जगन्नाथ

Сонирхогчдод

Өөрийгөө таних сонирхол тэмүүлэлтэй иргэд олон байдаг. Гэвч ихэнх нь замын тал дээр ажлаа орхидог. Харамсалтай гэмээр, нөгөө талаас байх л зүйл. Мэддэг хүн олон боловч, хүрдэг хүн ховор. Тэр тусмаа замыг дагадаг хүн бүр ховор.

Өөрийгөө танина гэдэг, өөрийгөө чагнахыг хэлдэг. Зөн совингоо чагнахаас гадна, орчин тойрныг хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг бас бодолцож байх хэрэгтэй- ертөнц яаж чамд хандаж байна гэдэг, зөвхөн чамаас өөрөөс чинь л шалтгаална. You see what you are гэж нэг сайхан үг байдаг.

Яг зөв утгаар өөрийгөө чагнахын тулд, дээшээ харж хэвтэхэд хангалттай. Аль болгон бага гэрэлтэй байвал зүгээр. Тас харанхуй биш. Цонхоо нээгээд, хүйтэн салхи оруул. Зөвхөн эхэндээ хүйтэн салхи оруулахад хангалттай- нээлттэй цонхны хажууд хэвтээд хэрэггүй.

Цонхоо томоор нээгээд, нэг сайхан тамхилаад ав. Дараа нь цонхоо хаагаад, хатуухан орон дээр хэвт. Нүдээ алчуураар дарвал зүгээр- үүний дараа байн байн нүдээ дараад бай. Сүр бадруулаад хэрэггүй- зүгээр л хэвтээд, байн байн нүдээ алчуурны цаанаас нухлаад бай гэсэн үг. Унтмаар байгаа боловч, нойр хүрэхгүй байгаа юм шиг.
Анхаарлын бага хувийг хэрхэн амьсгалж байгаад анхаарах хэрэгтэй. Эхэндээ амьсгал сонин болно, дараа нь тайвшраад, тогтоод ирнэ. Удалгүй нэг гүнзгий амьсгаа авсны дараа амьсгал маш чимээгүй болдог. Тэрүүхэн хооронд нойр чинь хүрнэ. Залхуу хүн бол, чи унтаад өгнө.

Нүдний чинь өмнө ямар ямар дүрс гарч ирж байна уу гэдгийг сайтар ажигла. Үүнд ирээдүй-мирээдүй харахын тулд биш, үгүй. Зүгээр л нүдний чинь өмнө солонгорох сонирхолтой хэлбэр-мэлбэр ажиглаад ав. Дараа нь зүүн нүднийхээ харанхуйг хөдөлгөөд үз.

Хамаг анхаарлаа төлөврүүлж, зүүн нүдний гэрэл, баруун нүдний харанхуй хоёрын хооронд оршдог харавтар цэгийг ажиглаад ав. Тэр цэгийг харсан цагт, түүнийг шийдэмгийгээр март. Орчин тойрондоо анхаарлаа хандуул. Өөрийн лугших зүүн талын гэрлээр орчин тойрноо сорж эхэл. Эхэндээ чи зөвхөн 15-20 секунд идэвхтэй чагнаж сурна. Дараа нь ихсэх магадал бий.

Аан бас болж өгвөл өөрийн туршилтынхаа үр дүнгийн тухай энд бичээд хэрэггүй- өөрөөсөө юу сурч авснаа өөртөө л үлдээ. Тэр мэдлэг чинь зөвхөн чиний мэдлэг- өөр хэнд ч сонин биш. Хэрэв маш сонирхолтой онигоо сонсвол, бичээд үлдээчдэг юм шүү!

18:40 - 2010-12-19 - Сэтгэгдэл бичих

Нүдээ нээсэн байхдаа алчуур тавих юм уу? эсвэл баруун нүдэн дээрээ тавих юм уу?

1 - 21:53 - 2010-12-21

Харин хүн байхад чаг чаг чинь, хурхиралт болоод яг сонсогддоггүй, ганцаараа байхад л болдог.

123 (зочин) - 20:47 - 2010-12-20

Үгүй дээ, хэт чанга болдог, харин хэзээ ч сулардаггүй. Унтдаггүй шүү. Яагаад гэвэл айдаг учраас тэр.

123 (зочин) - 20:44 - 2010-12-20

Аниргүйг өөртөө шингээх хэрэгтэй- тэр чаг-чаг биш, түүний дундуурхыг чагна. Чаг чаг унтуулдаг

AmonRa - 16:43 - 2010-12-20

уншаад хариу бичээрэй, харин энэ сээгийг устгачихна биз,
за би таны хэлснээр нэг туршаад үзье. Би нүдээ аньж байгаад чихэндээ цагны зүүний чаг чаг гэх дууг чагнадаг юм. Бага багаар чихэндээ дасгаж байгаад, хэт их чангалж сонсдог. Яг тэр үед би их айдаг, зүгээр л ямар нэгэн хүч мэдрэгддэг.

123 (зочин) - 22:05 - 2010-12-19

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax