जगन्नाथ

Тодорхой жор

Жагсаад байх нэг тэнэг. Гэхдээ байгаа байдалтай эвлэрээд байх бүүр ч хэцүү? Өөрчилмөөр байна: нийгэм, улс төр ялзраад байна. Бид чинь мөхлийн замд уруудан давхиж байна! Миний оролцоо гэж хаа байна? Төмс шиг амьгүй баймааргүй байна, юм хийж бүтээмээр байна. Яах уу тэгээд.

Монголд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Санаа нэгтэнгээ цуглуул. Нам байгуул. Байгуулж чадахгүй бол бэлэн бүлэг, аль эсвэл намд элс. Одооны хуулийн дагуу би ямар нэгэн парламентын бус арга чамд заамааргүй байна. Үнэндээ тийм тэмцлийн арга хэлбэр одооны эх орны маань байдлыг улам доройтуулна. Зөвхөн хуулийн дагуу л тэмцэх хэрэгтэй. Эхэндээ парламентын дүрмийн дагуу тэмцэж эхэлсний дараа, цааших алхмаа чи өөрөө ойлгоод ирнэ. Хөдөлмөрийн эвлэл байгуул. Ядаж даргадаа шударга бусаар дээрэлхүүлэхгүй байх хэрэгтэй.

Толгойгоо байн байн дасгалжуул. Байн байн бодлого бодож, юмны далд учрыг ойлгож сур. Энэ бол тархи толгойны биеийн тамир шиг л эд. Үүнгүйгээр өөдлөхгүй.

Их унш. Баабруудыг биш, мянган жилийн ганцаардлуудыг биш, стивен кингүүдийг биш. Энэ бол хүүхэд насны ном, чамд таарахгүй. Уран зохиолыг аль болгон бага уншиж бай. Зөв, хэрэгцээтэй, барьцтай мэдлэг олгодог ном олж унш. Моралын зөв хэмжигдэхүүн зааж өгдөг ном судал. Аль нь зөв бурууг, үйлдлийнхээ үр дагаварыг чи өөрөө олж харж, ойлгох ёстой. Шинжлэх ухааны сэтгэхүйгээ хөгжүүл. Уншсан номныхоо анализ хий. Мэдсэн олсноо асуу, судал, бага багаар хэрэгжүүл. Мэдлэгийг хүн бүрээс авч болдог юм. Унших тухай сайн, барьцтай мэдлэг жишээ нь энэ байна:

Оюун ухааны мэргэжил эрхэлдэг бол, биеийн хөдөлмөр эрхэлж сур. Биеийн хүнд хөдөлмөр хийдэг бол, оюуны хөдөлмөр тогтмол хийж бай. Аль альнийг нь тэгш хөгжүүлэх нь тун чухал. Үүнгүйгээр хөгжсөн хүн гэж байхгүй. Xүн нь хөгжөөгүй хэрнээ, хөгжсөн нийгэм гэж байхгүй. Хөгжөөгүй нийгэмтэй төр улс, хөгжлийн үр шимийг амсаж байгаагүй. Өөрийн чадвар авьяасынхаа хүрээг тэл. Онолыг дадлагтай хослуул. Өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бүх мэргэжлүүдийг судал. Юманд тэнцвэр гэж тун чухал. Үүнгүйгээр өөрийн хийж байгаа ажлынхаа үр дүн, зорилгыг харах тун хэцүү. Өөрөөр хэлбэл ойлгохгүй гэсэн үг.

Физик судлаад авбал тун буруутахгүй. Байгалийн үзэгдэл, эд зүйлсийн тухай их өргөн ойлголттой болгодог юм. Физик бас хүний үйлдлийн ихэнх дүрмүүдийг чамд заагаад өгнө.
Логик маш хэргэтэй. Зүгээр нэг уншаад өнгөрөх биш, логикоор сэтгэж ойлгож сур. Бодож сэтгэхэд олон дөт зам зааж өгдөг ухаан юм. Одооны программчлалын дүрмүүдийг ойлгоод ав. Булийн (Boolean) логик дэс дараатай ажлаа төлөвлөх, мөн ажлаа ардаа оруулахад суурьтай хандлага хөгжүүлдэг.

