जगन्नाथ

Гири сэтгэхүйн тухай

Эртний цагаас эхсүүлэн япончууд өөрийн толгойгоо засах, биеэ зөв авч явах талаар бодож эргэцүүлдэг байсан. Үүний нэг амьд жишээг хардаг юм байна.
Нинжё гэж япон үг монгол хэлний Нинжин гэдэг үгтэй утга ойролцоо үг бололтой. Уг нинжё гэдэг үгийн утга нь өрөвч зөөлөн сэтгэл, эцэг эх үр хүүхэд хоорондынх нь хайхран хамгаалах сэтгэлийн илчлэл юм. Уг ойлголт нь хөрш саахалт айлуудад хамаардаг бөгөөд, хөршүүд нэг нэгэндээ гири гэдэг мэдрэмжтэй болжээ. Гири гэдэг нь нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хариуцлагаа биелүүлэх сэтгэхүйтэй болгожээ.

Уг гири гэдэг сэтгэхүй нь эртний цагийн самурай сэтгэхүй шиг, замхарч үгүй болоогүй юм байна.  Сургуулийн сурагчидад, нэг их сургуулийн нэг жилийн төгсөгчдөд, үйлдвэрүүдийн эрхлэгч ажилчдын хооронд, баг хамт олнуудын дунд гири сэтгэхүй бий болсноор, нинжё ба гири хоёр эдийн засгийн ойлголт болон хувирсан байх юм.

Танилцсан хүн маань хижээлдүү насны японы тариачин хүн юм. Миний адил, Европт дулааныг хэмнэгч технологи судалж байгаа бөгөөд, хэсэг өөртэй нь ярьж зогсох боломж олдлоо. Мань эр өөрөө 50 мянган тахиатай бөгөөд, дулааныг хэмнэх нь өөрт нь асар ашигтай.
-Та тэгээд их ядрах уу? Өндөг гэж хурдан мууддаг бүтээгдэхүүн болохоор, хадгалахад их хэцүү байх даа? гэж жаахан шалгаав.
-Юунд нь ядрах уу? Хоол ундыг нь зөөн гэж их юм болохгүй.
-50 мянган тахиаг хооллоно гэж их юм байдаг байх даа. 
-Ноён Хосода (хөрш нь) тусална. Тэр хүн тахианы хоолыг хариуцсан хүн. Хөрш маань өглөө болгон ирж, ачаагаа буулгадаг юм.
-Туслахгүй бол яах уу?
-Туслахгүй гэж юу гэсэн үг үү? гэж тариачин гайхсан янзтай өөдөөс асууж байх юм.
-Гүй яахав, тахианы хоолыг авчрах боломжгүй, аль эсвэл ирэхгүй бол. Тээвэр тасалдлаа гэхэд, тэр олон амьтан сүйд болно биз дээ.
-Яагаад тэр билээ. Заавал ирнэ.
-Жишээ нь өнгөрвөл яах уу?
-Тэгвэл ноён Хосодагийн эхнэр нь авчирна! гэж ойлгомжийн зүйл тайлбарлаж байгаа шийнжтэй, гайхаж намайг харж байх юм.
-Эхнэр нь нөхрөө оршуулна биз дээ?
-Ноён Хосодагийн хүү нь аваад ирнэ.
-Хүү нь эцгээ оршуулах хэрэгтэй бол?
-Хосода ноёны ажил нэгтэн, аль эсвэл хөрш нь аваад ирнэ.
-Та тэгвэл их хатуу гэрээ хийдэг байх даа?
-Бид гэрээгээр яадаг юм? Ноён Хосода надад өглөө болгон авчирна гэж амласан. Амласан бол, заавал ирнэ. Өндгийг бас бөөний компани ирж авдаг. Бас гэрээгүй ажилдаг. Хэзээ ч хоцорч, оройтож байгаагүй.

16:32 - 2011-07-07 - Сэтгэгдэл бичих

neeree deer puuuh gej bishirsenee bicheegui orhigduulj. Musashig orchuulna gedeg sugoi !
Amjilt !!!

P.S. orchuulga tesen yadan huleej baina.

Сүрэн (зочин) - 08:20 - 2011-07-17

@ Xүмүүнлэгийнхэн бүгдийг сөнөөх гээд л

yanaa.. хүмүүнлүэг чиглэлийн хүний хувьд зад эсэргүүцнээ ... хэхэ гэхдээ энэ тухай мортаал комбат өргөн уудам нэтийн талбарт удаа болоод өнгөрчээ kkk:
http://forum.ixbt.com/topic.cgi?id=15:31732
http://lingvoforum.net/index.php?topic=18006.0
тэгэхээр нэмэрлээд яахийн тээ... :)

@ тэгээд чи өмнөх асуултанд хариулсангүй: хагакурэгийн тухай

hmmm... юу билээ... гиригээс өөр асуулт байлуу...sorry

Сүрэн (зочин) - 08:15 - 2011-07-17

saikhAN YARILTSLAGA BOLJEEE
SONIRKHOLTOI BLAAA BAS YM OILGOJ AVLAA
GOODLUCK

БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги - 16:12 - 2011-07-16

@Дао: би ч бас, сонирхолтой хүн ороод ирсэнд баярлаад л сууж байна.

AmonRa - 16:36 - 2011-07-15

@Сүрэн: үнэн шүү. Одооны Монголын байдлыг ажиглавал, улам сайн харагдаад байдын. Xүмүүнлэгийнхэн бүгдийг сөнөөх гээд л. Техник технологийнхон барьж босгох нэг нь болохоор, дургуйцаад л.

тэгээд чи өмнөх асуултанд хариулсангүй: хагакурэгийн тухай.

AmonRa - 16:35 - 2011-07-15

ene setgegdeluudiig n amtarhan unshivshd...

dao - 16:25 - 2011-07-15

hehe технари vs гумманитарии gej munhiin margaan baihiimaa kkk

bi shuleg mundag sonirhoj gaviagui l dee... germanaas Rilke taalagddag, daanch yanz buriin nayaad orchuulgatai tul tsaad ehiig ni tusuuluhed hetsuu... tegeed l german heltei humuust ataarhaad l ...

вильям блэйк... anha, sonirhonoo

Suren (зочин) - 08:50 - 2011-07-15

техник, технологи, түүх гэх мэт шинжлэх ухааны чиглэлүүд л сонин байдын. тиймэрхүү юм л ойлгоно уу л гэхээс... барьцтай, тодорхой, ойлгомжтой, баримттай, эх үүсвэртэй байх тусам сэтгэл хөөрөөд байдын.

яруу найрагчид өөрсдөө яг юу хэлэх гээд байгаагаа мэддэггүй юм шиг. тоотой хэдэн яруу найрагчид л давгүй санагддын. за үнэндээ уран зохиол, яруу найраг үздэггүй юмөө. ажиглавал, амьдрал дээр ихэвчлэн шал өөдгүй зантай хүмүүс байдаг. бас бодлынх нь урсгалыг нь дөрөв таван мөрөөс цааш дагаж чадахаа больдог тохиолдол бий. танка, хайку этр л гайгүй гэхээс.

аан, вильям блэйк их давгүй уншигдаж байсан.

AmonRa - 19:58 - 2011-07-13

өөө...

Suren (зочин) - 16:26 - 2011-07-13

асуугаад нэмэргүй дөө, би яруу найраг ойлгодоггүй юм.

AmonRa - 19:34 - 2011-07-12

герман хэлтэй юмуу, мундаг юмаа !
Рильке асуугаад амар заяа үзүүлэхгүйээ одоо ккк

Сүрэн (зочин) - 19:24 - 2011-07-12

аан, яг наад ханз нь надад сонин байсын. таван гортиг гэж орчуулж болох байх нь.
мусаши миямотог англи герман оростой тулгаж орчуулж байгаа юм. ихэнх махбодийн тайллын учрыг нь мэдээд байгаа хэрнээ, зохиолын нэрнийх нь утгыг ойлгож өгөхгүй, хэцүүдсэн.
цагираг хэлээд байна уу, бөгж хэлээд байна уу, аль эсвэл дэвжээний гортиг хэлээд байна уу гээд бөөн асуудал.
бас цаана нь суварга босгодог байсан байх нь.

хагакурэг орчуулаад л орхиоч. яадын, анхны хувилбар гээд гаргаад л ирэхгүй юу.
засаж барих энэ тэр хүмүүс олдоно шдэ. чи зохиол орчуулахдаа сайн л юм байна лээ шдэ.

AmonRa - 14:19 - 2011-07-12

Cайхан, сайхан, ажлаа хйисэн шигээ л :)

Хагакүрэгийн гиригийн тухай тэр хэсэг утгын хувьд ялгаагүй гэж хэлж болохгүй байхаа...
япон эхийг нь харвал
" .... Гэвч тавь, эсвэл зуун жилийн өмнө амьдарч байсан танихгүй, төрөл садны холбоогүй хүмүүсийн гири сэтгэлийг мэдээд нулимс унагана"
гэж бууж байна.

Өнөөгийн японд горин гэвэл ихэнхи хүмүүст олимп л бодогдох байх :) Рин гэдэг нь угтаа цагираг, дугуй гэсэн утгатай үг...
Горин но шо-г сайн мэдэхгүй тул гүүглэдэхэд бурхны шашны таван махбод (санскритээр "panca-dhatavah" буюу "five elements")-с гаралтай гэнэ. Газар, ус, гал, салхи, тэнгэр (空) гэх юм. Гэхдээ тэнгэр гэдэг ханз давхар "хий хоосон" гэсэн утгатай тул таван махбод гэхээр "хоосон" буюу "орон зай" гэсэн утгатай болж таарах байх

энэ таван цагираг нь "Горин но то" хөшөөнд илэрхийллээ олсон байна:

http://www7b.biglobe.ne.jp/~boso/ohakanorekishi_11.html
http://ja.wikipedia.org/wiki/%E4%BA%94%E8%BC%AA%E5%A1%94

доод дөрвөлжин нь
газрын цагираг
дугуй нь усан цагираг
гурвалжин нь гал цагираг
тал сар нь салхины цагираг
хамгийн дээрхи нь орон зайн цагираг

гэнээ :)

Сүрэн (зочин) - 09:07 - 2011-07-12

сайхан сайхан. үнэндээ ч наадсан юм байхгүй дөө. би угаасаа нээг их баярлаад, гүйгээд байх дургүй талдаа хүн. өөрөө сайхан наадаж байна уу?

хагакурэ яаж яваад тэгж өөрчлөгдсөн бол. утгын хувьд нээг их ялгаа байхгүй ч, уянгалуулсан бололтой.
япончууд өөрсдөө тэгж засварласан байж болох уу.

аан, надад нэг юм асуухаа яг мартах гэж байна. горин но шо гэж яг ямар утгатай бэ.
5 бөгжийг хэлээд байна уу, аль эсвэл дэвжээний 5 гортиг хэлээд байна уу? энийг сайн ойлгоогүй- ихэнх европ хэлний тайллууд нь зүгээр л ring гэсэн үгээр бичээд л болоо.

AmonRa - 23:45 - 2011-07-11

Сайхан наадамлаж байна уу?

Япон хоёр хүнээс асууж лавлалаа. Нэг нь Наошигэ ноёны уугуул нутаг Сага мужийн хүн. Сагад Хагакүрэгийн ишлэл бүхийг хөшөө баримал энд тэд элбэг байдаг гэнэ.
Гол яриандаа орвол

50, 100 жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн гири нь илүү бат, гүнзгий байсан тул
Наошигэ ноён түүнд сэтгэл хөдөлж (дээр үеийн хүмүүс үнэхээр мундаг байжээ гэж) нулимс дуслуулна


гэсэн утгатай гэж байна. Тиймээс орос, англи орчуулга нь дутуу дулимаг болж таарлаа.

Сүрэн (зочин) - 20:46 - 2011-07-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax