23.8.2013
Мөнх амьдралын тухай (үргэлжлэл)
Өмнөх хэсэг энд

Мөнх амьдралын төрлүүд гэж нэг өөр, бас хэлбэрүүд нь өөр өөр байдаг байх. Харин мөнх амьдрал нь яаж ийгээд олдлоо гэж бодъё л. Зарим ухаантнууд мөнх амьдралыг үхлээс долоон дор гэж нэрлэдэг нь ямар учиртайг тунгаан бодож үзэх үү?

1. Эволюц
Яагаад ч юм (үй түмэн шалтгаантайг, эрх биш ойлгох байлгүй дээ) эволюцын процессуудыг хэн ч зогсоож чадахгүй. Бас зогсоох гэж оролдоод ч дэмий. Мэдээж хэрэг мөнх амьдралтай болсон уншигч маань эхний 15-20 мянган жил нээг их сүрхий өөрчлөлт мэдрэхгүй л дээ. Гэвч сая жилийн дараа байвал ямар байх уу? Генетикийн шилжилт болон Фишерын орголт одоогийн байдлаар, хэвээрээ үргэлжилсээр л байгаа. Өөрөөр хэлбэл, мөнх амьдралтай болсон уншигч маань цаг хугацаа урсах тусам генетикийн хувьд улам хуучирч, амьд музейн олдвор болон хувирах болно. Үлгэрчилбэл, одоо цагт астролопитек гэнэт бидний дунд явж байвал ямар бэ. Мөн мэдээж хэрэг, хэрэв эволюц гэж ярьж эхэлсэн л бол, мөнх амьдралтай уншигч маань жилээс жилд улам сульдан доройтож, дархлааны системд нь улам их нүх цоорхой гарсаар байх болно. Өөрөөр хэлбэл мөнхийн хэвтэрт ч орох магадал өндөр болоод ирнэ.

2. Ур сураггүй алга болох
Миний бодлоор хамгийн бодитой өрнөл. Яагаад? Эрт орой нэгэн цагт, уншигчийг мөнх амьдралтай болсныг орчин тойрны хүмүүс яаж ийгээд мэдэх л болно. Эхэндээ нээг их тоохгүй байх л даа. Бас нэг шар сонины цуурхал гэж яригдана байх. Гэвч бага багаар анхаарал ихэссээр, мөнх амьдралтай болох нь батлагдана. Тэгсэн нөхцөлд мөнх амьдралтай уншигч маань Есүс аль эсвэл Будда шиг поп-од болж мэднэ. Амьд бурхан шиг тахиулан шүтүүлж ч мэднэ. Бас байн байн өвчин зовлонд нэрвэгдсэн хамаатан саданд тусалж өгөөч гэсэн гуйлтaap чамайг үргэлж залхаах болно. Бас элдэв балай асуулт асууж, юм юмны хариу нэхнэ. Гэвч энэ тохиолоор өрнөнө гэдэгт би эргэлзэж байна. Хамгийн магадлал өндөр өрнөл нь гэвэл, хар хувцастай хүмүүс чамайг нэг хар машин хүчээр чирж оруулаад, чи ур сураггүй алга болно. Яагаад гэвэл чи энэ хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг хүмүүсийн хүсэн мөрөөддөг зүйлийнх нь эзэн нь болох тул. Тэр нь мөнх амьдрал юм. Тэр мөнх амьдралыг буюу цаг хугацааг ямар ч алт мөнгө худалдаж авч болдоггүй тул, чиний биеийг олон хэсэг болгон таслан тайрч, энэ үзэгдлийн мөн чанарыг олохын тулд эс эсээр нь салгах болно. Мөнх амьдралтай болсон уншигчийн бие нь энэ гаригийн хамгийн үнэтэй нөөц баялаг болох бөгөөд эд өлгийн зүйлийн шинж чанартай болж, чиний биеийн өчүүхэн хэсгийн төлөө томоохон дайн өрнөх магадлалыг өндөрсгөнө.

Оюун ухааны хөгшрөл
Магадгүй мөнх амьдралынх нь нэг төрөл байж болох юм- хөгширдөггүй, дасан зохицох дархлаатай, тархины үйл ажиллагаа (физиологийн хувьд) энгийн өрнөж болно. Энэ аспект нь их чухал- эрх биш хүний тархи гэдэг, компьютерын адил гэдгийг мэдэх байлгүй дээ. Тархи нь мэдээллийг хуримтлахаас гадна, хадгалсан мэдээллийг дуудах чадвартай эрхтэйн. Хүний нэг амьдралд багтаах хэмжээ нь илбэг хүрэлцдэг. Гэвч бид мөнх амьдралын тухай ярьж байгаа. Энэ тохиолдолд хүний тархи ямар болж хувирах бэ. Бас эрх биш уншигч маань хэрэгтэй мэдээллээр компьютерыг хэрэгцээтэй мэдээллээр чигжихээр юу болдгийг мэднэ биз дээ, яаж гацаж эхэлдгийг. Хүний тархи үүнтэй нилээд төстэй. Тархинд цаанаасаа суулгасан хэрэгцээгүй программыг цэвэрлэх горимууд байдаг ч, тэр нь удаан ажилладаг. Хялбархан үгээр хэлбэл, "Хуучин найз бүсгүй" гээч дурсамжийн хавтсыг сонгож "Устгах" товчлуур дарж болдоггүй. Хэзээ нэгэн цагт мөнх тархины мэдээлэл хуримтлан багтаах хэмжээ хязгаар нь барагдаж, эхэндээ хүний нэр он сар мартаж эхэлнэ байх. Цааших өрнөл нь ойлгомжтой.

Цаг хугацаа улам хурдсаж, орчин тойрон түргэн гүйлгэж буй кино шиг болно.
Бага насанд юм даа, зуны амралт хурдан болоосой гэж ямар их хүлээдэг байснаа. Уншигч бүрд тэр дурсамж маш үнэтэй байдаг. Цаг хугацаа ямар удаан урсдаг байв. Дараа нь сургууль тарахаар, гэртээ гүйж ирж муухай дуугаар: "Зун боллоо ард түмээн!"  гэж орилдог байлаа. Харин эцэг эх тэгэхэд, "Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа?" гэж гайхдаг билээ. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан цаг хугацааны мэдрэмж настай цуг хурдасдагтай холбоотой.
Өөрөөр хэлбэл, 60 настай хүний 1 минут нь 6 настай хүүхдэд 10 минут шиг санагддаг. Харин олон зуун мянган жил амьдардаг хүний хувьд нэг хүний амьдрал нь гуанз оорох төдий дурсамж болж үлдэнэ. Өдөр хоног цаг мэт өнгөрч, хүн хором төдий төрж үхэж буйгаар харж, минутын дотор хорвоо ертөнц өөрчлөгдөж байхыг хардаг болно. Энэ бол ганцаардал юм. Энэ талаар сонирхолтой байвал, "Сахигчид" УСК үзэж болно, Др. Манхэттэн гэж сонин дүр бий.

Хэзээ нэгэн цагт урхинд орно
Хүмүүс мөнх амьдрал ярьдаг боловч, энгийн нэг зүйл анзаардаггүй (аль эсвэл анзаарахыг хүсдэггүй). Тэр нь зовлонгийн төгсгөл юм. Хэрэв мөнх амьдралтай ба мөнхийн залуу байх бол зовлонгийн тухай ярилтгүй л дээ. Гэвч анд минь, гаднах орчин чинь аюултай ба осол эндлээр дүүрэн хорвоо хүлээж байгаа гэдгээ мартах хэрэггүй. Гарах гарцгүй, золгүй явдлаар дүүрэн хорвоо.

Дуг хийх санаатай гэртээ хэвтсэн чинь, газар хөдлөлт болбол яах уу. Аврах багийнхан чамайг гаргана байх гэж төсөөлье л дөө. Хэрэв үгүй бол яах уу. Сарын дараа? Ихэвчлэн аврах ажиллагаа дууссаны дараа барилгын хогийг газартай тэгшилж, дээрээс нь шинэ барилга баригддаг. Магадгүй шинэ барилгын барилгачид чамайг олох болов уу? Харамсалтай нь хуучин барилга байсан газрыг бүрэн цэвэрлэдэггүй- дээрээс нь шинэ барилгаа сүндэрлүүлдэг. Эсвэл гэрэлт хөшөө дурсгал барина. Тэр чулуун там дотроо мөнх амьдралтай чи нилээд их цаг хугацаа өнгөрүүлэн хүлээх хэрэгтэй болно. Магадгүй дараагийн нэг газар хөдлөлт, эсвэл нэг солир чамайг тэр тамаас сугалж мэднэ. Аз дайрвал.

За майр ухаалаг, майр сэргэлэн банди байлаа гэж бодье- өндөр барилгаас хол байж, хайгуулын дохионы станцтай явдаг байлаа гэж төсөөлье. Галав юулэлтийн шинж чанартай байгалийн гамшиг болбол яах уу. Нар унтарсан тохиолдолд? Солир дэлхийг мөргөж, агаар мандлыг бүрэн устгавал? Аз чинь дайрвал, амьдрал үүсэх боломжтой гариг уруу нүүж болох юм, жишээлбэл Марс байна. Тэр Марс уруу хүрэх замдаа сансрын хүлэг онгоц сүйрч, сансар огторгуйд шидэгдвэл ямар бэ. Тэгээд тэр Марс гаригтаа амьдрал үүсэн үүстэл юу хийх бэ?

Ийм л байна даа, мөнх амьдрал гээч чинь.


Бичсэн: AmonRa | цаг: 08:22 | Соёл иргэншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


бичсэнээ сонжуулаарай ирмэх
Бичсэн: AmonRa цаг: 15:46, 24.8.2013 | Холбоос | |


Хүн." Моод өөрчлөгддөг ч гэсэн стиль өөрчлөгдөггүй." Энэ ишлэл мөнх амьдралын тухайх сэтгэгдэлд минь яг таарах үг юм юм даа гэж.
Бичсэн: Majaa цаг: 11:19, 24.8.2013 | Холбоос | |


Мөнх амьдрал эцсийнх ба анхны аль аль нь биш болж. Тэр үзэсгэлэнтэй юм шиг амар амгалан эрүүл энхийн төлөө юм шиг амьдрах гэсэн .Түүнд хамгаалалт цаг үргэлж тулгардаг зүйлийн нэг байдаг байна. Яагаад юм шиг вэ гэвэл цаг е урсаж байгаа тул .Тэгэхдээ зогүй биш бас ганцаардахгүй учир нь анд найз хүмүүн бидэнд байна. Бүр үүрдийн шүү. Тэд заавал сиамын ихрүүд шиг наалддаггүй ч гэсэн. Байх ба байдаг юм. Цаг хугацаа ба цаг үе. Энийг бүдүүлэг авахын тулд гэж булшлаад бас яах юм бэ. Би энэ сэтгэгдлийн үгээ өөрийнхөө блогт бас тасалж тавина. Бичиж байгаа сэдэвтээ авна шүү.
Бичсэн: Majaa цаг: 11:12, 24.8.2013 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant