जगन्नाथ

男はつらいよ

Бичсэн: xvv

28年間の日本の発展んも見ながら48作を見ました。何回か涙が出てきましたし美人の女優さんたちに惚れながら・・・バレンタインデーに、一人酒飲みながら、明日仕事早いのに見終わりました・・・何というか感動しましたし、人生の勉強にもなった思います。

1969-1997 оны хооронд 28 жилийн хугацаанд хийгдсэн 48 анги киноны сүүлийн ангийг хундага сархадтай, нүд чийглэг байдалтайгаар үзэж дуусгав... Жүжигчин бүсгүйчүүдэд хэдэн ч удаа дурлав даа... Маргааш өглөө ажилтай байж... гэхдээ харамсахгүй байна өө. Миний хувьд үнэхээр гайхалтай сонгодог бүтээл. Кино гэж, видео бичлэг гэж ямар гайхалтай юм бэ... Хүний амьдрал гэх мэт...

今のこの感情をいつまでも覚えて置きたい、忘れたくない、いつまでもおもいだしたいな・・・なんか生きていてよかったという感じだね。ただの映画がこんなにも強く感動させるなんて今までは考えてもいなかったと思います...

18:32 - 2018-2-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Татвар, шалтгаан, шийдэл

Бичсэн: Алмас
Өнөөдөр хүмүүс татвар нэмэгдэх нь гээд л эсэргүүцэж байна. Үнэндээ бол энэ татварын хувийн тоо хэмжээ бол үнэндээ л падлийгүй зүйл юм л даа. Тогтолцоо, ажиллаж байгаа зарчим нь өөрчлөгдөхгүй л бол энэ тоо хэд байсан ч адилхан юм.
Юмны үнэ ихээр буураад эсвэл нийт хүмүүсийн цалингийн хэмжээ ихэсчихвэл 15%-20% татвар нэмж өгсөн ч амьдралд онц нөлөөлөхгүй, эсрэгээрээ татварыг 5% болгоод буулгая гэж бодъё гэтэл юмны үнэ өсөөд, эсвэл үндсэн цалингийн хэмжээ буурчихвал бас л адилхан.

Тэгэхээр юу хэрэгтэй юм бэ? Яавал энэ бүхнийг өөрчлөх вэ? Уурхай ухаад зараад мөнгө олоод ирчихвэл болох асуудал уу?

Их ...

01:31 - 2018-1-2 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Популизм ба популистууд

Бичсэн: Алмас
Популист гэхээр л хүмүүс нөгөө л Жавхлан, Уянга, Фэнгшү Ганбаатар мэтийн хүмүүсийг л гэж ойлгодог болжээ. Харин жинхэнэ популистууд бол мөнгө амладаг, тараадаг, бодлогогүй зээл авч цацаад өрөнд ордог, бодлогогүй татвар аваад ёроолгүй сав руу хийгээд байгаа хүмүүс бол популистууд. Гэтэл нөгөө популистаар цоллуулаад бүхнийг зогсоогоод хойш нь татаад байгаа гэсэн хүмүүсийн тэмцэл үнэндээ бараг биелэлээ олсон нь ховор. Ноён уулыг эс тооцвол бүгд л тэр хүмүүсээс хамааралгүйгээр хууль батлагдаад, гэрээ хийгдээд яваад л байгаа.

Та сувгаа бүү солиорой, Эдийн засаг эдийн засаг эдийн засаг гэж байгаад л...

12:18 - 2018-1-2 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Гучин нас

Бичсэн: dadido
Нэг л мэдэхэд гуч хүрчихэж 
Нэрийг нь мэдэхгүй ч зүсийг нь мэдэх бүсгүйчүүд ээж болчихож
Ууж, идэж, унтаж хэвтэж 
Ухаан сууж амжаагүй байтал гуч хүрчихэж
Нартын амьдралыг мөнх үү гэтэл 
Насны эхэнд  нандин сайхан анд минь буцчихлаа.
Бялуурам сайхнаар амьдралыг төсөөлж 
Бал бурмын дурлалыг хүсч 
Баян тансаг амьдралыг мөрөөдөж явсан 
Балчир гэнэхэн насны бодлууд минь
Бодлын тэртээх алсад замхарчээ.
Тэр гээд хэлчихэж болдоггүй
Тийм нэгэн насыг гуч гэдэг юм уу  
Алдаа, оноогоо өөртөө шингээж 
Ахуй ажилдаа захирагдан амьдардаг 
Залуу ч биш, хөгшин ч биш ...

03:17 - 2017-12-8 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Альберт Эйнштейн Шинжлэх ухааны түгээмэл хэл

Бичсэн: EDUCATION
 Хэмжээний хувьд маш бага боловч 1942 онд алдарт физикч Альберт Эйнштейний бичсэн энэхүү өгүүллийг түүхэнд “Эйнштейний сэрэмжлүүлэг” хэмээн үздэг. Дэлхийн II дайн ид дүрэлзэж байх үед фашист Германд цөмийн зэвсгийн асуудалд хурцаар анхаарч энэ талын ажлын суурь тавигдаад байсан нь А.Эйнштейний санааг ихэд зовоож байжээ. Шинжлэх ухааны нээлтүүдийн оргил болсон цөмийн удирдлагат урвал фашистуудын гарт орсон цагт хүн төрөлхтөнд ямар аюул занал учрахыг Эйнштейн сайн ойлгож байсан юм. Тиймээс ч энэ аюул заналыг сайтар мэдэж байсан хүний хувьд А.Эйнштейн нь энэхүү гүн ухааны утга аг...

08:34 - 2017-9-24 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов (1711-1765 он)

Бичсэн: EDUCATION
  

Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов

(1711-1765 он)

 

Алс цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачин Василий Дорофеевийнд нэгэн хүү төрсөн нь хожим Петербург, Стокгольм, Болоны Шинжлэх ухааны Академийн гишүүн болсон анхны орос хүн, тал бүрийн авьяастай аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов байлаа.

Миша хүү багадаа эхээсээ хагацан, арван наснаас аавынхаа хүнд хүчир ажилд туслалцаж, Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр аялан явдаг байжээ. Тэр багадаа уншиж сурсан боловч, унших ном нь даанч ховор, олдсон ганц нэг ном нь шашны сургууль дүүрэн байдаг ба...

04:51 - 2017-9-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ямар өвөө, эмээ болох вэ?

Бичсэн: Алмас
Нэг нэвтрүүлэг үзэж байсан чинь "нас явах тутам туршлага хуримтлагддаг" гэдэг бол худлаа. Хүн өөрөө мэдлэг мэдээлэл цуглуулж, хийж үзэж байхгүй бол яг байгаа чигээрээ хөгширдөг. Тиймээс бодож, судалж, сурч, туршиж, аль болох олон хүнтэй уулз гэнээ. - бодууштай

Тэгэхээр ямар эмээ, өвөө болмоор байна вэ? Аль болох олон эмээ, өвөө нартай уулзаж үз. Тэр дунд энэ хүн үнэхээр мундаг юм аа, сайн хүн юмаа гэх бодлууд орж ирнэ. Тэр өвөө эмээ нараас сайн талыг нь олж ав. Өөрийгөө ямар өвөө, эмээ болоод ач зээдээ ямар харагдахыг хүсэж байна тэрийгээ бодож яв гэнээ. - бас л бодууштай...

...

04:30 - 2017-8-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Үнэ цэнэ

Бичсэн: xvv
Өдөрт 50 копейкны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж

-Та яагаад Иванд өдөрт 5 рубль харин надад 50 хан копейк төлдөг юм бэ? Хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн
-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд
-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн,
- Хэзээ хадсан өвс юм болдоо? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд
-Энэ зун хадсан өвс гэнэ ээ гэжээ. Эзэн,
- Өвсөө зарах юм болов уу? Хэмээн дахин асуулт тавихад зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов.
-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн
-Тэгээд хэдээр зар...

18:12 - 2017-6-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний ээж

Бичсэн: xvv
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдра...

02:11 - 2017-5-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ubuntu үйлдлийн систем дээр програм суулгах (анхан шатны заавар)

Бичсэн: Алмас
Видеог дэлгэцээ дүүргээд, HD үзвэл тохиромжтой. ...

11:40 - 2017-5-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD G
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo
idiomatic-dormant
idiomatic-dormant