Зүгээр битгий сууж бай. Дөрвөн зарчим, дөрвөн ерөнхий зам бий:
1. Бүтээн байгуулалт.
2. Өөрийгөө хөгжүүлэх.
3. Улс төр.
4. Урлаг.

Энэ 4 бүгд тун чухал. Тогтмол дасгалжуулсан тохиолдолд чадвар авьяас хоёр гээч юм бий болдог. Хүнд хийж, ардаа гаргаж чаддаггүй ажил гэж үгүй. Зааг хязгаарыг зөвхөн чи өөрөө тогтооно.

Хулгай битгий хий. Хахууль бүү өг. "Бүгд тэгдэг, яадгын" гэж өөр өөрийгөө битгий хуур. Хулгайчийг битгий далдал. Алуурчинд бүү тусал.

Баримттай мэдээллийг хэлэхээс бүү ай. Найз нараа өмөөрч бай. Зөвхөн бяраар биш, толгойгоор дэмжээд өгдөг эв дүйг ойлгоод мэд. Өөдгүй, дээрэлхүү хүний занг битгий зүгээр өнгөрүүл. Эхэндээ хэцүү байдаг юм. Дараа нь өөр өөрийгөө өрөвдөхөө болиод эхлэхээрээ сойсон морь шиг, булчин шөрмөс зангираад, хийморлиг болоод ирнэ. Гэвч юмыг багаас эхлээрэй, дараа нь бага багаар өөртөө тавих шаардлагаа өндөрсгө. Зарчмын асуудалд бага том гэлтгүй мэтгэлзэж, дургуйцлаа илэрхийлэхээс бүү айж бай. Зарчмын асуудлыг тоохгүй заза гэж өнгөрснөөс болж, уур хилэн гэдэг юм бага багаар хуримтлагдаад байдаг юм.

Бодлоо үргэлж бичиж авч бай. Өдрийн тэмдэглэл тун чухал. Эхэндээ дэмийрэл шиг сонин юм гарч ирнэ. Дараа нь хэлбэр ороод, давгүй юм болж ирнэ. Юм бага багаар, алхам алхмаар л бүтнэ. Өөрийгөө битгий өршөөж бай.

Тайван, итгэлтэй ярьж сур. Хэцүү цагт, шаардлага гарсан нөхцөлд хүмүүсийг манлайлан дагуулахад тун хэрэгтэй.
Урлагийн хобби өөртөө олох хэрэгтэй. Зураг, шүлэг, гитар тоглох, юу ч хамаагүй. Гол нь гоо сайхны мэдрэмж хөгжүүлэх хэрэгтэй. Энэ зүйлс хүний сэтгэл зүрхийг чимдэг юм. Зураг зурах нь анхааралтай юмыг ажиглах чадвар бий болгодог.

Ажил хийвэл хамаг чадлаараа хий. Битгий өөрийгөө мөнгөний төлөө ажиллаж байна гэж хөөргө. Бусдын төлөө биш, өөрийн төлөө ажиллаж байгааг мэдэж байхад илүүдэхгүй. Бидний улсад олон юм буруугаар эргэж байгааг чи харж байгаа. Бас хүртэх ёсгүй хүн нь мөнгө эрх мэдэл хоёр хүртдэгийг мэднэ. Гэвч чамаас хамаарч байгаа хүмүүс үүнд буруугүй. Чамд, ойр хавийн хүнд очих мөнгийг чиний хамаардаг хүн авсныг ойлго. Харин чамаас хамаардаг хүмүүс зүгээр дуугүй өнгөрөөчихсөн.

Хэрэв бусдын сайн сайхны төлөө ажиллаж байгаа бол, зүрх сэтгэлээ шингээж ажилла. Эмч бол, эмчилсэн шиг эмчил. Багш юм бол, багшилсан шиг багшил. Энэ бол чиний тэргүүний хувь нэмэр. Энэ байдлаар л байдлыг зөв чигт залруулна.
Хэрэв цаас эргүүлдэг мэргэжилтэй бол, өөр хэрэг. Арай л хэцүү. Ажил олгогч чинь хэн нэгнийг хууран мэхлэх гэж байгаа бол, бүү оролц, өгсөн тушаалынх нь дагуу залиланг бүү өөгшүүл. Өөрийн ажил мэргэжилдээ бүтээн байгуулалтын ганц ч болтугай үр хайж, тордон ургуул.

Ажлыг хялбарчлах аргуудыг хай. Зүгээр нэг монголчлох биш, процессыг сайжруулан ашигтай, үр шимтэй болгох арга замуудыг хай. Олдсон аргуудаа аль болгон түргэн хуваалцаж, нийгэмдээ орчин тойрныхондоо ярьж өг. Өөрийн мэргэжлээсээ гадна, орчин тойрноосоо сур.

Манайхны дунд зарчимч хүнийг коммун гэж дууддаг тал бий. Битгий тоо, зарчимч бай. Одооны бидний байгаа байдал "үргэлж ийм байсан, байх ч болно" гэсэн сэтгэхүйгээс үүдэлтэй. Өөрөөр амьдарч болно гэдгийг ойлго- одооны байдлаас хамаагүй сайхан, амар тайван амьдарч болно. Өөрийн суртахууны хэмжүүрээ байн байн шалгаж, дүгнэж бай. Ухаад бай, өөрт чинь хаана ямар өө байна? Өө олдвол, түүндээр ажиллаад бай. Суртахуун гэдэг юмны цаана, асар их логик бий шүү.

Хүнтэй сайхан, эелдэг харьцаж бай. Өөрт чинь хүндэтгэлгүй, доромжлон харьцаж байгаа хүнтэй адилхан хүндэтгэлгүй харьц. Бусдыг доромжлон харьцаж байгаа хүнийг зүгээр битгий өнгөрүүлж бай. Тэгж харьцсан гэж, хүмүүс чамайг адил бүдүүлэг соёлгүй гэж мэднэ. Битгий тоо. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон. Адилхан бүдүүлэг соёлгүй бай. Хэрэв ийм занг тоохгүй өнгөрөөгөөд байвал, тэр зан хэзээ нэгэн цагт төрийн өндөрлөгүүдэд хүртэл дамждаг юм. Газар дээр нь дарж бай. Гэвч анх уулзаж байгаа хүнтэй эелдэг бай.

Ганц хормын дотор бүх юм сайхнаар эргэхгүй. Гэнэтийн өөрчлөлт цаг хүч, нарийн төлөвлөгөөний бэлтгэл шаарддаг. Одооны байдлыг засмаар байвал, арваад жилийн өмнө засаж эхэлсэн байх ёстой байсан юм. Энэ учраас нэг ажил бүтээгүйд урам хугарч, шантарч болохгүй. Одоо эхлээгүй тохиолдол, ирэх арван жилд "яах бэ, яанаа, өнгөрчээ" гэж хашигарсаар л байх болно. Өөрөр хэлбэл, ирэх арван жилд тохиож мэдэх гай барцыг өнөөдрөөс эхэлж зайлуулж эхлэ.

Мөнх амьдрахгүй гэдгээ сайн санаж яв. Тийм болохоор, чиний шавь, хойч үеийнхэндээ аль болгон ихийг хийж бүтээхэд нь дэм болж, хамаг хүчээ зориул. Хэрэв чамд барьцтай мэдлэг байгаа бол, хүүхдүүдэд заа. Өөрийн хүүхэд ч, бусдын хүүхдүүдэд ч зөв төлөв суулгаж өг. Чамд чаддаг мэддэг юм байна уу, цаас эргүүлэхээс өөр? Мод төмөртэй ноцолддог, байшин барилга барьж, морины зүс танихдаа гаргуйд бол, бүтээн байгуулдаг юу л байна- тэр чадвараа цааш нь өвлө. Ойр хавийн сургууль ороод, тэнд үнэгүйгээр хөдөлмөрийн дугуйлан ажиллуул. Бичдэг, ширээний ард суугаад цаг нөхцөөдөг мэргэжилтэй бол, хэрэггүй.

Бүгдийг нэг хэмжүүрээр хэмж. Хүнийг битгий ялгаварлаж бай. Мөнгөтэй баяны дэргэд битгий өлөн нохой царайл. Юмыг мөнгөөр, аль эсвэл сайхан үгээр нь битгий хэмж. Хийж бүтээснээр нь ялгаж хар. Бас бусдын даргын, ламын, аль эсвэл нэг баян худалдаачны хүүхэд гэж битгий ялга. Хэний хүүхэд ч болж төрсөн хамаагүй, бусдаас ялгарах эрх байхгүй. Бусдыг шүүхээсээ өмнө, өөрийгөө хатуу шүүж дүгнэж бай. Өөрийгөө тусгай эрхтэй гэж битгий бод. Сайн санаж бай: орчин тойрныхон чинь бүгд эрх тэгш байдаг юм байж. Гэвч чамд хамгийн их үүрэг ноогдож байгааг сана. Бусдыг ойлгож өршөөж болдог газар, өөрийгөө битгий өршөө. Үүнд суугаад, сэтгэл санаагаар унаад, толгойгоо дэлд гэж ойлгож болохгүй. Тэр даруй алдаа дутагдал дээрээ ажилла.

Чи ганцаараа уулыг хөдөлгөж чадахгүй гэдгээ ойлго. Олны хүч оломгүй далай. Тус дэм болдог, өөр шигээ зорилготой хүмүүстэй танилц, туршлагтай хүмүүсийн саналыг сонс. Зөвхөн өөрийгөө биш, эргэн тойрны хүнээ хөгжүүлэхээ хичээ. Зөвхөн хүүхдүүдийг биш, бас томчуудад.

Энэ байна, чиний асуусан асуултны жор. Чамд сонин санагдана байх л даа, дэндүү өөдрөг байна гэдэг юм уу, аль эсвэл хийсвэр байна гэж. Гэхдээ чи өөрөө бодоод, төсөөлөөд үз. Бид өөрөөр амьдарч болно шүү. Ирээдүйн эзэд бид өөрсдөө. Ирээдүйг зөвхөн чи захирч, ямар байхыг шийднэ. Тийм болохоор, маргаашдаа өнөөдрөөс бэлд.

20:10 - 2011-07-27 - Сэтгэгдэл бичих

bayarlalaa :)

Garin - 21:17 - 2011-11-30

@Зочин:
амжвал бичнээ.

AmonRa - 14:29 - 2011-09-12

Санаж явмаар зүйл бичсэнд баярлалаа.
Ийм ерөнхий чиг бариад явж байхад олон юм тодорхой болж ирэхээр бодогдож байна.
Үүн шиг бас нэг жор хүсч болох уу? Өмнөх бичлэгүүд дээр харийн оронд манай монголчууд яаж тавьтиргүйтдэг талаар хэд хэд дурдсан байсан. Тэгвэл гадаадад хувь хүн талаасаа ч тэр, бас Монголоос явж байгаа гэсэн төлөөллийн утгаараа ч тэр яаж биеэ авч явбал зохистой вэ?
Түүх соёлоо мэдэж байх гэдгээс гадна өөр юу байж болох вэ?
Өөрөө олж мэдэхээс гадна бусдын хуримталсан туршлага үргэлж хэрэгтэй байдаг даа?

Зочин - 05:55 - 2011-09-12

баримталмаар юм байна

dadido - 20:32 - 2011-08-03

Хүүгээ яг ингэж хүмүүжүүлэх гэж чармайдаг. хэзээ нэгэн цагт миний хүү өсөөд миний бодсон шиг эр хүн болно гэж бодохоор сэтгэл өөдрөг болж байна. бас өөрийгөө зоригжуулах, өөртэйгээ ажиллах, урамшуулах, гээд хүний амьдралд боловсорч байгаа маань сайшаалтай хэрэг шүү. Хаях үггүй маш сайн жор байна.

Цагаан хараацай - 02:10 - 2011-07-31

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax