जगन्नाथ

Мөнх амьдралын тухай

Мөнх амьдрал гэж юу бэ?

Мөнх амьдрал гэж нэг танил маань ярив. Гэвч тодруулах боломж гараагүй, яг юуг хэлээд байгааг нь. Бүр мөнх амьдарч байхыг хүсээд байгаа юм уу, аль эсвэл зүгээр л нэг үхэхийг хүсэхгүй байгаа юм болов уу. Бүү мэд. Үхэхийн хувьд бид бүгд үхнэ. Харин мөнх амьдрах бол, хоосон мөрөөдөл гэж хэлж болно. Тэгээд ч тийм их хүсээд байх зүйл мөн үү, мөнх амьдрал гэж?


Хэлбэр мөнх биш, бүрдүүлэгч бодис нь мөнх
Пьер Ронсар

Мөнх амьдралын тухай мөрөөдөл бол ихэвчлэн компьютерын тоглоомд таардаг зүйл байх гэж зарим уншигч бодно байх. Тийм биш. Энэхүү мөрөөдөл нь хүн төрөлхтний үүссэн цагаас дагалдан ирсэн мөрөөдөл нь юм. Уг мөрөөдөл нь мэдээж хэрэг аливаа шашны өмхүүлэх дуртай боов нь ч болдог. Шашин болгон мөнх амьдралтай болгож, мөргөж бөгс долоовол, мөнх сайхан жаргана гэж. Уншигч ямар мөрөөдөлд итгэхээ өөрөө мэд.

Шашин
Шашин бол цаанаа их хөөрхөн, бүр зэвүү хүргэмээр хөөрхөн. Ер нь заавал аминаасаа салж байж гоолиг бүсгүйчүүд, хөгжим уянгалуулдаг сахиусан тэнгэрүүдтэй сайхан жаргадаг гэж шашин заадаг. Гоолиг бүсгүйчүүд, хөгжим уянгалуугачийг өөрийн дурын нэг үзэгдлээр орлуулж болно. За ямар ч маанаг шашинд тааралдана гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэдхэн үгээр бол: энэ амьдралдаа ахиухан шиг мөнгө нэг хүнд өгөөрэй гэж сурталчилдаг. Хариуд нь мөнх амьдралаа эдэл. Чадарсныхаа дараа.

Тохойгоо хазах
Ер нь үхлийн өөдөөс нүүр эгцэлж, өөдгүй амьдарсан амьдралаа эргэн дурсан үхэхэд бэлэн хүн маш ховор байдаг. Хичнээн энэ хорвоо ертөнцөд ядарч шаналж, зовж зүдэрсэн ч тэр. Бас мөнхийн залуу сайхан явах юмсан гэж мөрөөддөггүй хүн ховор л байдаг болов уу. Энэ мөрөөдөл нь хүн төрөлхтний хөгжлийн замд үргэлж байсан үлгэр юм. Үлгэр нь домог болж, домог нь одоо хүртэл хүмүүсийн тархийг гашилгаж байдаг. Бүр энэ талаар шинжлэх ухааны томоохон судалгааны урсгал ч байдаг.

Гэвч ихэнх тохиолдолд залуу насаа уртасгах болон мөнх удаан амьдралын сэдэв бол мангардуу иргэдээс валют салгах нэгэн сайхан шалтгаан юм. Харин мангар хүнээр манай энэ сайхан гэрэлт хорвоо хэзээ ч ядуурч, ховордохгүй. Яагаад гэвэл энэ талаар эргэцүүлэн бодож үзээгүй хүн мөнх амьдрал үхэлд хүргэнэ гэдгийг бас ойлгодоггүй.

Уншигч өөрөө бодоод үзвэл, эволюци гэнэт зогссон гэж төсөөлөөрэй. Мөн мөнх амьдралтай хамаатай нөхөн үржилт болон орон зайн асуудал. Орон зайн асуудалтай шууд хамаатай байгаль орчны бохирдол (үүнд: агаар, газар ба усан мандлын бохирдолт), энэ нь аажим аажмаар томоохон асуудал үүсгэнэ. Гэвч мөнх амьдрал нь зөвхөн шигшигдмэл хэдэн хүнд л өгөгдөх бол өөр хэрэг л дээ. Эсвэл колоничлол болон хүн амын нягтшилыг сулруулах арга хэмжээ авах боломжтой бол.
Маш урт удаан амьдралтай  амьтан ургамал байдаг л даа- гэвч нэг Но бий. Тэр но нь хэврэг бие организмд оршдог. Удаан амьдардаг ч гэлээ, хуруугаар ганц чичихэд үхчихдэг гэж ойлгож болно. Мөн удамшиж сайжирдаг дархлаа байхгүй тул, ямар нэгэн томоохон гамшгийн нөхцөлд дорхноо үгүй болдог. Харин ганц өдрийн ургамал, жоом, хулгана харх мэтийн түргэн үржигчид дархлаа нь улам сайжирч, элдэв гамшигт түргэн зохицдог. Вирус болон мөөг, мөөгөнцрүүдийг харж болно.

"Үхсэн боловч мартаагдаагүй нэгэн мөнх амьдралаа олсон нэгэн"
Лаоз

Хүн бүр мөнх амьдралыг сайн төсөөлдөг боловч, яг сайн харах юм бол мөнх амьдрал дотроо өөр өөр байдаг. Яг сайн бодоод, тоолоод үзвэл:

1. Ямар ч аргаар сөнөөн устгах боломжгүй биет. Яагаад амьтан биш, биет гэж? Учир нь организм гэж нэрлэх маш хэцүү болоод ирнэ. Шинжлэх ухааны талаас харвал, мөнх амьдардаг бие организм гэвэл, намайг ёоётой л болж гэнэ. Учир нь ямар ч молекулыг атом болгон бутлах боломжтой. Бас атом молекулээс бүрдээгүй амьд биеийг шинжлэх ухаанд олдож байсан удаагүй, олдох ч үгүй. Гэвч, гэвч зүгээр л нэг төсөөлөөд пантаазлаад үзье. Ганц нэг санал бодолд тусаж байгаа юм гэвэл, манай хэмжигдэхүүний хуулиас гадна оршдог нэгэн бүтээгч байж болно. Тэр бүтээгч нэгэн өөрөө эсвэл дүрээ хувилсан аватар нь болж буй байдалд нэг бол зөвхөн ажиглагч, нэг бол хамаагүй нэгэн болно. Бас бид ямар нэгэн юм өөрчлөх сачийгүй жижиг транзисторууд бол, тэр аватарыг гэмтээх ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй. Гэвч ертөнц болон сансар огторгуй байгаа л бол, тэр сансар огторгуйн хуульд заавал захирагдаж байх учиртай. Өөрөөр хэлбэл, Ницшегийн хэлж байснаар, Бурхан аль хэдийнээ үхсэн.

2. Бас нэг өөр төрлийн мөнх амьдрал байна- тэр нь бие организмын дархлаа, багахан хэсгээс өөрийгөө асар түргэн нөхөн сэргээх, эдгээх чадвар. Өмнөх хувилбараасаа энэхүү мөнх амьдрагчийг устгах боломжтойгоороо ялгаатай. За ядаж л гэхэд, онолын хувьд. Грекийн бурхад иймэрхүү нөхөн сэргээх чадвартай байсан- домгуудыг нь уншихад бас их сонирхолтой. Тэд Амброзиа гэдэг нэртэй ундаа ууж, өөрийгөө нөхөн сэргээх, эсвэл залууждаг байсан. Энгийн мөхөс иргэдэд мэдээж хэрэг хүртээлгүй, тэр шингэн нь.
Иймэрхүү төрлийн нөхөн төлжилтийн жишээ нь байгальд их тааралддаг, энэ нөхөн сэргээх үзэгдэл нь. Ходоодны өт хорхой, бас ургамал өөрийгөө нөхдөг. Гол нь идээ нь л хүрэлцэж байх ёстой.

3. Бас нэг өөр төрлийн хувилбар нь, өөрийгөө хувилах чадвар. Өөрөөр хэлбэл, нэг оюун ухааны тээгчийн хугацаа нь дуусах дөхөхөд, оюун ухаанаа өөр тээгчид хадгалах боломж. Тэр шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүдэд их тааралддаг- oриг ухаан үгүй болсон нөхцөлд, хувилбар биед оюун ухааныг дахин хувилж суулгах. Энэ үзэгдэл мөн адил байгальд тааралддаг, жишээлбэл далайн хумх. Нэг эс задарч, нөгөөхөөр өөрийгөө нөхөж байх жишээтэй. Гэвч генетикийн хувьд өмнөхийн бүрэн хувилбар байж чадахгүй, эхний мутаци үүсэн үүстэл. Ихэвчлэн мутаци нь эхний хувилбарыг танигдахын аргаггуй болгодог. Энэ нь дараагийн мөнх амьдралын хувилбартай маш ойр.

Нэг оюун ухааныг хувилах боломж гарлаа гэж төсөөлье. Үлгэрчилбэл, нэг бие үхэхээр оюун ухааныг дурсамжтай нь бэлэн тээгч үрүү дамжуулан хадгалах. Үүлэн оюун ухаан буюу conscious in the cloud. Биед эвдрэл гарч, хувилах нөхцөлд зөвхөн сүлжээнд л ачаалал нэмэгдэнэ. Мөн эвдэрсэн биеийг нөхөн сэргээх, эсвэл шинээр үйлдвэрлэх явцад гарах хадгаламжийн зай, ажлын санах ойн асуудал гэлцдэг. Гэвч энэ бол шинжлэх ухааны хүрэх шатнаас асар хол давсан, ямар ч бүрдүүлэх боломж байхгүй. Зөвхөн уран зохиолд л байгаа.
Энэ санаа нь мэдээж хэрэг шинэ биш. Дүр хувилах, хувилгаанууд гэж яриад байдаг- тэр нь үл устгагдах, өөрийн биеийг өөрөө сонгож шилжүүлж болдог оюун ухааныг хэлж байгаа юм. Материалистүүд (миний адил) иймэрхүү юмыг үздэггүй- баталгаа байхгүй. Мөн энэ дээрх шашны тодотголтой санаа нь шинжлэх ухаанд хамаатай юу гэвэл, огтхон ч хамаагүй. Зарим нэг үл тогтсон мөрөөдөгчид толгойгоо мэдээж хэрэг гашилгаж л байгаа. Бас бус бодлууд байдаг нь байдаг. Жишээлбэл ийм нэг хятадын порно хүүхэлдэйд харуулсан байдаг. Боломж байгаа юу гэвэл, бүү мэд. Байж ч мэднэ, байхгүй ч байж мэднэ. Байвал, заавал ийм байх албагүй.

Мэс заслын аргаар мөнх амьдралыг олох. Энэ арга нь л олон тооны мэс засалч, биологчид, биофизикчид толгойг нь гашилгадаг. Жинхэнээсээ амброзиаг бүтээхийг оролдож байгаа гэсэн үг. Гэвч мэс заслын аргаар, эсвэл генийн модификацийн улмаар амьдрал сунах уу гэдэг, бүү мэд. Хэзээ нэгэн цагт гэж эрдэмтэд ярьдаг. Заавал тийм байх албагүй.
Энэ тохиолдолд хүн амьдраад, өөрөө амьдралаа төгсгөхөөр шийдсэн нөхцөлд амьдралаа төгсгөнө. Мэдээж хэрэг, хэзээ нэгэн цагт.

4. Үр удамдаа мөнх амьдрах
Хүн төрөлхтөн аль хэдийнээ хэрэгжүүлээд эхэлсэн. Хэрэв нялх хүүхдийг эхийнх нь нэгэн хэсэг гэж үзвэл тэр. Одоогийн байдлаар хүн төрөлхтний дунд нэг хүн ирээдүйн 100500 жилийн дараах хүн төрөлхтний өвөг эцэг байх болно гэж ярьдаг. Иймэрхүү байдлаар өөрийгөө мөнхрүүлсэн хүн бол, зөвхөн хүн төрөлхтөнтэй хамт үгүй болно.

5. Урлагаар ба хойч үеийнхний түүхэнд гэгээн дурсгал болж мөнхрөх
Шийдэмгий нэгэн өөрийн урласан урлагийн бүтээлээрээ мөнхрөхийг шийдэж байж болно. Энэ маягаар бол, Хитлер ч, Сталин ч, Аристотел ч тэр - мөнх амьдралаа олсон хэд. Заавал баатар байх албагүй. Урлаг бол арай өөр.
Урлаг нь (номын текст, программын код, уран зураг) янз бүр байдаг боловч, хүний генетикийн код хоёр маш адил байдаг. Бас зүгээр нэг адил биш, тухайн бүтээгчтэйгээ адил байдаг.
Энэ нь олон талын нөлөөнд бий болдог- урлагийн гол түлхэх ба бүтээх хүч нь оюун ухаан байдаг. Хувь хүний оюун ухааныг орчин тойрон бүрдүүлэхээс гадна, хувь хүн өөрөө мөн орчин тойрноо бүрдүүлдэг харилцан үйлдлээс бүрддэг. Хэрэв энэ хоёр хоорондоо уялдаа авцалдаагүй бол, урлаг бий болох боломжгүй. Мөн бие даасан хувь хүн ч бүрдэх боломжгүй байдаг. Хэрэв хэн нэгэн нийгмээсээ бүрэн тасарч, өөрийгөө олно гэвэл салаавч үзүүлж болно. Наргиан биш. Хүн бүр орчин тойрон (гэр бүлээс эхлэн, сургууль, ажил, нийгэм гэх мэт) мэдээллийн харилцан солилцоонд оршдог бөгөөд, энэ талаар чи нэг сайн судалбал ген гэж ямар гайхамшигтай сэргэлэн зүйл болохыг ухаарна даа...

Үргэлжлэл энд

02:10 - 2013-08-23 - Сэтгэгдэл бичих

аз болж мөнх амьдрах боломжгүй юм даа

Friska - 09:32 - 2013-08-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax