जगन्नाथ

Жэннифэрын бие (Jennyfer's Body)

Хэд хоногийн өмнө уран сайхны "Жэннифэрын бие" кану үзлээ. Гол дүрд нь Мэган Фокс гэдэг маш авьяаслаг бүсгүй тоглосон. Авьяслаг бүсгүйг оролцуулсан мөртөө, яагаад зарсан мөнгөө олох нь бүү хэл, бөөн алдагдал болсон бэ гэдэг мэдээж их сонин. Туршлага суух, бахаа хангах үүднээс харлаа.

За хэн нэг нь мэдэхгүй бол- Мэган Фокс гэж Трансформерүүд ба Трансформерүүд 2 кануны од юм. Найруулагч Майкл Бэй бичкэн Мэган охиноос манай гаригын томоохон Коно Од болгосон билээ. Мэган мэдээж бүгдийг зөв ойлгоод, санаачилгаа гартаан авч, хэвлэл мэдээлэлд Майклыг зураг авалтын үед жинхэнэ Гитлер шиг хүн гэж мэдээлэл тарааж, бас гэнэтийн чацага алдалтаас хамгийн их айдаг гээд, өөрийнxөө тухай маш олон сонирхолтой сонин зүйл ярьж өгсөн.
Ер нь маш авьяаслаг бас ухаалаг бүсгүй гэж өөрийгөө таниулсан.

"Жэннифэрын бие" кануг зөвхөн Мэган Фоксын алдар нэрийг ашиглахаар авсан нь ойлгомжтой- "Цаад Мэган чинь бөөн PR, нэг сайхан эргэлдүүлхэд дан хийтэл мөнгө хураана!" гэж бүтээгчид нь бодсон бололтой. Киноны бүтээгчдийх нь тухай мэдэхэд, бас их сонин юм:
Киноны зохиолыг, өмнө нь Жүно гэдэг кануны зохиолоор шуудай дүүрэн Оскарын шагнал халаасалсан Дьябло Коди гэдэг бүсгүй бичжээ. Найруулагчаар нь өөр нэгэн охиныг бас томилжээ: Кэрин Кьюсама. Өмнө нь ерөөсөө сонсоогүй хүн байхын-  бас бүтээлч баг бүрэлдхүүний дунд  ийм их эмэгтэй хүн байлгах нь зөв болов уу даа? Бөөн хүүхэн. Xүйсний гадуурхал гэмээр. Эсвэл эрчүүд нь кино авч чадахаа больсон юм болов уу. Бас кануг ажиглах тусам, эмэгтэй хүний оролцоогоор л бий болж чадах олон олон баярлууштай зүйл харагдана.

Уг канунд Мэган Фокс, царайлаг охин Жэннифэрыг тоглоно. Ёс горимын дагуу царайлаг хөөрхөн Жэннифэр матар охин Нидитэй үерхэнэ. Матар охид цүнхнээс илүү хэрэгтэй юм шиг байгаам: матар охин цэнгээний газруудад царайлаг бүсгүйн гоо сайхныг улам тодруулж, зовлон болгоныг нь тэвчээртэй сонсож, бас эрэгчингийн төлөөх өрсөлдөөнд оролцохгуй гээд. Маш олон олон давуу талтай. Ер нь уг киноны бүтээгчид дагалдан баясагч, мөнхийн шаврын хаалтын туршлагаа харуулаад байх шиг байгаам. Гол дүрийн охины дагалдагч нь үнхээр царай муутай болхоор тэр.
Бас царай муутай нь мэдээж их баялаг дотоод ертөнцтөй, бас ухаалаг гэдгийг нь байн байн харуулна. Тэр учраас л царайлаг Жэннифэрын гар хурууны үзүүр болоод явдаг бололтой.

Мэган Фоксын хоёр ширхэг авьяасыг бүтнээр нь харахыг хүссэн сониуч үзэгчэд гэж хэлбэл: битгий горьд гэж анхнаас нь сэрэмжүүлмээр байна. Сониуч үзэгч юуч олж долоохгуй- киноны зохиолч ч, найруулагч ч мөн адил, хөөрхөн охиныг үзэн яддаг болхоор тэр. Тэдний гол зорилго нь хөөрхөн охиныг муухайгаар, ямар балиар амьтан болхыг харуулах нь л чухал болхоор тэр.

Өөрөөр хэлбэл, үзэгчдийг дуудсан юмсанж: "Нааш ир, нааш ир! Бид Мэган Фоксыг канундаа тоглуулсан!" гээд. Харин үзэгч ирээд, кануг үзтэл- дэлгэцэндээр найруулагч зохиолч хоёр Мэганыг: "Май чи, май чи, балиар гичий минь!" гэсэн үйл явдал харуулна. Найруулагч, зохиолч хоёр зураглаач, гэрэлтүүлэгч хамуудыхаа хамт Мэганыг поольдхын: Ер нь Мэганыг яаж ч авсан, муухай гарахгуй гэж бодогдтол... Биш юмаа? Мэргэжилтэнгүүд их хичээсэн бололтой.

Сонирхолтой юм нь, уг кануг дэлгэцнээ гархаас өмнөхөн  нүцгэн Мэган бүсгүйн гэрэл зураг сүлжээгээр цацагдаж байсан- шинэ кануны зураг авалт гээд... Гэвч мэргэжилтэнгүүдийн хичээнгүй зүтгэлээр, Мэганыг нүцгэнээр нь ч муухай харуулж чаджээ. Ер нь Мэганыг шалдан харуулдаггуй- гэхдээ л шал сэжгийн харагдахын. Мэганы баатар xүн идэх цаг нь болоод ирхээр, нэг бол арьс нь унжиж муудаад, нэг бол үс нь салаалаад... Яах гэж Мэганыг дуудсан юм бол гэмээр...

Давуу тал энэ кинонд бий. Худлаа бураад, муулаад юу гэхэв. Кану зохиолчыг зүгээр л нэг Оскараар шагнаагуй нь ойлгомжтой. Гэвч лаг хөөрхөн шуламтай, цог жавхаатай аймшгийн кануны оронд, донгиовтор "Адилхан л хүн", "Бүгд хайрыг хүснэ" гэсэн утгаггуй дэмийрэл болгож чаджээ.

Энэ кононы бүтээгчдийг бага насных нь гомдол зовоогоод, шаналуулаад байгаа болтой. Гэвч энэ бүгдийг ажиглаад байхаар, шал өрөвдөлтөй санагдах юм. Киноны аниа нар бүр хичээж хичээж, алдартай царайлаг аниа дуудаад, өөрийн бодол санагаа илэрхийлтэл, кино нь гарсан өдөртөө навс унагажээ. Суут ухаантнууд бололтой.

Аймшгийн кино нь ерөөсөө аймшигтай биш- оргилын цэг нь гайхамшигт жүжиглэлт, гайхамшигт зураг авалт, бас гайхамшигт орчуулга.

"Жэннифэрын бие" кино бол шал тэнэг хог.
Хэрхэвч үзэж болохгуй!

18:06 - 2010-01-05 - Сэтгэгдэл бичих

харин тийн, ой гутмаар.
уул нь мэган ч ямар ч киног аврахаар авьяаслаг биетэй бүсгүй л дээ..

AmonRa - 17:21 - 2010-01-07

"Жэннифэрын бие" кино бол шал тэнэг хог.
Хэрхэвч үзэж болохгуй!
ХАрин тийм байна лээ... ккккккк:D

Хүслийнжигүүр - 11:58 - 2010-01-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax