जगन्नाथ

Төвд улс: үлгэр домог ба бодит байдал хоёр

Барууны орнуудын Төвдийн тухай тогтсон төсөөлөл нь бодит байдлаас илүүтэйгээр үлгэр домог дээр тулгуурласан гэж хэлж болно. "Дарлуулан эзлүүлсэн улс" хэмээх тогтсон үзэл бодол, хүнд амьтанд хор хүргэдэггүй лам нарын орон хэмээх Төвдийн тухай энэ төсөөлөл ташаа бөгөөд, түүхэн үнэнээс гажуудсан хэрэг мөн. Далай Лам нь 1700 амьд Буддатай гэж тунхагласан шашны бүлэглэлийн тэргүүлэгч бус, дэлхийн буддын шашны тэргүүлэгч гэж харж үзэх нь дэлхийн шашнуудын талаарх хэт хэнэггүй ойлголт юм.

Энэ тархмал домог нь Төвдийн ертөнцөөс хаагдмал хойч үетэй холбоотой. Энэхүү байдлаас олон төрлийн домог үлгэр үүсэж, дунд нь Гималайн нурууны цаана орших Шамбалын орон хэмээх төсөөлөл тархмал. Энэ домгийг бий болоход ихэвчлэн Далай Ламын дагалдагч нарын улс төрийн сонирхлын үүднээс тараадаг юм. Гэвч үлгэр хэзээ нэгэн цагт бодит байдлаар орлогдож, Хятад улсын энэхүү нэг хэсгийн түүхэн хуудсыг сөхөцгөөе.

Нэгт, Төвд гэж тусдаа орон байгаагүй. Үргэлж аль нэг нэг улсын харьяат дагуул улс байсан бөгөөд, гараас гарт дамждаг байсан юм. Үүний нэг жишээ бол, төвдүүд монголчуудын Юан гүрний дор дагуулаар орж, дараа нь Юан гүрэн мөхсөний дараа Хятадын дор дагуулаар орсон.
Үүнд: Монголчуудыг Юан гүрнийг байгуулж (1271-1368 он) хойш Хятадын нэг хэсэг болсон юм. Энэ үйл явдал нь Марко Полог Хятадад ирэхийн хэдэн жилийн өмнөхөн ба Колумб Шинэ Ертөнцийг (Америк тивийг) нээхээс 200 жилийн өмнө болсон юм. Хятад орны сонирхол ба нөлөө нь энэ оронд хэсэг чангарч, хэсэг суларч байсныг үгүйсгээгүй бөгөөд, шинэ цаг үе хүртэл төвдүүд ч, хятадууд ч Төвдийг Хятад улсын нэгээхэн хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан.

Эртний төвд овог үндэстэн үүссэн цагаасаа хойш өөр хоорондоо хурц өрсөлдөх маш олон төрлийн нүүдэлчин овог болон хувирсан байсан бөгөөд, "бон" хэмээн алдаршсан шашныг дагадаг байсан юм. Энэ шашны толгойд бөө нар зогсдог байсан бөгөөд, олон төрлийн зан үйл хэрэгжүүлдэг байсан юм. Үүний дунд амьтны амиар тахих ёслол, зарим тохиолдолд мөн хүн ч тахидаг байв.
Төвдийн овог аймгууд өөр хоорондоо үр шимтэй бэлчээр булаацалдан өрсөлдөж, өөр хоорондоо олонтой дайтан алалцаж, алж хядаж, дайсны талын олзны хүмүүсийг боол болгодог байв. Энэхүү довтолгоо нь мөн Төвдийн хилийн хязгаарын цаана өрнөдөг байсан бөгөөд, довтолгоонд нь одооны хятадын Сичуан, Юнчан, Шинжан, Ганшу, Цинхай мужууд өртдөг байв.
Овог хоорондын дайнд төбө хэмээх овог хүчирхэгжиж, одооны Төвдийн газар нутгийг эрхшээлдээ бүрэн оруулсан юм (Төвд үгийн үүсэл нь төбө овгийн нэрээс гаралтай). 
Тан гүрний эзэн хаан Дэ-Цүн (618–907) Төбө овгийн ван Сонзон Гомбо хоёр ойр дотнын холбоотой байсан бөгөөд, Дэ-Цүн өөрийн охиноо Төвдийн ванд хадамд өгч байж ээ. Ийнхүү тэд ойр дотно болж, байнга бэлэг сэлт солилцдог байж ээ.

Гүнж Төвдөд ирэхдээ хэдэн зуун зарц барлаг, урчууд болон бичээчидтэй ирсэн бөгөөд, Тан гүрний хаад ноёдын адил буддын шашинтан байв. Буддын шашин ихэвчлэн түүний ачаар Төвдөд нэвтрэн ирсэн бөгөөд, тэр шашин нь дургүйцсэн бон бөө нарын хавчлагад орсон. Хоёр орны удирдагчдын холбоо сүлбээг улам гүнзгийрүүлэх зорилготойгоор хэдэн жилийн дараа өөр нэгэн тан гүнж төбө овгийн шинэ вангийн гэргий болж ээ.

Хятад ба төвд язгууртнууд өөр хоорондоо хамаатан төрлийн холбоотой байхаас гадна, худалдаа наймаа идэвхтэй өрнүүлдэг байж ээ. Төвд морийг хятадын их тал нутгийн цайгаар сольдог байсан боловч, зэвсэгт мөргөлдөөн бүрмөсөн зогсоогүй байж. Энэ Тан гүрэн болон төбө овог хоёр хөршийн хооронд тогтмол зэвсэгт тэмцэл өрнөдөг байсан бөгөөд, ихэвчлэн газар нутгийн маргалдааны улмаас үүсэж байж. Жишээлбэл МЭӨ 750-аад оны үед Тан гүрний дотоод бослогын далимд төбө овог хагас Хятадыг мориор туулан гарч, Тан гүрний Чанан нийслэлийг эзэлсэн боловч, эрхшээлдээ тогтоож чадаагүй.

838 онд бон шашинтан хоёр сайд төбө овгийн вангийн аминд халдаж, бон шашныг дахин цорын ганц шашин болгож, буддын шашинтнууд нуугдан хорогдохоос өөр аргаггүйд хүрч байж.

Төвд болон хятад хоорондын харилцаа холбоо Тан гүрний мөхсөний дараа идэвхтэй байсан бөгөөд, Тан гүрний байр суурийг эзэлсэн Сүн гүрний болон Таван улсын эринд мөн адил өрнөдөг байсан боловч, хоёр орны удирдлагууд өөр хоорондын холбоо их хязгаарлагдмал байж. Энэ хугацаанд Буддын номлол Төвдөд дахин мандаж, буддын шашинтнууд бон шашны үйл заншлыг өөртөө үлдээхээр тохирч, улмаар Хятадад болон бусад зүүн өмнөд Азийн буддын номлолтой ч тэр адилгүй, мөн өмнө нь ноёрхож байсан бон шашнтай ч тэр адилгүй зүйл бий болж.

Цаашаа төвдийн буддизмын (зарим тохиолдолд ламаизм гэж нэрлэгддэг) шашны төлөөлөгчид анхаарлаа Монголчуудад хандуулжээ. Монголчууд тэр үед Чингисxааны удирдлага дор Оросын ихээхэн хэсгийг, Европын зарим хэсгүүдийг болон Хятадыг бүхлээр нь байлдан дагуулсан байсан цаг. Монголчууд төвдүүдийн адил нүүдэлчин заншилтай ард түмэн байсан бөгөөд, бон шашинтай ижил төстэй анимист шашин шүтдэг байж.

Монголын их хаан Хубилай Юан гүрнийг байгуулсны дараа Төвдөд орон нутгийн захиргаа байгуулж, Хятад орны хамаг буддын шашинтны тэргүүнээр Сахья урсгалын тэргүүнийг томилж гэнэ. Энэхүү байр суурийг урьд өмнө нь ч, мөн дараа нь нэг ч лам эзэлж байгаагүй юм. Их хааны шийдвэр нь Төвд дотроо олон лам нарын болон Хятад доторх олон тооны буддын шашинтнуудын зэвүүцлийг хүргэсэн боловч, их хааны зарлигийг үл тоохгүй байж чадалгүй дагаж эхэлсэн юм.

Юан гүрэн Төвдийг орон нутгийн захиргааны хэдэн хэсгээр хувааж, цорын ганц удирдагчаар нь их хааны багш нь болсон юм. Цаашдаа Юан гүрэн өөрийн Төвд дэх эрх мэдлээ бататгахын тулд феодал ёс журам байгуулж байжээ.

Юан гүрний дараа Мин гүрэн (1368–1644) мандаж, монгол хүн дотор нь байгаагүй. Мин гүрний хаад ноёд хуваан бутаргах бодлогыг явуулахыг ихэд сайшаадаг байсан тул, өвлөгдөх эрэмбэ орон нутгийн ноёдод өгдөг байсан. Улмаар Төвдөд олон тооны жижиг нь аймагууд үүсэж байсан юм.

Мин гүрний сайд нар Төвдийн хамгийн хүчирхэг овгийн манлайлагч Ринпүнг хамба ламын зэргээр мялаасан боловч, ламынх нь зарц боолуудад мөн адил өндөр зэрэг өгч, улмаар олон төвд аймгуудад тусгаарлах уур амьсгал бүрдүүлдэг байв. Өндөр цол хэргэмийг  шинэхэн үүссэн Гэлэгпа буюу шар малгайтнуудын  бүлэглэл хүртсэн бөгөөд, тэд сүүлдээ Далай лам болцгоосон юм.

Чин гүрний үеийн Төвд улс
Хятад орны түүхэн хуудасны дараад нь орох Чин гүрэн 1644 онд мандаж, 1911 оны хувьсгал хүртэл оршин тогтносон юм. Чин гүрнийг үүсэн байгуулагдах мөчид Төвдийн ахлагч дундаас Наваан Лувсан буюу 5-р Далай Лам, 4-р Панчин Лам, Гүш хан нар хамгийн их эрх мэдэлтэй байсан бөгөөд, тэд Төвдийг төлөөлөн Бээжин хот уруу 1652 онд аялжээ.

Нутаг буцахын өмнөхөн нь хятадын хаан Наваан Лувсан Гяацод албан ёсоор Далай ламын цол олгож, Баруун зүгийн агуу нигүүлсэгч, Дундад улсын буддын сүсэгтний тэргүүн, Важра баригч хэмээн өргөмжилжээ.  5-р Далай Лам Чин гүрний хаанд тангараг өргөж, хариуд нь асар их хэмжээний алт мөнгө бэлгэд авсан бөгөөд, тэр алт мөнгөөр Гэлэгийн номлолын буюу шар малгайтнуудын 13 сүм хийд барьсан юм. Цаашдын Далай ламын бүх хойд дүрийн тодролыг Чин гүрний төв захиргаагаар зөвшөөрөгддөг байсан бөгөөд, энэхүү түүхэн заншил одоо хүртэл мөрдөгддөг.

Чин гүрний нэг хаан нь 7-р Далай ламын үзэл бодолд итгэдэггүй байсан тул, шар малгайтнуудын Панчин ламын хэргэмийг 1713 онд Панчин эрдэнэ болтол өргөмжилж, Далай ламтай ижил болтол өндөрсгөжээ.
Дээрх заагдсан хугацаанд Төвдийн дийлэнх хүн ам буюу 90% нь боол ард байсан бөгөөд, газар эзэмшигчдийн ба засгийн эрхийг барьсан лам нарын зүгээс харгис хэрцгийгээр дарлуулдаг байсан, бөгөөд төр засгийн удирдагчдын хэрцгийллээс лам нарын хэрцгийлэл өчүүхэн ч дутдаггүй байсан.

Уг боолууд нь үхэн үхтлээ ямар нэгэн эрх чөлөөгүй байсан бөгөөд, эзэд нь тэднийг болон тэдний хүүхдүүдийг чөлөөтэй бэлэг сэлтэд өгч дамжуулах, дамлан худалдаж эсвэл солилцох бүрэн эрх чөлөөтэй байсан юм. Эзэд нь тэднийг "ярьдаг мал" гэж үздэг байсан бөгөөд, шинэ үеийн төвд түүхэн дэх нэгэн анхаарал татахуйц үйл явдал бий: үүнд, Цэмөн Норов Вангал нэртэй томоохон ноён Дрепунгын ламд 100 боол 4 мөнгөн долларын үнээр худалдаж байж.

Боолыг хөдөлмөрийн чадавхгүй болж, эсвэл нас барсны дараа нь эзэн нь түүний бүх эзэмшлийг (мал, эд хогшил) булаан хураадаг байв. Оргон зугтсан нөхцөлд боолын эд хогшлын нэг хэсгийг нь барьсан хүмүүс нь, нөгөө хэсгийг нь эзэн авдаг байв. Энэ тохиолдолд энгийн шийтгэл нь ташуурдах шийтгэл өргөн хэрэглэгддэг байсан боловч, зарим тохиолдолд амийг таслах цааз хэрэглэгддэг байв.

Үүнээс гадна, нүдийг ухаж сохлох, гар болон хөлийн тавхайг тас цавчих, өндөр хаднаас түлхэж алах, живүүлэх ба толгойг авах шийтгэл байдаг байсан. Энэхүү хүнлэг бус харьцааны эсрэг 1347 oнд л (Юан гүрний Шунди хааны ноёрхлын цагт) Төвдөд 200 гаруй бослого болж байв.

Гадны түрэмгийлэл
Төвдийг Хятадаас булаахаар олон улс үндэстнүүд оролдож байсан түүхтэй. Довтолгоог нь хятадын болон төвдийн хүчээр эсэргүйцдэг байсан- жишээлбэл анхны ийм нэг том хэмжээний довтолгоо нь 1337 онд Дели хотын султан Мухаммед Туглак Гималайн бүс нутагт зуун мянган хүний арми явуулж байсан удаатай.

17-р зууны сүүлд хоёр удаа Непалын цэргүүд Непалын газар нутгийг өргөтгөхөөр довтолж байсан. 19-р зуунд Орос ба Британи хоёр хоорондоо өрсөлдөж, их хэмжээний хөрөнгө оруулалт болон тагнуулаа илгээж, аль гүрэн нь эцэстээ Төвдийг хараат байдалд оруулж чадахаараа өрсөлддөг байв. Эцэстээ британи цэргүүд 1888 онд Төвдийг довтолж, Лхасыг эзэллэхэд, (эхний удаад 1888 онд, хоёр дахь удаад 1903 онд) Хаант Орос түрэмгийллийн эсрэг арга хэмжээ авч чадалгүй өнгөрчээ.
Чин гүрэн нь харин тухайн үед хар тамхины дайнд ялагдсан байсан учир, ямар нэгэн арга хэмжээ авахаас зайлсхийж байж.

Төвд цэргүүд британчуудыг эрэлхэг зоригтойгоор тэмцсэн ч, төвдүүд зөвхөн жад, нум сум болон үхэр чавх болон гар аргаар бүтээсэн галт зэвсгээс өөр зэвсэглэлгүй байсан учир, хүнд артиллери ба тасгийн пулеметоор тоноглогдсон британий цэргүүдийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй юм. Британчууд Энэтхэг үрүү өөрт нь ашигтай, нэг талын энхийн хэлэлцээрт хүрсний дараа ухарч байсан юм. Ухаарахад хамгийн ихээр хүйтний эрч болон ард түмний эсэргүүцлээс эмээсэн гэж үздэг. Хэрэв энэ хоёр үр дагавар хоорондоо нийлсэн бол, британий армийн хангамж суларч, магадгүй өлсгөлөнгийн үхэл тулах байсан байх.

1906 онд британчууд Хятадтай хэлэлцээр хийхдээ, 2-р хэсгийн эхэнд Британи улс дахин Төвд улсын дотоод хэрэгт орохгүй байх болон, хараат байдал нь Хятадынх мөн болно гэж тунхаглалсан байв. Гэвч өөрийн сонирхолдоо автсан британчууд энэхүү гэрээгээ дараагийн жилд нь мартаж, шинэ гэрээ байгуулсан юм. Гэвч энэ гэрээгээ хаант Оростой хийж, Оросын "тусгай сонирхлыг" нь хүлээн зөвшөөрсөн байв. Ер нь Лондон Төвдийг Британий Энэтхэгт оруулах арга заль аргыг тайлбарлахад тусдаа ном хэрэгтэй болно.

Гэвч нэг түүхэн зүйлийг дурдах нь зүйтэй: тэр нь 1914 онд босон Симпла хотод болсон чуулган юм. Энэхүү чуулганд Хятадын шинээр үүсэн байгуулагдсан Гоминданы үндсэрхэг нам, төвдийн төлөөлөгчид болон британий Энэтхэгийн төлөөлөгчид морилсон байв. Гамингийн нам өмнөхөн нь Чин гүрнийг татан буулгаж, засгийн эрхийг өөртөө авсан байсан нам юм. Энэхүү чуулган дээр английн засаг гоминданы засгийн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Төвдтэй тусгаар хэлэлцээр хийхээр заналхийлснээр өөртөө ашигт гэрээ хэлэлцээр хийж байсан юм.

Симплад болсон уг хэлэлцээр нь бүтэлгүйтсэн түүхтэй. Учир нь Хятад ч, 13-р Далай Лам ч Төвдийг Өвөр болон Ар хоёр хэсэг болгон бутаргахад дургүйцэн, хэлэлцээрийн цаад санааг үгүй хийсэн юм.  Гэвч уг арга хэмжээ нь нэгэн сонирхолтой баримт бий болгосон бөгөөд, энэхүү баримт нь хоёр орны хооронд чулуу хаясан юм. Уг баримт нь газрын зураг байсан бөгөөд, маш өндөр нууцлалтайгаар британийн төлөөлөгч А.Х.МакМэоны санал болгосон Төвдийн газрын зураг харуулж байсан юм. Энэхүү үйлдлийн тухай хятадын тал мэдээгүй байсан.

МакМэоны газрын зургийн дагуу Төвдийн гурван хэсэг (Мон-Юл, Ло-Юл болон Умард Жа-Юл хэсгүүд) Британий Энэтхэгийн нэг хэсэг болон ёстой байв. Энэхүү анх удаа "МакМэоны зурвас" хэмээн алдаршсан баримт болон бусад нэн чухал баримтууд нь чуулган өнгөрсний 23 жилийн дараа нийтийн хүртээл болсон бөгөөд, чуулганд тусгагдсан дипломат асуудлууд нээлттэй болсон юм. Энэхүү зурвас нь Энэтхэгийн хувьд 1962 онд Төвдийн дээр заагдсан газар нутгийг булаах шалтгаан болсон бөгөөд, тэр оролдлого нь бүтэлгүйтсэн билээ. Сүр дуулиантайгаар тусгаар тогтносон Төвд улсыг байгуулахаар санаархсан байсан боловч, британчууд цаанаа Энэтхэгийн харьяалалд Бельги улсын газар нутгаас 3 дахин их хэмжээний газар нутаг буюу 90 мянган км² -ыг хассан байсан юм.

Хоёрдугаар Дэлхийн дайны явцад болон дайн төгссөний эхний хэдэн жилийн дотор (мөн британчууд Энэтхэгээс цэргээ татсанаас хойших хугацаанд) Америкийн ТТГ-ын анхдагч Стратегийн алба (АНУ-ын ТТГ 1947 онд байгуулагдсан. Орч.) үүсэн бий болж эхэлсэн "хүйтэн дайны" алсын бодлогод нийцүүлэн, Британий гадаад хэргийн яамтай хамтарч, Тусгаар тогтносон Төвд улсын төлөөх хөдөлгөөний" гол санаачлагчид болсон юм.

Одоогийн байдлаар АНУ-ын ТТГ-ын үйл ажиллагааны ихэнх баримт одоо хүртэл өндөр нууцлалтай байдаг боловч, нэг баримт нь нээлттэй болж ихээхэн шуугиан тарьсан юм. Энэхүү баримтын дагуу, 14-р Далай Ламын бага насанд заларч байсан засгийн тэргүүний нэр хүндийг унагах ажиллагаа байсан юм. Энэхүү засгийн тэргүүн нь АНУ-ын болон Британи улсын гадаад бодлогод шүүмжлэлтэй ханддаг байсан тул, түүнийг улс орныг удирдах чадваргүй, гэмт хэрэгт холбоотой хэмээн сураг тараах, олон түмний дургүйцлийг бий болгох ажиллагаа байсан юм. Уг үйл ажиллагааны эцэст төвд удирдагч төвд шоронд хоригдон, шоронд нас барсан. Мөн 14-р Далай Ламын эцэг мөн уг удирдагчийн талын хүн байсан тул, хордуулан алуулсан юм.

Төвдийн шашин
Өнөөгийн Төвдийн одоогийн байдлыг шинжлэхийн тулд, төвд шашин гэж чухам юу бэ гэдгийг бид харгалзан үзэх хэрэгтэй. Төвд шашин бон шашны зарим зан үйлдлийг өөртөө авч үлдсэнээр бусад нийтлэг буддын шашны урсгал буюу Чан (японоор: Зэн) буддын шашнаас тэс ондоо урсгал бий болсон юм. Өмнө цагт бон шашинд ихэхэн хэрэглэгддэг байсан хүний хохимой, хүний арьс болон хүний нойтон дотор эрхтнүүд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд, төвдийн шашин дахь Бон шашны анимист зан үйлийн үргэлжлэлээ  олсон бөгөөд, буддын шашны тэс ондоо урсгал бий болгох үүрэг гүйцэтгэсэн юм.

Төвд шашинд томоохон үүрэг залбирлын хүрд гүйцэтгэдэг. Энэхүү хүрдийг бусад буддын шашнууд ихээхэн жигшин ханддаг бөгөөд, төвд шашинд уг хүрдийг эргүүлснээр дотор нь хадгалагдсан маань залбирал нь тэнгэр очдог хэмээн үздэг. Амьд буддын буюу хувилгааны зан үйл мөн төвд шашны том нэгэн онцлог шинж чанар юм. Энэ зан үйлийг анх 1294 онд Карма-Кагю урсгал бий болгож, 1419 онд Гэлэгпа (одооны Далай Лам ба Панчин лам нарын номлолын урсгал) хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Хувилгааныг тодруулах зан үйлийн систем нь анхнаасаа зөвхөн хэрэгтэй хүнээ гаргах санаачлагтай байсан тул, лам нарын тодруулдаг "комисс" нь элдэв арга заль хэрэглэж, хувилгаан болох ёстой хүүхдүүдийг өөрсдөө тодруулдаг байв.
Үүний нэг жишээ нь 4-р Далай Ламын хойд дүрийг тодруулсан түүх харуулдаг:
Шинэ номлолд дургүйцсэн бусад урсгалуудыг дарахын тулд Алтан хааны гучийг хувилгаанаар тодруулж, бослогыг монголчуудын тусламжтайгаар дарж байсан түүхтэй.

1949 оны дараах Төвд орон
Хятадын Коммунист нам 1949 онд иргэний дайнд ялж, Гамингийн намыг засгийн эрхээс бүрмөсөн холдуулжээ. Гэвч 1951 он хүртэл Далай Ламын болон Панчин ламын төлөөлөгчид "Энхийн замаар Төвд орныг чөлөөлөх" баримтад гарын үсэг зуртал Хятадын засаг цэрэг явуулахаас зайлсхийж байв.
Гэвч 1951 оны 10 сарт Мао Зэдүнд явуулсан цахилгаандаа Далай Лам  дээрх гэрээний 17 зүйлийг хүлээн зөвшөөрч, гурван жилийн дараа Панчин лам болон Далай Лам нар Бүх Хятадын Төлөөлөгчдийн их хуралд Төвдийг төлөөлөн Бээжинд хүрэлцэн иржээ. Уг хуралд Далай Лам Төвдийн байнгын хорооны дэд нарийн бичгээр, Панчин лам уг хорооны гишүүнээр сонгогджээ.
Хятадын Ардыг чөлөөлөх арми  Төвдөд орохдоо боолуудын эрхийг сэргээх талаар арга хэмээ авсан боловч, социалист моделиор нийгмийг нь өөрчлөхөөс зайлсхийж байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүйг ойлгож байсан эрх ямбатан, язгууртнууд эзэмшил газар нутгаа хураалган, эрт орой үндэсний өмч болохыг ухаарч байсан. Энэхүү ажиллагаа нь Хятад орны газар сайгүй болж байсан тул, эрт орой энэ мөч Төвдөд ч ирэх байсан.

Энэ учраас газар эзэмшигчид болон язгууртнууд өөрсдийн боол, ард иргэд, харцуудыг Хятадын ардыг чөлөөлөх армитай ойр дотно харьцахыг хорьж, хамаг чадлаараа эсэргүүцэж байсан. Гэвч өчигдрийн боол ард өдрөөс өдөрт улам хурцаар хувиар газар эзэмшлийг болиулах, феодал системийг халахыг шаардаж байв. Ийнхүү гурван их хийдийн (Гандан, Сера, Дрепунг) хамба лам нар нэгдэн "Феодал системийг халах шаардлага" хэмээх бичиг хүргүүлснээр, Хятадын Ардыг Чөлөөлөх Армийн удирдлага газар эзэмшигчдийн газрыг хураан, өмнө нь боол байсан ардуудад хуваарилах зөв мөч нь гэж үзжээ.

Үүний хариуд язгууртнууд болон лам нарын бүлэглэлүүд нэгдэж, 1959 оны 3 сард тусгаар тогтносон Төвд улсыг тунхаглаж, дээрх бүлэглэлүүдийн төлөөлөгчид 7 мянга орчим зэвсэглэсэн дагалдагч Лхасад цуглуулан, зэвсэгт тэмцэл эхэлсэн юм. Энэхү тэмцэлд 170 орчим хампа хэмээх партизанууд оролцож байсан бөгөөд, тэр партизануудыг АНУ-ын ТТГ-ын бэлтгэж зэвсэглэсэн хүмүүс байсан юм. Мөн АНУ-ын ТТГ нь зэвсэглэсэн тэмцэгчдийг пулемет, автомат буу, мин хаягч ба сумаар бүрэн хангадаг байж.

Гэвч энэ бослого нь бүтэлгүйтэж, 2 хоногийн дараа бүрэн дарагдан, 4 мянга орчим босгогчид бууж өгчээ. Энэхүү бослогыг Далай Лам дэмжиж байсан боловч, Панчин Лам дэмжээгүй тул, бослого бүтэлгүйтсэн даруй Далай Лам босгогчдын удирдагчдын хамт Энэтхэг үрүү дүрвэсэн байв.

Төвд орны хамгийн хэцүү ба хохирол гарз ихтэй он жилүүд бол Соёлын хувьсгал хэмээх үзэгдэл байсан нь гарцаагүй. Энэ соёлын хувьсгал нь 1966 оноос 1976 он хүртэл үргэлжилсэн бөгөөд, хувьсгалын явцад төвд ардуудыг хамт олон болгон нийлүүлж, сүм хийд нь хаагдаж эсвэл нураагдсан түүхтэй. Энэ явдал зөвхөн Төвдөд өрнөөгүй бөгөөд, бүх Хятадад өрнөж байсан бөгөөд, хувьсгал намжсаны дараа төвдийн сүм хийдүүд төрийн сангийн тусламжтайгаар дахин сэргээгдэж, янзлуулан боссон юм.

Өнгөрсөн бүхэнд харамсаж, Хятадаас тусгаарлагдан чөлөөлөгдөхийг хүсэн мөрөөдсөн төвдүүдийн тухай төсөөлөл нь бодит байдлаас хол бөгөөд, энэ дүр зураг бий болгоход  барууны орнуудад орогнол олсон төвд язгууртнууд гар хөлөө оролцуулан бүтээсэн үлгэр юм. Үүнд итгэхийн тулд саруул ухааныг логик сэтгэлгээнээс гадуур сэтгэж байж итгэж болно. Учир нь хэдэн сая боол харцууд (тэр цагийн Төвд орны хүн амын 90% боол байсан) эрх чөлөөтэй болсондоо аз жаргалгүй болсон гэж тооцох уу? Одоо тэр боолууд нь өөрсдөө газраа эзэмшиж, ямар нэгэн шийтгэлгүйгээр хайртай хүнтэйгээ гэр бүл болох бүрэн эрх чөлөөтэй болж, сургууль соёл эзэмшиж, эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой болж, хатуу бүрхүүлэн зам ба өөрийн үйлдвэрлэлтэй болсонд гуниглах ёстой юу.

Гэвч Төвдийн хамгийн том жишээ бол хүн амын дундаж наслалт ба хүн амын тоо юм. Одооны байдлаар дундаж наслалт нь 36 наснаас 65 нас болтол өсөж, хүн ам нь 2 дахин өссөн.

Орчин үеийн Төвд соёл
Төвдийн тухай орчин үед тархмал үлгэр домгийн хамгийн сүүлийнх нь төвд соёлтой хамаатай домог юм. Далай Ламын дагалдагч нарын хэлж буйгаар, төвд соёл нь хятадын түрэмгийлэлд бүрэн устгагдсан гэдэг. Соёл бол маш болгоомжтой хандах сэдэв бөгөөд, субъектив чиг хандлага их нөлөөлдөг. Жишээлбэл, АНУ-д хөх дэлгэц анх дэлгэрэхэд америкийн соёлыг үгүй хийж байна гэж хэсэг хүмүүс дургүйцэж, бусад соёлын баяжуулалт гэж үзэж байсан түүхтэй.
 
Уран зохиолын талаар 1950 оноос өмнө Төвдөд олн зуун жилийн нүүр үзсэн цөөн тооны тууль бий болж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар, өчигдрийн боолууд одоо чөлөөтэйгөөр уран бүтээлд анхаарлаа хандуулах боломжтой болсон бөгөөд, өндөр чанарын уран зохиол туурвидаг. Хэдхэн жишээ бол: яруу найрагч Ядам Цэрэн, Жампал Гяацо, Таш Даваа, Дондру Вангбум нар юм.

Дүрслэх урлалын тухайд гэвэл, одоо цаг хүртэл Төвдөд хаа сайгүй давтагдсан хийдийн дүр зураг тархмал байдаг. Орчин үеийн уран зураач нараас, Франц ба Канадад их алдаршсан Бама Даши нь хамгийн алдартай зураач юм.
Одоогийн байдлаар Төвдөд 30 гаруй мэргэжлийн жүжгийн ба хөгжмийн хамтлаг ансамбль, дуурийн театр, жүжгийн театртай бөгөөд, нэг нь ч 1950 оноос өмнө байгуулагдаж байгаагүй.

Эх хувилбар нь

17:27 - 2013-05-17 - Сэтгэгдэл бичих

яалаа гэж дээ.
тахин шүтэж, хөлсөө дусган олсон мөнгөө өгөх ёстой хүн

AmonRa - 15:25 - 2013-06-14

hm

Тэгэхээр Одоогийн Далай лам маань феодалыг дэмжсэн муу хүн болж таарах нээ?

Зочин - 17:36 - 2013-06-13

Уншдаг хүн нь өөрөө уншиж, дүгнэлтээ өөрөө гаргаж, тунгаан бодож байвал ямар бэ.

AmonRa - 21:07 - 2013-05-19

барууныхан чинь хэт нэг зүйлийг бүдэгрүүлэх сонирхолтой сонин улс санагдсан. Хэдэн жилийн өмнө англи хэлний сургалтанд англи багшаар заалгаад ИРАН улсын талаар ярилцахад жигтэйхэн аюултай аймшигтай орон мэтээр яриад л. Өөрсдийнх нь санаанд нийцээгүй бол цагааныг ч хар болгож ярих дуртай хүмүүс санагдсан. Ингэхээр манай гадаад хэлнээс орчуулдаг хүмүүс маань аливаа зүйлийг тэнцвэртэй л орчуулмаар байгаа юм.

dadido - 20:39 - 2013-05-19

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax