जगन्नाथ

Сэтгэлийн тухай

Сэтгэл байхад хангалттай гээд л байхын. Үнэн болов уу, чи юу гэж боддог бэ?

Энэ бол үнэн. Гэвч хагас үнэн. Хүнд хэцүү сэдвийг хэт хялбаршуулах моодны илрэл болов уу гэж би хувьдаа боддог. Бүтээн байгуулах буюу бүтээх сэтгэл бол бүтээлч байдлын нэгээхэн л хэсэг. Бүтээлч хүн ба потенциалтай хүн хоёр гэж ялгаатай- нэг нь бүтээдэг бол, нөгөөх нь зүгээр сууж боломжийг үл ашигладаг хүнийг хэлдэг юм.
Яг бүтээлч шинж чанар бол гурван нөхцөлөөс бүрддэг: сэтгэл (хүсэл, тэмүүлэл), мэдлэг ба ур чадвар гурав юм. Гэвч энэ гурав ганц зүйлд бүрэн захирагддаг: тэр нь цаг. Цаг бүгдийг захирч, бүгдийг дүгнэж, бүгдийг байр байранд нь тавьдаг- хэн нь жинхэнэ эр, хэн нь байдаг л нэг үстэй бомбоо бэ? гэдгийг харуулчихдаг. Амьдрал бол харгис, өөрийгөө хөгжүүлэхэд тэмүүлсэн сэтгэлийн дууддагт амжаагүй бол чиний л хохь.
За юу ч гэсэн амжилттай дагах өрөөд тавилаа:

1. Хүсэл ба тэмүүлэл, сэтгэл гэж нэрлэж болно. Зөн совин, дотор хүн санаа шивнэн өгөхөд, хүн тэр санаанд асаж, гүйгээд эхэлдэг үе шат юм. Хий хоосноос бүтээгч хүний оюун ухаанд санаа буух нь нилээд бүрхэг бүрэг үүсэл гаралтай. Санаа нь буюу сэтгэл нь хүний дотроос, өөрөөс нь гарах шаардлагатай. Үүнийг зарим хүн онгод гэж нэрлэдэг- үгүйсгэх нэг ч шалтгаан байхгүй. Хийсвэр, метафизикийн хүрээнд ордог болохоор би нээг их өөрийн үзэл бодлоо тулгамааргүй байна, өөрөө юу гэж бодно уу, чиний дур. Шинжлэх ухаанд үүнийг гипотез хэмээн, уран зурагт санаа гэж нэрлэнэ. Энэ талаар би чамд гоё тууль хайлж, дэлхийн хамгийн жижигхэн хийлээр өрөвдөлтэй дуу аялж өгч болно- гэвч энэ бол бичлэгт хамаагүй, тусдаа сэдэв.

2. Мэдлэг олох болон олсон мэдлэгийг шүүн тунгааж, мэдлэгт тулгуурлан санааны үүсэл гарал хэрэгцээг нь тунгаан бодох үе шат. Энэ үе шат нь зөв совингийн харанхуйгаас гарсныг шүүж, санааг (буюу гипотезыг) мэс засалч мэт задалж, доторхыг нь гэрэлд гарган таних ба судлах. Шинжлэх ухаанд хийсвэр ба бодит туршилтуудын явцыг тодорхойлох, уран зурагт мэдээллийн кодын хэл буюу стилийг, зохиомж, өнгийг тодорхойлж эхлэх. Хэрэгцээтэйг үлдээх, хэрэгцээгүйг хайр найргүй хасах үе шат. Төлөвлөгөөг гаргаж, цаг хэмнэл болон арга барилуудыг тооцоолох үе шат.
 
3. Ур чадвар буюу төлөвлөгөөний дагуу үр дүнтэй тууштай ажиллах ур чадвар. Зохион бүтээгч бүтээлээ угсрах, зураач хатуу эсвэл зөөлөн давхарга дээр түрхсэн олон давхарга будагаа зөв хатааж мэдэх.

Энэ бол үндсэн зарчмууд юм. Үндсэн зарчмууд дотроо мөн задардаг. Гэвч бүтээлч байдлыг дараах сэтгэл санааны байдлаар хөгжүүлж болно:
  • Оюун ухааны бэлэн байдал
  • Асуултыг тодорхойлох дур сонирхол
  • Санааны үүсэл ба асуултыг шийдэх санаа
  • Хариуны хайлт
  • Ололт ба хэрэгжүүлэх арга барилын тодорхойлолт
  • Зарчмыг системчлэх
  • Техникийн хэрэгжүүлэлт гэх мэт. Олон үе шатууд бий- үүнийг чи өөрөө ухаад үз.

Энэ бүгдийг мэдээж дагах нь хангалтгүй. Амжилттайгаар санаагаа хэрэгжүүлэхийн замд олон саад бэрхшээл байдаг. Хамгийн том бэрхшээл бол чи өөрөө.

Бүтээлч байдалд саад болдог зүйлүүд бол:
  •     Бусдын үзэл бодлыг амархан хүлээн зөвшөөрөх, үзэл бодлын өмнө тогтворгүй байх байдал. Хэт амархан бусдын үгэнд орж, хэт амархан санаагаа орхих.
  • Гадаад ба дотоод цензур. Өөрийгөө цензурлэх сайн хэрэг, гэвч юманд зах хязгаар гэж бий. Өөрийгөө хэт цeнзүрлэж болохгүй, бас хэт дураараа байлгаж болохгүй. Би чамд өнөөх л тэнцвэрийг хэлээд байгаа юм. Туйлширч болохгүй.
  • Энэ туйлшрал нь мөн уян хатан бус чанарт илрэх болно- бусдын оновчтой санааг үл тусган, өөрийн буруу санааг зөвтгөдөг үзэгдэлд илэрдэг муу тал бий.
  • Залхуурах.

16:33 - 2013-06-04 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax