилсан байхыг хараад, дарга ихэд уурлана. Ийм зүс царайтай Гольф клубын дүрэм хэнд ч хэрэггүй тул, хилэгнэсэн дарга хувилсан материалыг устгахыг тушааж, дахин хувилуулна. Нэг л текст. Олон цагийн турш. Шийтгэл болгож, бусдад хүчээ харуулахын тулд. Бас өөрөө хүчтэйдээ итгэхийн тулд.

Иймэрхүү донгио ажлыг мөн бусад ажилчид хийнэ. Зарим нөхөд хэрэгтэй ажил бас дундуур нь амжуулаад байх юм гэнэ. Зарим нь амралт, үдийн цайгүй хорлохоо бодож сууна. Мөн тэрийгээ хэрэгжүүлнэ. Санаатайгаар санаагүйгээр. Энэ тогтолцоотой хэрнээ, бас машин нь үр дүн үзүүлж байх юм гэнэ.

Яагаад гэдэг нь ойлгомжтой- энэ тэргийг хятадууд авч явдаг. Харин тэргэндээр заларсан япончуудын офис нь дээр нь сууж, Ж-ж-ж-ж гэх чимэээ гаргаж сууна.

Ажил дээрээ галзууралд ойртсон япон ажилчин хошин юм ярьж, ойр хавийнхантайгаа мөн адил зөвлөлдөхийг хүснэ. Эцсийн эцэст дэлхийг эзэлсэн роботууд биш байна даа, айн... Бас заримдаа өөрийн хөдөлмөрөө хамгаалахыг хичээнэ. Гэвч болохгүй. Зан заншил. Болохгүй. Амаа тат.

Энэ учраас япон иргэн ажлынхаа дараа сурагч охидын дотуур хувцас сонирхож, эсвэл супер-баатар болж хувцаслана. Хүүхдүүд нь сонин өнгөөр толгойгоо будаж, элдэв газраа пирсинг хийдэг. Бага ч болов солиоролдоо үлдэхийн тулд. Хэнийх ч биш- өөрийн солиоролдоо. Ухаанаа алдатлаа сакэгээ ууна.
Шүлсээ гоожуулсан донгио амьтан үлдэхийн оронд, өөрийн гажигтай байсан нь дээр гэж үздэг учраас.

Олон хүмүүс үүнийг Японы Хөгжлийн Агуу Үсрэлт гэж үздэг. Бас олон хүмүүс энэ агуу үндэстний агуу зан заншлыг биширдэг. Гэвч миний бодлоор, энэ орны тухай үзүүлсэн кино бүр (европ ч бай, америк ч бай, өөрсдийнх нь ч бай)- ихэвчлэн оюуны хоосрол, моралын элэгдэл харуулдаг. Самурайтай үлгэрийн киног эс тооцвол.

Уг системийн үүрэг нь ямар нэгэн оюуны, материаллаг баялаг  бүтээхэд оршдоггүй. Мөн тэр баялгаа хөгжүүлэхэд ч оршдоггүй юм байна. Эзэмшигчид нь  жижиг феодал тайж нарын сэтгэлгээтэй болдог нь харагддаг- анх харахад л ардчилал юм шиг. Баян нь үрэхийн аргаггүй их мөнгөтөй боллоо- энэ хорвоод эзэмшээд, сонирхлыг нь татах юм үгүй. Гэвч баян хүн мянга хичээж, хаан болохгүй. Үүнд ардчилал арга зам нээж өгдөг: компани байгуулж, өөрийн жижиг вант улсаа байгуулдаг. Дургуй бол битгий ирж ажил. Орж ирсэн бол, чиний өөрийн сонголт. Хүн боол болох, эсвэл гуйлга гуйх хоёрын сонголттой тулгардаг.

Үүнд ямар нэгэн агуу юм байхгүй. Бас ямар нэгэн сүрхий, авууштай юм байхгүй. Авууштай юмыг ихэвчлэн авууштай гэж харахыг хүссэн хүнд нь харагддаг. Үүний улмаас бөөн танин мэдэхүйн үл нийцэлтэй тулгардаг.
Нэг удаа Майкл Пэлины аялалын цаг харж байлаа л даа- ямар азаар ю мбүү мэд, Майкл уг киноны бүсгүйн сууж байсан чулууны цэцэрлэгт сууж байх юм. Суугаад л байж. Хараад л байж. Гэвч царай нь гайхсан хэвээрээ л байв. Жижиг чулууг тэгшилж талбай болгосон байх юм. Миний харснаар, энэ бол зүгээр л тэнэг чулуу- байдаг л нэг чулуу. Энэ маягаар энгийн нэг хогийн сав бас харж, тайтгарал авч болно. Гэвч Майклын царай... Ха!
Ухаантай харагдахын тулд, мань эр амьдралын далай, бид арал гэж нэг юм бувтнаад, баримтат киногоо дуусгаж байсан. Гэвч Майклын царай гайхсан хэвээрээ л үлдсэн.

Үнэндээ хэлэхэд, тэр чулууны цэцэрлэг нь сайтар рекламдсан, чихрийн цаасанд ороосон баас шиг санагддаг. Ертөнц дэлхийд гайхамшигтай цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд бий. Оюун ухааныг нэг өөр төвшинд аваачдаг хүрхрээ, уул хад, ой мод бий... Цайз цамхаг, өндөр барилга хорвоо дээр дүүрэн бий. Тэд ямар нэгэн тааруулж босгосон философи, эсвэл хийрхэл рекламгүйгээр сайхан байж чаддаг.
Сүм зүгээр л гоё байж чадна- үүнд хэн хэнийгээ тэр сүмийн өмнө шатааж, олон зуун жилийн өмнө тэр сүмийн өмнө мэргэд цуглаж Дэлхийг таваг гэж ярьдаг байсан нь хамаагүй. Үүнд ямар ч философи хэрэггүй. Хэрэгтэй бол, түүхэн хуудаснаас хэрэгтэй мэдээллээ авч болно- гэвч гоо сайхан нь шууд нүдэнд тусдаг- хүний агуу ухамсар ба чадварыг харуулдаг учраас.

Уг киноны далд утга нь: Японы нийгэм феодал, хуучинсаг ба хэрцгий гэж санагдана. Гэвч үнэндээ тийм биш юм байна- японы нийгэм бол дарангуйлагч ба хоосролд автсан юм байна.

Хэрвээ далд гоо сайхан, энгийн хүний ойлгодоггүй ухамсрын тухай яриад эхлэх юм бол- гоо сайхан байхгүй гэж хэлмээр байна. Өмнө нь байсан: самурай нар, Хагакурэ, Хокусай, Миямото гэх мэт... Гэвч одооны байдлаар харах юм бол, дургуйцлаа ч гэсэн, толгойгоо сөхрүүлэн чимээгүй суух ухамсар суулгаж буй. Учир нь чи хэзээ нэгэн цагт дургүйцаж, баасны сэрээ барьж гэдэсрүү нь зоохгүйн гэдэг баталгааг бий болгохын тулд Тусгай Зам, Хөгжил, Хүлцэнгүй байх ба Япон Хүний Нарийн Шинж чанар гэж хульхидаж байх шиг санагддаг. Улмаар тэр хоосон үгэнд хууртагдаж, япон хүн шиг дэмий ажилд өөрийгөө үрж, хүлцэнгүй хэлбэрт оруулдаг.

Японы нийгэм Чулууны цэцэрлэг санагдуулна. Миний л хувийн бодол шүү. Эхэндээ нээг их гоё, энд нэг сакура, тэнд нэг Фүжи гэж бодогдуулна. Гэвч эцсийн эцэст: Байдаг л хэдэн чулуу. Үүнд олон мянган жилийн турш судлагдаж ирсэн хүнийг хуурах ухаан орж ирнэ: өгч байгаа баасыг идээд, ухаантай дүр исгэ- олон мянган жилийн харийн ёс заншлыг дага. Толгойгоо майжаад, даргадаа загинуул, залуу насаа үгүй хий.

Харин чи санаж байна уу найзаа, түүхийн хичээл дээр, багшийн заасан өнөөх хүн төрөлхтний мянган жилүүдийг? Унтаад өнгөрдөг байсан ч, зарим юм үлдсэн байгаа даа. Юу гэж бодож байна найзаа- өнөөх мянган жилийн соёл иргэншил гэдэг нь байдаг л нэг тархи угаалт юм биш үү? Эсвэл чи феодализмын үед амьдарч байсан бидний өвөг дээдэс гэнэт коммунизмыг эсвэл ардчиллыг өөрсдөө сэтгэсэн гэж найдсаар байна уу?

Хөгжингүй, гадаад, ардчилал, коммунизм гэдэг үгээр хүнийг бүр дураараа ашиглаж болдог юм шиг санагдахгүй байна уу? Дарга чамд өмдөө тайлж, тонгой гэвэл тонгойх уу? Чамайг ардчиллын төлөө амь биеэ зориулж буй гэж хөөргөж, хошногдоод эхлэвэл, юу болох бэ? Дарга өөрийн амьтны зангаа тайтгаруулан чамайг ашиглаж байна уу, эсвэл чамайг хатуужуулж байна гэж байна уу? Эсвэл өнө эртний ес заншлыг дагаж байна уу?

Өөрийн төлөө ажиллаж байна уу? Эсвэл байн байн хэнд ч хэрэггүй цаас канондож, залуу бүтээлч насаа хий хоосон юманд үрээд байна уу?

Чулуу бол чулуу, донгио амьтан бол донгио амьтан.
Сайхан үрээд, цэвэрлэж шүүрдсэн ч гэсэн, чулуу бол чулуу. Хэрэв Хүн өөрийгөө донгио амьтан шиг авч явж байвал, донгио амьтан гэсэн үг. Үүнд илүү дутуу Өндөр Гэгээлэг шинж чанар байхгүй.

Анализ гэж гоё юм бий андаа. Хэрэв амт нь алим, харахад алим, тэмтэрхэд алим бол алим гэж нэрлэх нь зөв. Хэрэв харахад баас, үнэрлэхэд баас бол, хуруугаа дүрээд хэрэггүй байдаг- амт нь нээг их ялгараад байдаггүй. Мөн чулуу- чулуу бол чулуу. Илүү дутуу юм байхгүй.


23:19 - 2010-07-31 - Сэтгэгдэл бичих

бүтээлч байхын тул яахав гэдэг нь бодох л асуудахл байх.. японыг бол мэдэхгүйм.. европыг ч сайн мэдэхгүй.. гэхдээ миний хальт ажиглснаар бол европд чиний явах зам зурагдцан байхым шиг санагдсан.. яахав олон хүнтэйм болхоор тэндээс нь сөрсөн тэгээд өөрийн эвээ олсон нь байдаг л байх.. гэхдээ тэр зурагдцан замаараа явсан нь бүүр олон нь.. тэр замаасаа гажих гэж оролдвол чи хэндч хэрэггүй.. чиний сэтгэх хүрээ хязгаарыг заагаад өгцөн.. хэрвээ нэг дарга нь энэ бол шудрага гээд хэлсэн л бол чи шудрага гэдэгт эргэлзэх хэрэггүй л гэж ойсон.. буцаж ирээд энд ямар билээ гэж бодсон.. чи эргэлзэж болно бүүр эсэргүүцэж болно.. жоохон ойлгомжгүй сараачаад байж магадгүй л.. гэхдээ л.. тэнд бүх зүйл нэлээн эртнээс тогтоогдцон.. эсрэгээр нь бодвол яахав бодож болох л байх харин тэрийгээ хэрэгжүүлбэл очих газар нь тодорхойм шиг санагдсан...

dao - 20:46 - 2011-04-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax