18.2.2012
Canon EOS MarkIII D1
Өчигдөр нэг танил маань 2 ширхэг цоо шинэ MarkIII D1 хоёр ширхгийг задалж байхыг хараад, дур тавих шахав. Хамт задлалцаж, юм үзэж нүд тайлав.

Уг камер нь Никоны гаргасан d4 камерын хариу нь юм. Тасархай эд байна. Тухтай дараа нь бичье, одоохондоо цаг зав асар бага байна. Энэ хооронд доорх клипийг үзэж, хорхойгоо дарж болно. 



Тэгээд нэг сонин юм санаанд орлоо. Хүмүүс байн байн: Никон, Кэнон хоёрын аль илүү сайн юм бэ гэж асуудаг. Энэ бол хувь хүний өөрийнх нь сонголт. Зарим хүн савангийн хайрцгаар тасархай зураг дардаг тохиолдол зөндөө бий. Энэ бол камерын сайн муугийн асуудал биш.

Өөрөөр хэлбэл: сонирхогч хүн тасархай камер худалдаж авснаар, шууд тасархай зурагчин болно гэсэн үг хэрхэвч биш. Тасархай камер барьсан сонирхогч болж хувирна.
Бичсэн: AmonRa | цаг: 08:52 | Гэрлийн хүч
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


тааруу аппарат барьдаг тасархай сонирхогч байдын билээ.
Тасархай аппарат авна гээд зоосоо цааш дарж байна лээ.
Бичсэн: Цагаан хараацай цаг: 06:18, 29.2.2012 | Холбоос | |


зургийг аппарат биш, хүн дардаг.
сүүлийн өгүүлбэр жаахан тийм болчиж. "тасархай камер барьсан хүн тасархай зурагчин биш, тасархай камерын эзэмшигч болж хувирна" гэвэл таарах юм байна.
Бичсэн: AmonRa цаг: 11:45, 29.2.2012 | Холбоос | |


Тиймээ жаахан тоймлосон алдаатай биччихэж хэхэ,
Тасархай тоноглолыг хүсэгчид дунд авьяастангууд нуугдаж байдаг ч бий.
Хэдий сайн авьяасаа гаргалаа гээд Л.Да Винчи нар муу цаасан дээр, муу будгаар зургаа зурсан бол өдийг хүртэл хадгалагдахгүй, элэгдэх байсан бизээ. Түүн шиг тасархай хэрэглэл бүрийг хүсэгчдийг үгүйсгэмгүй. Харин зүгээр хэлбэрлэгчид бол яахав байх байх..
Бичсэн: Цагаан хараацай цаг: 03:52, 1.3.2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих