जगन्नाथ |
Friday the 13th & Step BrothersХоёр ширхэг кино нэгэн зэрэг үзээд авлаа. Ер нь тийм тохиолдол бол маш ховор- нэг бол сонирхол гарахгуй, нэг бол унтаад тасарчидаг. Бас зөөлхөн тархиныхаа эд эсээ хамгаална гэж нэг юм байна.Гэтэл.... Хамгийн түрүүнд 13-ны Баасан гариг УСК үзлээ. ...30 жилийн турш Жэйсон Вурхис балиусаараа Америк орныг өсвөр насны донгио хүүхдүүдээс хамгаалсаар байгаа билээ! Өсвөр насны донгио хүүхдүүд Болор нууранд амархаар байн байн ирхэд, Жэйсөн мангар жаалуудын сүргийн тоог байн байн ноолилдог. Энэ удаад ч мөн адил... Болор нууранд хэдэн өсвөр насны (өсвөр насныхан ч гэждээ...) иржээ. Энэ удаад бөөн мээмсэг хүүхэн дагуулаад ирж. Бүх жүжигчид ойролцоогоор 30-аад насны том том гүү азарга шиг гарууд. Тэгсэн хэрнээ л өсвөр насны хүүхдүүдийг тоглодог их сонин. Нэг л сонин... Ирсэн хүүхдүүдийн зорилго нь: ой модонд тарьсан хар тамхины ургацаа хурааж, архидан согтуурч, төрөлхийн согтуу үр удмаа үлдээх. Зарим хүүхдүүд майхандаа соёлтойгоор амраад эхлэнэ: мээм бөгсөө сэгсчин үржээд эхлэнэ. Зарим нь шөний ой модоор тэнээд эхлэнэ: хаана юу байна гээд. Мэдээж хэрэг, Жэйсoнд даварсан бацкаанууд таалагдахгуй нь ойлгомжтой. Залуу байгаль судлаачийн хоолойг яг хар тамхиных нь өмнөхөн огтолж, сэрэл нь хөдөлсөн эмэгтэйг унтлагын мишооконд ороож, түүдгийн дээр өлгөж дургуйцлаа илэрхийлэх жишээтэй. Харин өлгөгдсөн хүүхний найз залуу нь хавханд баригдсан тул, хоолойгоо сөөтөл орилон, найз охиноо шарагдахыг ажиглаж байх юм. Эхэлсний дараах 10 минутын дараа зэрлэг гээчийн үйл явдал өрнөөд эхлэх юм. Дажгуй шүү... Дажгуй. Эхний донгио хүүхдийн сүргийн оронд дараагийн донгио хүүхдүүдийн сүрэг ирэх нь тэр. Сүргийн тоонд, цагаан арьстангуудаас гадна: нэг ширхэг нэгр, нэг ширхэг хужаа банди.Тэдний араас, бакь том биетэй өмнөхөн алуулсан хүүхний ах ирнэ. Мэдээж хэрэг, ээлж сэлгэн ирсэн хүүхдүүд соёлтойгоор амрахаар л ирсэн: архидалт, хар тамхины хэрэглээ, хамаагуй бэлгийн харьцаа гээд. Залуучууд баян аавынxаа байшинд ирж, хоббигоо үргэлжлүүлнэ: Үржилт үржилт үржилт. Зарим нь орондоо, зарим нь машины оройдээр, зарим нь усан завиар наадаад, харин хар банди зүлгээ татна. Ер нь загас наадалтаар даваймгайлсан бүтээл болжээ: майханд мээм, усан цан унасан мээм, усан доорх мээм (миний бодлоор хамгын тансаг харуулсан мээм), орон дахь мээм. Ер нь сониуч үзэгчид судлах материалаар маш баялаг бүтээл болжээ. Мээмийн тоо уг бүтээлийн үзэмж, өртөг харуулж буй бололтой. Гэвч Жэйсoн мээм таалсангуй. Дахин ноолилтын үйл ажилгаа өрнөнө. Жэйсoн ер нь их фантази ихтэй баагий бололтой- зүгээр ч нэг алахгуй юм. Энд нэг толгойг магнай дундуур нь цавчина, тэнд нэг нум сумаар харвана, эсвэл нуруун дундуур сүхдэнэ, эсвэл нүд тархийг нь төмрөөр цоолхын. Донгио хүүхдүүд мянга орилсон ч, хоккеичны бага өмссөн бакь эрийг энэ удаад ч зогсоож чадсангуй! Хүүхдүүд усан завиар наадаж байхад эрэгдээр Жэйсoн хүлээнэ. Хүүхдүүд саравчинд гүйн орход- шуурхай Жэйсoн шакаапны ард нуугдан, найрсгаар хүлээн авна. Мань эр хаа сайгуй гарч ирнэ- байшинг дотроос нь түгжихэд- байшингын дээврээр алхана, байшинд явбал зоорьноос зухуйж хөлнөөс барих жишээтэй. Бөөн хүйс тэмтрэл. Аймшгийн киноны хувьд бол байдаг л нэг кино байна. Hөгөө талаасаа их хичээж хийгдсэн нь илт- байн байн булангаас зухуйж, айлгах оролдлогуудыг үл тооцвол. Чарлалдах хүүхдүүд тэнэгээрээ гайхуулна, Жэйсөн хайр найргуй балиусдана- бүх юм нь болжээ. Найруулагч Маркус Ниспел "Техасын гинжин хөрөөт алуурчны" 2003 оны бүтээлээр алдаршиж, дараа нь "Замч" (Pathfinder) гэдэг шал мангар кино тавьсан. Энэ удаад их хичээсэн бололтой. Ер нь энэ талын кино үздэг хүнд найдвартай таалагдана. Үзээд авхад илүүдэхгүй. Step Brothers буюу Дагавар Хүүхдүүд ![]() Инээдмийн кино юм- анхнаас нь хэлбэл дээр байх. Таних мэдэхүйн хүрээгээ тэлэх сонирхолтой иргэд браузерын цонхыг шууд хааж болно. Энэ бол шал донгио инээдмийн кино. Гэхдээ цаанаа учиртай кино. Аниа агаатай танилцана. Хоёулаа 60 настай- хайр дурлалын галд шатахдаа, аниа агаадаа хүүхэдтэй гэдгээ хэлнэ. Агаа гэтэл мөн адил хүүхэдтэй- аниагын ба агаагын хөвгүүд хоёулаа аав ээжийндээ амьдардаг, 40 хүрсэн донгио гарууд. Энэ их сонин: гадаадад хүүхдүүд 18 хүрсэн хүүхдүүд шууд том хүний амьдралруу шидэгдэж,өөр өөрийн толгойгоо даах хэрэгтэй болдог. Манайд л хүүхдүүдээ эрхлүүлсээр байгаад, амьдралд ямар эрчгүй, ноён нуруугуй хүүхдүүд байдаг юм болов уу гэж бодтол, биш юм шиг байна... Өнөөх хямрал гээч нь юм болвуу? Бүү мэд. Удалгуй аниа агаагынд нүүж ирэн, жаалууд нэг нэгэнтэйгээ танилцана. Дахин хэлье: хоёулаа 40 хүрсэн боловч, үйлдэл яриа хоёр нь 10-12 насных. Цаашид амаргуй процесс явагдана. Нэг нэгэндээ дасах, нэг өрөөнд оршин сууж сурах, тоглоом хил хязгаараа хуваах мэтчилэн. Удалгуй хүүхдүүд найзлаж, хамтдаа гар хангалга хийж, хамтдаа динозавруудын тухай ярьж, оддын дайны баг өмсөж донгиотно. Би өөрөө олон удаа чангаар инээсөөн. Зарим хэсэг нь үнэхээр инээдтэй санагдсан. Хоёр алиалагч донгиорч өгнө. Яриа нь цаанаа бас өөр, давгуй сэтгэсэн юм шиг санагдсан. Яриа нь хүүхдийх гэмээр. Гэтэл биш юмаа. Хийж бүй үйлдэл нь том хүнийх. Киноны бүх баатруудын ярьсан болгон нь цаанаа учиртай: ер нь хүн бүр хэлсэн үгээрээ дамжуулан, өөрийн хэн болхоо тэр дороо харуулчдаг, илчилдэг болохоор тэр. Тэрийг ойлгох маш чухал- кино жүжигчдийн хэлсэн болгоныг хүүхдийн хэлээр хялбаршуулан харуулсан сэтгэл зүйн хөрөг байгаам... Өөрийгөө хэт томд бодсон хүн өөрийгөө л магтаж эсвэл зөвтгөж ярьдаг шиг, эсвэл бусдыг муулдаг шиг- харин өөртөө нэг ч ширхэг тоос халдаадгуй байх жишээтэй. Манайхны ард түмнээ муулдаг, худал ярьдаг их зантай улс төрчид шиг. Эсвэл киноны дүрийн бага дүү шиг. Их хэмжээгээр аллегори харуулсан, донгио нь донгиогоороо үлдвэл бүх юм болоод явна гэсэн хэсгийг үл тооцвол- дажгуй юм. Настрээн унахад үзвэл яг тохирно. 00:55 - 2010-01-07 - Сэтгэгдэл бичихэнэмүү сээгийг байнга асаахаа мартахымаа... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |