जगन्नाथ

Portrait Photography: Secrets of Posing & Lighting

Бичсэн: Гэрлийн хүч
Гэрэл зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь мэдээж өөрийнхөө зургаа ямар гарсныг харах нь сонин байдаг- эсвэл охидын зураг. 90%, нуугаад юу гэхэв... Хөрөг болж таарч байна- дархад бид бүгдийн мэдэж байгаагаар маш амархан. Онилоод дараад боллоо. Харин сайн хөрөг зураг дарна гэдэг эсрэгээрээ байдаг- маш амаргүй. 

Бага байхдаа маш олон тэр талын ном их уншиж байлаа л даа- гэвч том том Мастеруудын учир битүүлэг гоо сайхан, сүнслэг мэдрэмж гэсэн дэмийрлийн цаанаас гараагуй. Ямар ч олигтой зөвлөгөө байгаагуй- ер нь манайхны кино болон тайзны урлагтай харьцуулж болно. Нутгийн тайзны урлагийн гөрөө нар ахиухан шиг Антон Чеховыг унш гэж шаана, тэнд бүх юм бичээстэй гэж. Харин Чеховын өгүүлэг кинонд ямар хамаатайг ойлгоход маш бэрх. Гэхдээ уншдаг байлаа, тэнэг байсан учраас- гэвч энэ супер-пупер жороор бэлдсэн бүтээгдэхүүнийг (киног) нь хараад, тэр Арга барилын давуу талыг одоо хараад ч ойлгомжгуй хэвээр үлдсэн.

Аз таарч, ялзарсан барууны юуч мэддэггүй нэгэн фото зураачийн ном тааралдлаа. Марк Клехорн нэр нь. Мань эр номондоо хамаг юмаа зөв тайлбарласан байх юм- багаж тоног төхөөрөмжөөс эхсүүлээд, гэрэлтүүлэг, софтбокс, шүхэр, гялбаа. Дараа нь тодорхой бүгдийг системчлээд, ямар зураг авалтын сэдэвт ямар тоног төхөөрөмж тохирох бэ гэж нарийвчилна. Учир нь бүдүүн тарган, туранхай, бор цагаан гэж хүн бүр өөр өөр.

Одоо цагт галзуурмаар их тоног төхөөрөмж энд тэнд байгаа- мянган ногооны үнэтэй гялбаанаас эхсүүлээд, мянган төгрөгийн хужаа гар чийдэн хүртэл. Юмыг юмхан гэж тоолгуй, гарт байгаа юмаа зөв ашигласан сэргэлэн нөхөр бол энэ бүгдээр саак зураг дарж чаддаг юм байна. Сурах хүсэл нь л байвал.

Хамаагуй тоног төхөөрөмжийн тухай нуршилгуй, зохиолч маань шууд гарны хуруу хөл тавилт, биений өрөлт мэтийг нарийвчлан тайлбарлаж, хувцсыг ямар фоонтой дарах, өнгө хослох эсэхийг, зохиомжинд хүмүүсээ зөв байрлуулах талаар нарийвчлан тайлбарлана.

Сүүлдээ бүр нарийн детальчлал эхэлж, мэргэжлийн студийн хөрөг зургийн тоног төхөөрөмж хэрхэн байрлуулах, хажуу гэрэл, арын ойлт, эрвээхэйн гэрэлтүүлэг... Хөрөг зургийн low key, mid key ба high key - нэг гэрэлтэй ба олон гэрэлтэй тус тус- ямар фильтр ашиглах энэ тэр гээд. Нүцгэн зураг авалт бол тусдаа нэгэн бүлэг гаргасан байна- цонхны хажууд, далайн эрэгдээр, эсвэл зүгээр хашааны хажууд гээд.

Энэ бүгд маш хялбархан, ойлгомжтой хэлээр, бас үлгэр жишээ зурагтай тул сурхад амархан гэж тооцлоо- угаасаа зөв сургалт гэдэг эхэлж багшийгаа дуурайж хийж сурдаг. Багш шигээ хийгээд сурсны дараа өөрөө хийх бүрэн чадвартай болдог. Ямарч Антон Чеховгуй. Сайн чанарын ажил угаасаа бүгдийг өмнөөс нь тайлбарлаад, харуулчиж байгаа болхоор.

Ямар ч Агуу Урлаг, Өндөр Мэдрэмж гэсэн дэмийрэлгүй сайн чанар л харуулна- угаасаа өөр юм хэрэгтэй гэж үү?

Энд ном нь

16:11 - 2010-05-26 - Сэтгэгдэл бичих

хэхэ хэд байвал болохуу?

Zurai - 18:37 - 2010-05-28

harinee, bi hediig avdag yum bilee?
chamd heden tugrog bna? (shuud halaas uutlav)

AmonRa - 14:52 - 2010-05-27

Ямар төлбөртэй? Тэр чонын зураг гоё байна лээ. Би нээрээ сая саналаа, чиний нэг дарсан хөрөг зургийг үзсийн байна

Zurai - 19:05 - 2010-05-26

тэр зурагнуудыг мэргэжлийн авсан бнлээ амжилт шүү
аан бас өндөр нууцлалтай зурагнудыг чин үзийлдээ үнэ төлбөртэйн бол төлийеээ хамаагүйшд

arch_tseegii - 19:01 - 2010-05-26

яаж?

Зочин (зочин) - 19:01 - 2010-05-26

@arch_tseegii: tiim huvilbraar bgaa l baih, gehdee nadad nom n l bna?
medeej chaddag meddeg hynees l asuuj baij surdag bizde?
gehdee bi chadlaaraa ulam saijirhaa hicheenee

@zurai: ter zuragnuud undor nuutzlal dor bgaa shde, tulbortoi l yzeh boljdee

AmonRa - 18:55 - 2010-05-26

Чиний байгалийн зураг, гэрлэн зургийг чинь үзсэн одоо харин нөгөө төрлийн зургууд нь сонирхолтой байна

Zurai - 18:02 - 2010-05-26

шууд орохоор тавичкуу /залхуурав/
багшаар заалгаад ямар нэгэн арга барилд хүртлээ дагаж дуурайж хийж байгаал сурдгым шиг бнлээ сурчаад жинхэнэ өөрийгээ харуулана да
багшаасаа ч илүү

arch_tseegii - 17:46 - 2010-05-26

baigaa...

AmonRa - 17:36 - 2010-05-26

энэ сайтыг тэгж байгаад хажуудаа словарь тавьж байгаад сонирхоноо, чамд харин дарсан ямар нэг хөрөг нтр байхгүймуу?

Zurai - 17:21 - 2010-05-26

http://www.markcleghorn.com/portraits/women

AmonRa - 17:08 - 2010-05-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax