| जगन्नाथ |
|
магадгуй энэ бүгд стрэсс байх.
Амэрикчүүд тэгж байж сонин үг зохиохдоо мастэр юм- оддын дайн гээд л... энэ удаад стрэсс гэдэг үгэнд нь итгэх нь ч хаашаа юм, автагдах шахав. маш их ууж, сонин сонин болж бүжиглэв. магадгуй энэ хөгшин европчуудын нөлөөнд орж байгаа байх- дагаад өтлөөд. яах ч аргаггуй нийгмийг хүн дагаж, нөлөөнд нь ордгоос хойш. өөр хот, өөр орон харж, нүд хужирлах журмаар кельн гэдэг хот оров. сонин л юм. бөөн залуучуудтай, гое газар байна та нараар сонин юу байна? ... 00:56 - 2008-11-05Бөөн адал явдал...
Бөөн адал явдал, бөөн хамтын ажилгааны саналууд, бага зэрэг толгой эргүүлмээр амжилт ч урд харагдаад байх шиг, юу болж байгаа тухай бичих юм маш их байна.
Гэвч цаг алга найзуудаа, маш зав муутай гүйж байна! Нэг өдөр долоо хоног шиг, долоо хоног нь нэг өдөр шиг өнгрөх юм. Сэтгэл маш хангалуун байна! Удахгуй дахин нэг үзэсгэлэн болно, дэлбэ авна, германуудыг гайхуулхаар зүтгэж байна Амжилт хүсээрэй найзуудаа, та бүгдэд ч бас амжилт хүсье! сайн жаалууд байгаарай, битгий үүмүүлээрэй xD... 00:34 - 2008-03-18Валентины өдөрСайн байцгаана уу, залуучуудаа! ...
Валентины өдөр болсон биш, бөөн бөөн ажил... Үстэй толгой арзааж дууслаа- эмэгтэй хүнийг жаргалтай байлгах бас бодсоноос хэцүү юм байна. Гэвч бүх юм сайн, бүх юм болно, хамаг юм амжилттай явагдаж байна :) Дурласан хүмүүсд бүх л болж бүтэх юмыг бүтхийн ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргье дурлалт хосуудад Өөр зураг үнэн олдсонгуй, ойлгоорой. ![]() Та хэдэд ярьж өгөх сонин сонин юм зөндөө, гэвч бас нээх их ирээдүйг цагаас нь өмнө мөрөөдөж ярих дургуй болхоор, жаахан азнаж байгаад ярьж өгье. 08:20 - 2008-02-14Шинэ Ангилал НэмлээШинэ ангилал нэмлээ, тэрэн дотор таалагдсан таалагдаагуй киноныхаа тухай бичээд байя.
Харин надаар сонин хачин их байна, миний бичсэн зохиолоор богино хэмжээний хүүхэлдэйн ба богино хэмжээний баримтат кино хийх санхүүжилт авлаа, удаан хөөцөлдөөд байсан юм. Бүх юм бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо миний гарын дор:Та бүгдэд уншихад сонирхолтой байх болно гэдэгт найдаж байна. Оператор, техникч ба бидний юмыг зөөдөг, бас бидний хоолонд гүйдэг шавар байна. Зураг авалт уржигдар, өчигдөр явагдаад, өнөөдөр дуусна. ... 18:56 - 2008-02-06Ажил
Ажлынхаа тухай би та бүгдэд ярьж өгье.
Миний ажил бол баримтат киноны дуу ба дүрсийг хооронд нь нааж тохируулдагт байдаг юм. Жишээ нь операторч байн байн чальчаад, дүрсний эх дуу нь сонсогдохгуй байвал, би баахан СД ухаж байгаад, тэр дүрсэнд дутаад байгаа дууг нь компутерээр орлодог юм. Хэлхэд их амархан сонсогдж байж магадгуй, харин тийм бишээ. Мэргэжлийн дуу ба дүрсний студид ажиллана гэдэг нь бас янз бүрийн хүнтэй ярьж, тохиролцохоос эсхсүүлээд, ажлын коллегуудтейгээ хэл амаа ололцохдоо бас байгаа. Байдаг л стресс, байдаг л ажлын нөхцөл. Гэвч нэг НО бий. Тэр НО нь германуудын хянамг... 22:25 - 2007-11-14Засварын тухай
Удалгуй блогоо шинчлэх тул, үйлчилгээний явцад гарах сааталд урдчилан хүлцэл өчье! (лаг хэлж байгаа биздээ?)
Зураач хүн байна даа айн, сайхан гээчийн сайт хийгээд орхие гэж бодлоо. ![]() харин хэр зэрэг их өөрчлөлт хийж бодлгыг одоохондоо мэдэхгуй байна, өөрийнхөө темплэтээ хийж болдог юм болов уу? Лавтайгаар зургын цомогт зураг нэмэгдэж, бага сага мэдээлэл ба орчуулга тавьж байх болно.... 08:13 - 2007-11-12Амьдрал сайхаан
Амьдрах сайхаан
сайхан маш сэтгэл хангалуун байна- тайвширч, буурь сууж байна. ажилдээрээ овоо амжилттай байгаа нь бас сэтгэл ханамжинд маш их нөлөөлжийн. бүх юм сайхан байх болно. 20:14 - 2007-09-17Сонин гээчийн кино
Өчигдөр тухтайхан креслендээ газардсан шиг пиво атган, кино үзэж эхлэв.
Un long dimanche de fiancaillesгэдэг кино. орчуулхаар "Удаан сүй тавилт" гэж орчуулагдах юмуу даа... бүү мэд, нэрнээсээ авхуулаад ер нь жаахан сонин кино байлээ.![]() нэгдүгээр дэлхийн дайны тухай байсан болхоор амтархан үзээд эхэлсэн чинь- хоердсон сэтгэлээр дуусгав. үнэндээ дуусгаж ч чадаагуй... гол дүрд Одри Тоту буюу Амелигийн дүрд халбага долоодог хүүхэн тоглосон юм. Амелигийн шидэт ертөнцийг үзээгүй ч, үзээгүйдээ маш их баярлав. байн байн тэсрэлт, цус нөж, шархадсан цэргүүдийн орилоон... үүнийг яах гэж харуулж ба... 22:00 - 2007-08-26Ажлын тайлан
Зав маш муу. Зав гархад ядарч туйлдсаны улмаас тас үсэрдэг уламжилтай болов.
та хэдээр сонин сайхан юу байна даа? за яадаг ч байсан, зургуудаа харуулья. уул нь баахан юм болон, гэвч бичихээс залхуу хүрчлээ... Зураг 1: энэ бол миний урлан. олон урлангууд байдаг ч, энэ бол миний урлан. (full metal jacket) маш тухтайгаар кофегоор өөрийнхөө зүрхээ дэлбэртэл нь шахаж, зураг зурж болно. бас тамхи татаж, чанга хөгжим сонсож, согтуудаа муухай орилж, сонин сонин хүмүүстэй танилцаж болно. Хамгийн чухал нь согтуугаар зураг зурхад маш тухтай байдаг юм. будаг нялаад л... Энэ бол миний ширэ... 22:32 - 2007-08-20Амилав
сайн байцгаана уу, хүүхдүүдээ!
одоо л компутерээ ажлуулах завтай болоод, жаахан юм бичхээр шийдлээ. 1. ангидаа баахан цоороод, бөөн идэвх царайлж байна. 2. удахгуй ангидаа интернет оролттой болох болхоор, вебкамаар байнга бидний ямаршуу байдгийг харж болно. миний санаачлага биш л дээ, ангийхан Ютуб-д алдартай болцгое гээд байгаа юм. 3. баахан шинэ санаа, шинэ бодол гарч ирж, их өөрчлөгдөж байна. үүнийг урлаг соёл-н солилцоо гэдэг байхаа? хехе. намайг их санасан уу? ...
16:01 - 2007-07-31 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |