जगन्नाथ |
Хэдхэн хоногын өмнө, надад нэгэн орчуулгын захиалга орж ирэв. Даван заалт гэж байх юм, тэр нь. Нэгэн монгол гэр бүл гадаадын нэгэн баян оронд улс төрийн орогнол олгох ба цагаачлах хүсэлт тавьсан боловч, мөнөөх гадаад орон нь тэднийг хүлээн авхаас татгалзсан тул, тэр гэр бүл нь даван заалт тавьж, цагаачлах хүсэлтийг нь дахин харгалзаж узэхийг гуйсан утгатай захидал байв. Яг тодорхой би нэр усыг нь бичмээргүй байна- угаасаа бичих зуйл маань түүний тухай биш. Харин эх хувийг нь уншихад, сонин сонин бодол бор толгойнд минь орж ирэв. Уншихад, нөгөө л ардчилалын төлөөх тэмцлийг бичсэн байх юм. Бас ард түмнээ хайхарч хамгаалхаа мэддэггүй төр гээд, өнгөрсөн жилийн уймээнд оролцсон хүмүүсийг тарчлаан зовоож, өнөөх 1937 он эргээд ирсэн юмуу гэмээр юм бичсэн байхын. Өнгөрсөн зуны тэр онцгой байдалд хэн буруутай, хэн буруугуй гэдгийг ч нэн тодорхой бичсэн байхын. Гэвч нэг л өнцгөөс тайлбарласан байв. Би шүүхч биш- харин би бодлоо л доор сийрүүлмээр санагдав. Төр хичнээн хатуу ч бай, барзгар төмөр нүүрээ харуулавч- хамгын түрүүнд эсэргүйцлийн жагсаал цуглаануудад оролцохдоо өмнө нь сайтар бодож тунгаах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгов. Жишээ нь, цуглаан зохион байгуулж байна гээд, монгол хүний хөөрүү зандаа байдаг болоод тэрүү, юм болвол шууд олон нийтийг хамарсан жагсаал болон хувирдаг. Өөр өөрийн зөв буруу гэж бодсон болгоноо хуультай тулган узсэн нь дээр юм байна гэдгээ ч ойлголоо. Уг процэссын явцад, хуулийн дагуу юу юу зөвшөөрдгийг хараад, өөр өөртөө олон сонин нээлт хийнэ байхаа. Жишээ нь олон нийтийн цуглаан хяналтнаас гараад эхэлсэн тохиолдолд мэдээж хэрэг хүчний байглуулгынхан оролцох нь дамжиггуй. Тэр өдөр нь цагдаа нар адилхан хүмүүс юм болхоор амралтын өдөргүй үлдсэн болж таарна. Гэр бүлтэйгээ амарч зугаалж байхын оронд намайг харж манаад зогсох нь тэд нарт таалагдах л болвуу..? гэдгийг бодоорой. Бас нэг сонирхолтой юм нь: Жагсаал цуглаан зохион байгуулагчид ихэвчлэн сонин сонин арга хэмжээ зохиож байх нь харагдах юм- жишээ нь: хэдүүлээ Талбайдээр гоё доргье гээд. Бас доргихын тулд тусгай зөвшөөрөл байдаг гэж бас ойлгох хэрэгтэй. Учир нь зоргоороо Талбайдээр зөвшөрөлгүйгээр доргиод байх нь дэмий хэрэг болж таарна- учир нь олон нийтийн тээвэр унааны сүлжээ зам хаагдан үймээн дэгдэнэ, хоёрт зөвшөөрөл хэрэгтэй. Нутаг нэгтнүүд маань нэг л сайн ойлгодоггуй бололтой, гэвч олон нийтийн үймээнийг хүчний байгуулгынхан хүч хэрэглэн тараах бүрэн эрхтэй байдаг юм. Цагдаагын тусгайгийн бакь залуу ч бай, олон нийтийн үймээн дэгдэлтийг тараана гэдэг эрүүл мэнд ба амь насанд хохиролтой байж болзошгуй харагдах юм. Тараалт нь цаанаа маш их учиртай байх нь, ажиглахаар. Жишээ нь Гладатр киноны Максикус орилдог шиг байнга эгнээгээ барьж, чадлаараа тэрийгээ барьна. Учир нь тэр эгнээнд нь нэг л цоорхой гарах юм бол эгнээг эвдээрч, цааш нь цагдаа нарыг гэм зэмгүй цуглагчид зодоод эхлэнэ. Харин тэр эгнээ нь цаашид эвдрэхгүйн тулд цагдаагын арын эгнээ эхний эгнээний цагдаа нарыг тэлийнээс нь сайтар барин зогсдог. Учир нь гэм зэмгүй жагсагчид урд нь зогсож буй цагдаа нарыг эгнээнээс сугалж, улмаар эгнээг эвдэхээс сэрэмгийлж байх нь тэр. Анхандаа тайван харагдах боловч, олон хүний цуглаан нь ихэвчлэн хэрцгийтэлд их ойрхон байдаг- хүн гэж нэрлээд байгаа цугласан мал нь маш их уур хилэнтэй байдаг. Араатан мэт болдог нь бас илт. Олон түмний бужигнаанд автагдсан л бол, лам хуврага ч бай- ганц хоёрхон хормын дотор араатан болж хувирна. Ажиглах тусам, эгнээнээс суглуулсан цагдаа зодуулж хөлд дарагдан, улмаар эгнээ эвдэрч бусад нь азгуйтах юм бол тахир дутуу болж үлдэнэ. Үүнийг мэдээж цагдаа нар хүсэхгүй. Тийм учраас жагсаалын эхний эгнээнд зохион байгуулагчид нь хүүхэд эмэгтэйчүүд, ахмадуудыг оруулхыг хичээдэг. Түүгээр гоё гоё зураг дарж, муусаан цагдаа нар бидний хүүхэд эмэгтэйчүүд, ахмадуудыг зодож буйгаар гоё гоё зураг дарж болно. Тэрийгээ дараа нь барууны орны нэгэн цагаачдыг хүлээх газар харуулж, энэ балиар зэвхий царайтай цагдаа нарыг хараач, бидний хүүхдүүдийг зодож байгааг нь! гээд л, нулимс дусгана. Харин сайн бэлтгэлтэй гэмгүй жагсагчид ойр хавийн зах хорооллын авгай хүүхэд цуглуулаад, араас нь тэднийг онгироодог юм шиг байгаам. Хүүхэд эмэгтэйчүүд юм болвол халхалчина, харин тэд нь бага зэрэг азгуйтан, шархадах юмуу бүү хэл алуулсан тохиолдолд, Агуа Их Орны Ирээдүйн төлөөх өргөсөн алтан амийг нь хэнч мартахгуй. Алуулж, шархадсан алтан амгалант амин золиосыг митинг жагсаалын зохион байгуулагчид хэзээ ч мартахгуй. Тэр тусмаа тэдний өөрсдийн эхнэр хүүхдүүд биш болхоор. За тэгээд, эцэст нь хэлхэд- Эх Орны маань иргэд хамгаалагч ба туслагч цагдаагаа харах юм бол- толинд харсантай л адил болно. Шахцалдсан түмэн олны бужигнаанд хөл гараараа биш, харин толгой магнайруу л олигтойхон далайлттайгаар цохиж болдог тул хүүхдээ мөрөндээрээ суулган хувьсгал мувьсгал хармаар байгаа бол, алтан үрийн тань тархийг нь хамгын түрүүнд хагална гэдгийг санаарай. Түүний эрүүл мэндийг улс орныхоо ирээдүйн төлөө золиослосон гэдгээ мэдэж, өөр өөрийгөө л буруутгаарай. 01:42 - 2009-06-22 - Сэтгэгдэл бичихсаруул ухаан ажилсаг чанар ямарч бартаа өмнө байсан, тэсэн туулдаг гэсэн бодолтой явах хэрэгтэй юм шиг санагддын, надад. Тэгээд "бүгдийг нэгэн дор, тэгээд одоохон!" гэсэн моралыг би ойлгодоггуй юм- тэр тусмаа тэр өнгөрсөн жилийн явдалд маш ил тод харагдсан. Түүгээрээ бид өөрсдийнхөө түүхийгээ гадныханд харуулчвуу гэсэн бодол бодогдсон. Аа тийм бичлэг чинь олон хүнд юм бодуулах, сануулах хэрэгтэй сэдэв хөндсөн болохоор дугай байж чадкүй байгаам шүү Сайн уу Амоннра... Тэхх энэ асуудлыг нэлээд сайн ярих хэрэгтэйл л байгаа юм. Миний мэдэх эхнэр нөхөр 2 АНУ-д 2 жил амьдарч байгаа л даа. Саяхан над руу яриад нэг сонин хулхиар хийгээд өгөөч мөнгө төгрөг гомдоохгүй гэж байсан. Хамгийн гол нь 2 жилийн өмнөх сонины эхний нүүрэнд тэр хоёр цагдаа нарт зодуулсан, эх орныхоо байгаль дэлхийг хамгаалсныхаа төлөө ад үзэгдэж байгаа мэтээр эвлүүлэг хийж оруулах ёстой гэж байсан. Хамгийн гол нь тэд улс төрийн орогнол хүсч түүгээрээ нотлох юм гэсэн. Надад тэгэх боломж ч байхгүй. Тэгээд ч хүсээгүй...
гэвч бусдын амиар дэнчин тавиад хэрэггүй гэдгийг дэмжинэ биздээ?
Тиймээ, би байгаагуй. Чи өөрөө дунд нь байгаагүй болохоор даанч ойлгохгүй байх л даа... @ Хүү: миний бодлоор, тэр үймээн дэгдээлтэнд оролцогчид (за ардчилалын төлөөх тэмцэгчид гэхээс) өнгөрсөн жилийн явдлаар дөрөөлж, гадаадруу гарах сайхан боломж нээгдсэн гэж бодогдохын.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |