जगन्नाथ

Луманн-ыг уншиж эхлэв

Системүүдийн онолын тухай ном. Унших юмсан гэж ч боддоггүй, булгангийн цаанаас нуугдаж хардаг л байсан. Харилцааны системүүдийн тухай мэдлэгтэй эрдэм номтой залуучууд тайлбарлаж өгвөл их баярлах байна.

22:16 - 2013-11-11

Шинэ болчхож, блогмн

Ер нь харахад, их цэвэрхэн болж байна, Алмасаа. Давраад, мобайл хэлбэрээр орж болдог болгочихвол, нар минь мандлаа. Блогоо орхигдуулаад байгаагийн нэг шалтгаан бол, гадуур их яваад байгаа болохоор тэр. Замдаа бичих юм гарч ирээд л байх юм, түргэн түргэн нийтлээд байвал сайн л байна. Майр даварсан. Гэхдээ бүтэх юм бол Алмаст майр гоё вискэй лонх явуулна шүү! ирмэх
...

18:14 - 2013-10-30

Эндерын тоглоомын тухай

Эрт дээр үед жаахан байхдаа, "Эндерын тоглоом" хэмээх нэртэй ном уншиж билээ. Тэр үед би 15-16 насны орчим байсан санаж байна, уншихад сэтгэл догдлоод л байж, юу болох бол гэж гайхаад л байсан. Мөн төгсгөл нь намайг алмайруулж билээ.
Гэтэл кино нь хийгдсэн байх юм, юу болсон бол гэж бас л гайхаад сууна. Үзчихдэг ч юм уу. Мэдээж кино ном хоёр асар өөр байдаг. Номд гоё ойлгомжтой хэлбэрээр үзүүлсэн оршин тогтнолын төлөөх тэмцлийн хурц хэлбэр, мөн тархи угаалт ба идеологи өдөр тутмын амьдралд ямар нөлөөтэй байдгийг харуулах болов уу. Ай мэдэхгүй. Ер нь ойрын үед кино үзэж чадахаа болиод л байна ш...

18:09 - 2013-10-30

Ойр зуур

Ойр зуурдаа өөртөө даалгавар өгөөд, шар гозойгоод болдоггүй ээ. Надад нэг тийм дутагдал бий. Шар гозойчхоор, зогсохоо мэдэхгүй зүтгээд байдаг зантай. Яг ямар даалгавар өгсөн нь нээг их чухал биш л, өөрийгөө л зугаацуулж байгаа маягтай. Уйдсан лам доодохоороо тоглов гэгчээр.

"Цасан цагаан ба Ангуучин" гэдэг кино үзээд, нилээд дургүй хүрсэн. Нэг иймэрхүү.
...

05:31 - 2013-10-15

Асуулт-хариулт ангилал нэмэгдэв

Уул нь нэг бичлэгийнхээ зөв бичгийн дүрмийг засах гэж хайж байтал, гоё гоё дурсамж сэргээсэн бичлэгүүд тааралдлаа. Ер нь тусад нь нэг ангилал хийхээр шийдлээ. 

20:37 - 2013-09-14

К.Макидолдогийн өгсөн ярилцлага

Монгол охидууд  өөрсдийгөө зардаг болсон нь Очирбатаас болсон гэж би бодож явдаг.  Жинхэнэ Ардчилал одоо байхгүй болсон. Одоо бол Хувьсгалт намын тэжээсэн гөлөгнүүд л ажиллаж байна. Элбэгдоржийн аав Цахиа, Бат-Үүлийн аав Эрдэнэ хэмээх хоёр хүн зохиолчид байсан. Харин Зоригийн аав Санжаасүрэн бол сайд байсан. Энэ нь ядарсан хүмүүсээс улс төрд орсон хүн ганц ч байхгүйг илэрхийлж байгаа юм. Одоо Баян-Өлгий аймгийн Сагсай гэдэг урианхай хүн, мөн Элбэгдорж нар  Хятадаас орж ирсэн оргодол. Хятадад улсынхаа хөрөнгийг зарах боллоо. УИХ-ын А.Бакей бол манай нутгийн хүн. Тэр хүн л одоо т...

04:38 - 2013-03-24

Джанго киноны дуу



Сайхан дуу байна. Амьдрал үзсэн хүүхэн дуулжээ. Ер нь Тарантино нөхөр монгол кино үзсэн бол, ямар кино хийх бол. Жишээлбэл Сэрэлт байна. Танхай юм болно биз.

21:08 - 2013-03-22

Сарын ажил

Нэг мэдэхэд сар өнгөрчхөж. Цаг хугацаа яасан ч түргэн урсдаг юм. Аймшигтай, үс арзаймаар. Сарын өмнөх гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөгөө хартал, 50/50-тай л явж байх юм. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ур чадвараа хараад инээмээр ч юм шиг, ур хүрмээр ч юм шиг. Нарийн бичигчтэй болох юмсан.

19:29 - 2013-02-17

Джанго киног үзэв

Сэтгэгдэл маш өндөр үлдэв. Киноны өггүүлж буй цаадах утгыг нь ойлгоход, АНУ болон 19-р зууны дэлхийн түүхийн өргөн түүхэн мэдлэг хэрэгтэй болохоор, тайлбар маягийн юм бичмээр санагдав. Надад тэр мэдлэг нь нуулгүй хэлэхэд байгаа. Гэвч тэрийгээ дараа нь тухтайхан шиг бичье.
Зарим хүмүүс Тарантиногийн киног хэт урт болсон гэж байхын. Надад лав тэгж санагдаагүй- харин ч эсрэгээрээ. Хэтэрхий богино санагдсан. Мань найруулагч "Ingloriuos Basterds" киноныхоо алдааг сайтар засаж байгаа нь сайн хэрэг.

Хэд хэдэн но байна. Нөхөр Тарантино үргэлж өөрийн кинондоо нэгэн дүр тоглож, баахан мазардаг. Гэвч энэ...

05:01 - 2013-02-03

H.265

ITU шинэ h.265 кодекийг баталлаа. HD дөнгөж гарч билээ, өчигдөрхөн мэндэлсэн юм шиг л санаж байна. Аймаар юм өө, HEVC гэж.

16:48 - 2013-01-31

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo