जगन्नाथ

Цензурын тухай No. III

Нэгдүгээр хэсэг энд

Өмнөх хэсэг No. II энд


Манай мангар ухаантай дарга нар “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” гээч юм тархиараа дүлж дүлж нэг юм гаргаж ирэв. Уг тархины суулгацыг нь залуу эрдэмтний сониуч шинжээч хурц харцаар ажиглав. Залхуураагүйгээр, хориотой үгнүүдийг нь бүгдийг нь ярайтал нь өрөв. Их цаг орох болов уу гэтэл, сонирхолтой нь 20 минутын л ажил болов. Яагаад тэр билээ? гэж, сониуч уншигчид гайхна байх. Аан тэр бол ийм учиртай.

Яг тоолоод үзвэл, энэ жагсаалтад 780 орчим үгээс арай ядан 200 гарам монгол үг илэрч байна. Үүнээс "нохой", "мал", "хог", "эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл", "хутга" энгийн хэрэглээний үгүүдийг хасаж, мөн "пизда", "эргүү", "шаах" гээч  үгнүүдийн сул хувирлуудыг хасвал, хараалын үг бүр ч бага болно. Мөн жагсаалтад эмнэлгийн нэр томьёо орсон байж жишээтэй. Жишээлбэл: "сэтгэцийн гажиг", "гаж үйлдэл", " эрэгтэй ба эмэгтэй билэг эрхтэн", "чалх" гэх мэт үг цензүрлэгдсэн байна.
Уг цензүрлэгдсэн үгийн жагсаалт дундаас хамгийн ихээр сонирхол татсан хориотой үгүүдийн дунд "жагсъя", "эсэргүүцье", "цацрагийн хог хаягдал" байлаа.

Энэ жагсаалтыг ажиглах явцад олон бодол төрж байв.
Хэн энэ жагсаалтыг хийх даалгавар өгсөн бэ, хэн гүйцэтгэсэн бэ.
Татвар төлөгчийн хэдэн төгрөг энэ дэмийрлийг бий болгоход зарцуулагдсан бэ.
Энэ дэмийрлийн жагсаалтын зорилго нь юу бэ.
Яагаад "хутга", "эсэргүүцье", "эмэгтэй эрэгтэй билэг эрхтэн", "цацрагийн хорт хаягдал" гэх үгнүүд хоригдсон бэ.

Сурвалжлагчийн алдаатай текстийг эндээс сонжих:
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх албан бичиг Монгол улс даяар өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 15-наас албан ёсоор мөрдөгдөж эхэлж байгаа аж. Нэг заалтыг нь түр түдгэлзүүлсэн бөгөөд бусад заалтыг нь бүх сайтууд хэрэглэх үүрэгтэй болж байна. Уг журмыг маш товчхон дурьдвал

1.Сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах, 2.Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх, 3.Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах, 4.Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлээс ХХЗХ-ноос баталж өгсөн 750 үгийг хасч үзүүлэх буюу Үгийн шүүлтүүр ашиглах зэрэг болно. Ингээд уншигч, хэрэглэгч та бүхэндээ үүнээс хойш, түүнээс цааш сэтгэгдэл бичихдээ хатуу анхаарч, бичиж оруулахыг хориглож буй 700 гаруй үгсийн жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

15:32 - 2013-03-16 - Сэтгэгдэл бичих

http://www.crc.gov.mn/
доош нь скролдоод үзээрэй, үнэн үү худлаа юу

AmonRa - 16:59 - 2013-03-19

ene medeeg hudlaa geed bn lee.. gehdee 200 garui ug bgaa geseen haha..

dao - 15:12 - 2013-03-19

за тэр бол хуцлаа л байна. өөрсдийнхөө мэдээллийн орон зайгаа л хамгаалж байгаа юм.
ингэж доог тохуу болох шаардлага байсан болов уу, дарга нарт. цаг нь ихдээд, их сайхан байгаа бололтой.

AmonRa - 18:58 - 2013-03-16

Boldoo

Энэ журам нь блогод хамаатай юм уу? Хүн үзэл бодлоо илэрхийлэх хүний түгээмэл эрхийг зөрчиж байгаа биш үү Дарга нар их айдастай байгаа юм байна даа

Зочин - 18:32 - 2013-03-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax