जगन्नाथ

"Ядуусын хорооллын саятан" киноны тухай

Нэг сайн кино найруулагч бий, овог нэр нь Дэнни Бойл. Дэнни бол чадварлаг зохион байгуулагч, мөн сэдвийнхээ нарийн мэдрэмжтэй.
Мань эр давгүй хэд хэдэн кино авсан, тэр дунд: "Донтолт", "Эрэг" ба "28 өдрийн дараа". Сүүлийнх нь бол миний дуртай киноны нэг- ер нь чөтгөр алагд, ингэж зураг авалт явуулж чаддаг хүн бол сайн найруулагч гэхээс өөр юу гэх бэ? Олон хүмүүс Дэнниг сайн кино авахаа больсон, гардаг нь тэнэг кино, сонирхолгүй кино гэдэг болж. Ер нь их тархмал үзэгдэл- хуучин эхнэр нөхрөө муулдаг хэдэн малнууд шиг. Хамтдаа сайхан байсан, хайр байсныг санахыг хүсдэггүй. Ер нь яах гэж тэгдэг юм бүү мэд. Муу л юм санахыг хүсдэг байх. Дэннигийн кино бол бүгд өөр өөр, нийтдээ бол маш сайн. Ийм гоё юм авч болдгийг заадагт нь талархаж, томоос том торт бэлэглэхээс яахав. Гэтэл, энэ удаад: "Ядуусын хорооллын саятан" таарах нь тэр.
Удаж удаж байж нэг үзлээ.

Киноны хамаг үйл явдал Энэтхэгт болж байх юм. Эхлэл нь манай гаригийн хамгийн ядуу хорооллуудын нэгийг харуулж байх юм- Бомбей хот буюу одооны нэрээр Мумбай. Хотын ядуучуудын хороолол нь томоос том хогийн сав- ядуурал гэж ямар юм байдгийг хараад, зарим нөхөд толгойгоо маажна байх. Тэр хогийн савд хүмүүс амьдарч байх юм- тэр дунд жаахан ах дүү хоёр.  Гүйгээд тоглоод. Мэдээж хэрэг орчин тойрны хогийг хүүхэд юм болохоор анзаарахгүй. Энэ бол олон зуун сая энэтхэг хүүхдүүдийн хувь заяа- хог дунд өсөж том болох. Мөн эрс тэрс байдал: хороолол дунд зөвхөн нэг л хүн мерседэс унана- дээрэмчин.

Олон хүүхдүүд байн байн гайхаад байдаг, яагаад коммунизм үүссэн юм бэ гэж. Бас муулдаг. Ер нь чөлөөт нийгэмд яагаад хүн бүрд адил боломж олдож болохгүй гэж? Хүүхдүүд коммунизмыг Сталин эсвэл Чойбалсан, МАХHам үүсгэсэн гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ коммунизм соёлтой Европт үүссэн юм- мөн тэр үеийн ажилчдын амьдрал мөн иймэрхүү нэг юм байсан. Там шиг. Хувьсгалын өмнөх Монгол ч мөн адил.

Гэтэл хүн бүр ойлгодоггүй бололтой, яагаад тэр олон лам нарыг буудаж хороогоод, заавал тэр олон байшин барилга бариад, ард олныг тэмбүүнээс эмчлэх ёстой байсан юм гэж... Хогийн оросууд ирж, тахлаас аварсан нь буруу! Хэнд хэрэгтэй юм! Тэгсний оронд япончуудад олзлогдоод, өдийд хүн шиг амьдрахгүй юу...ч гэж сонсогддог. Инээх ч бэрх, уйлах ч бэрх.
Гэвч энэ бол өнгөрсөн зууны асуудал. Миний энэ бичиж байгаа кинонд ардчилсан энэтхэг улсын амьдралын сайн сайхныг харуулна. Цусыг урсгаж, ясыг нь хугалж Европын сайн сайхан, цатгалан байдал баригдсан нийгмийн амьдрал- сонирхолтой нь ХДТВ Энэтхэгт байдал өөрчилсөнгүй. Тэр тусмаа чөлөөт ардчилсан сонгууль ба парламентын засаг захиргаатай хэрнээ. Парадокс гэмээр.

Киноны үйл явдал "Хэн саятан болох бэ" гэдэг цэнгээнт нэвтрүүлгийн хажуугаар өрнөнө. Санамсаргүйгээр, нэгэн өнчин банди тоглоомонд орно. Хөтлөгч сармагчин шиг далбагнан, баахан асуулт тавина. Гэтэл банди бол бичиг үсэг мэддэггүй. Мөн асуулт болгон нь өмнөх амьдралынх нь үс арзаймаар дурсамжийг сэргээнэ: лалын шашинтан ээжийг нь хинду шашинтан нар хэрхэн алсан, хулгай сэлгээ хийж хэрхэн амь зуусан, хэрцгий амьсгаануудын хажууд өсөж хэрхэн том болсныг, сургуульд ба ардчилсан цагдаа хэрхэн зодуулснаа, гэх мэтчилэн.

Хог дунд өссөн банди асуултын хариуг тэр дор нь мэднэ- нүднийх нь өмнө одооны Энэтхэгийн байдал өнчин өрөөсөн хүүгийн нүдээр үзэгч харж эхэлнэ.

Киноны зураг авалт, гэрэлтүүлэг- бүгд тасархай. Бүх жүжигчид- энэтхэг хүмүүс. Мөн киноны хөгжим энэтхэг. Энэтхэг биш нь зөвхөн найруулагч Дэнни Бойл- мань эрийн европ зураг авалтын арга барил, мөнгө, материаллаг баазгүй энэ киног төсөөлөхийн арга үгүй байх. Киноны бүх юм нь өнгөлөг, эрчтэй, хөдөлгөөнтөй.
Би ер нь ойрд кино үзээд нээг их дотор нь ороод байснаа санахгүй байна. Бас шинэ киноны баатруудад нь үнэмшиж өгдөггүй- ихэнх шинэ гарсан кино шал мангар байдаг.
Гэтэл энэ киног үзээд ухас ухас хийн арай ядан үзлээ- байн байн хараал урсгаад. Гайхалтай зохиол, сайн яриа, сайн зураг авалт- Дэнни-бой том том торт гурилдуулсан байна. 

Бас киноны жүжигчид нь гайхалтай сайн толгож байх юм- дэлгэцэндээр жүжигчид биш, харин амьд хүмүүсийг харж байна. Баатар бүрийг гурван хүн тоглоно- хүү/охин, өсвөр настан, залуу/бүсгүй. Бүгд- жинхэнэ алмаас л гэсэн үг. Зарим хүмүүсийг сонсоод байхаар, жүжигчид киног авч гараад байдаг юм шиг ярьдаг. Гэтэл тийм биш- сайн жүжиглэлт бол сайн найруулагчийн ур чадвар юм. Жүжигчнээсээ яг юу хүсэж байна, яг юу харуулмаар байна, яаж харуулмаар байна гээд, бүгд найруулагчийн хэрхэн тайлбарлаж, хэрхэн удирдан залахаас шалтгаална. Тийм учраас сайн найруулагч донгио жаалуудыг кинонд аль болгон тоглуулахгүй байхыг хичээдэг (ардчилсан Монголын кино урлагынхныг эс тооцвол).
Яг энэ сайн жүжиглэлтээр л харагдаад байгаа юм- Дэнни мундаг хэвээрээ. Нэг xайрцаг Алтан Бөмбөрцөг, нэг шуудай Оскар бэлэглэсэнд гайхах юм нэг ч байхгүй.

Гэвч кинонд гардаг шашин хоорондын мөргөлдөөн нь гайхалтай. 200 жил дарамтлуулж, хамаг шүүсээ соруулаад, нэг нэгнээ идэвхтэйгээр огтлоод эхэлж байгаа нь.

Сургамжтай, давгүй кино. Жинхэнэ аатмын бөнбөг. Ер нь Дэнни сэтгэл гаргаж энэ киног авчээ... Заавал үзээрэй.



20:25 - 2010-07-13 - Сэтгэгдэл бичих

Нээрээ сайхан эмэгтэй байсан- том хөх, урт хөл...
За за. Нээрээ тасархай кино болсон байлээ.

AmonRa - 21:29 - 2010-07-17



За аль дээрээс хойш олон хүн санал болгоод байсан болохоор, бас өнөөдөр амьдрал гэгчтэй тэс хөндөлсмөөр санагдаад хамаг юмаа хаяад үзчихэв ээ хөөрхий. Үнэхээр тасархай хэлэх ч үг алга. Энэтхэг бүсгүйд дур наав. Чиний бичсэн тайлбар ч бас их таалагдлаа. Киноны хамгийн зэвүүн цэг нь яг тэр ээжийг нь алдаг хэсэг байсан. Тэр Рама бурханыг шөнө зүүдлэх байх аа гсн. Үнэхээр лайтай кино байна. Ах дүү нарын сэтгэлийг эцсийн мөчид харуулж байгаа нь ч бас гайхалтай байлаа. тэр зураг авалт энэ тэр нь гоё эсэхийг нь бол чи л мэдэх байх. Ямар ч байсан үнэхээр эхнээс нь дуусах хүртэл нь ойр хавийн зүйлийг анзаарах сөхөөгүй байлаа. Цаг ч бас их хурдан өнгөрчээ хөөрхий унтлаа. Сэтгэл их хөдөлсөн тул орж ирж чиний бичлэгийг уншаад сэтгэгдлээ үлдээв. Уншаагүй байхдаа дээр сэтгэгдэл үлдээгээд гарсан юм ирмэх

xvv - 23:15 - 2010-07-15

...neeree l oiriin heden jil uzeegui saihan kino bolson bnlee...

EnSyGuNd - 01:03 - 2010-07-15

Үзээгүй л яваа...

xvv - 00:22 - 2010-07-15

aanxaan zaw gargaj daxiad neg vznee...
xarin xezee zaw garax bol xexe...

luna - 11:12 - 2010-07-14

Үзэхэд үнэхээр буруутах юмгүй кино.

AmonRa - 20:53 - 2010-07-13

Үзэхийн хувьд ч хар мянга үзчихсэн...
Харин яг гүйцэд анхааралтай үзээгүй гэдэгээ мэдэрлээ...
Дахиад үзэхдээ нүдээ бүлтийлгэж бгаад уншинаа...хэхэ...
Баярлалаа таньд....

luna - 20:39 - 2010-07-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax